Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

2022       10          25                                   2022/ШЦТ/190

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч  ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч/ хохирогч/  Х.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч /хохирогч/ Т.Аскар түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар яллах дүгнэлттэй,******* овогт *******ы *******, ******* ******* овогт *******ийн ******* нарт холбогдох  эрүүгийн 2236000000168  дугаартай, 178/2022/0160/Э/ индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч ,  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан  хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ******* аймгийн суманд 1980 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн,42 настай,  тэй,  ард казак, боловсролгүй, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,  хувиараа барилга дээр ажилладаг, аминдаа гэр нэг , таван тооны үхэртэй, сарын  орлогоо  тодорхойлох боломжгүй, ******* аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай боловч одоо ******* аймгийн сумын багийн 11 дүгээр гудамж 02 тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 265000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, ПВ80081411 дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ы *******

2. Монгол улсын иргэн, ******* аймгийн суманд 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, тэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, жолооч, хүнд механизмын оператор мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй,  ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, аминдаа хашаа, 3 өрөө хувийн сууц, 2 үхэр, суудлын авто машин нэг  дундын өмчлөлийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 900000 төгрөг, ******* аймгийн сумын багийн 12 дугаар гудамж 01 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, ПЮ01292114 дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ийн Аскар

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.*******ай маргалдаж гараараа болон чулуугаар түүний толгойн ар дагз хэсэгт цохиж түүний биед дагзны баруун доод хэсгийн хуйхны шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралтууд, зүүн далны дээд хэсгийн зулгаралтууд, цээжний хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан  

Шүүгдэгч Т.Аскар нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  Х.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж тархи  доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын уг хэсгийн зулгаралт болон цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын уг хэсгийн зулгаралт болон цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн зулгаралт, баруун шилбэний урд дээд хэсгийн зулгаралт гэмтэл бүхий гэмтлийг тус тус учруулсан, шүүгдэгч Х.*******, Т.Аскар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан гэмт хт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт х үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажилллагаанд  Т.Нурбекийн гэрчээр өгсөн...Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны орой 16 цагийн үед Т.Аскар, Эрболот нартай уулзаад машины дээр ачиж ирсэн шороог Т.Аскарын хашаанд буулгасан. Шороогоо буулгаад хашаанаас гарах гэж байтал үл таних согтуу залуу орилсон орж ирсэн. Т.Аскар машинаа зогсоогоод машинаас буугаад “ яасан ахаа” гэхэд тэр ах хэл амаар доромжилж байгаад Т.Аскарын нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгтэл Т.Аскар зөрүүлээд түүний нүүрэнд нэг удаа цохисон. Тэгэхээр нь Эрболот бид хоёр машинаас буугаад тэр хоёрыг салгах гээд нэг нэгээр нь барьж авсан. Тэгтэл Т.Аскар нөгөө ахын нүүрэнд дахин гараараа нэг удаа цохисон. Тэгээд Т.Аскарыг аваад гэр лүү нь явж байтал нөгөө ах газраас  чулуу аваад Т.Аскарын толгойн тус газар цохисон. Тэгтэл Т.Аскарын толгойноос цус гараад газарт хэвтсэн. Тэгэхээр нь би эмнэлэг, цагдаа дуудсан. Тэр хоёр ямар шалтгааны улмаас зодолдсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 12-13 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аскарын хохирогчоор өгсөн...Хашаанд шороо буулгаад найзынхаа хамт гол ороод буцаад гэртээ ирэхэд манай хашаанд Х.******* ах  эхнэрийн хамт байсан. Намайг машинаасаа буугаад очиход “ чи муу хулгайч , миний машины севчээний утас авлаа”  гээд  над руу дайраад миний шанаа хэсэгт  3 удаа цохисон. Чулуугаар дагзны ар хэсэгт цохисон. Миний толгойноос цус гараад найзыгаа цагдаа дууд гэсэн. Х.******* манай хөрш хашаанд байдаг. Бидний дунд ямар нэгэн өс санасан зүйл байхгүй гэх мэдүүлэг / хэргийн 16-17 дугаа хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.*******гийн хохирогчоор өгсөн...Намайг 2022 оны 06 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед ******* аймгийн сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт лагерт гэртээ байж байгаад Жума гэгч ирээд түүний хамт зүүн хаалганы дэлгүүрээс нэр шил архи аваад хамт уусан. Тэгээд 20 цагийн үед А.*******ийн гэрт очиход гэр нь цоожтой байсан. Тэгээд гарах гэж байхад Т.Аскар машинтай ирсэн. Тэгэхээр нь би “аавтай чинь уулзмаар байна, машинаас юм алга болсон байна “ гэхэд машинаасаа буугааД над руу дайрсан. Миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд түүнийг цааш эргээд явахад нь газаас чулуу аваад толгой  хэсэгт нь цохисон. Миний зүүн хөмсөг язарсан, зүүн нүд хөхөрсөн, дээд уруул дээд талаараа шалбарсан , хавдсан, хоёр хөлний өвдөг шалбарсан. Зүүн  гарын дунд хуруу хугарсан. Тухайн үед Т.Аскарын найз нь бид хоёрын дэргэд байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 21-22 дугаар хуудас/ 

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05- ны өдрийн 563 дугаартай...Х.*******гийн биед  тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын уг хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн хэсгийн зулгарал болон цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн зулгаралт, баруун шийлбэний урд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Х.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Х.*******гийн  биед учирсан дээрхи гэмтэл нь тухайн х учралын үед үүссэн байх боломжтой. Х.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд шинээр үүссэн байна. Х.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн з тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зт хамаарна...гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 41-43 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05- ны өдрийн 560 дугаартай...Т.Аскарын биед дагзны баруун доод хэсгийн хуйхны шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралт, зүүн далны дээд хэсгийн зулгаралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Т.Аскарын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Т.Аскарын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн х учралын үед үүссэн байх боломжтой. Т.Аскарын биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд шинээр үүссэн байна. Т.Аскарын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн з тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зт хамаарна...гэх дүгнэлт, гэрэл зураг  / хэргийн 48-50 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.*******гийн яллагдагчаар өгсөн...Намайг 2022 оны 06 дугаар сарын 28- ны орой 17 цагийн үед ******* аймгийн сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт лагерт гэртээ байхад Жума гэгч ирээд түүний хамт зүүн хаалганы дэлгүүрээс нэр шил архи аваад уусан. Тэгээд 20 цагийн үед *******ийн гэрт очиход гэр нь цоожтой байсан. Тэгээд гарах гэж байхад Т.Аскар машинтай ирсэн. Тэгэхээр нь би “аавтай чинь уулзмаар байна, машинаас юм алга болсон байна “ гэхэд машинаасаа буугаад над руу дайрсан. Миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд түүнийг цааш эргээд явахад нь газраас чулуу аваад толгой  хэсэгт нь цохисон.  Өөр цохисон асуудал байхгүй. Т.Аскарын аав ******* нь манай хадам аавын дүү болдог.  Бид урьд нь ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний зүүн хөмсөг язарсан, зүүн нүд хөхөрсөн, дээд уруул дээд талаараа шалбарсан, хавдсан, хоёр хөлний өвдөг шалбарсан. Зүүн  гарын дунд хуруу хугарсан.  Би сард 1200000 төгрөгний ажил хийдэг. Т.Аскар бид хоёр уулзаж нэг нэгнээсээ уучлалт гуйна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 56-57 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аскарын яллагдагчаар өгсөн...2022 оны 06 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед хашаанд шороо буулгаад найзынхаа хамт  гол ороод буцаад гэртээ ирэхэд манай хашаанд Х.******* ах  эхнэрийн хамт байсан. Намайг машинаасаа буугаад очиход “ чи муу хулгайч , миний машины севчээний утас хулгайлсан, миний юмыг өг“  гээд  над руу дайраад миний шанаа хэсэгт  3 удаа цохисон.  Би биеэ хамгаалах  гээд нүдэн тус газар нь хальт цохисон. Тэгээд намайг барьж аваад чулуугаар толгойн хэсэгт цохисон.  Миний толгойноос цус гараад найзыгаа цагдаа дууд гэсэн. Х.******* манай  хөрш хашаанд байдаг. Бидний дунд ямар нэгэн өс санасан зүйл байхгүй. Би эрүүл байсан. Х.******* ах архи уусан бололтой согтуу байсан. Бид хоёрын дэргэд манай найзаас өөр хүн байгаагүй. Хохирогч Х.******* надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Би хашаандаа блок цохидог. Сардаа 2000000 төгрөгний орлого олдог байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 63-64 дүгээр  хуудас/

Х.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Т.Аскарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Т.Аскарын  оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхний хуулбар, Х.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын  хуулбар, мөн ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай  шийтгэх тогтоолын хуулбар баримтуудыг шинжлэн судлав.

Харин шүүгдэгч Х.*******, Т.Аскар нар нь  гэм буруугийн талаар маргаагүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон хохирогчоор мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр   шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон шүүгдэгчийн хувьд мэдүүлэг  өгөхгүй гэсэн болно.

            Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж үзэхэд: ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед шүүгдэгч / хохирогч/ Х.******* нь шүүгдэгч / хохирогч/ Т.*******ай...миний машины севчений утас авлаа ...гэж харилцан маргалдах явцдаа Х.******* нь Т.Аскарын нүүр хэсэгт гараараа, толгойн дагз хэсэгт чулуугаар цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...дагзны баруун доод хэсгийн хуйхны шарх, хүзүүний баруун хэсгийн зулгаралт, зүүн далны дээд хэсгийн зулгаралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл... учруулсан, шүүгдэгч Т.Аскар нь хохирогч Х.*******гийн нүүр хэсэгт гараараа цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын уг хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн хэсгийн зулгарал болон цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн зулгаралт, баруун шийлбэний урд хэсгийн зулгаралт гэмтэл...учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.*******, Т.Аскар нар нь харилцан зодолдож өөрсдийн эрүүл мэндэд Шүүх эмнэлэгийн гэмтлийн з тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба шүүгдэгч нар нь өөрсдийн  үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас  эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж маргалдах явцдаа шүүгдэгч Х.******* нь хохирогч Т.Аскарын  нүүрэнд гараараа, толгойн дагз хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Аскар нь хохирогч Х.*******гийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

                  Шүүгдэгч Х.*******, Т.Аскар нарын  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.

             Иймд шүүгдэгч Т.Аскар, Х.******* нар нь  маргалдах явцдаа  харилцан  зодолдож,  бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэх гэмт хэргийн үндсэн шийнжийг хангаж байх тул  шүүгдэгч Х.*******, Т.Аскар нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт х үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцов.

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.*******, Т.Аскар нар нь  хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

             Шүүгдэгч Т.Аскар, Х.******* нар нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт х үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           Шүүгдэгч Х.******* нь урьд нь ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 265000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан хэргийн 86-92 дугаар хуудас дахь 32, 183 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хт авагдсан.

               Мөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, улирлын чанартай ажил эрхэлдэг, сардаа 1000000 төгрөгний орлоготой болох нь Ж.Бахатжаны гэрчээр өгсөн...Манай нөхөр бид хоёр албан ёсоор гэр бүл болоод 23 жил болж байна. Бид дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Х.******* нь эцэг, эхээс ганцаараа, хувиараа барилгын ажил хийдэг, даруухан дуу цөөтэй, хүнд тусархаг, тогтуун тайван, цэргийн алба хаагаагүй, барилгын  ажил хийгээд 1000000 төгрөгний цалин авдаг... гэх мэдүүлэг авагдсан байна.

         Шүүгдэгч Т.Аскар нь  анх удаа гэмт х үйлдсэн нь хэргийн 70 дугаар хуудсанд “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд А.Бичингийн өгсөн...Т.Аскар нь манай хүү, архи согтууруулах ундаа хлэдэггүй, даруухан, нийтэч, хөдөлмөрч, шударга зантай, манай 5 дахь хүүхэд, гэртээ эцгийн хамт машин засварладаг, ногоо тарьдаг, гэмт х зөрчилд холбогдож байгаагүй, манайх сардаа 900000 төгрөгний орлоготой...гэх мэдүүлэг, гэрч Н.Дөлгөөнсайханы...Т.Аскар нь миний найз, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын Цаст-Алтай цогцолбор сургууль төгссөн, цэргийн алба хаагүй, гэмт х зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг хт авагдсан байна.  

            Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын  шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******, Т.Аскар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт х үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүүгдэгч Т.******* таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх дүгнэлт гаргав.

           Гэм  буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Аскарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс: Шүүгдэгч Т.Аскарын хувьд анх удаа гэмт х үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг, эцэг, эхийн хамт амьдардаг, хохирол нэхэмжлээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү. Шүүгдэгч нарт ял  шийтгэхдээ хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч Х.******* нь гэмтэл учруулахдаа чулуу хлэж гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзэж  торгох ялыг ялгамжтай байдлаар оногдуулж өгнө үү...гэх  дүгнэлт гаргав.

            Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Х.*******гийн өмгөөлөгч Н.Очирбатаас: Шүүгдэгч Х.*******гийн хувьд урьд нь шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөр төрлийн хт ял шийтгүүлж, тухайн хт ял шийтгүүлээд арав гаруй жил өнгөрсөн тул анх удаа гэмт  х үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгч Х.******* нь улирлын чанартай ажил эрхэлдэг аминдаа таван үхэртэй,  гэмт х үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй з байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх  хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

            Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан...тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт х үйлдсэн...гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Шүүгдэгч Х.*******, Т.Аскар нарыг гэм буруутайд тооцсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан...шүүгдэгч нарын  гэмт х үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалыг  тал бүрээс нь харгалзан үзнэ...гэснийг үндэслэн, улсын яллагчийн гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэв.

            Шүүгдэгч Х.*******гийн хувьд урьд нь ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 265000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахдаа чулуу хлэсэн, хохирогчийг өөрийн эд зүйлийг авлаа гэж хардаж, маргалдах явцдаа хохирогчийг эхэлж цохисон з байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.*******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

            Харин шүүгдэгч Т.Аскар нь анх удаа гэмт х үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 550000 төгрөгний торгох ял, Т.******* оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг  04 сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Х.*******, Т.Аскар нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

              Шүүгдэгч Х.*******, Т.Аскар нар нь  энэ хт цагдан хоригдоогүй, хт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар  нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт  торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус  хэвээр хлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,36.2-1,2,4, дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******, ******* ******* ургийн овогт *******ийн Аскар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэмт х үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.*******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 550000 төгрөгний торгох ял, Т.******* оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 04 сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

             4. 2236000000168 дугаартай хт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй шүүгдэгч Х.*******, Т.Аскар нар нь цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******, Т.Аскар нарт   тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..

            6.Шүүгдэгч Х.*******, Т.Аскар нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус  хэвээр хлэсүгэй.

7. Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч ,дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА