Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч ******* /цахимаар/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 101А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2207000740088 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******, ******* тоотод оршин суух хаягтай,

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өршөөлд хамрагдсан,

//

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Налайх дүүргийн 2 дугаар хороо *********************************************** маргалдаж улмаар түүний толгойн тус газарт өшиглөж, гараараа цохисны улмаас биед нь их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг хурцавтар цусан хураа, тархины хаван, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэр өдөр цалин буугаад цуг уусан. Эхнэртэйгээ ярьснаа ч би сайн мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь гэртээ сэрсэн” гэв.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр , хоёр намайг үлдээгээд цуг явсан. Ирэхдээ нэг шил архи авчирсан. Авчирсан архиа цуг хувааж уугаад дахин нэг шил архи уугаад байж байтал эхнэртэйгээ утсаар яриад муудалцаад байсан. Манайхан нэг давхарт байрлаж байсан. Бид нар дундаа нэг утастай байсан. Гэтэл би “эхнэртэйгээ яримаар байна” гээд байсан. Эхнэр нь тэр үед архи уусан юм шиг байсан, эхнэртээ гаргах уураа надад гаргаад намайг зодсон. Өөр ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-8, 90/, гэрч ий мэдүүлэг /хх-28-29/, Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/170 дугаар дүгнэлт /хх-41-43/, шинжээч С.Төгсбуянгийн мэдүүлэг /хх-35/, хохирлын баримтууд /хх-70-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах гурван төрлийн эрүүгийн хариуцлагыг хүлээлгэдэг. Нэгд 450.000 төгрөгөөс 1.320.000 төгрөгийн торгох, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийх, 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын төрөлтэй байдаг. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон байдаг. Үүнд: Гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн. Улсын яллагчийн зүгээс тус гэмт хэргийг үйлдэхдээ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн ямар нэг хууль бус үйлдэл байдаггүй. Өөрөөр хэлбэл хохирогчийг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож халдсан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндээрээ хохирсон. Мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд нийт 852.824 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжилсэн хохирлыг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд шүүгдэгч нь төлөөгүй, төлөх талаар санал санаачилга гаргаагүй байдаг. Иймд шүүгдэгч гаас дээрх төлбөрийг гаргуулж хохирогч *******т олгуулах үндэслэлтэй байна. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр эмчлүүлсэн байдаг бөгөөд 238.000 төгрөгийг хохирогч төлсөн. Үлдсэн мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул үүнтэй холбоотой нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд өмнө нь шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан бөгөөд түүний хүлээсэн эрүүгийн хариуцлагыг төрөөс Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөж байсан. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оргон зайлсан байдаг бөгөөд улмаар 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр баригдаж, таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд хохирол төлөгдсөн байдлыг авч үздэг. Гэхдээ улсын яллагчийн зүгээс хохирол төлөгдсөн боловч хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй байгаа. Учир нь энэ хохирлыг шүүгдэгч өөрөө төлөөгүй, бөгөөд ар гэр нь төлсөн. Хүндрүүлэх нөхцөл байдал харин тогтоогдоогүй байна. Иймд энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна. Шүүхээс түүнийг оргон зайлсан гэх үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр баривчилсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 24 хоног баривчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан түүний цагдан хорьсон 24 хоногийн нэг хоногийг ажлын 8 цагаар тооцож, нийт 192 хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсэнд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болохыг дурдаж, хохирогч *******ийн хувьд энэ гэмтлийн улмаас хагалгаанд орсон бөгөөд уг хагалгааны зардлын тодорхой хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас  гарсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд буруутай этгээдээс гаргуулахаар хуульчилсан байгаа. Иймд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх дүгнэлтийг мөн адил гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар н өгсөн: “... барилга дээр засал чимэглэлийн ажил хийж байгаад ажилаа тараад *******ийн хамт архи ууж байгаад удалгүй гаднаас ороод ирсэн тэгээд бид гурав архи хувааж ууж байгаад тасарчихсан нэг мэдсэн би болох эхнэрийнд сэрсэн тэгээд байж байтал ******* орж ирсэн тэгээд би цохиж зодсоноо бол мэдсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 53 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор ...*******ийн өгсөн: “... болон бид гурав орон сууцанд засал чимэглэлийн ажил хийхээр ирсэн тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анхны цалин буусан тэгээд тухайн үед ийн дансанд бид гурвын цалин орсон тэгээд хоёр хоолны хүнс болон 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи аваад ороод ирсэн тэгээд нөгөө архиа бид гурав хувааж уугаад байж байтал тухайн барилга дээр ажил хийж байсан орж ирээд бид дөрөв хамт уусан архи ууж байх үед гийн утсыг гуйж аваад утсаар нь эхнэтрэйгээ маргалдаад байсан. Тэгэх үед эхнэртэйгээ маргалдсан уурандаа над руу уурлаад байсан тэгэхээр нь би яагаад чи ингэж байдаг юм гээд д хэлтэл миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгэх үед би хойшоо саваад уначихсан. миний нүүр хэсэг рүү дээрээс гараараа цохиод байх шиг байсан. Тэгэх үед , хоёр бид хоёрыг салгасан. гараад явчихсан араас нь г дагуулаад гараад явсан тэгээд би тэр газраа үлдсэн тэгээд , хоёр буцаж хүрч ирээгүй тэгээд би тухайн газраа хончихоод маргааш нь ээж болох Сэлэнгэмөрөн лүү залгаж дуудсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 8 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.ийн өгсөн: “...Би 09 цаг өнгөрөөгөөд очиж ажлаа хийж байгаад орой ажил дээрээс 21 цагийн үед гэр лүүгээ ээжийнх рүүгээ явсан. Тэгээд очоод байж байтал 23 цагийн үед ээжийн ************** дугаар луу залгаад "Хүрээд ирээчээ тамхи тариа байхгүй, мөнгө төгрөгөө авья" гэж залгасан.Тэгээд би удалгүй 23 цаг өнгөрч байхад очсон чинь нэг давхарт хоорондоо хэрэлдсэн зодолдсон байдалтай байж байхаар нь "Яагаад хоорондоо хэрэлдэж зодолдоод байгаа юм ажил төрөл хийж байж" гэж хэлээд тэр хоёрыг салгаад г аваад гарсан тэгээд таксинд суулгаад г Нисэхийн эцэс дээр буулгасан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20 дугаар тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би манаачаар ажиллаж байсан. Тухайн өдөр ажлын цаг дуусчихсан байх үед барилга дотор 1 давхарт хүмүүс шуугилдаад байсан болохоор би яваад очтол 3 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сууж байсан ба цохиж зодолдсон шинжтэй байхаар нь юу болсон талаар асуухад ******* гэх залуу намайг өшиглөөд цохисон гэж надад хэлсэн тэгэхээр нь би хариуцаж явсан хүн гэх ийг дуудаад хүмүүс ээ аваад явуулсан тэгэх үед нүд хэсэг нь хөхөрчихсөн очих газар байхгүй гээд барилга дотор үлдэж хоносон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би ажилаа хийгээд байж байх үед болон нар намайг ороод ирээч гээд дуудсан тэгэхээр нь би зөвшөөрөөд ортол хоол хийчихсэн сууж байсан. Тэгээд архи уугаад сууж байх үед болон цалин дээрээс болоод маргалдаад байсан тэгээд   агсараад руу дайрах гээд байсан тэгэхээр нь би гараад яваад өгсөн тэгээд би эхнэр дээрээ очтол эхнэр утас чинь хаана байна гэхээр нь би доор утсаар яриад байсан үлдээчихсэн байна гэж хэлсэн тэгсэн эхнэр доошоо буугаад утасаа авсан тэгээд үүрээр 07 цагийн үед хаалга нүдээд гаднаас нүд нь хавдчихсан орж ирсэн тэгэхээр нь юу болсон талаар асуухад намайг зодчихоод шөнө зугтаад хот явчихсан байна. Утсаа өгчихөөч гэж гуйсан тэгэхээр нь би утсаа өгтөл ээж рүүгээ залгаад ээжийгээ дуудаад байсан. гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар тал/

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ий өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед над руу залгаад урьдчилгаа цалин буучихлаа нэг дэх өдөр үлдсэн мөнгө өгөх юм байна гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь буюу 09 цагийн үед нэг хүн залгаад хүнд зодуулчихсан зодсон нүднээс нь цус гарчихсан сууж байна. Та хүрч ирээд хүүгээ авахгүй бол болохгүй байх гэсэн тэгэхээр нь би эгч Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй барилга дээр ирэх үед өөрөө тус барилга дээрээс гараад ирсэн тэгээд нүд нь хавдчихсан байсан тэгээд болсон талаар асуухад ************, эхнэртэйгээ утсаар ярьж муудалцаж байгаад тэгээд намайг зодчихлоо гэж хэлсэн тэгэхээр нь хаана байна гэж асуухад шөнө хот руу явчихсан байна гэж хэлсэн тэгээд тухайн үед эмнэлэг рүү явъя гэж хэлэх үед ямар ч байсан цалингаа аваад тай уулзая гээд Улаанбаатар хот явсан. очтол байхгүй байсан тэгээд сургийг нь гаргатал байна гэж байсан. Тэгээд хадмындаа байсан тэгээд г манай хүүхдийг яагаад чи ингэж зодож байгаа юм гэж хэлэхэд би санахгүй байна яагаад ингэж зодсоноо мэдэхгүй байна гэсэн тэгээд цалинг авах гээд очоод цалингийн нь аваад байж байтал тэр цагдаадаа өгөө гэж хэлээд зугтаад яваад өгсөн тэрнээс хойш огт холбоо бариагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28 дугаар тал/

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “... би гэртээ байж үед гэх хүний утсаар над руу залгаад би цалин аваад очих гэж байна гэж утсаар ярьсан тэгэхээр нь би чи хурдан цалин аваад хүрээд ир цагаан cap болох гэж байна тавгийн идээ авмаар байна, Чи согтуу архи уучихсан байна гэж хэлээд бага зэрэг муудалцаад чи дансаар мөнгө явуул ирээд хэрэггүй гэж хэлээд утсаа салгачихсан юм. Тэгсэн маргааш нь над руу дахиж залгаад би хүрээд ирчихлээ гэж ярьж тэгээд гараад очих үед нэлээн согтуу байж байсан тэгээд гэртээ ороод унтаад 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаднаас танихгүй хүмүүс ирээд г машинд суулгаад аваад явсан удалгүй буцаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хүрээд ирэхээр нь юу болов яасан  хүмүүс   юм,  яагаад   чамайг   аваад   явж   байгаа   юм гэж асуухад надад ******************* мөнгө өгчхөөд ирж байна гэж надад тэгэхээр нь чи яасан гэж ************ мөнгө өгч байгаа юм гэж асуухад ийг зодчихсон юм гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31 дүгээр тал/

           8. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/170 дугаар: “****************** биед 2051 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг хурцавтар цусан хураа, тархины хаван, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...  ” гэх дүгнэлт,

/хх-ийн 43 дугаар тал/

9. Гэмтэл согог судлалын үндэсний төв “Өвчний түүх”,

/хх-ийн 54 дүгээр тал/

 

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 54 дүгээр тал/

11. Шүүгдэгч  н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 75-81 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч ******************** эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч ******************* биед толгойн тус газарт өшиглөж, гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/170 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч нь хохирогч ******************** биед халдаж хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчоос хохирол төлбөрт эрүүл мэндийн үзлэг болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалтай холбоотойгоор баримтаар тогтоогдсон гэж улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт 852.824 төгрөг хохирогчид гаргуулахаар шүүхэд санал гаргав.

 Харин хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралд судалсан нотлох баримтаар 14.656 төгрөг, 36.000 төгрөг, 18.000 төгрөг, 7.700 төгрөг, 16.363 төгрөг, 20.000 төгрөг, 9.000 төгрөг, 69.305 төгрөг, 5.000 төгрөг, 35.000 төгрөг, 113.500 төгрөг, 120.000 төгрөг, 238.000 төгрөг буюу нийт 702.524 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэв.

 

 Иймд шүүгдэгч завсарлага авч хохирогчид 702.524 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн  шинж  чанар,  гэмт  хэрэг  үйлдсэн  хүний  хувийн  байдлыг  тал бүрээс нь

харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 24 хоногийг хасаж нэгтэн нийт 108 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч ************** нь энэ хэрэгт  эд  мөрийн  баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 24 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Шүүгдэгч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 24 хоногийг хасаж нийт 108 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон 24 хоногтой, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ