Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/871

 

Д.Оид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Д.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2014250008388 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д.О, 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр гудамж, 569 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Д.О нь үргэлжилсэн үйлдлээр:

1. 2014 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зенит” худалдааны төвд “Олон жил уулзаагүй аавтайгаа уулзана” гэж 300.000 төгрөг, “Аав хагалгаанд орно” гэж 150.000 төгрөг, “Мөнгө хэрэг болоод байна” гэж 550.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, гинж кулон зэргийг авч хуурч, төөрөгдөлд оруулан хохирогч Б.Өт нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2. 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын хүнсний ногооны лангуу түрээслэгч, хохирогч С.Бээс “Их хэмжээний ногоо худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 500.000 төгрөгийг,

3. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын түрээслэгч, хохирогч С.Аээс “Их хэмжээний ногоо, бусад бараа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 310.000 төгрөгийг,

4. 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саруул” захын түрээслэгч, хохирогч С.Аээс “Их хэмжээний ус, ундаа, жимс худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 294.000 төгрөгийг,

5. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лхатүшиг” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч П_Ггаас “Их хэмжээний гурил, будаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 280.000 төгрөгийг,

6. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Ч.Аээс “2.000.000 төгрөгийн үнэ бүхий архи, пиво, ус, ундаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 320.000 төгрөгийг,

7. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран туул” олон улсын худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Л.Тээс “2 тн хивэг худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 280.000 төгрөгийг,

8. 2016 оны З дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан талст” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Х.Шээс “Их хэмжээний мах худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг,

9. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сухбаатар дүүргийн 10 дугаар хороо “Бэлхийн 49-369 тоот хашааг зарна” хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хуурч, хохирогч Х.Ог төөрөгдөлд оруулан 1.100.000 төгрөгийг,

10. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө авна” гэж хуурч төөрөгдөлд оруулж хохирогч Ө.Бгээс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг

11. Мөн дээрх аргаар 2017 оны 4 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд хохирогч Т.Угаас нийт 3.000.000 төгрөгийг,

12. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Ц.Баас 3.000.000 төгрөгийг

13. Мөн дээрх аргаар 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч Г.Цэрмаагаас 2.000.000 төгрөгийг,

14. Мөн дээрх аргаар 2017 оны 2 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хохирогч Г.Аээс нийт 3.500.00 төгрөгийг,

15. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бг “Солонгос улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, 4.300.000 төгрөгийг,

16. 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Аоос “Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2.370.000 төгрөгийг,

17. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 1043-2а тоотод байрлах хохирогч С.Бийн хашааны агуулахад байсан 25 ширхэг шуудай будааг зараад мөнгийг чинь данс руу хийсэн гэж хуурч, 1.954.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг шуудай будаа, түлшний мөнгө гэж 70.000 төгрөг, нийт 2.024.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

18. 2018 оны 2 дугаар сарын 4-нөөс 8-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг “Мартин трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 1.500.000 төгрөгийн бараа борлуулахаар авч орлогыг бүрэн тушаалгүй завшиж, хохирогч С.Ад 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний буюу нийт 26.228.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Даваанямыг Оийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оид оногдуулсан хэд хэдэн төрлийн ял болох 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оид оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийн цагдан хоригдсон 390 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ооос 25.858.000 төгрөгийг гаргуулж 1.000.000 төгрөгийг хохирогч Б.Өт, 500.000 төгрөгийг хохирогч С.Бт, 310.000 төгрөгийг хохирогч С.Ат, 294.000 төгрөгийг хохирогч Са.Ат, 280.000 төгрөгийг хохирогч П_Гд, 80.000 төгрөгийг хохирогч Л.Тд, 200.000 төгрөгийг хохирогч Х.Шт, 1.100.000 төгрөгийг хохирогч Х.Од, 1.750.000 төгрөгийг хохирогч Ө.Бд, 1.480.000 төгрөгийг хохирогч Т.Уд, 3.000.000 төгрөгийг хохирогч Ц.Бт, 2.000.000 төгрөгийг хохирогч Г.Цд, 3.500.000 төгрөгийг хохирогч Г.Ат, 4.300.000 төгрөгийг хохирогч Б.Бд, 2.370.000 төгрөгийг хохирогч Д.Аод, 2.024.000 төгрөгийг хохирогч С.Бөд, 700.000 төгрөгийг хохирогч С.Ад, 200.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Зт, 50.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Гд, 720.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Ат тус тус олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 24-569 тоотод аав, ээж, охины хамт ам бүл дөрвүүлээ оршин суудаг. Миний аав А.Давааням нь 65 настай, 2 удаа харвалт өгсөн, гар хөл нь мэдээгүй ба байнга хүний асаргаанд хэвтэрт байдаг. Охин Пүрэвзул нь 10 жилийн сурагч бөгөөд гэнэт ухаан алдаж унадаг, онош нь тодорхойгүй, одоо Эх нялхсын сэхээн амьдруулах төвд ухаангүй хэвтэж байгаа. Охинд маань надаас өөр харж, хандах хүн байхгүй. Охиныг маань 2 настай байхад нь ээж нь хаяад явсан ба түүнээс хойш холбоо бариагүй. Хаана байдгийг нь мэдэхгүй. Миний бие нарийн мужаан, авто инженер мэргэжилтэй. Эрх зүйчээр суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиа орхисон. ...Миний бие хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж ирсэн бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй. Хохирол төлөхөө удаа дараа мэдэгдэж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-өөс 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялын санкцтай. Миний бие 2014, 2015 онуудад гэмт хэрэг үйлдсэн атал байнгын парламенттай болсны 25 жилийн ойд зориулсан өршөөлд хамруулаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ... болно.”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан. Миний бие хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хуьд маргаангүй. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, миний ар гэр, охины эрүүл мэнд зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь 17 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, 1 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдсон байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тус тусад нь эдлүүлэхээр оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг заасан байгаа. Шүүгдэгч шүүхийн шатанд хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт гаргаж өгсөн бөгөөд тухайн баримт нь шүүгдэгчийн өөрийн өмчлөл мөн эсэх, үүгээрээ бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжтой гэж үзэх үндэслэлгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнөх үйлдсэн гэмт хэрэг хамаарна. Шүүгдэгчийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтад хамаарч байгаа боловч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн учраас дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

            Д.О нь үргэлжилсэн үйлдлээр:

            1. 2014 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зенит” худалдааны төвд “Олон жил уулзаагүй аавтайгаа уулзана” гэж 300.000 төгрөг, “Аав хагалгаанд орно” гэж 150.000 төгрөг, “Мөнгө хэрэг болоод байна” гэж 550.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, гинж кулон зэргийг авч хуурч, төөрөгдөлд оруулан хохирогч Б.Өт нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

            2. 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын хүнсний ногооны лангуу түрээслэгч, хохирогч С.Бээс “Их хэмжээний ногоо худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 500.000 төгрөгийг,

            3. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын түрээслэгч, хохирогч С.Аээс “Их хэмжээний ногоо, бусад бараа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 310.000 төгрөгийг,

            4. 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саруул” захын түрээслэгч, хохирогч С.Аээс “Их хэмжээний ус, ундаа, жимс худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 294.000 төгрөгийг,

            5. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лхатүшиг” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч П_Ггаас “Их хэмжээний гурил, будаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 280.000 төгрөгийг,

            6. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Ч.Аээс “2.000.000 төгрөгийн үнэ бүхий архи, пиво, ус, ундаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 320.000 төгрөгийг,

            7. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран туул” олон улсын худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Л.Тээс “2 тн хивэг худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 280.000 төгрөгийг,

            8. 2016 оны З дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан талст” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Х.Шээс “Их хэмжээний мах худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг,

            9. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сухбаатар дүүргийн 10 дугаар хороо “Бэлхийн 49-369 тоот хашааг зарна” хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хуурч, хохирогч Х.Ог төөрөгдөлд оруулан 1.100.000 төгрөгийг,

            10. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө авна” гэж хуурч төөрөгдөлд оруулж хохирогч Ө.Бгээс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг

            11. Мөн дээрх аргаар 2017 оны 4 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд хохирогч Т.Угаас нийт 3.000.000 төгрөгийг,

            12. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Ц.Баас 3.000.000 төгрөгийг

            13. Мөн дээрх аргаар 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч Г.Цэрмаагаас 2.000.000 төгрөгийг,

            14. Мөн дээрх аргаар 2017 оны 2 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хохирогч Г.Аээс нийт 3.500.00 төгрөгийг,

            15. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бг “Солонгос улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, 4.300.000 төгрөгийг,

            16. 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Аоос “Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2.370.000 төгрөгийг,

            17. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 1043-2а тоотод байрлах хохирогч С.Бийн хашааны агуулахад байсан 25 ширхэг шуудай будааг зараад мөнгийг чинь данс руу хийсэн гэж хуурч, 1.954.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг шуудай будаа, түлшний мөнгө гэж 70.000 төгрөг, нийт 2.024.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

            18. 2018 оны 2 дугаар сарын 4-нөөс 8-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг “Мартин трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 1.500.000 төгрөгийн бараа борлуулахаар авч орлогыг бүрэн тушаалгүй завшиж, хохирогч С.Ад 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний буюу нийт 26.228.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч С.Бийн /1хх 57/, Са.Алтанцэцэгийн /1хх 78-79/, П_Ггийн /1хх 87-89/, Со.Алтанцэцэгийн /1хх 105-106/, Х.Шийн /1хх 136-137/, Ч.Аийн /1хх 165-166/, Д.Зоригтбаатарын /1хх 187/, Л.Тийн /2хх 65-66/, Б.Өын /2хх 67-68/, Б.Гомбодоржийн /2хх 69-70/, Х.Огийн /2хх 131-132/, П.Цэрмаагийн /3хх 89-90/, Ц.Бын /3хх 92-93, 98-100/, Т.Угийн /3хх 95-96/, Ө.Бгийн /3хх 102-103/, Г.Аийн /3хх 105-106/, С.Алтантулгын /3хх 222-225/, Б.Бгийн /4хх 23-24 дүгээр хуудас/, Д.Аын /4хх 78-79/, С.Бийн /5хх 36-38/, гэрч Д.Туулын /3хх 234/, Д.Цэрэнбаярын /3хх 236-237/, Ж.Одгийвийн /4хх 26/, Л.Энхтуяагийн /5хх 4-5/, шүүгдэгч Д.Оийн /1хх 210-226, 2 хх 205-206, 3 4-6, 3хх 118-119, 3 хх 215-216, 4хх 13/, зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 58-59, 90-91/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2хх 144/, эд зүйлийн үнэлгээ /1хх 36/, “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 46 дугаар хуудас/, худалдах, худалдан авах гэрээ /2хх 140/, “Хаан” банкны орлогын мэдүүлэг /3хх 131-135/, “Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 171-176/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

            Шүүгдэгч Д.Оийн ”... Миний бие 2014, 2015 онуудад гэмт хэрэг үйлдсэн атал байнгын парламенттай болсны 25 жилийн ойд зориулсан өршөөлд хамруулаагүй. ...Эхнэр маань 1 жил гаруйн өмнө салаад Солонгос Улс руу явсан. ... өрх толгойлсон эцэг билээ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эдлэх ял болон ялын дэглэмийг зөөлрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

            Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Оийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

            Шүүгдэгч Д.О нь 2014 оны 8 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 17 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

            Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилсан бөгөөд прокуророос шүүгдэгч Д.Оийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн байдлаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй болно.

            Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хуульд нийцжээ.

            Иймд шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй..

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ