Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/291

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч **************,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2238001610466 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах Лхагвын гэрт **************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг зодож тархи доргилт, дээд уруулын салстад шарх, баруун зулайн хуйхны үсний халцрал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хамрын нуруу, цээж, зүүн бугалга, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Мөн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах **************гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **************тэй маргалдаж түүнийг түлхэн унагаан баруун, зүүн хонго хэсэгт цус хуралт, мөн зүүн шуу хэсэгт нь хазаж эдийн үхжил бүхий шарх зэрэг гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч **************нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн мөрөн сумын 9-р багт байрлах Лхагвын гэрт **************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг зодож тархи доргилт, дээд уруулын салстад шарх, баруун зулайн хуйхны үсний халцрал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хамрын нуруу, цээж, зүүн бугалга, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

   Мөн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах **************гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **************тэй маргалдаж түүнийг түлхэн унагаан баруун, зүүн хонго хэсэгт цус хуралт, мөн зүүн шуу хэсэгт нь хазаж эдийн үхжил шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001610466 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би **************, **************нарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...**************д 500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Шөнө дунд болж байхад ************** гэдэг хүн босч ирээд манай муу усны хувин руу шээсэн. Тэгээд буцаад Бүрэнтөгсийн унтаж байсан ор луу орох гэхээр нь би тэр ************** гэдэг хүүхнийг “одоо чи яваач” гэж хэлсэн. Тэгтэл ************** гэдэг хүүхэн миний зүүн гараас хазсан. Би тэр үед хөөе Бүрэнтөгсөө энэ хүүхэн чинь миний гарнаас хазчихлаа. Энийгээ салгаач гэж орилсон чинь Бүрэнтөгс тоохгүй хэвтээд байсан. Ингээд миний гараас цус гараад өөрөө юмаар боосон...Би хохирол 500,000 төгрөг авсан...Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************** гаднаас ганцаараа орж ирээд миний үснээс татаж босгож ирээд намайг учир зүггүй зодож нүдсэн. Миний толгойноос үсдэж, зүүн нүд рүү хөлөөрөө өвдөглөсөн...Тухайн үед гараараа миний үснээс үсдэж, гар, нүүр, толгой биеийн бүх л хэсэг рүү цохиж нүдсэн. Бас зүүн нүд рүү хөлөөрөө өвдөглөсөн. Хаалганы довжоон дээгүүр чирч гадаа гаргасан...Тухайн эмэгтэйгээс эмчилгээний зардал болон гоо сайхнаараа хохирсон төлбөрийг нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг (хх-ийн 79-р хуудас),

      Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 26-ны орой Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгээс над руу залгаад таны аав ухаангүй эмнэлэг дээр хүргэгдэн ирсэн байна. Хүнд зодуулсан юм шиг байна гэхээр нь тэр өдрөө Цагдаагийн газар дуудлага өгсөн. Тэгээд маргааш өглөө нь аавтай утсаар холбогдож юу болсон талаар тодруулан асуухад 2022 оны 3 дугаар сарын 23-ны орой гэртээ ганцаараа байж байхад Ганчулуун, Билгүүнтөгс гэдэг залуу, ************** гэдэг хүүхэн гурав ирээд архи пиво ууцгаасан. Тэр орой аавыг ************** нь түлхэж унагаасан, нүүр лүү нь өшиглөж, гарыг нь хазсан гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг сэрэхэд **************, ************** ах нар маргалдаад зодолдож байсан. Би салгах гэсэн боловч согтсон өөрийгөө хянах чадваргүй байсан. Тэгээд 4-5 цагийн үед цагдаа ирээд **************г аваад явсан. Энэ явдлаас 2-3 хоногийн дараа Пүүжээ ахтай уулзахад Пүүжээ ах ярихдаа Ганчулуун та хоёртой явсан ************** гэдэг хүүхэн чинь миний бөгсийг хөхөртөл түлхэж унагааж, миний гарыг хазсан гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-19-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************** гуай манай гэрт ирээд нөхөр Билгүүнтөгстэй уулзсан. Тэгэхдээ чамтай хамт явсан ************** чинь намайг түлхэж унагасан, бас гарнаас хазсан гээд гараа үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн орой Билгүүн гэдэг танил ахынхаа хамт Мөрөн сумын 7 дугаар багт байдаг ************** гэдэг ахындаа очиж архи, пиво уусан. Би пиво ууж байхдаа өөрийн танил ************** гэдэг эмэгтэйн дүү рүү фэйсбүүк чат бичээд өөрийн байгаа газраа дуудсан. Тэгээд ************** такси барьж ирээд би таксины мөнгийг өгсөн. Тэгээд ************** ахынд ороод **************, Билгүүнтөгс ах бид 3 архи болон пиво уусан. ************** ах бие муутай гээд архи пиво уухгүй байсан. Тэгээд би уусан архи пивондоо согтоод гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************гийн зүүн шууны ар гадар гуу хэсэгт 2.5х0.5 см хэмжээтэй хүний шүдний шарх байсан. Уг шарх эргэн тойрон үхжил үүсэж харласан байсан...Тухайн шарх хүний шүдээр үүсгэгдсэн бохир шарх байсан...Мөн тэр дариудаа шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан ч хүндэвтэр зэрэг өөрчлөгдөхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210 дугаартай:

1. **************гийн биед зүүн шуунд эдийн үхжил бүхий шарх, баруун, зүүн хонго хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3.  **************гийн биед зүүн шуунд эдийн үхжил бүхий шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун өгзөгний цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эсэх нь гарны шархны эдгэрэлтийн байдлаас хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 31-р хуудас),

        Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 286 дугаартай:

       1. **************биед тархи доргилт, дээд уруулын салстад шарх, баруун зулайн хуйхны үсний халцрал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хамрын нуруу, цээж, зүүн бугалга, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

      3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

      4. **************биед үүссэн тархи доргилт, уруулын шарх, зовхи, нүдний алимны цус хуралт тусдаа, бусад цус хуралт, зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, үсний халцралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  (хх-ийн 84-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 50-59-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238001610466 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн мөрөн сумын 9-р багт байрлах Лхагвын гэрт **************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг зодож тархи доргилт, дээд уруулын салстад шарх, баруун зулайн хуйхны үсний халцрал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, хамрын нуруу, цээж, зүүн бугалга, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Мөн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах **************гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **************тэй маргалдаж түүнийг түлхэн унагаан баруун, зүүн хонго хэсэгт цус хуралт, мөн зүүн шуу хэсэгт нь хазаж эдийн үхжил шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************(хх-ийн 79-р хуудас), гэрч **************(хх-ийн 14-15-р хуудас), гэрч **************(хх-ийн 17-19-р хуудас), гэрч **************(хх-ийн 21-22-р хуудас), гэрч **************(хх-ийн 27-28-р хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн (хх-ийн 36-37-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210 дугаартай дүгнэлт (хх-ийн 31-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 286 дугаартай дүгнэлт (хх-ийн 84-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч **************гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч **************эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогч **************д эмчилгээний зардал 500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

Хохирогч ************** нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч **************нь эмчилгээний зардал болон гоо сайхны хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хохирогч ************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч **************нь эмчилгээний зардал болон гоо сайхны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.**************гаас тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь 19 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч **************цагдан хоригдсон 16 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 240 нэгжээр тооцож торгох ялын хэмжээнээс 240,000 төгрөгийг хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238001610466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийг торгох ялын арван таван нэгж буюу нийт 240 (хоёр зуун дөч) нэгжээр тооцож 240,000 (хоёр зуун дөчин мянга)  төгрөгийг торгох ялаас хассугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      6. Эрүүгийн 2238001610466  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч **************нь эмчилгээний зардал болон гоо сайхны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч.**************гаас иргэний журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч**************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР