Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/332

 

     

                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Цагаан нуур” гэх газарт оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Дашбалбар сумын “Жараахай” багт түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Хатагин овогт /РД: /

 

Шүүгдэгч нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр буюу 24, 25-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багт иргэн , нарын итгэмжлэн хариуцуулж өгсөн мал сүргийг маллаж байх хугацаандаа иргэнийн итгэмжлэн хариуцуулж өгсөн 1 тооны бярууг бусдад зарж завшсаны улмаас 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед хамтран амьдарч байсан. Бид хоёр дүү хэдэн малыг харж байсан. тавьсан нэг бяруу мал сүрэгтээ ижилсэхгүй, айлын мал руу нийлээд байсан. ... 2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр мөнгөний хэрэг  гараад ажилласан нь үнэн. Тухайн үед ээжийн бие муу, мөнгөний хэрэг гараад зарсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би өөрөө Солонгос улсад ажиллаж амьдарч байсан. Улмаар ажил хийж олсон мөнгөө мал болгоё гээд өөрийн төрсөн дүү руу мөнгө явуулаад хүнтэй гайгүй яриа хөөрөөтэй болохоор мал худалдаж аваад ... буюу миний төрсөн дүү хөдөө мал дээр байсан болохоор тэнд тавиарай гэж хэлсэн. А. угаасаа байнга мал дээр байж ах, дүү нарынхаа малыг хараад бид нар ч бас зүгээр байхгүй байнга дэмжиж тусалдаг болохоор малаа бүгд А.т хариуцуулж өгсөн юм. Би дүүгээ бас хань ижилтэй боллоо гэж баярлаж байсан. Даанч аятайхан байж чадахгүй хүний эр бярууг хэнд ч хэлэхгүйгээр зарчихсан болохоор манай дүү бүтэхгүй юм гээд салсан юм билээ. Гэхдээ бяруу алдах үед бол хамтран амьдарч байсан... нь манай дүү хамтран амьдарч байсан болохоор алдсан бярууг давхар хариуцаж байсан гэж ойлгож болно...” гэжээ. /хх-ийн 20-22 тал/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэгтээ: “... бол миний төрсөн эгч бөгөөдийн 1 тугалтай үнээ манайд байсан ба нээх удаагүй 1 ухаа бяруу хүнээс худалдаж авч манай мал дээр тавьсан юм. Харин худалдаж авсан гэх ухаа зүсмийн бяруу нь 2019 оны 08 дугаар сард үхэрчин буюу үхэр сүрэгт байна гэж хэлж байсан бөгөөд дараа нь үхэрчин гөөс нөгөө бяруу байна уу гээд асуусан чинь үхэрчин , ах аваад явсан гэж надад хэлсэн. *******тай дараа нь утсаар яриад наад бяруу чинь минийх бишийн бяруу гэж хэлэхэд надад юу ч яриагүй ... би ч ахиж асуугаагүй...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын үед яг хэзээг нь санахгүй байна манай сумын жоохон гэх тай “Жинс” гэх нэртэй 8-н нэрийн дэлгүүрийн гадаа болон манай сумын нартай таараад юм ярьж байтал хөдөө явж бяруу ажиллаж ирье зав байна уу гэхээр нь завтай байна гэж хэлээд бид 3 миний эзэмшлийн Р улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвөөс ... хөдлөөд Булган сумын 4 дүгээр баг “Норовлин” гэх газар үхэрчин гэх залуугийн гэрч очсон., үхэрчин гийн үхэр сүргээс ухаа зүсмийн 1 тооны бярууг авч ажилласан...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/

 

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед буюу 2019 оны 08 дугаар сарын үед сумын төвд гэртээ байж байтал манай сумын жоохон буюу болон нар манай гэрт орж ирээд ахаа хөдөө явж бяруу ажиллах хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрөөд бид 3 цугтай сумын төвөөс баруун зүг рүү эзэмшлийн Р улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвөөс 10 цагийн орчим хөдлөөд сумаас баруун тийшээ 15 км орчим зайтай Булган сумын 4 дүгээр баг “Норовлин” гэх газар үхэрчин гэх залуугийн гэрт очсон. тус бярууг авч өгсөн. Улмаар бид 3 бярууг махалсан...” гэжээ. /хх-ийн 39-40 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 69-71 тал/

- Мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 100 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хатагин овогт нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух хохирогчийн төрсөн дүү болох А. хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хохирогч , нарын итгэмжлэн хариуцуулж өгсөн малаас 1 тооны бярууг бусдад худалдан борлуулж, худалдан борлуулсан үнэ болох 550.000 төгрөгийг хохирогчид өгөлгүйгээр завшиж бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч , Ч., А. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, 2019 оны мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогчт 550.00 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн гаргуулж авсан гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатагин овогт ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ