| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0045/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/108 |
| Огноо | 2022-10-17 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/108
2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/108 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б:Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Г.Э,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Г-ийн Э-д холбогдох 2228001790132 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.Шүүгдэгч Г.Э нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5-р багт байрлах Хилийн цэргийн 166-р ангид харуулын дарга, дэд ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ээлжийн амралтаа авч, амралтын хугацаа дууссан байхад цэргийн албанаас зайлсхийх зорилгоор ажилдаа ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э-г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь мэдүүлгээ өгсөн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хилийн цэргийн 0166 дугаар ангийн жолооч албан тушаалтай дэд ахлагч Г.Э нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа биеэр эдлээд дууссан. Ээлжийн амралтын үндсэн хугацаа бол 15 хоног баяр наадмын өдөр байвал нэмэгдээд 21-26 хоног байсан. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа орох ёстой байсан боловч ирээгүй. Утсаар холбогдож асуух гэхэд утас нь болоогүй, энэ өдрөөс хойш холбоо барьж чадахгүй байсан. Харин манай анги байгууллагын зүгээс цахим хаяг, гар утсаар нь холбогдох гэж үзсэн. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу цагдаад гомдол гаргасан өдөр хүртэл ажлын 41 хоног тасалсан. Одоо болтол тушаал нь гараагүй явж байгаа. Захиргааны журмаар халах гэхээр яагаад ажилдаа ирэхгүй байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, төрийн албаны тухай хууль болон цэргийн нийтлэг дүрмүүдийн Сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар алба хаагчийг сахилгын шийтгэл гаргасан бол хуулийн байгууллагад шалгуулах үндэслэлтэй. 14 хоногийн хугацаанд ангийн байрлалд ирж уулзах талаар мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсыг өгөөд байхад ирэхгүй байгаа. Тус алба хаагч Г.Эрдэнэтулгын ээлжийн амралт, чөлөө 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусч маргааш нь ажилдаа орохоор тус ажилладаг албан газарт томилгоонд оруулсан. Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагч нар хилийн албанд үүрэг гүйцэтгэхдээ томилгоонд оруулж, Улсын хил хамгаалалтанд үүрэг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэх алба хаагчийг хоног тутам улсын хил хамгаалалтанд томилдог. Олон хоногоор ажлаа хаяад явсан нь бусад алба хаагч нартаа ажлын ачаалал үүсгэх, албаны ачаалал үүссэнээс бусад алба хаагчийн ажлын ачаалал нэмэгдэж тэр хэрээр манаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч, үүрэг гүйцэтгэх чадвар суларч улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдана. Мөн Цэргийн алба хаагч өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл болж байгаа. Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар биеэр хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг цэргийн тангараг өргүүлж, баталгаа авдаг. Цэргийн тангарагт: Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ гэж заасан байдаг. Энэ үүргээсээ алба хаагч няцсан. Г.Этай холбоотой санал гэвэл анги байгууллага дээрээ ирж уулзаж, хувцасны тооцоо, орон тоогоо суллаж өгөх хэрэгтэй. Өөр санал гомдол байхгүй. /хх-ийн 13-14 дэх тал/
Гэрч Г.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан, Цэргийн нийтлэг дүрэм нь 4 бүлэгтэй. 4 дүгээр бүлэг нь Цэргийн алба хаагчийн цэргийн сахилгын талаар заасан байдаг. Энэ дүрмийн зорилго нь: Цэргийн сахилгын агуулга, түүнийг сахин биелүүлэхэд цэргийн алба хаагчийн хүлээх үүрэг, сайшаал ба шийтгэлийн төрөл, тэдгээрийг хэрэглэх захирагч /дарга/-ийн эрхийг тодорхойлж, сайшаал, шийтгэл оногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Дүрмийн үйлчлэх хүрээнд цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогч, “Оюутан-цэрэг”, “Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн”, мөн давтан сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцож байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн хамаарна. Мөн энэ дүрмийн 3 дугаар бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалласан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Цэргийн алба хаагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. /хх-ийн 22 дахь тал/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Г.Эд чөлөө олгох асуудлын ангийн захирагч мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан, Цэргийн нийтлэг дүрэм нь 4 бүлэгтэй. 4 дүгээр бүлэг нь Цэргийн алба хаагчийн цэргийн сахилгын талаар заасан байдаг. Энэ дүрмийн зорилго нь: Цэргийн сахилгын агуулга, түүнийг сахин биелүүлэхэд цэргийн алба хаагчийн хүлээх үүрэг, сайшаал ба шийтгэлийн төрөл, тэдгээрийг хэрэглэх захирагч /дарга/-ийн эрхийг тодорхойлж, сайшаал, шийтгэл оногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Дүрмийн үйлчлэх хүрээнд цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогч, “Оюутан-цэрэг”, "Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн”, мөн давтан сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцож байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн хамаарна. Мөн энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Цэргийн алба хаагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. /хх-ийн 24 дэх тал/
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Г.Эд чөлөө олгох асуудлын ангийн захирагч мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан, Цэргийн нийтлэг дүрэм нь 4 бүлэгтэй. 4 дүгээр бүлэг нь Цэргийн алба хаагчийн цэргийн сахилгын талаар заасан байдаг. Энэ дүрмийн зорилго нь: Цэргийн сахилгын агуулга, түүнийг сахин биелүүлэхэд цэргийн алба хаагчийн хүлээх үүрэг, сайшаал ба шийтгэлийн төрөл, тэдгээрийг хэрэглэх захирагч /дарга/-ийн эрхийг тодорхойлж, сайшаал, шийтгэл оногдуулахтай холбогдсон сарилцааг зохицуулахад оршино. Дүрмийн үйлчлэх хүрээнд цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогч, “Оюутан-цэрэг”, “Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэн”, мөн давтан сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцож байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн хамаарна. Мөн энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Цэргийн алба хаагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Хилийн цэргийн алба хаагч нар бол чөлөөний хугацаа дууссан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэж байгаа. /хх-ийн 26 дахь тал/
Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Г.Э нь Хилийн цэргийн 0166 дугаар ангид харуулын дарга албан тушаалд ажилладаг байсан. Яагаад мэдэж байгаа юм бэ гэвэл тус алба хаагчийн цалин хөлсийг олгож байсан учраас мэдэж байна. Энэ алба хаагч 2022 онд цалин хөлсөө хасуулж байгаагүй. Цалингаа тогтмол хэвийн авч байсан. Цалин хасах шалтгаан нь тухайн алба хаагч тухайн сард чөлөөтэй, өвчтэй, тодорхой бус шалтгаанаар тасалсан бол цалинг бүтэн олгохгүй хасаж болно. Үндсэн цалин 634.736 төгрөг, нэмэгдэл ороод гарт авах нь 967.000 төгрөг, сард авах цалингаасаа хасуулж байгаагүй. 2022 оны 02 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж, амралтын мөнгийг бодож олгосон. 3 дугаар сард 7 хоног гарч гарт 481.000 төгрөг авсан. /хх-ийн 28 дахь тал/
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Овоотын цэргийн анги буюу 0166 дугаар цэргийн ангид харуулын даргаар ажиллаж байгаад 2022 оны 03 сарын 04-ний өдөр ээлжийн амралтаа авсан. Тэгээд буцаад ажилдаа орох дөхөж байхад би эхнэрийн бие өвдөөд дээрээс нь мөнгө хэрэгтэй болоод барилга дээр ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр нуруундаа гэмтэл аваад хэд хоног эмнэлгээр явж үзүүлж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2022 оны 05 сар гартал ажил хийхгүй байж байгаад 2022 оны 06 дугаар сараас өдрийн цалинтай ажил хийж эхэлсэн. /хх-ийн 30 дахь тал/
Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1064 дугаартай даргын тушаал /хх-ийн 33 дахь тал/
Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн Б/71 дугаартай захирагчийн тушаал /хх-ийн 34 дэх тал/
Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн Б/107 дугаартай захирагчийн тушаал /хх-ийн 35 дахь тал/
Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн 01 дугаартай захирагчийн тушаал /хх-ийн 37 дахь тал/
Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн 01/62 дугаартай захирагчийн тушаал /хх-ийн 38 дахь тал/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны 17 дугаартай зарлиг /хх-ийн 42 дахь тал/
Цэргийн сахилгын дүрэм /хх-ийн 43 дахь тал/
Албан хаагчийн бүртгэлийн карт /хх-ийн 45-46 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Г.Э нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5-р багт байрлах Хилийн цэргийн 166-р ангид харуулын дарга, дэд ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ээлжийн амралтаа авч, амралтын хугацаа дуусмагц албандаа буцаж очоогүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар ангийн удирдлага, харъяалах дээд шатны албан тушаалтандаа мэдэгдээгүй, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор ажилдаа ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгын: Хилийн цэргийн 0166 дугаар ангийн жолооч албан тушаалтай дэд ахлагч Г.Э нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа биеэр эдлээд дууссан. Ээлжийн амралтын үндсэн хугацаа бол 15 хоног баяр наадмын өдөр байвал нэмэгдээд 21-26 хоног байсан. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа орох ёстой байсан боловч ирээгүй. Утсаар холбогдож асуух гэхэд утас нь болоогүй, энэ өдрөөс хойш холбоо барьж чадахгүй байсан. Харин манай анги байгууллагын зүгээс цахим хаяг, гар утсаар нь холбогдох гэж үзсэн. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу цагдаад гомдол гаргасан өдөр хүртэл ажлын 41 хоног тасалсан. /хх-ийн 13-14 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.гийн: ...Цэргийн алба хаагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. /хх-ийн 22 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.С-гийн: ...Мөн энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Цэргийн алба хаагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. /хх-ийн 24 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.А-ийн: Г.Эд чөлөө олгох асуудлын ангийн захирагч мэднэ. ...Мөн энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. /хх-ийн 26 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмийн 36 дугаар зүйлд “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагч дур мэдэн ангийн байрлалыг орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй нь ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Г.Э нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралтаа эдэлж эхэлсэн ба ээлжийн амралтын хугацаа 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусаж, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албандаа очих ёстой байсан боловч цэргийн албандаа эргэж ирээгүй ажлын дараалсан 3 хоногоос хэтэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э-г цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссан дараа эргэж ирээгүй цэргийн албанаас оргон зайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.2-т “ахлагч нь "дэд ахлагч", "ахлагч", "ахлах ахлагч", "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолтой байх”-аар хуульчилсан ба шүүгдэгч Г.Э нь Хилийн цэргийн 166-р ангид харуулын дарга, дэд ахлагчаар ажилласан байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1064 дугаартай тушаал /хх-ийн 33 дахь тал/-аар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Эрдэнэтулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Цэргийн ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа амралтын чөлөө дууссан дараа эргэж ирээгүй, цэргийн албанаас оргон зайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5-р багт байрлах Хилийн цэргийн 166-р ангид харуулын дарга, дэд ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ээлжийн амралтаа авч, амралтын хугацаа дууссан байхад цэргийн албанаас зайлсхийх зорилгоор ажилдаа ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ...хувцасны тооцоо, орон тоогоо суллаж өгөх хэрэгтэй гэх боловч мөнгөн дүнгээр нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэтулгын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэтулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Эрдэнэтулгын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 55 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /х-ийн 51 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Э нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж ... хэлэх үг олдохгүй байна. Миний буруу гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух бүртгэлтэй газар буюу Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Эд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА