Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 120

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  "В" танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Ичинхорол

Хохирогч Б.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч *******  нарыг  оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 201611000371 дугаартай  эрүүгийн хэргийг  2016 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996  оны 02 сарын 22-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ажилгүй, улсаас авсан гавъяа  шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******. 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын баг, ******* байрны урд талд хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт цохиж,  бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 сарын 06-ны өдөр энэ хэрэг гарсан. Би гэх найзын хамт явж байхдаа рүү залгахад "19-ийн талбай дээр байна" гэхэд нь бид  хоёр очсон чинь байхгүй байсан. Ингээд буцаж явахад өөр хүмүүстэй хамт ******* байрны урд талд явж байсан. Би "Найзуудтайгаа уулзана гэж хэлчихээд яагаад өөр хүмүүстэй явж байгаа юм бэ" гэхэд "Сая таарсан юм" гэсэн. Тэгээд би тэрийг нь ойлгохгүй маргалдсан. Ингээд намайг цохих гэсэн боловч оноогүй. Би уурандаа араас нь очоод нэг удаа цохисон. Нэг мэдэхэд тэй хамт явж байсан хоёр залуу байхгүй болсон байсан. ийн амнаас нь цус гараад сонин болсон байсан тул шууд эмнэлэг явсан. Би араас нь такси бариад очсон. Ингээд гэрт нь хүргэж өгөөд харьсан. Би маргааш нь очиж уулзаад уучлалт гуйсан. Улаанбаатар хот эмчилгээнд явахад нь 900000 төгрөг өгсөн. Өнөөдөр 409000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Найз нөхөдтэйгээ яаж харьцахаа ойлгож байна гэв.

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 сарын 06-ны өдөр сагсны лигийн тэмцээн үзчихээд найз гэрээс гарч явахад над руу залгасан. Би мянгатаас гарч яваад оюутан ангийн 2 найзтайгаа таарсан юм. Ингээд гэрийнх нь зүг юм яриад хамт явсан. , нарыг хүлээж байхад 19-ийн талбайн гэрэл унтрахаар нь гэрэлтэй газар руу явсан. гийн хувьд намайг өөр хүнтэй явж байна гэж жаахан тунирхсан. Би тэр үгэнд нь үнэхээр их уурлаад цохих гэсэн боловч оноогүй. Тэгээд хаяад явах гэхэд араас ирээд шанаа руу маань цохисон. Газарт унаад босож ирэхэд агт араа маань далийсан байсан. Ингээд тай хамт эмнэлэг рүү явсан. Тухайн үед эмч үзээд "Одоо ямар нэг зүйл мэдэгдэхгүй байна. Маргааш ирж үзүүл" гэж хэлсэн. Тэгээд маргааш нь амралтын өдөр байсан тул 1 дэх өдөр эмнэлэгт үзүүлэхэд эрүү хугарсан байна, яаралтай Улаанбаатар хот яв гэсэн. Би Улаанбаатар хот явж хагалгаанд ороход ******* эмчилгээний зардалд 900000 төгрөг өгсөн. Өнөөдөр мөн 409000 төгрөг өгсөн. ******* хөнгөн ял оногдуулж өгнө үү. Цаашид эх орондоо ихийг хийж бүтээх байх гэв.

2016 оны 08 сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11552 тоот актын дүгнэлтэд: "…1. биед доод эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /хх-ийн 34/

2016 оны 10 сарын 14-ний өдрийн шинжээчийн нэмэлт үзлэг хийсэн 1328 тоот актын дүгнэлтэд "… биед тухайн үед доод эрүү ясны баруун булан хэсгийн 8-р шүдний ёзоор  хэсгийг дайрсан далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл, доод эрүү ясны баруун булан хэсгийн 8-р шүдний ёзоор хэсгийг дайрсан далд хугарлыг засах мэс засал, мэс заслын явцад 8-р шүдийг авсан байдал учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна" гэжээ. /хх-ийн 37-38/

-    Хохирогч Б.ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 7-8/

-    Эмчилгээний зардал төлсөн баримт /хх-ийн 10/

-    Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 26-27/

-    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

-    Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-йн 54/

-    Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн  28-29/

-    Хохирол төлсөн баримт /хх-ийн 79, 82/

- Яллах дүгнэлтийн хавсралт /хх-ийн 86/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын баг ******* байрны урд талд хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт цохиж "доод эрүү ясны баруун булан хэсгийн 8-р шүдний ёзоор хэсгийг дайрсан далд хугарал" бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад гэрч , , М. нарын өгсөн мэдүүлгүүд шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 2016 оны 08 сарын 26-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11552, нэмэлт шинжилгээ хийсэн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 1328  тоот акт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтооогдож байна.

Шүүгдэгч *******өд холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд  шүүгдэгч  *******ийг  бусдын  бие  махбодид  хүндэвтэр гэмтэл

санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Түүнчлэн шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтов.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.т 900000 төгрөг, шүүхийн шатанд 409000  төгрөг тус тус төлсөн одоо төлөх төлбөргүй болно. Иймд түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг гудамж, 26 тоотын 700 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 сарын 09-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л. *******ийг 350 /гурван зуун тавь/ цагийн  хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар ялтан албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Л. ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Б.т мөрдөн байцаалтын шатанд 900000 /есөн зуун мянга/ төгрөг, шүүхийн шатанд 409000 /дөрвөн зуун есөн мянга/ төгрөг тус тус төлсөн, төлөх төлбөргүй ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг

мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг гудамж, 26 тоотын 700 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 сарын 09-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******өд авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ж.ДОЛГОРМАА