Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1544

 

 

 

 

 

 

  2022         10          24                                      2022/ШЦТ/1544

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2105 00311 2744 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 04-224 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бовогт Мын Ц /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 04-224 тоот өөрийн гэртээ “ККПОКЕР” гэх нэртэй аппликэйшн ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” (Техаs рокег) гэх мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан илтгэх хуудас /хх.18/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.20-24/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.25-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Цын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... “КК Покер” дотроо “Чингис КК “клубыг 2020 оны 05 дугаар сарын сүүлээр нээгээд 1100 орчим гишүүнчлэлтэй тоглож байгаа “Чингис КК” клубыг нээснээр “КК Покер” сайтад хүмүүс орж тоглохдоо тодорхой хэмжээний шимтгэл өгдөг, тэр шимтгэлийн 70 хувь миний нээсэн “Чингис КК” клуб-д ордог, 30 хувь нь хаашаа ордгийг би мэдэхгүй байна. Мөн би долларгүй болсон үедээ ченжүүдээс би шууд “КК Покер”-оос долларыг нь шагийн үнэгүйгээр зах зээлийн үнээр нь худалдаж авдаг. Худалдаа хөгжлийн банкны 43400815 дугаарын долларын дансыг ашигладаг. Харин миний Хаан банкны 5062099998 дугаарын дансанд сүүлийн 2 сар тоглож хуримтлуулсан 7 сая гаран төгрөг байгаа...”,

“... Би 2020 оноос эхлэн “КК Покер” гэх нэртэй клубээс Чингис гэх нэртэй клуб нээж охин дүү Хулангоогийн 5556334263 дугаарын данс, Цанлиг-Яндог эзэмшлийн 5495343561 данснуудыг Чингис клуб дээр тавьж мөнгө ч цэнэглэдэг байсан. Хулангоо нь манай эхнэр Золзаяагийн дагавар хүүхэд. Харин Цанлиг-Яндог цэнэглэлт хиймээр байна гэж надтай холбогдоод Чингис клубт дансаа тавьж цэнэглэлт хийдэг болсон. Аккаунт цэнэглэхдээ “КК Покер”-ийн бүртгэлтэй аль ч өрөөнөөс цэнэглүүлж дурын өрөөнд тоглож болно. Манай өрөөнд цэнэглүүлэхэд 5495343561, 5556334263 дугаарын дансаар цэнэглэдэг. Тэгээд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 43400815 дугаарын данс руу тухайн мөнгийг хийж энэ данснаас доллар болгож авдаг байсан. Өдөрт 50.000-60.000 орчим төгрөг олдог байсан. Хүмүүсийн тоглож байгаа мөнгөний шимтгэл “КК Рокеr” аваад, миний Аrкаnакк гэх хаягт цэнэглэлт хийгддэг байсан. Би тухайн долларыг заримдаа 43400815 дугаарын данс руугаа авдаг байсан...гэх мэдүүлэг /хх.34-36, 92-93/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Золзаяагийн өгсөн: “... 2020 оны 05-06 сарын хавьцаа байхаа “КК Покер”-ыг тоглож эхэлсэн. Тэгээд хожсон доллараа Монгол төгрөг болгож авахын тулд “Чингис КК” клубыг нээсэн...” гэх мэдүүлэг /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цанлиг-Яндогийн өгсөн: “Миний тоглож байсан “КК Покер” клубын нэр нь “Чингис КК” гэсэн нэртэй байсан бөгөөд Аркана гэсэн цахим хаягтай Ц гэдэг нэртэй хүн админ хийж байсан, би уг тоглоомд Ченж хийж эхэлснээс буюу 08 дугаар сарын сүүлээс эхлэн Цоос 5400446147 гэсэн олон улсын дансаар надад 70 доллар өгдөг байсан, би түүнийг хүмүүст нэг долларыг 3000 төгрөгөөр бодож тараадаг байсан...” гэх мэдүүлэг /хх.40-41/,

Б.Цанлиг-Яндогийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /хх.42-49/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.86-88/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.90-91/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.99-100/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.103/,

Шүүгдэгч М.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.109/,

М.Цын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.110/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.113/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

М.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 04-224 тоот өөрийн гэртээ “ККПОКЕР” гэх нэртэй аппликэйшн ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” (Техаs рокег) гэх мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан илтгэх хуудас /хх.18/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.20-24/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.25-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Цын яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оноос эхлэн “КК Покер” гэх нэртэй клубээс Чингис гэх нэртэй клуб нээж охин дүү Хулангоогийн 5556334263 дугаарын данс, Цанлиг-Яндог эзэмшлийн 5495343561 данснуудыг Чингис клуб дээр тавьж мөнгө ч цэнэглэдэг байсан... Аккаунт цэнэглэхдээ КК Покерийн бүртгэлтэй аль ч өрөөнөөс цэнэглүүлж дурын өрөөнд тоглож болно. Манай өрөөнд цэнэглүүлэхэд 5495343561, 5556334263 дугаарын дансаар цэнэглэдэг. Тэгээд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 43400815 дугаарын данс руу тухайн мөнгийг хийж энэ данснаас доллар болгож авдаг байсан. Өдөрт 50.000-60.000 орчим төгрөг олдог байсан. Хүмүүсийн тоглож байгаа мөнгөний шимтгэл КК Рокеr аваад, миний Аrкаnакк гэх хаягт цэнэглэлт хийгддэг байсан. Би тухайн долларыг заримдаа 43400815 дугаарын данс руугаа авдаг байсан...гэх мэдүүлэг /хх.34-36, 92-93/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Золзаяагийн өгсөн: “... 2020 оны 05-06 сарын хавьцаа байхаа “КК Покер”-ыг тоглож эхэлсэн. Тэгээд хожсон доллароо Монгол төгрөг болгож авахын тулд “Чингис КК” клубыг нээсэн...” гэх мэдүүлэг /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цанлиг-Яндогийн өгсөн: “Миний тоглож байсан КК Покер клубийн нэр нь “Чингис КК” гэсэн нэртэй байсан бөгөөд Аркана гэсэн цахим хаягтай Ц гэдэг нэртэй хүн админ хийж байсан, би уг тоглоомд Ченж хийж эхэлснээс буюу 08 дугаар сарын сүүлээс эхлэн Цоос 5400446147 гэсэн олон улсын дансаар надад 70 доллар өгдөг байсан би түүнийг хүмүүст нэг долларыг 3000 төгрөгөөр бодож тараадаг байсан...” гэх мэдүүлэг /хх.40-41/,

Б.Цанлиг-Яндогийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /хх.42-49/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

М.Цын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос шүүгдэгч М.Цыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Цын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд мөн шүүгдэгч М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч М.Цын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

М.Цын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

М.Цд оногдуулсан 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчээс албадан гаргуулж, улсын орлого болговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Бовогт Мын ЦыгАшиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай агийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Цд 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Цд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Цд сануулсугай.

          5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Айфад-11, Самсунг Эс-8 плаза маркийн гар утас 1 ширхэг, Делл оптиплекс маркийн процессор 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР