Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс       

   

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ганчулуун

Насанд хүрээгүй шүүгдэгч *******, В., *******, шүүгдэгч *******

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч *******,  *******, *******  нарыг оролцуулан   

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* , мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , Хуасай овогт , овогт нарт холбогдох эрүүгийн 2016110010 тоот эрүүгийн хэргийг  2016 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны сарын 28-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, , тоотод оршин суудаг, энэ хэрэгт татагдах үедээ Технологийн дээд сургуулийн 2-р курст сурч байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан  шатны  шүүхийн  2016  оны  07  сарын  05-ны  өдрийн 71 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 6 сарын ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж  байсан, бие эрүүл, ******* овогт *******   /РД: /

 Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн  Хэрлэн суманд 1999 оны 09 сарын 29-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, тоотод оршин суудаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, овогт /РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн Цагаан-Овоо суманд 1998 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, 2 ах, 1 эгчийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6-р багийн тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял  шийтгэлгүй, бие эрүүл, овогт   /РД: /

Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн Хэрлэн суманд 1999 оны сарын 29-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, 2 ах, 2 эгчийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод Политехникийн коллежийн угсрагчийн ангийн 3-р курст суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, овогт . /РД: /

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь В., *******, ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 09 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн иргэн эзэмшлийн 32 инчийн LCD телевизорыг залилан мэхэлж авч 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч В. нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, В., ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь *******, В., ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Миний үйлдсэн хэрэг бүгд үнэн. Үйлдсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэсэн. Мөнгө төгрөг хэрэгтэй болоод хулгай хийсэн. Би гэмт  хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 29-ний орой бид 72 дугаар байрны орцны үүдэнд тамхи татаад зогсож байхад , хоёр 72 дугаар байрны араар орчихоод ирэхдээ хойно болкон, цонх нь онгорхой айл байна орох уу гэж хэлсэн. Бид очиж харна гээд , , бид 4 онгорхой цонхон дээр очиход “найз нь чамайг өргөе чи орчих” гэж хэлэхээр нь түүгээр өргүүлж би цонхоор орсон. Ороход хойд талын өрөөнд нь хүн байхгүй, урд талын өрөөнд нэг согтуу хүн шалан дээр унтаж байсан. Ширээн дээр нь улаан хүрэн өнгийн нөөтбүүк байхаар нь цонхоор нөгөө хэддээ өгөөд буцаж ороод хойд талын орных нь хажуу талын тавиур дээр жаазтай 4 ширхэг шагай байхаар нь авсан, мөн ширээн дээрээс нүдний шил, өлгүүр дээрээс хар өнгийн саравчтай малгай зэргийг аваад гарсан гэжээ. /хх-ийн 108/

            Би 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд 9-р баг, 1-р байрны орцны жижүүр хийдэг гэр лүү орсон юм. Тухайн үед тэдний гэрт нь өөрийн хоёр хүүхдийн хамт байсан ба би тэдний том хүү багын найзууд болохоор тэднийд хонодог байсан. Тэгээд би д танай хүү гэрэс телевизор аваад ир гэнээ гэж худал хэлж телевизорыг нь авч гарсан. Тэгээд би гэрээс нь гараад 6-р багт байрлах Кибер гэх нэртэй барьцаат зээлийн газарт өөрийнхөө нэр дээр 120000 төгрөгөнд барьцаанд тавиад тэр өдөртөө жолооч гэх цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу явсан гэжээ. /2-р хх-ийн 36/

            Насанд хүрээгүй шүүгдэгч овогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний ярьсан зүйл бүгд үнэн. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч овогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Зүүн тийш явж байгаад Шинэ хөгжил сургуулийн зүүн хойд талд байх нэг байрны хажууд очоод бид хоёр бие засахаар байшингийн хойд талд очиход нэг онгорхой цонх байсан. Тэгээд нөгөө хоёр дээрээ буцаж очоод энд нэг онгорхой цонх байна гэж хэлээд би цонхон дээр очсон. Очиход уг цонх руу орохоор болсон. дотогш орох гээд үсрэхээр нь би хөлнөөс нь өргөж өгсөн. дотогш ороод нөөтбүүк, саравчтай малгай, нүдний шил, жаазтай 4 бэрх шагай зэрэг эд зүйлийг зөөж гаргаж ирсэн гэжээ. /хх-ийн 101/

             Шүүгдэгч овогт шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ: Урьд нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч овогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... хойно нэг байшинд цонх онгорхой байна хэдүүлээ очъё гээд бид хоёрыг дуудсан. Тэгээд бид 4 дээрх онгорхой цонхон дээр очиход нь д хандаэ “чи орчих” гэж хэлсэн. Тэгсэн “би орохгүй” гэж хэлсэн. Мөн нь д хандан “чи орчих” гэхэд “за” гэж зөвшөөрч цонхоор дотогш орох болсон. Тэгээд орох гээд хальт үсрэхэд нь доороос нь түлхээд өгсөн. тус цонхоор ороод гарч ирэхдээ нөөтбүүк, малгай, шагайн зурагтай жааз зэргийг авч гарч ирсэн гэжээ. / хх-ийн 1/

            Насанд хүрээгүй шүүгдэгч овогт   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Бүгд үнэн зөв гэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч овогт   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... бид хоёр байшингийн араар орж бие зассан. Гэтэл энд нэг онгорхой цонх байна гээд , хоёр дээр очоод хэлсэн. Тэгээд бүгд онгорхой цонхон дээр очиход дотогш орохоор болж ээр өргүүлж орсон. Ороод нэг нөөтбүүк, саравчтай малгай, жаазтай шагай, нүдний шил зэргийг зөөж эд өгсөн гэжээ. /хх-ийн 106/

            Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 30-ны өглөө урд өрөөндөө ороход ширээн дээр байсан НР маркийн I-3 үзүүлэлттэй 17 инчийн улаан хүрэн өнгийн нөөтбүүк алдагдсан байсан. Мөн орой нь өөрийн эд зүйлээ үзэхэд ширээн дээр байсан нүдний шил, хар өнгийн саравчтай малгай, бурханы ширээн дээр байсан 4 бэрхтэй шагайн сувинер зэрэг эд зүйл нэмж алдагдсан байсан. Би 06 сарын 30-ны өдөр 24-р байрны зүүн талын Кибер барьцаат зээлийн газраар ороход дотор нь нэг залуу миний нөөтбүүктэй адил нөөтбүүкийг цэнэглээд сууж байсан. Тэр залуугаас наад нөөтбүүкээ хаанаас авсан юм гэж асуухад тэр залуу шууд гараад зугтсан. Тэр нөөтбүүк нь миний нөөтбүүк мөн байсан гэжээ. /хх-ийн 51/

            Хохирогч Монголын Хэрлэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд нь 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд манай гэрт орж ирээд танай хүү телевизор аваад ир “Цацраг трейд” дээр антенийг нь засуулах гэж байна гээд надад худал хэлж манай гэрээс 32 инчийн LCD телевизорыг аваад гарсан. Тэгээд удалгүй манай хүү гэрт ирэхээр нь чи телевизороо яагаа вэ гэж асуухад надад юун зурагт гэж хэлсэн. Тэгэхээр нь чамайг зурагт аваад ир гэж байна гээд гэрийн зурагтыг аваад гарсан гэж хэлээд танай байгууллагад хандсан юм гэжээ. /2-р хх-ийн 18/

            Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд гаднаас 20 орчим насны хоёр эрэгтэй хүн орж ирээд танай ломбард телевизор барьцаанд авах уу гэж асуугаад орж ирсэн тухайн үед би тэнд теллерээр ажиллаж байсан бөгөөд телевизор барьцаанд авдаг гэхэд тэр залуу буцаж гараад удалгүй хар дэлгэцтэй, шаргал хүрээтэй 32 инчийн Шарп гэсэн бичигтэй LED телевизорыг авч орж ирээд ******* гэх хүн нь өөрийнхөө нэр дээр уг телевизорыг 120000 төгрөгөнд барьцаанд тавиад явсан. Хэд хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа байцаагч нь ирээд хураан авах тогтоол танилцуулаад уг телевизорыг хураан авсан. Анх 120000 төгрөгөнд барьцаанд тавьсан, тухайн үед хүү нь гээд 14 хоногийн 12000 төгрөг болсон. Одоо нийт хохирол 132000 төгрөг болсон гэжээ. /2-р хх-ийн 24/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17, 32, 36, 40, 44, 2-р хх-ийн 09/

            Хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18, 19, 2-р хх-ийн 11/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20, 22, 2-р хх-ийн 12/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 23, 31,35, 39, 48, 2-р хх-ийн 08/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24, 25, 2-р хх-ийн 13/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 29, 33, 37, 41/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 30, 34, 38, 42/

            Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 45, 46, 47, 48/

            2016 оны 07 сарын -ны өдрийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 147 тоот дүгнэлт / хх-ийн 81-84/

            Кибер барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /2-р хх-ийн 07/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149, 150, 151, 152/

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг харуулсан хувийн хэрэг, бичиг баримтууд /хх-ийн 136-140, 153-167/

             Дорнод аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болно.

 Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь В., *******, ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 09 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн иргэн эзэмшлийн 32 инчийн LCD телевизорыг залилан мэхэлж авч 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Насанд хүрээгүй шүүгдэгч В. нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь *******, В., ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь *******, В., ******* нартай бүлэглэн 2016 оны 06 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны тоотод оршин суух гэрээс “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер болон саравчтай малгай, дөрвөн шагай бүхий бэлэг дурсгалын зүйл, нүдний шил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 216000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй шүүгдэгч *******, В., *******, шүүгдэгч ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч мөрдөн байцаалтад өгсөн ”2016 оны 06 сарын 30-ны өглөө урд өрөөндөө ороход ширээн дээр байсан НР маркийн I-3 үзүүлэлттэй 17 инчийн улаан хүрэн өнгийн нөөтбүүк алдагдсан байсан. Мөн орой нь өөрийн эд зүйлээ үзэхэд ширээн дээр байсан нүдний шил, хар өнгийн саравчтай малгай, бурханы ширээн дээр байсан 4 бэрхтэй шагайн сувинер зэрэг эд зүйл нэмж алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51/, хохирогч  мөрдөн байцаалтад өгсөн “ нь 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд манай гэрт орж ирээд танай хүү телевизор аваад ир “Цацраг трейд” дээр антенийг нь засуулах гэж байна гээд надад худал хэлж манай гэрээс 32 инчийн LCD телевизорыг аваад гарсан. Тэгээд удалгүй манай хүү гэрт ирэхээр нь чи телевизороо яагаа вэ гэж асуухад надад юун зурагт гэж хэлсэн. Тэгэхээр нь чамайг зурагт аваад ир гэж байна гээд гэрийн зурагтыг аваад гарсан гэж хэлээд танай байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18/, иргэний нэхэмжлэгч Б.гийн мөрдөн байцаалтад  өгсөн “2016 оны 09 сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд гаднаас 20 орчим насны хоёр эрэгтэй хүн орж ирээд “танай ломбард телевизор барьцаанд авах уу” гэж асуугаад орж ирсэн тухайн үед би тэнд теллерээр ажиллаж байсан бөгөөд “телевизор барьцаанд авдаг” гэхэд тэр залуу буцаж гараад удалгүй хар дэлгэцтэй, шаргал хүрээтэй 32 инчийн Шарп гэсэн бичигтэй LED телевизорыг авч орж ирээд ******* гэх хүн нь өөрийнхөө нэр дээр уг телевизорыг 120000 төгрөгөнд барьцаанд тавиад явсан. Хэд хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа байцаагч нь ирээд хураан авах тогтоол танилцуулаад уг телевизорыг хураан авсан. Анх 120000 төгрөгөнд барьцаанд тавьсан, тухайн үед хүү нь гээд 14 хоногийн 12000 төгрөг болсон. Одоо нийт хохирол 132000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 08-09/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17, 32,36, 40, 44, 2-р хх-ийн 09/, хураан авсан тэмдэглэл / хх-ийн 18, 19, 2-р хх-ийн 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 20, 22, 2-р хх-ийн 12/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 21, 23, 31,35, 39, 48, 2-р хх-ийн 08/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 24, 25, 2-р хх-ийн 13/, 2016 оны 07 сарын -ны өдрийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 147 тоот дүгнэлт /хх-ийн 81-84/, Кибер барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /2-р хх-ийн 07/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байгаа болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь уг үйлдлүүдийг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаандаа бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж болон залилан мэхэлж бусдад нийт 516000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч В., *******, ******* нар нь бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 216000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлджээ.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгч *******д Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар, шүүгдэгч В., *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.       

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

              Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч В., *******, ******* нар  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Б.д 132000 төгрөгийг төлөөгүй тул түүнээс уг төлбөрийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан ба шүүхийн шийтгэх тогтоол гарах үед насанд хүрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Б.д төлөх төлбөртэй тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс хүрэн алаг зүсмийн шүдлэн насны адууг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс НКС маркийн 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 29-ны өдрийн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс LG маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн, шүүгдэгч эзэмшлийн эд хөрөнгөнөөс Жинсонг маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болох нь зүйтэй байна.

             Шүүгдэгч В., *******, ******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, шүүгдэгч ******* нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар хэргийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч *******д оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах, насанд хүрээгүй шүүгдэгч В., ******* нарт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, насанд хүрээгүй шүүгдэгч овогт , овогт , шүүгдэгч Хуасай овогт нарыг бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 3 /гурав/ сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ,   , шүүгдэгч нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  ялтан *******д оногдуулсан ялын хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ялтан *******д энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 8 /найм/ сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******гийн эдлэх 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан эдлэх 2 жил 8 сарын хорих ялыг, насанд хүрээгүй ялтан В., ******* нарын эдлэх 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан цагдан хоригдсон 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ялтан В., ******* нарт тус бүр  2/хоёр/  жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, тэднийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарт үүрэг болгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******ас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны төлбөрт 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.д олгосугай.

10. Ялтан *******, В., ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

11. Ялтан тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг  Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, ялтан В.ийн тоот регистрийн дугаартай төрсний гэрчилгээ, ялтан *******гийн тоот регистрийн дугаартай, тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг тус тус буцаан олгосугай.

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар ялтан эзэмшлийн эд хөрөнгөнөөс хүрэн алаг зүсмийн шүдлэн насны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, ялтан В.ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс НКС маркийн 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 29-ны өдрийн, ялтан *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс LG маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн, ялтан эзэмшлийн эд хөрөнгөнөөс Жинсонг маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан цагдан хорих, ялтан В., *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, ялтан хорих ял эдлэх хугацааг 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан цагдан хорих, ялтан В., *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

 

                                                                         

 

             

 

                         ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ