Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

2022       10          25                                   2022/ШЦТ/191

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож шүүгдэгч М.Пүрэвсүрэн түүний өмгөөлөгч Н.Очирбат хохирогч Л.Уранчимэг, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч Тугтан овогт Мэндийн Пүрэвсүрэнд холбогдох 2236000000175 дугаартай 178/2022/0191/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2022 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 сарын 28-ны өдөр Ховд аймгйин Дөргөн суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, бага боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдрах Ховд аймгийн Жаргалант  сумын Бичигт багийн Жаргалан ирээдүй 11-р гудамжны 5 тоотод  оршин суух,  аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй  сарын өрхийн орлого 600000 төгрөг,  ял шийтгэлгүй, ПП79112806 дугаарын регистртэй, Тугтан овогт Мэндийн Пүрэвсүрэн

Шүүгдэгчийн  холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Мэндийн Пүрэвсүрэн нь 2022 оны 06 сарын сүүлээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэсвгэрт байрлах Бугаан гол захын  махны зах дотроос иргэн Л.Уранчимэгийн ээж Л.Мөнхжаргалын нэр дээрх 5863220950 дугаартай ХААН банкны харилцах дансны картыг олж авч Бугаан гол захын гадна талд байрлах “Сансар-Од” нэртэй ТҮЦ-нд  байрлах пос машинд олон удаагийн үйлдлээр уншуулж нийт 5015000 төгрөгийг хувьдаа завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангйин 17.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Пүрэвсүрэнгийн өгсөн ...Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчид уирсан хохирлоос 3000000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл  2015000 төгрөгийг төлнө. Би захын гуанзуудын  ус зөөдөг...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 16 айлын 3-р байрны 03 тоотод оршин суух 1981 онд төрсөн 41 настай эмэгтэй дээд боловсролтой соёл урлагийн удирдах ажилтан мэргэжилтэй, ам бүл 7 нөхөр, 4 хүүхэд,  эхийн  хамт амьдрах хувиараа хөдөлмөр эрхэлдэг ПЮ81070568 тоот регистртэй/ Л.Уранчимэгийн өгсөн...Манай нөхөр цалингаа надруу явуулаад би хэрэглээд үлдсэнийг нь ээжийнхээ дансанд хийдэг байсан. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  данснаас мөнгө авах гээд картаа хайгаад олохгүй байсан. Тэгээд  ээжийгээ аваад банк руу очоод иргэний үнэмлэхээрээ уншуулаад авъя гэж бодсон чинь үлдэгдэл хүрэхгүй байсан. Тэгэхээр нь теллерээс хуулгаа авсан. Эхлээд төв ХААН банкин дээр очоод дараа нь цагдаагийн газар очиж хэлсэн. Орлого зарлага утсан дээр ирдэггүй ээжийнхээ картыг холбоогүй байсан. Манай нөхрийн машин авах гээд хадгалж байсан мөнгө байсан.  ХААН банкны Киоск машин дээр очиж 5863220950 тоот данснаас 8200000 төгрөгийг гаргаад авах гэсэн боловч үлдэгдэл 3147000 төгрөг байна гэхээр нь гайхаад банкны теллерээс дансны хуулга авч харахад 2022 оны 06 сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 сарын 30-ны хооронд 5015000 төгрөг гаргаад авсныг мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 5863220950 тоот дансыг 2022 оны 05 сард шинээр карт захиалж аваад хувьдаа ашиглаж байсан.  Тус картыг хэзээ хаана алга болгосноо мэдэхгүй  байна. Манай ээжийн данснаас нийт 5015000 төгрөг гарсан байсан. М.Пүрэвсүрэн нь 3 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл 2015000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулмаар байна. Тухайн үед манай нөхөр машин авах үедээ хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Би хүнд хүү төлж хохирч байна.  Хохирлыг яаралтай төлж өгмөөр байна. Хохирлоо барагдуулчихвал ямар нэг гомдол санал байхгүй. Яагаад АТМ дээр уншуулалгүй шууд пос машинд уншуулсан юм бол мэддэг учраас тэгсэн байх гэж бодож байна...гэх мэдүүлэг

Лхамсүрэнгийн Мөнхжаргалын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-11-рт/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Өлзийбадамын өгсөн...Манай зах дотор гуанзнуудын ус зөөдөг М.Пүрэвсүрэн гэх эгч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш манай дэлгүүрээр орж ирж ХААН банкны, ногоон өнгийн, шифтэй картыг манай Хас банкны пос машинд уншуулан 50000 төгрөг бэлнээр гаргуулж авдаг байсан. Өдөрт барагцаагаар 8-15 удаа дандаа 50000 төгрөгөөр уншуулж бэлнээр авдаг байсан. Барагцаагаар 90-ээс дээш удаа уншуулж байсан санагдаж байна. М.Пүрэвсүрэн гэх эмэгтэй манай ТҮЦ-нд  орж ирж карт уншуулахдаа тухайн картыг өөрийн карт гэж хэлээд пос машинд уншуулан дандаа 50000 төгрөг бэлнээр гаргуулж авдаг байсан. Сүүлд би сэжигтэй санагдаад байхаар нь энэ карт хэний карт бэ, гадна талд нь өөр хүний нэр бичээстэй байна гэж асуухад манай эгчийн карт гэж хэлсэн. М.Пүрэвсүрэн гэх эгч манай ТҮЦ-нд  байнга орж ирж үйлчлүүлдэг. Ундаа, тамхи авдаг байсан. Мөн манайд орж ирээд 10000-аас 20000 төгрөг бэлнээр өгөөд миний ХААН банкны интернэт банкаар Төрийн банкны 110000542982 тоот дансанд шилжүүлдэг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орж ирж барагцаагаар 15 удаа 50000 төгрөгөөр уншуулан бэлэн мөнгө гаргаж авч байсан. Би  2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос МinuРау” пос машин худалддаг компани Хас банкин дээр ирж пос машин зарахад хуучин пос машинаа сольж, шинэ пос машин авч байсан.

Шифтэй картыг пос машинд уншуулан гүйлгээ хийхдээ хэдэн ч төгрөгөөр уншуулж болно. Харин код оруулахгүйгээр уншуулахын тулд 50000 төгрөгөөс дээш уншуулах боломжтой. Хэрэв 50000 төгрөгөөс дээш уншуулах бол заавал тухайн картны нууц кодыг оруулах шаардлагатай. Мөн шифтэй карт  уншуулан  50000 төгрөгөөр гүйлгээ хийхдээ нэг өдөрт дээд тал нь 20 удаа уншуулах боломжтой юм байна лээ...гэх мэдүүлэг/ хэргийн 13-14-рт/

Мэндийн Пүрэвсүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-39-рт/

        Лхамсүрэнгийн Мөнхжаргалын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-49-рт/

            Халамжийн харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 50-51-рт/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар...Тугтан овогт Мэндийн Пүрэвсүрэн нь урьд ял шийтгэлгүй гэх баримт/хх-ийн 60-рт/

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Хишигзулын өгсөн...Миний эгч М.Пүрэвсүрэн нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, илүү дутуу зан аашгүй, хүлээцтэй хүн байгаа юм. Бид нар эцэг эхээсээ 3-уулаа. М.Пүрэвсүрэн бид нарын 2 дахь нь байгаа юм. М.Пүрэвсүрэн эгч 2004 онд нөхөр Г.Түмэн Өлийтэй гэр бүл болсон, 2 хүүхэдтэй Ховд аймгйин Жаргалант сумын Бичигт багийн 1-5 тоотод оршин суудаг. Нөхөр Г.Түмэн-Өлзий нь баруун бүсийн төв зах дээр хамгаалагч ажилтай. М.Пүрэвсүрэн өөрөө зах дотор хувиараа хүмүүсийн ус зөөж өгдөг ажил хийдэг.Би М.Пүрэвсүрэнг яг ямар асуудалд холбогдон шалгагдаж байгаа талаар  сайн мэдэхгүй байна. Гэхдээ над руу манай эгч М.Пүрэвсүрэн 2022 оны 7 сарын 25-ны өдөр залгаад хүний карт олж аваад уншуулчихсан чинь цагдаад шалгагдаж байна...” гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй. М.Пүрэвсүрэн урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй,  Манай хүргэн ахынх ямар нэгэн мал гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-рт/

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түмэн-Өлзийгийн өгсөн...Би эхнэр М.Пүрэвсүрэнтэй 2004 онд гэр бүл болсон. Т.Галбадрах, Т.Анхбаяр гэдэг хоёр хүүтэй. Манай том хүү 2006 онд төрсөн, бага хүү 2008 онд төрсөн. Миний эхнэр М.Пүрэвсүрэн нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, илүү дутуу зангүй, хүлээцтэй, гэр бүлийнхэн, үр хүүхэддүүддээ хайр халамжтай хүн байгаа юм. Одоо манайх Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-5 тоотод ам бүл 4-үүлээ оршин суудаг. Би өөрөө Техникийн зах дээр харуулын ажил хийдэг, харин манай эхнэр М.Пүрэвсүрэн зах дотор хувиараа хоолны газар ажиллуулдаг хүмүүсийн ус зөөж өгдөг ажил хийдэг юм. Би ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байгаа. Манай эхнэр урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. 2022 оны 06 дугаар сарын 24-25-ны үед карт олж авсан тухайн картнаас мөнгө уншуулж гаргаж авсан. 50000 төгрөгөөр уншуулж авсан гэж хэлж байсан. Яг хэзээ хэлсэнийг сайн санахгүй байна. Барагцаагаар 2022 оны 06 сарын 28-29-нд үеэр хэлсэн байх. Манайх сард 1000000 орчим төгрөгний орлоготой. Манай эхнэр яг сард тогтсон орлого гээд байх зүйлгүй.Өдөрт хувиараа хоолны газар ажиллуулдаг хүмүүсийн ус зөөж өгдөг ажил хийдэг ба өдөрт 20000-25000 орчим төгрөгний цалин авдаг юм. Манайд мал гээд байх юм байхгүй байсан малаа бүгдийг нь зарчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Пүрэвсүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Баруун бүсийн төв зах дотор байрлах Бугаан гол захын мах зардаг хэсэгт 2022 оны 06 сарын 20-ны өдрийн үеэр цэвэрлэгээ хийгээд явж байтал ХААН банкны ногоон өнгөтэй дээрээ Англи үг бичсэн карт олж авсан. Би тухайн үедээ олж авсан картаа 2-3 хоног өөртөө хадгалж байгаад 2022 оны 06 сарны 26-ны  өдөр байх Бугаан гол захын үүдэнд худалдаа наймаа хийдэг Өлзий гэх хүүхний дэлгүүрлүү ороод тухайн картаа уншуулж мөнгө авч болох эсэхийг шалгахаар ороод Өлзийгийн дэлгүүрийн пос машинд уншуулаад 50000 төгрөг авъя гээд уншуулахад тухайн картнаас код нэхэхгүйгээр шууд мөнгө гарч ирсэн. Тэгэхээр нь би тухайн өдрөө 50000 төгрөгөөр ойролцоогоор 10 удаа уншуулж 500000 орчим төгрөг гаргуулж авсан. Тэгээд би тухайн картнаас 4-5 өдөр тасралтгүй тухайн Өлзийгийн дэлгүүрийн пос машинаас байнга 50000 төгрөгөөр нилээн олон удаа мөнгө гаргуулж авсан. Миний санаж байгаагаар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл мөнгө гаргуулж авсан санагдаж байна. Тэрнээс хойш дахиж мөнгө гаргуулж аваагүй юм. Би яг нийт хэдэн төгрөг гаргуулж авсанаа мэдэхгүй байна. Ихэвчлэн 50000 төгрөгөөр 10 гаруй удаагийн гүйлгээ хийж мөнгө гаргуулж авдаг байсан.

Би Өлзийбадам дээр очоод пос машин дээр нь карт уншуулахдаа...би картныхаа нууц кодыг мартчихаж...гэж хэлээд мөнгө гаргуулж авч байсан ба, дараа нь надаас Өлзийбадам “...энэ таны карт биш байна, хэний карт юм бэ... гэж асуухаар нь манай эгчийн карт байгаа юм гэж хэлсэн. Надаас өөр зүйл асууж байгаагүй. Би яг хэдэн төгрөг гаргуулж авсанаа мэдэхгүй байна. Байнга 50.000 төгрөгөөр зарлага гаргуулдаг байсан юм.

Би авсан мөнгөө ихэвчлэн өөртөө болон гэр бүлийнхээ ахуйн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. /хувцас, хоол хүнс, ахуйн хэрэглээ/ гэх мэтчилэн зүйлд зарцуулсан. Ямар нэгэн шалтгаан гээд байх зүйл байхгүй. Олж авсан картаа 2-3 өдөр хадгалж байгаад уншуулаад үзье, мөнгө гарахнуу үгүй юу гэж бодоод уншуулж үзсэн юм. Тэгээд л мөнгө гарчихаар нь өдөр болгон уншуулаад мөнгө аваад байдаг байсан юм.Тухайн картаа зах дээр ус авч байгаад гээчихсэн юм. Яг хаана гээснээ сайн мэдэхгүй байна. Би одоогоор Баруун бүсийн төв зах дотор хоолны газар цайны газрын усыг зөөж өгдөг юм. Өдөрт 20000-25000 төгрөгийн орлоготой ажилладаг. Манайх сард 1000000 орчим төгрөгийн орлоготой. Би сард 600000 орчим төгрөгийн цалинтай манай нөхөр сард 350000 төгрөгийн цалинтай манай 2 хүүхэд сард хүүхдийн мөнгө гэж 200000 төгрөг авдаг. Өөр орлого гээд байх зүйлгүй. Би бусдад учруулсан хохирлоос 3000000 төгрөгийг төлсөн. Одоо 2015000 төгрөгийг  6 сарын дотор төлнө...гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Мэндийн Пүрэвсүрэн нь 2022 оны 06 сарын сүүлээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт  байрлан үйл ажиллагаа явуулдаг  Бугаан гол хүнсний захын махны зардаг хэсгээс  иргэн Л.Уранчимэгийн ээж Л.Мөнхжаргалын нэр дээрх 5863220950 дугаартай ХААН банкны харилцах дансны картыг олж аван Бугаан гол захын гадна талд байрлах “Сансар-Од” нэртэй ТҮЦ-ний  пос машинд удаа дараагийн  үйлдлээр уншуулж нийт 5015000 төгрөгийг хувьдаа завшиж хохирогчид  5015000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ... бага хэмжээний хохирол...гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг  хэлнэ гэж заасан ба шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь бусдын гээгдүүлсэн банкны картыг ашиглан хохирогчийн данснаас удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 5015000 төгрөгийг ТҮЦ  дэх пос машин ашиглан авч хувьдаа завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж  завшсаны улмаас   бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд  шүүгдэгч М.Пүрэвсүрэнг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 Хохирогчийн өөрийн эд хөрөнгөдөө хайхрамжгүй хандсан байдал, шүүгдэгч нь гэнэт олдсон эд зүйлийг өөрийн мэт зарцуулах гэсэн шунахай байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалгаан болжээ.

Хохирол хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Уранчимэг нь...3000000 төгрөгний хохирол авсан. Одоо 2015000 төгрөгийг шүүгдэгчээс төлүүлж өгнө үү гэж мэдүүлсэн, шүүгдэгч И.Пүрэвсүрэн нь хохирогч Л.Уранчимэгийн ХААН банкны 5845411027 тоот дансанд 2022 оны 08 дүгээр сарын 06- ны өдөр 3000000 төгрөг төлсөн талаархи шилжүүлэгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид 3000000 төгрөгний хохирол төлсөн гэж үзнэ. Харин үлдэгдэл 2015000 төгрөгний хохирол төлөөгүй ба хохирогч болон түүний өмгөөлөгч нар тухайн хохирлыг 3 сарын хугацаанд хохирогчоор төлүүлэх талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулах хүсэлт гаргасан, мөн шүүгдэгч тухайн хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Пүрэвсүрэнгээс 2015000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Уранчимэгт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Пүрэвсүрэнг хохирогч Л.Уранчимэгт төлөх 2015000 төгрөгний хохирлыг 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 60 дугаар хуудас дахь “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ” – аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хувийн  байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Хишигзулын өгсөн...Миний эгч М.Пүрэвсүрэн нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, илүү дутуу зан аашгүй, хүлээцтэй хүн байгаа юм. М.Пүрэвсүрэн урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. Яг одоогоор М.Пүрэвсүрэн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа гэхдээ зах дээр хувиараа хоолны газар ажиллуулдаг хүмүүсийн усыг зөөж өгч тухайн хүмүүсээсээ цалинждаг гэж сонссон. Өөр ямар нэгэн ажил хийдээггүй юм. Манай хүргэн ахынх ямар нэгэн мал гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 62-63-рт/

          Мөрдөн шалгах ажиллагаандгэрч Г.Түмэн-Өлзийгийн өгсөн...Би эхнэр М.Пүрэвсүрэнтэй 2004 онд гэр бүл болсон. Миний эхнэр М.Пүрэвсүрэн нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, илүү дутуу зангүй, хүлээцтэй, гэр бүлийнхэн, үр хүүхэддүүддээ хайр халамжтай хүн байгаа юм. Манай эхнэр урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь хохирогчид учирсан хохирлоос 3000000 төгрөгийг төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Тугтан овогт Мэндийн Пүрэвсүрэнг 6 сарын хугцаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Пүрэвсүрэнд эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн Жаргалант  сумын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн 2236000000175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Пүрэвсүрэнгээс 2015000 төгрөг гаргуулан хохирогч Л.Уранчимэгт олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солохыг шүүгдэгч М.Пүрэвсүрэнд тайлбарлах нь зүйтэй гэх дүгнэлт гаргав.

Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д ...хохирогчид хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг...тусгана  гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.Пүрэвсүрэнг хохирогч Л.Уранчимэгт төлөх 2015000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлүүлэх талаар шүүхийн шийтгэх тогтоол тусгуулах хүсэлтэй байна гэх дүгнэлт гаргав.  

Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас: Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүгдэгч маргахгүй байгаа. Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь  хүнээс 3 сая төгрөг зээлж  хохирлын зарим хэсгийг төлсөн  нь хариуцлагатай байдал харагдаж байгаа.  Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Хохирол төлөх хугацааг 2023 оны 05 сарын хүртэл төлж дуусахаар шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна. Мөн зах дээр гуанзнуудын ус зөөдөг өдөр тутам  ажилтай, өрхийн орлого сайнгүй зэргийг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг зөвшөөрнө. Гэхдээ өвлийн идэшний цаг болж байгаа, өөр бусад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдож болзошгүй нөхцөл байдал зэргийг харгалзан 1 сар 20 хоногийн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлэх  дүгнэлт гаргаж байна гэв.

Шүүгдэгч М.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн   болгон шүүгдэгч М.Пүрэвсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогчид учирсан хохирлыг зарим хэсгийг төлсөн байдал,  шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугтан овогт Мэндийн Пүрэвсүрэнг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Пүрэвсүрэнд эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн Жаргалант  сумын нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн 2236000000175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Пүрэвсүрэнгээс 2015000 төгрөг гаргуулан хохирогч Л.Уранчимэгт олгож, хохирлыг 2022 оны 11дүгээр  сараас 2023 оны 02 сарны 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солохыг шүүгдэгч М.Пүрэвсүрэнд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Пүрэвсүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,1, 36,2 дугаар зүйлийн 1.2.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугтан овогт Мэндийн Пүрэвсүрэнг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугтан овогт Мэндийн Пүрэвсүрэнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Пүрэвсүрэнд эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн Жаргалант  сумын нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалтыг  тогтоосугай.  

 4.Эрүүгийн 2236000000175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Пүрэвсүрэнгээс 2015000/ хоёр сая арван таван мянга /  төгрөг гаргуулан хохирогч Л.Уранчимэгт олгож, хохирлыг 2022 оны 11 дүгээр  сараас 2023 оны 02 сарны 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солохыг шүүгдэгч М.Пүрэвсүрэнд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Пүрэвсүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА