Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

 

 

 

                                      2022/ШЦТ/263

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Жын Ат холбогдох 1912004010022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Х аймгийн Ж сумын .. багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, мөн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, А овогт Жын А /РД:../

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд А аймгийн Тсумын Мбагийн нутаг дэвсгэр Их жаргалант Өвөр тойруут гэх газарт байх Л.Бийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 1912004010022 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бийн мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Их жаргалантын Өвөр тойруутын өвөлжөөнөөс Хөнжил гэх газар руу отор хийхээр нүүхдээ өөрийн Өвөр тойруутын аманд байх байшиндаа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдаж авсан шинэ “Мустанг-5” маркийн улбар шар өнгийн мотоциклио хийж түгжээд нүүсэн юм. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Г манай байшингаас миний мотоциклийг авах гээд очиход байшингийн дээврийг сөхөж ороод хаалганы даруулганы боолтыг тайлаад хаалгыг нь онгойлгож ороод миний мотоцикль алга болсон байна гэхээр нь очиж үзээд юмаа бүртгэхэд эмэгтэй хурган дотортой дээл, эмэгтэй монгол гутал, орос шинэ бүтээлэг зэрэг эд зүйлсийг авдар дотроос аваад явсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аваад 700 гаруй километр явсан шинэ мотоцикль байсан ба бензин банкны тагны зүүн талд хонхойж будаг нь бага зэрэг халцарсан хэсэгт нь цагаан өнгийн хумсны лак түрхсэн байсан. Утас цэнэглэдэг оролтыг нь би өөрөө салгаад авсан байсан. 2 толийг нь авчихсан бөгөөд тольгүй байсан. Эмэгтэй хүний хурган дотортой хүр хорхойн цэнхэр өнгийн торгоор хийсэн гүйлгээ мөнгөн товчтой дээл байсан. Эмэгтэй хүний цагаан ултай хар өнгийн цулгуй 3 сарстай монгол гутал байсан. Шинэ, орос, дээр үеийн хүрэн цоохор өнгийн орны бүтээлэг байсан юм. Манай байшингийн ойролцоо айл байгаагүй бөгөөд ойролцоо байсан айлууд бүгд хаваржаандаа буугаад холдоод явсан байсан. Би мотоциклио 1.800.000 төгрөг, эмэгтэй хурган дотортой дээлээ 2.000.000 төгрөг, эмэгтэй монгол гутлыг 250.000 төгрөгөөр хавар худалдаж аваад өмсөөгүй гутал байсан. Авсан үнээр нь үнэлнэ. Орос бүтээлгээ 200.000 төгрөгөөр үнэлнэ. Би алдсан эд зүйлсээ олж, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бийн дахин мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед Тариат сумын Мөрөн багийн Хөнжил гэх газрын Луузантын ам гэх газар хээр явж байгаад М буюу Атай таарсан. М эхнэртэйгээ, Х буюу Л, Б нар 2 мотоцикльтой явж байхад нь таарсан. Тэгээд таараад Маас чи яагаад мотоцикль авчихсан юм гэж асуухад Эгэх хүнээс авсан, тэр мотоцикль өөрийн чинь мотоцикль биш гэж хэлсэн. Тэгээд муудалцаж, барьцалдаж аваад та нар байшин ухсан байна гэж хэлэхэд Х чи надаас айж яваарай гэж хэлсэн. Би тухайн үед морьтой явж байсан. Миний мориноос намайг М татаж буулгаад би Х, М хоёртой зэрэг барьцалдаж авч цохилцож зодоон хийсэн. Тухайн үед миний дээлийг урж, уруулыг хэгз цохиж цус гоожсон. Намайг М цохиж авсан. Х бас намайг морины цулбуураар ороолгож, цохиж авсан. Өмнө нь М над руу 2019 оны 06 дугаар сард утсаар ярихдаа наад мотоциклийг чинь жижиг Ггаас авсан, дээл чинь Ггийн авдарт байгаа, очиж аваарай гэж хэлсэн. Тэгээд нэг болохоор Ггаас авсан, нэг болохоор Эгэдэг хүнээс авсан гээд өөр, өөр хүн хэлээд байгаа юм. Энь Хөнжил гэх газарт, Ггийнх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжлийн Ар нарийн гэх газарт байдаг. Хыг би манай байшинг ухаж миний юмыг хулгайлсан юм болов уу гэж хардаж, сэрдсэн юм. Хамгийн сүүлд би мотоциклио байшиндаа хийхдээ Хаар хийлгэсэн юм. Банканд нь бензин хийлгэж түлхүүрийг нь толгойд нь зоолттой орхисон байсан. Мөн манайх байшингийнхаа цоожийг сольж түлхүүрийг нь Хын өвөлжөөний байшингийн хананд өлгөдөг байсан чинь түлхүүр нь солигдоод адилхан түлхүүр хэрнээ таардаггүй түлхүүр өлгөсөн байсан. Тэгээд би Хыг манай байшингаас хулгай хийсэн гэж сэжиглэсэн юм. Тэгээд тэрийг Х сонссон байх, хулгайд гүтгэсэн гэж муудалцаж зодоон хийсэн. Өнгөрсөн 2019 оны хавар 3 дугаар сард хойшоо Хөнжил давж хүргэн Хын байсан газарт отор хийж очиж хаваржаад буцахдаа гэрийнхээ зарим эд хогшлыг Хын амбаарт орхисон бөгөөд тэгэхдээ түлхүүрээ тэнд хананд нь орхисон байсан. Тэр түлхүүр нь манай өвөлжөөний байшингийн түлхүүр байсан. Би мотоциклио Хөвсгөл аймгийн Галт сумын төвд Төмрөө гэх хүнээс олж авсан. Тэр хүн Зүрх багт тоглоомноос тоглож хожсон гээд Г гэх хүнээс авсан гэж байсан. Миний мотоциклийг М, Г хоёр авчирч тоглуулсан гэж ярьж байсан. Х буюу Л нь миний хамгийн бага дүү Жавзандуламтай суусан юм. Манай хүргэн хүн байгаа юм. Би одоогоор бусад алдсан эд зүйлээ олж авч чадаагүй байна. М надад хэлэхдээ жижиг Ггийн авдарт байгаа гэж хэлсэн бөгөөд тэнд байгаа байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ды мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 05-наас 10-ны хооронд /өдрийг нь сайн санахгүй байна/ М буюу А мотоциклийн мөрийтэй муушиг тоглуулна гэж надад хэлэхээр нь би тухайн тоглоомонд очиж тоглосон юм. Тэгээд би тухайн тоглоомонд хожоод шаргал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хожсон юм. Тэгээд би тухайн мотоциклийг унаж байгаад Б гэдэг хүнд зарсан юм. Тухайн мотоциклийг М буюу А 1.800.000 төгрөгөнд уралдуулж тоглуулаад би тухайн тоглоомонд гарч 400.000 төгрөг өгөөд бусад тоглосон 5 хүн 200.000 төгрөг тус бүр өгсөн. Тухайн мотоциклийнхоо мөнгийг А өөрөө авсан. Би гарааныхаа 400.000 төгрөгийг Ат өгөөд гарааныхаа мотоциклийг аваад явсан юм. Шаргал өнгийн “Мустанг-5” маркийн шинэвтэр мотоцикль байсан ба бензин банкныхаа тагныхаа зүүн талд бага зэргийн будаг нь халцарч уначихсан 970 км гүйлт явсан байсан. Түлшнийхээ банк хэсэг болон суудал хэсэгтээ залгаа бор өнгийн улаан цацагтай бүрээстэй байсан. Гэрэл дохио бүрэн, баруун талын өрөөсөн тольтой мотоцикль байсан. М буюу А, Г, Б, Э, Тбид нар тоглосон. Тухайн тоглоомыг Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн Хойд тэлээ гэх газарт байх Эынд тоглосон. М буюу А миний мотоцикль бөгөөд мотоциклио уралдуулж тоглуулдаг юм уу гэхээр нь тухайн тоглоомонд орж тоглосон юм. Би Ааас хаанаас авчирсан талаар асуугаагүй, өөрөө л авсан юм байлгүй гэж бодсон. Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ хөдөө байхад Т ах малаа авч явж байгаа гэхээр нь очиж уулзаад байж байхдаа тоглоод авсан. Мотоциклио зарах талаар ярьж байгаад Т ах 1.200.000 төгрөгөөр авахаар тохироод дансаа явуулаарай гээд зарсан юм. 2019 оны 05 дугаар сарын 30-ны үед Т ахын эхнэр Б эгчийн 98384949 дугаарын утас руу яриад өөрийн эгч Сын дансыг явуулж авсан. Би С эгчийнхээ дансыг мэдэхгүй байна. Тухайн үед эгчээс авч байгаад мессежээр явуулж байсан. Би хулгайн мотоциклийг хулгайнх гэдгийг мэдээгүй. Тоглоомонд уралдуулна гэхээр нь л тоглосон юм. Тухайн мотоцикль нэг ширхэг түлхүүртэй байсан. Би өөрөө өвөл 02 дугаар сард шинэ мотоцикль худалдаж авсан байсан болохоор 2 мотоциклиор яах вэ гэж бодоод 1.200.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 11-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ды дахин мэдүүлсэн: ...Тэр үед Г, Б, Т, М буюу А, бид нар муушиг тоглосон. Тэр үед Эахынд тоглосон. Б нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу 2020 оны намар яваад одоог болтол ирээгүй байна. Харин Тнь Хөвсгөл аймгийн төв Мөрөнд байгаа гэж дуулсан. Харин А нь хаана байгаа талаар нь би мэдэхгүй байна. Тэр үед нэг залуутай хамт ирсэн. Бид нар тоглож байхад харж сууж байгаад тоглоом дуусахаар А нь хамт ирсэн залуутайгаа хамт явсан. Би тоглоом дуусаад А, хамт ирсэн залуугийн хамтаар Гынд надаар хүргүүлсэн. Цааш яаж явсан талаар нь би мэдэхгүй байна. Би танихгүй, харж уулзаж байгаагүй. Би танихгүй, ямар ч байсан нэг бор царайтай залуутай хамт ирсэн. Урьд өмнө нь харж байгаагүй хүн байсан. 25-30 орчим насны залуу байсан. Бор царайтай, бор дээлтэй, 170 см орчим өндөртэй, 80 орчим кг жинтэй гонзгой, бор царайтай залуу байсан. Надад өөр мэдүүлэх зүйл байхгүй. Надад гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 113-115 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 07-ны үед М буюу А дээрээс Жаргалант талаас ирлээ гээд манай Галт сумын 02 дугаар багийн нутаг Дуганы буланд манайд ирээд би унаж яваа мотоциклио тоглуулна гэхээр нь би өнөөдөр тоглох завгүй гэхэд М яваад өгсөн юм. Тэгээд 2 хоногийн дараа Эын утаснаас манай утас руу М залгаад тоглоё, энд хүрээд ир гэхээр нь би завтай байсан болохоор нь Д дүүгийн хамт очиж тоглоод манай дүү Д тоглоомонд гарч тухайн мотоциклийг авсан юм. Тухайн мотоциклийг М тоглоомонд тавьж тоглуулсан. Шаргал өнгийн Мустанг-5 маркийн шинэвтэр мотоцикль байсан. Бензин банкныхаа тагныхаа зүүн талд бага зэргийн будаг нь халцарч, халцарсан хэсэгт хумсны лак түрхсэн байсан. М буюу А, Г, Д, Э, Т, бид нар тоглосон. Тухайн тоглоомыг Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн Хойд тэлээ гэх газарт байх Эынд тоглосон. М буюу А өөрөө ахынхаасаа авсан юм. Тоглоомонд мотоциклио уралдуулж тоглуулна гэж байсан. М тухайн мотоциклийг 1.800.000 төгрөгөнд тоглуулсан ба манай дүү Д тоглоомонд хожиж 400.000 төгрөг, Э 200.000 төгрөг, Г, Т, бид нар тус бүр 300.000 төгрөг Мд өгсөн. Манай дүү Д тоглоомонд тоглож мотоциклийг аваад унаж байгаад Б гэх Галт сумын төвд байдаг хүнд 1.200.000 төгрөгөөр зарчихсан гэж надад ярьж байсан. Би хулгайн мотоциклийг хулгайнх гэдгийг мэдээгүй. М тоглоомонд уралдуулна гэхээр нь л тоглосон юм. М буюу А 2000 оны үед отор хийж манай нутаг руу ирж байх үед танилцаж байсан. Энэ жил манай нутгийн Согоот гэх газарт өвөлжсөн юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 14-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бийн мэдүүлсэн: ...Шарга өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг манай нөхөр Б нь Д гэдэг хүнээс 5 дугаар сард худалдаж авсан юм. Миний 98384949 дугаарын утас руу нэг дугаар залгаад Ды мотоцикль зарсан мөнгө авъя гээд “Хаан” банкны дансны дугаар өгөхөөр 1.200.000 төгрөг өөрийн данснаас телефон банкаар 98384949 дугаарын утаснаас шилжүүлсэн юм. Би тухайн дансыг одоо санахгүй байна. Хуулгаа авч байж тухайн дансыг харж болно. Манай нөхөр Б тухайн мотоциклийг Д гэдэг хүнээс худалдаж авсан ба би худалдаж авсан 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр авсан /өдрийг нь сайн санахгүй байна/. Улбар шар өнгийн мотоцикль байсан ба банк хэсэгтээ хонхойж будаг нь бага зэрэг халцарсан, шинэвтэр мотоцикль байсан. Би Д гэх хүнийг танихгүй бөгөөд манай нөхөр Б таньж магадгүй. Зүс харж байсан. Би хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй. Дыг нутгийн хүмүүс тоглож байгаад авсан гэж байсан. Би өөрийн “Хаан” банкны 5895095486 дугаарын данснаас 1.200.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 17-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 10-ны үед М мотоцикльтой үхэр сурч яваа гэж манайд ирсэн юм. Тэгээд М өөрийнхөө “Даюун” маркийн мотоциклио ийм “Мустанг-5” маркийн болгочихсон, энэ мотоциклио тоглоомонд тоглуулчихмаар байна, тоглох хүн байна уу гэхээр нь би Д, Б, Г, Э нартай утсаар яриад Эынд тоглохоор болцгоосон юм. Тэгээд Эынд Мын хамт очоод тоглох хүмүүс ирцгээсэн юм. Бид нар муушиг тоглосон. М гэх залуу өөрийнхөө унаж байсан “Даюун” маркийн мотоциклио энэ “Мустанг-5” маркийн мотоциклиор сольчихсон, энэ мотоциклио тоглоомонд уралдуулчихдаг юм уу гээд тоглуулсан юм. Тухайн тоглоомонд Д гарч мотоциклийг нь авсан. Хожигдсон хүмүүс тус бүр 300.000 төгрөг Мд өгсөн. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн мотоциклийг Д унаж байгаад Т гэдэг хүнд зарсан гэж сонсогдож байсан. Улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй шинэвтэр мотоцикль байсан. Би өөр сайн анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 20-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 10-ны үед гэртээ нөхөр Э болон 2 хүүхдийн хамт байхад манайд Д, Б, Т, М гэдэг залуу нар хамт ирээд мотоцикльд тоглох уу гэхээр нь манай нөхөр маргааш ажилтай гэхэд тухайн хүмүүс тоглоё гэж ятгасаар байгаад муушиг тоглуулсан. Тэгээд Г манайд ирж хамт тоглосон. Б, Д, Т, Г, М гэх залуу нар байсан. Өөр хүн байгаагүй. Би тэр талаар сайн мэдээгүй. Би орондоо орчихсон унтах гэж байсан. Мотоцикльд уралдаж муушиг тоглоё гэж байсан. Өглөө үүрээр тоглож дуусаад явчихсан. Д тоглоомонд хожсон гэж байсан. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн мотоциклийг Д 10 гаруй хоног унаж байгаад Галт сумын төвд Т гэдэг хүнд зарсан гэж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 10-ны үед малдаа явж байхад М ирээд Э ахынд очиж тоглох уу, миний унаж яваа мотоцикльд тоглоё гэхээр нь хамт очиж тоглосон юм. 2019 оны 05 дугаар сарын 10-ны үед Э ахынд Б, Д, Т, М, Э ах, бид 6 муушиг тоглосон. М буюу А, Б, Д, Т, Г, бид 6 тоглосон. Манай гэрт манай эхнэр Т байсан. Өөр хүн байгаагүй. М буюу А миний моттоцикль байгаа юм, би аваад удаагүй 1 сар болж байна, энэ мотоциклио муушиг тоглоод 1.700.000 төгрөгт тоглуулъя гээд хамт тоглосон. Тухайн тоглоомонд Д гараад мотоциклийг нь 400.000 төгрөг өгнө, хоёрт орсон нь 200.000 төгрөг, бусад нь тус бүр 300.000 төгрөг өгнө гээд бид нар Мд өгцгөөсөн. Улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой шинэвтэр мотоцикль байсан. Бензин банкныхаа дээд хэсэгт будаг нь бага зэрэг халцарсан байсан. М буюу А миний мотоцикль байгаа юм, би аваад удаагүй 1 сар болж байна, энэ мотоциклио тоглуулъя гэж байсан. Би хулгайн мотоцикль гэж мэдээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 26-28 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Эын мэдүүлсэн: ...А манайд Д, Б нартай манайд хамт ирээд тоглоё гэхэд анх харж байсан. Тэгээд манайд Т, Г, бид нар муушиг тоглосон. 2019 оны 05 дугаар сарын дундуур /өдрийг нь сайн санахгүй байна/ гэртээ байж байхад М буюу А, Б, Д, Т, Г нар манайд ирээд мотоцикльд уралдаж муушиг тоглоё гээд манайд тоглоцгоосон. Тэгээд тухайн тоглоомонд Д гарч мотоциклио авсан. М буюу А, Б, Д, Т, Г, бид 6 тоглосон. Манай гэрт манай эхнэр Т байсан. Өөр хүн байгаагүй. Намайг гэртээ байж байхад хамт тоглосон хүмүүс М гэдгийн мотоцикльд уралдуулна, хамт тоглоё гээд би хамт тоглосон. М гэдгийн мотоциклийг 1.800.000 төгрөгөнд тоглуулсан. Тоглоомонд хожсон Д 400.000 төгрөг өгөөд мотоциклио авсан ба би М буюу Ат 100.000 төгрөг өгсөн. Б, Г, Тнар тус бүр 300.000 төгрөг өгсөн. Шаргал өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой, шинэвтэр мотоцикль байсан. Ойртож сонирхож хараагүй. Би мотоциклийг хулгайн мотоцикль гэж мэдээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 29-31 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лын мэдүүлсэн: ...Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант гэх газар оршин суудаг Л.Б гэх хүнийг танина. Манай хадам ах, би хүргэн хүн нь юм. Л.Бийн хамгийн бага охин дүүг нь би авч суусан юм. Би өмнө нь харж байсан Л.Б ах “Мустанг 5” маркийн улбар шар мотоциклио 2018 оны өвөл 12 дугаар сард Улаанбаатар хотоос хайрцагтай нь авчирч байсан санагдаж байна. Л.Б ах 2019 оны 03 дугаар сард манайхтай хамт Тариат сумын Мөрөн багаас хойшоо Хөнжил гэх газраар давж Ар нарийн гэх газарт хамт хаваржаанд бууцгаасан. Тэр үед би улбар шар өнгөтэй “Мустанг-5” маркийн мотоциклийг нь Л.Б ахын өвөлжөөний байшинд хийж цоожлоод түлхүүрийг нь өгч байсан. Тэгсэн чинь 2019 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна, нэг өдөр Л.Б ахын эхнэр Үржээ эгч утсаар яриад мотоцикль хаана хийсэн юм гэж асуугаад байсан. Би мотоциклийг нь өөрийнх нь байшинд хийсэн гэж хэлэхэд мотоцикль, хувцас, гутал хулгайд алдсан байна гэж хэлсэн. Тэр үед л тэдний байшинд хулгай орсон байна гэж мэдсэн. 2019 оны 08 дугаар сард Хадатын рашаан дээр хүнтэй уулзах ажилтай явж байгаад Мтай таарсан. Тэгээд явж байтал урдаас Б ахтай тааралдсан. Б ахыг би дуудаж уулзахад М, Б ах 2 хоорондоо муудалцаад нэг, нэгнийгээ цохилцож аваад зодоон хийхээр нь би салгасан. Б ах Мыг мотоцикль авсан гэхэд нөгөөх нь би аваагүй гээд муудалцаад байсан. Миний хувьд Б ахтай муудалцаж зодоон хийсэн юм байхгүй. М надад хэлэхдээ Б чамайг хутгална гэж хэлсэн гэхээр нь худлаа яриад гэсэн чинь чи тэгвэл өөрийг нь дуудаж асуу гэхээр нь Б ахыг дуудаж асуусан. Тэгэхэд Б тэгж хэлсэн гэхээр нь таниас айгаад байх юм байхгүй, намайг хутгална гэж айлгаад байвал би ч гэсэн айлгаж чадна шүү гэдгээ хэлсэн. Тэрнээс өөр хэрэлдэж, муудалцаж зодоон хийсэн юм болоогүй. Намайг нутгийн хүмүүс Х гэж дууддаг юм. Манай аав, ээж бага байхад өхөөрдөж өгсөн нэр гэдэг юм. Мтай ямар нэгэн холбоо байхгүй. Нутгийн хүний хувьд таньдаг бөгөөд манайхтай нэг уулын наана, цаана байдаг. Бийн байшингаас хэн хулгай хийсэн талаар би мэдэхгүй. Би тухайн үед Мыг Галт суманд Б ахын мотоциклийг тоглуулж зарсан талаар мэдээгүй. Сүүлд л нутгийн хүмүүсийн дунд Бийн мотоциклийг М Галт суманд тоглуулж зарсан талаар яригдаж байсан. Тухайн үед жижиг Г гэгч хамт явсан гэж яригдаж байсан. Нутгийн хүмүүсийн дунд ийм зүйл яригдаж байхыг сонссон. Яг энэ хүн, тэр хүн тэгж хэлсэн гэх юм байхгүй. Жижиг Г манай нутгийн хүн байгаа юм. Бүтэн нэрийг нь Г гэдэг бөгөөд овгийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лын дахин мэдүүлсэн: ...Ж.А нь надаас улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль худалдаж аваагүй. Надад тийм өнгийн мотоцикль байгаагүй. Харин Ж.А нь 2017 оны хавар манайх нүүдэл хийж байх үе шиг санаж байна, тэр хавар надаас ногоон өнгийн Даюун 200 маркийн мотоцикль худалдаж аваад үнэ өртгийг нь сарлагийн бух, үнээ надад  өгнө гэж тохирсон юм. Би тухайн үед бух, үнээ хоёрыг аваагүй байж байгаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Нооёо хочтой Норовбадам гэх хүнээс нэг үрээ худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй байсан болохоор өрөндөө Норовбадам ахтай яриад Ж.Ааас нэг бух авах ёстой, түүнийг үрээнийхээ өрөнд авчих гэж хэлсэн юм. Сүүлд сонсоход 2017 оны намар тухайн бухыг очиж авсан гэж ярьж байсан. Би үлдсэн үнээгээ тэр жилийн намар авсан шиг санагдаж байна, яг нарийн оныг нь санахгүй байна, оторт явах гэж байхад нь авч байсан юм. Тухайн үед Бийн байшингаас юм авах, эд зүйл оруулах үед Б ах, бид хоёр ээлжлээд л цоожийг онгойлгоод, цоожлоод байдаг байсан. Тухайн хулгай орсон байшингийн түлхүүртэй хамт олон түлхүүр байдаг байсан учраас Б ах түлхүүрүүдээ ялгахгүй, цоож руу хийхдээ онгойхгүй байна гээд солигдсон байна гэж ойлгосон байх. Тэрнээс биш түлхүүр солигдсон зүйл бол байхгүй. Үүнийг Б ах өөрөө ч мэдэж байгаа.  Тухайн цаг хугацаанд манайх Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Архангай аймгийн Тариат сумын залгаа Ар нарийн гэх газарт хаваржиж байсан юм. Би дээрх цаг хугацаанд гэртээ малаа маллаад байж байсан бөгөөд ийш, тийш явсан зүйл байхгүй. Манайх ойндоо хүрч байгаа нялх хүүхэдтэй  байсан юм. Би тухайн үед нүүдэл хийж байх үед Ат ногоон өнгийн мотоциклио зарсан юм. Тэр үед манай машин шаварт суугаад Ууганаа, Т хоёр шавраас гаргалцаж өгч байсан учраас тухайн мотоцикль зарсан цаг хугацааг хэлсэн юм. Түүнээс биш яг шаварт суучихсан байх цаг үед А мотоцикль зарсан асуудал биш. Одоогоос олон жил өнгөрсөн учраас би тухай үеэр барагцаалж хэлж байгаа юм. Үүнийг манай эхнэр ч мэдэж байгаа. Надад татгалзах зүйл байхгүй, би Ж.А зөвшөөрөх юм бол нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, зөвшөөрнө...гэх мэдүүлэг /2хх-ийн 192-194 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Эын мэдүүлсэн: ...Яг тухайн үед би мэдээгүй. Нэг өдөр манайд орж ирээд Гыг манай хуучин отор хийж байсан газар руу очоод үхэр үзээд ирье гээд аваад явсан. Тэр үед мотоцикль муушгинд тавьж тоглосон байх гэж бодож байна. Буцаад ирэх үед нь Г нь хөлөө бэртээсэн гээд би, манай ах, Г 2 очиж машинаар авчирсан. Тэр үед А хамт байсан. Манай машинтай хамт явж байгаад замдаа гэртээ буусан. Анх манай гэрээс гараад 2 хоноод бид нар очиж авсан. Тухайн үед согтуу явж байгаад очоод хөлөө гэмтээсэн байсан. Манай дүү тухайн үед унаж явсан мотоцикль нь байхгүй байсан. Дараа нь М мотоцикль тоглуулсан гэж хүн болгон ярьж байсан. Тэгэхээр нь би тэгж бэртэж, гэмтээд явах үедээ тоглуулсан юм байна гэж бодсон юм. Тэр үед оройхон орж ирсэн болохоор ямар мотоцикль унаж явсан талаар нь би хараагүй, мэдээгүй. Ямар ч байсан юм үлдээгээгүй. Манай дүү Г нь 2020 оны зун Бийн эхнэр тэгж байна гээд ирж надад ярьж байсан. А нь надад болон манайд ямар ч үстэй дээл үлдээгээгүй. Бийн эхнэр Ү нь манай дүү Гаас үстэй дээл танайд байгаа гэж байна гэж нэхсэн гэж манай дүү надад хэлсэн. Тэр үед тийм яриа гарсан талаар би мэдсэн. Өмнө нь би мэдээгүй байсан. Манайд үстэй дээл угаасаа байдаггүй юм. Архангай аймгийн Тариат сумаас дуудан ирүүлэх хуудас ирж байсан. Манайх ганц гэр байдаг болохоор зав чөлөө гарахгүй байна. Манай дүү Г нь Жаргалант сум руу 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөө яваад одоог болтол ирээгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 120-122 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Эын дахин мэдүүлсэн: ...Тэр жил А отор хийж Галт зүгт явсан гэсэн сураг байсан. Манайхаар ирээгүй байж байгаад 05 дугаар сард ирээд манай дүүг доошоо үхэр дутуу орхисон, тэрийгээ авчирна гэж явсан юм. Тэр үедээ улаан битүү бүтээлэгтэй мотоцикль унаж явсан бөгөөд тэр мотоцикль нь ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд манай дүүг аваад явсан. Өөр манайхаар орж гараагүй. Хэзээ ирсэн талаар нь сайн санахгүй байна. Ямар ч байсан ногоон мотоцикль унаж манайд ирж байсан санагдаж байна. Тэр хавар А манайхаар ирээгүй байж байгаад 05 дугаар сарын үед ирээд үхэрт хамт яваад өгөөч гээд аваад явсан. Өөр манайхаар ирж манай дүүтэй хамт ямар нэг юманд яваагүй. Тэр хавар манай дүү гэрээс хол яваагүй. Жаргалант сумын төв рүү би дүүгийн хамтаар хүнс цуглуулахаар нэг орж хоноод буцаж ирж байсан. Тэр хавар надтай нэг сум орсноос өөрөөр хол яваагүй байж байгаад 05 дугаар сард Атай үхэрт явна гэж яваад хөлөө бэртээсэн байхад нь би ахтайгаа машинаар очиж авчирч байсан. Тийм юм байхгүй. Манай дүү гэртээ тийм зүйл авчирч байгаагүй. А нь манайд тийм юм авчирч байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 146-147 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гын дахин мэдүүлсэн: ...2019 оны хавар манайд 2-3 удаа ирээд доор Галт сумын Зүрх багийн нутагт өвөл 10 гаруй үхэр олоогүй ирсэн юм. Тэрийг хамт яваад чи мотоцикль унаад ир би мориороо буцаагаад үхрээ туугаад ирнэ гэж ярьж манайд ирсэн. Тэгээд би хамт Галт сумын Зүрх баг руу хамт явсан. Тэгээд Атай хамт өвөлжсөн гэх айлд унтсан. Маргааш нь гэнэт унаж явсан мотоциклио тоглуулахаар болсон. А нь хүн гүйцэхгүй байна, чи тоглох уу гэж надаас асууж байсан. Би тоглохгүй гэж хэлсэн. Тэгээд 6 хүн цуглаад тоглож эхэлсэн. Өглөө болоход нэг нь хожсон байсан. Хужаа мотоциклийн бүтээлгээр битүү бүтээсэн мотоцикль байсан. Улаан юм уу, улаан ягаан өнгийн мотоцикль байсан. Тоглоод дуусаад буцаад явж байх үедээ чи юун мотоцикль тоглуулаад алдчихав гэж асуусан чинь П Эаас авсан мотоцикль байгаа юм, очиж байгаад өртөг мөнгийг нь өгөхөөс гэж ярьж байсан. Тэгэхээр нь би Эаас мотоцикль аваад явж байгаа юм байна гэж бодсон. Хэн, хэн гэх хүн байсныг би танихгүй. Галт сумын Зүрх багийн хүмүүс байсан. Тэр тоглоом дээр хэн гэдэг хүн хожсоныг нь би мэдэхгүй байна. Тоглоом эхэлсэн байхад нь жоохон харж сууж байгаад унтсан. Өглөө сэрэхэд нэг залуу хожсон байсан. А, бид хоёр Б гэдэг хүнээр машинаар Зүрх багийн төв дээр хүргүүлэн ирсэн. Тэгээд Г гэдэг хүний мотоциклийг А нь гуйж аваад явж байгаад Салбарт гэх газар бид мотоцикльтойгоо унаж нааш явж чадахааргүй болоод гэрээсээ эгч, ах нарыг дуудсан. Манай ах, эгч 2 машинтай очиж авсан. Гантулга гэх бариач хүнд үзүүлэхэд миний нэг хавирга хугарч, ташаан толгой сэтэрсэн байна гэж байсан. Би босч чадахгүй 2 сар шахуу болсон. Надад ямар ч эд зүйл, үстэй дээл өгөөгүй. А нь Бд жижиг Гд таны үстэй дээл байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд би Бийнд орсон чинь Б нь намайг хараад мэнд мэдэхгүй шууд яваад өгч байсан. Би гэрт нь Бийг хаашаа явж байгааг асуухад Рашаан явж байгаа юм гэж ярьж байснаа гэнэт Үржээ гэх хүн танай авдарт манай үстэй дээл байгаа гэж /М/ А нь урд шөнө утсаар ярьсан. Өөрөө Хөвсгөл аймагт байна гэж ярьсан гэж хэлэхээр нь би та тэгвэл манайд очоод үз гэж хэлсэн. Тэгээд тоохгүй байхаар нь би М руу та залга гэж хэлсэн  чинь Бийн хүүхэд нь Атай утсаар ярихдаа та миний үстэй дээлийг хаана, хэн гэх айлд байгаа гэлээ, урьд шөнө аавтай ярихдаа гэж асуусан чинь А нь би танай аавтай тийм зүйл яриагүй, Г тийм юм ярсан гээд утсаа тасалсан. Тэгсэн чинь Бийн эхнэр болох Ү нь урьд шөнө Бтэй А нь Ггийн авдарт дээл чинь байгаа гэж ярьсан юм, өнөөдөр бас худлаа яриад байх юм гэж ярьж байсан. Тэгээд би харьсан. Үд хандан урд шөнө ярьсан юм бол одоо шинэ сэргэг байгаа дээр нь нөхрөө дуудаад очоод үзчих гэсэн чинь тоохгүй байсан. Угаасаа А нь худал хэлж байна. Надад үстэй дээл байхгүй. Ямар ч эд зүйл даруулан ачаагүй, хоосон явж байсан. Ганц гэр болоод бас бие муу болоод ирж чадаагүй. Би Бтэй уулзаагүй бөгөөд уулзах гэхээр уулзахгүй байгаа юм. Харин би Атай утсаар чи Бд Ггийн авдарт үстэй дээл чинь байгаа гэж ярьсан байна, чи юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь А нь би тийм юм Бтэй яриагүй гэхээр нь би Ат Бтэй гурвуулаа нүүрэлдэн уулзаж учраа олъё гэж хэлсэн чинь за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй, шууд утсаа салгасан. А, Б нар нь эгч, дүүсийн хүүхдүүдийн хүүхдүүд байгаа юм. Тэд нар хуйвалдан худлаа яриад байгаа юм. Надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 124-126 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гын дахин мэдүүлсэн: ...Тэр жил манайхаар ирээгүй байж байгаад хавар 05 дугаар сард манайд ирээд Галт сумын Зүрх багаас үхэр авчирмаар байна, хамт яваад өгөөч гээд ирж байсан. Тэр үед нь би амжихгүй байх гэж хэлсэн. Маргааш нь дахин ирээд гуйгаад байхаар нь хамт явахаар болсон юм. Тэгээд хамт явсан чинь унаж явсан мотоциклио тоглож алдаад буцаад хүнээр хүргүүлж явах үедээ мотоцикльтойгоо ойчоод би бэртээд манай эгч, ах 2 ирж авч байсан юм. Тухайн унаж явсан мотоцикль нь битүү бүтээлэгтэй улбар шар өнгийн мотоцикль байсан. Улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой байсан юм. 2019 хавар Галт сум руу унаж явсан мотоцикль бол Мын өөрийнх нь улаан өнгийн “Даюун” биш байсан. Өөр улбар шар өнгийн мотоцикль байсан. Би багажны тагийг нь харсан бөгөөд улбар шар байсан. Тэр хавар 05  дугаар сард би Атай Галт сум руу явсан. Өөр хамт ямар нэг ажлаар хаашаа ч яваагүй, би гэртээ байсан бөгөөд гэрээс нэг их гараагүй. Мтай хамт үхэрт явж гэж бодсон чинь мотоциклио тоглуулах гэж явж байсан юм байна лээ. Авах гэж явсан үхрээ ч аваагүй буцаад ирсэн. Үхэр авах гэж явсан нь худлаа байсан юм байна лээ. Би мэдэхүй байна. Надад тийм юм ярьж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гын дахин мэдүүлсэн: ...Би дээрх цаг хугацаанд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Хөнжил гэх газар гэртээ байсан. 05 дугаар сард Ж.Атай хамт Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Согоот гэх газар руу үхэрт хамт яваад өг гуйгаад байхаар нь би хамт явсан. Тэр үедээ улбар шар өнгийн мотоцикль тоглуулсан. Энэ талаар би өмнө нь мэдүүлсэн байгаа. Дээрх эд зүйлс манайд байхгүй. 2019 оны хавар ямаа самнах үеэр шиг санаж байна, намайг Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хувийн ажлаар явж байхад А над дээр ирээд энэ дээлийг найдвартай газар байлгаж байгаарай гэж хэлээд өгөхөөр нь би аваад Жаргалант сумын төв рүү ороод Бгэх хамаатны эгчийнхээ гэрийнхээ эд зүйл, хог новшоо хийдэг байшин онгорхой болохоор нь хийгээд орхисон. Энэ талаар би сүүлд Бэгчид хэлж байсан юм. Тухайн дээл байсныг би хараагүй. Цагаан өнгийн шуудайнд хийчихсэн байсан юм. Манай гэрт тухайн дээл байгаагүй. А энэ дээлийг байлгаж бай л гэж хэлсэн юм. Өөр зүйл өгөөгүй. Би тухайн үед Атай хам хэрэгт орчих болов уу гэж бодоод айгаад мэдүүлээгүй. Тэгээд сүүлдээ ер нь тэр дээлийг нь өгөхгүй бол хийгээгүй хэрэгт орох юм байна гэж бодоод төрсөн ах Гын хүү Поор Аийн эхнэрт өгүүлсэн юм. Тэгсэн чинь Аийн эхнэр Д над руу 2022 оны 05 дугаар сарын үед утсаар залгаад дээлийг надтай хамт яваад Бийн гэрт аваачаад өгмөөр байна гэж хэлэхээр нь би надад наад дээл чинь хамаагүй, танай нөхөр чинь надад байлгаж бай гэж өгсөн юм, өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө аваачиж өгсөн юм шиг байна лээ. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн мотоциклийг А миний мотоцикль л гэж байсан. Тухайн үед Галт сумын Зүрх багт очиж тоглуулах үед. Энэ талаар би мэдэхгүй. Гэхдээ А 2017 оны үед шиг санаж байна, маркийг мэдэхгүй байна, ногоон өнгийн мотоцикль унаад яваад байдаг байсан. Надад нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 217-218 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Уын мэдүүлсэн: ...Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Л нь надад хэлэхдээ 2017 оны хавар М буюу А ногоон өнгийн Даюун 200 гэх мотоцикль сарлагийн бух, үнээгээр зарсан гэж байсан. Тэр үед би байгаагүй. Харин Т бид хоёр 2017 оны хавар нүүдэл хийж яваад шаварт суучихсан байхад тусалж шавраас гаргаж өгч байсан юм. Б.Л тэр үед Ат мотоциклио зарсан гэж хэлсэн юм. Тухайн үед А байгаагүй. Намайг явсны дараа А ирж наймаа хийсэн үгүйг би мэдэхгүй байна. Би хаана байгааг нь мэдэхгүй байна. Хөнжил гэх газар эхээд нь төрсөн эгч Этай хамт самар түүхээр явсан гэж байсан. Олон салаа ам байдаг болохоор хаана байгааг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 185-186 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Тын мэдүүлсэн: ...Би яг мотоцикль хоорондоо зарж худалдаж байхад нь байгаагүй. Б.Л нь 2017 оны хавар нүүдэл хийж байхад машин шаварт суугаад Ууганаа ах та хоёр гаргаж өгөх үед би өөрийнхөө ногоон мотоциклийг зарсан юм гэж хэлж байсан. Ууганаа, бид хоёр Б.Лын машин шаварт суусан байхад нь гаргаж өгсөн нь үнэн. Гэхдээ бид хоёрыг явсны дараа А ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Бид хоёрын дараа болсон наймаа байх. Би яг хаана байгааг нь мэдэхгүй байна. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хангай сум руу явахад төрсөн эгч Этай хамт самар түүхээр Хөнжил гэх газар руу явсан. Одоо болтол ирээгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 188-190 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Аийн мэдүүлсэн: ...Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1912004010022 дугаартай прокурорын тогтоолыг танилцууллаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Намайг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр Их жаргалантын Өвөр тойруут гэх газар байх Л.Бийн байшинд нэвтэрч “Мустанг-5” маркийн мотоцикль, үстэй дээл, гутал, бүтээлэг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Би Л.Бийн байшинг хаана байдгийг мэдэхгүй. Л.Бийн байшин руу нууцаар нэвтрэн ороогүй. 2019 оны 04 дүгээр сарын хорьдоор манай хүргэн Л нь өөрийнхөө “Жи-мобайл”-ын гар утасны дугаараас миний 98919933 дугаарын гар утас руу залгаад намайг хаана байна гэхээр нь би Хөвсгөл аймгийн Жаргал сумын Хөнжлийн голын Өвөр нарийн гэдэг газар гэртээ байна гэж хэлэхэд намайг Хөвсгөл аймгийн Жаргал сумын Ар нарийн гэдэг газар хүрээд ирээч гэхээр нь би морьтой явж очиж бид 2 яриа өрнүүлэхэд Л нь 2019 оны 03 дугаар сард Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалантын Хуурай гэдэг газар Л.Б ахтай хамт оторт байж байгаад ирлээ. Тэгээд 2019 оны 11 дүгээр сард үйлдвэрээс гарсан шинэ “Мустанг-5” маркийн шар өнгийн мотоцикль байна, намайг худалдан авах уу гэхээр нь би сарлагийн бух нэмээд 500.000 төгрөгийг өгөхөөр болж би уг мотоциклийг худалдан авахаар болоод салж явсан. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа Л над руу утсаар залгаад мотоцикль авна гэсэн яасан бэ гэхээр нь би, чи сарлагийн бух авах юм уу гэсэн чинь тэгье гэж хэлээд мотоциклийг 2019 оны 04 дүгээр сарын 27 юм уу 28-ны өдөр манай Хөвсгөл аймгийн Жаргал сумын Хөнжлийн голын Өвөр нарийн гэдэг газар байх гэрт минь өөрөө жолоодон ганцаараа авчран өгсөн. Мотоциклийг надад өгсний дараа манай бухыг бэлчээрт явж байхад нь өөрөө очин аваад Архангай аймгийн Тариат сумын махны ченжид маханд өгсөн байсан. Мотоцикль улсын дугааргүй байсан. Лаас уг мотоциклийн эх үүсвэрийн талаар асуугаагүй. Надад болохоор намар авсан мөнгөний хэрэг гараад байна, худалдана гэж хэлсэн. Би 2019 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Хойд тэлээ гэх газарт Эын гэрт Д, Т, Э, Б, бид 5 хөзрийн муушиг тоглоом мөрийтэй тоглоод би хожигдоод Дд өөрийн “Мустанг-5” маркийн мотоциклио өгсөн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар дээр одоо ял эдэлж байгаа 26 тооны адууны хэрэг дээрээ мэдүүлэг өгөөд явж байхад Л.Б нь над руу утсаар холбогдоод Дд байгаа мотоцикль миний мотоцикль байна гэхээр нь би мэдүүлэг өгч байна, эргээд яръя гээд дахин холбогдоогүй. Тэгээд би мотоциклио тоглоомонд алдсан бөгөөд үлдэгдэл 500.000 төгрөгөө Лд өгөх гэж байсан чинь Л.Б миний мотоцикль байна гээд авсан учир би үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Надад Л авчран худалдсан учир уг гэмт хэргийг би үйлдээгүй. Би дээрх гэмт хэргийг үйлдээгүй. Миний одоо ял эдэлж байгаа ороод нийт дөрвөн удаа малын хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. Өмнөх гурван удаагийн ял шийтгэлд тэнсэн харгалзах ял болон өршөөлд хамрагдаж байсан болохоор хоригдож байгаагүй. Хөвсгөл аймгийн Галт суманд 2018 онд 26 тооны адуу хулгайлж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр гарч 437 дугаар хорих ангид 3 жилийн хорих ял эдэлж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 165-167 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Аийн дахин мэдүүлсэн: ...Надад нэмж мэдүүлэх зүйл байна. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулах болно. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтээ прокурорт хүргүүлэх болно. Түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /2хх-ийн 221 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 08-10 хуу/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 198-201 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 34 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 46-47, 2хх-ийн 195-197 хуу/

Хохирол төлсөн баримт /2хх-ийн 223 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Ааймгийн Т сумын М багийн нутаг дэвсгэр И гэх газарт байх Л.Бийн байшингаас эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 4.250.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Ааймгийн Тариат сумын М багийн нутаг дэвсгэр И гэх газарт байх Л.Бийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Л.Бийн мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Их жаргалантын Өвөр тойруутын өвөлжөөнөөс Хөнжил гэх газар руу отор хийхээр нүүхдээ өөрийн Өвөр тойруутын аманд байх байшиндаа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдаж авсан шинэ “Мустанг-5” маркийн улбар шар өнгийн мотоциклио хийж түгжээд нүүсэн юм. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Г манай байшингаас миний мотоциклийг авах гээд очиход байшингийн дээврийг сөхөж ороод хаалганы даруулганы боолтыг тайлаад хаалгыг нь онгойлгож ороод миний мотоцикль алга болсон байна гэхээр нь очиж үзээд юмаа бүртгэхэд эмэгтэй хурган дотортой дээл, эмэгтэй монгол гутал, орос шинэ бүтээлэг зэрэг эд зүйлсийг авдар дотроос аваад явсан байсан. Эмэгтэй хүний хурган дотортой хүр хорхойн цэнхэр өнгийн торгоор хийсэн гүйлгээ мөнгөн товчтой дээл байсан. Эмэгтэй хүний цагаан ултай хар өнгийн цулгуй 3 сарстай монгол гутал байсан”, “Би мотоциклио Хөвсгөл аймгийн Галт сумын төвд Төмрөө гэх хүнээс олж авсан. Тэр хүн Зүрх багт тоглоомноос тоглож хожсон гээд Г гэх хүнээс авсан гэж байсан. Миний мотоциклийг М, Г хоёр авчирч тоглуулсан гэж ярьж байсан. М надад хэлэхдээ жижиг Ггийн авдарт байгаа гэж хэлсэн бөгөөд тэнд байгаа байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 05-07, 43-45/,

гэрч Г.Ды мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 05-наас 10-ны хооронд /өдрийг нь сайн санахгүй байна/ М буюу А мотоциклийн мөрийтэй муушиг тоглуулна гэж надад хэлэхээр нь би тухайн тоглоомонд очиж тоглосон юм. Тэгээд би тухайн тоглоомонд хожоод шаргал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хожсон юм. Тэгээд би тухайн мотоциклийг унаж байгаад Б гэдэг хүнд зарсан юм. Тухайн мотоциклийг М буюу А 1.800.000 төгрөгөнд уралдуулж тоглуулаад би тухайн тоглоомонд гарч 400.000 төгрөг өгөөд бусад тоглосон 5 хүн 200.000 төгрөг тус бүр өгсөн. Тухайн мотоциклийнхоо мөнгийг А өөрөө авсан. Би гарааныхаа 400.000 төгрөгийг Ат өгөөд гарааныхаа мотоциклийг аваад явсан юм. Шаргал өнгийн “Мустанг-5” маркийн шинэвтэр мотоцикль байсан ба бензин банкныхаа тагныхаа зүүн талд бага зэргийн будаг нь халцарч уначихсан 970 км гүйлт явсан байсан. Түлшнийхээ банк хэсэг болон суудал хэсэгтээ залгаа бор өнгийн улаан цацагтай бүрээстэй байсан. Гэрэл дохио бүрэн, баруун талын өрөөсөн тольтой мотоцикль байсан. Би өөрөө өвөл 02 сард шинэ мотоцикль худалдаж авсан байсан болохоор 2 мотоциклиор яах вэ гэж бодоод 1.200.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-13, 113-115/,

гэрч Г.Бийн мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 07-ны үед М буюу А дээрээс Жаргалант талаас ирлээ гээд манай Галт сумын 02 дугаар багийн нутаг Дуганы буланд манайд ирээд би унаж яваа мотоциклио тоглуулна гэхээр нь би өнөөдөр тоглох завгүй гэхэд М яваад өгсөн юм. Тэгээд 2 хоногийн дараа Эын утаснаас манай утас руу М залгаад тоглоё, энд хүрээд ир гэхээр нь би завтай байсан болохоор нь Д дүүгийн хамт очиж тоглоод манай дүү Д тоглоомонд гарч тухайн мотоциклийг авсан юм. Тухайн мотоциклийг М тоглоомонд тавьж тоглуулсан. Шаргал өнгийн Мустанг-5 маркийн шинэвтэр мотоцикль байсан. Бензин банкныхаа тагныхаа зүүн талд бага зэргийн будаг нь халцарч, халцарсан хэсэгт хумсны лак түрхсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-16/,

гэрч П.Бийн мэдүүлсэн “Шарга өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг манай нөхөр Б нь Д гэдэг хүнээс 5 дугаар сард худалдаж авсан юм. Миний 98384949 дугаарын утас руу нэг дугаар залгаад Ды мотоцикль зарсан мөнгө авъя гээд “Хаан” банкны дансны дугаар өгөхөөр 1.200.000 төгрөг өөрийн данснаас телефон банкаар 98384949 дугаарын утаснаас шилжүүлсэн юм. Улбар шар өнгийн мотоцикль байсан ба банк хэсэгтээ хонхойж будаг нь бага зэрэг халцарсан, шинэвтэр мотоцикль байсан. Би хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-19/,

гэрч Д.Тын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 10-ны үед М мотоцикльтой үхэр сурч яваа гэж манайд ирсэн юм. Тэгээд М өөрийнхөө “Даюун” маркийн мотоциклио ийм “Мустанг-5” маркийн болгочихсон, энэ мотоциклио тоглоомонд тоглуулчихмаар байна, тоглох хүн байна уу гэхээр нь би Д, Б, Г, Э нартай утсаар яриад Эынд тоглохоор болгоосон юм. Тэгээд Эынд Мын хамт очоод тоглох хүмүүс ирцгээсэн юм. Бид нар муушиг тоглосон. М гэх залуу өөрийнхөө унаж байсан “Даюун” маркийн мотоциклио энэ “Мустанг-5” маркийн мотоциклиор сольчихсон, энэ мотоциклио тоглоомонд уралдуулчихдаг юм уу гээд тоглуулсан юм. Тухайн тоглоомонд Д гарч мотоциклийг нь авсан. Улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, шинэвтэр мотоцикль байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-22/,

гэрч Б.Тын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 10-ны үед гэртээ нөхөр Э болон 2 хүүхдийн хамт байхад манайд Д, Б, Т, М гэдэг залуу нар хамт ирээд мотоцикльд тоглох уу гэхээр нь манай нөхөр маргааш ажилтай гэхэд тухайн хүмүүс тоглоё гэж ятгасаар байгаад муушиг тоглуулсан. Тэгээд Г манайд ирж хамт тоглосон. Мотоцикльд уралдаж муушиг тоглоё гэж байсан. Өглөө үүрээр тоглож дуусаад явчихсан. Д тоглоомонд хожсон гэж байсан. Тухайн мотоциклийг Д 10 гаруй хоног унаж байгаад Галт сумын төвд Т гэдэг хүнд зарсан гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25/,  

гэрч Д.Гын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 10-ны үед малдаа явж байхад М ирээд Э ахынд очиж тоглох уу, миний унаж яваа мотоцикльд тоглоё гэхээр нь хамт очиж тоглосон юм. М буюу А миний моттоцикль байгаа юм, би аваад удаагүй 1 сар болж байна, энэ мотоциклио муушиг тоглоод 1.700.000 төгрөгт тоглуулъя гээд хамт тоглосон. Тухайн тоглоомонд Д гараад мотоциклийг нь 400.000 төгрөг өгнө, хоёрт орсон нь 200.000 төгрөг, бусад нь тус бүр 300.000 төгрөг өгнө гээд бид нар Мд өгцгөөсөн. Улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой шинэвтэр мотоцикль байсан. Бензин банкныхаа дээд хэсэгт будаг нь бага зэрэг халцарсан байсан. М буюу А миний мотоцикль байгаа юм, би аваад удаагүй 1 сар болж байна, энэ мотоциклио тоглуулъя гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-28/,  

            гэрч Р.Эын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын дундуур /өдрийг нь сайн санахгүй байна/ гэртээ байж байхад М буюу А, Б, Д, Т, Г нар манайд ирээд мотоцикльд уралдаж муушиг тоглоё гээд манайд тоглоцгоосон. Тэгээд тухайн тоглоомонд Д гарч мотоциклио авсан. Намайг гэртээ байж байхад хамт тоглосон хүмүүс М гэдгийн мотоцикльд уралдуулна, хамт тоглоё гээд би хамт тоглосон. М гэдгийн мотоциклийг 1.800.000 төгрөгөнд тоглуулсан. Тоглоомонд хожсон Д 400.000 төгрөг өгөөд мотоциклио авсан ба би М буюу Ат 100.000 төгрөг өгсөн. Шаргал өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой, шинэвтэр мотоцикль байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-31/,

гэрч Б.Лын мэдүүлсэнБи өмнө нь харж байсан Л.Б ах “Мустанг 5” маркийн улбар шар мотоциклио 2018 оны өвөл 12 дугаар сард Улаанбаатар хотоос хайрцагтай нь авчирч байсан санагдаж байна. Л.Б ах 2019 оны 03 дугаар сард манайхтай хамт Тариат сумын Мөрөн багаас хойшоо Хөнжил гэх газраар давж Ар нарийн гэх газарт хамт хаваржаанд бууцгаасан. Тэр үед би улбар шар өнгөтэй “Мустанг 5” маркийн мотоциклийг нь Л.Б ахын өвөлжөөний байшинд хийж цоожлоод түлхүүрийг нь өгч байсан. Тэгсэн чинь 2019 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна, нэг өдөр Л.Б ахын эхнэр Үржээ эгч утсаар яриад мотоцикль хаана хийсэн гэж асуугаад байсан. Би мотоциклийг нь өөрийнх нь байшинд хийсэн гэж хэлэхэд мотоцикль, хувцас, гутал хулгайд алдсан байна гэж хэлсэн. Тэр үед л тэдний байшинд хулгай орсон байна гэж мэдсэн. 2019 оны 08 дугаар сард Хадатын рашаан дээр хүнтэй уулзах ажилтай явж байгаад Мтай таарсан. Тэгээд явж байтал урдаас Б ахтай тааралдсан. Б ахыг би дуудаж уулзахад М, Б ах 2 хоорондоо муудалцаад нэг, нэгнийгээ цохилцож аваад зодоон хийхээр нь би салгасан. Б ах Мыг мотоцикль авсан гэхэд нөгөөх нь би аваагүй гээд муудалцаад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50, 2хх-ийн 192-194/,

гэрч Л.Эын мэдүүлсэн “Нэг өдөр манайд орж ирээд Гыг манай хуучин отор хийж байсан газар руу очоод үхэр үзээд ирье гээд аваад явсан. Тэр үед мотоцикль муушгинд тавьж тоглосон байх гэж бодож байна. Буцаад ирэх үед нь Г нь хөлөө бэртээсэн гээд би, манай ах, Г 2 очиж машинаар авчирсан. Тэр үед А хамт байсан. Манай дүү тухайн үед унаж явсан мотоцикль нь байхгүй байсан. Дараа нь М мотоцикль тоглуулсан гэж хүн болгон ярьж байсан”, “Манайхаар ирээгүй байж байгаад 05 дугаар сард ирээд манай дүүг доошоо үхэр дутуу орхисон, тэрийгээ авчирна гэж явсан юм. Тэр үедээ улаан битүү бүтээлэгтэй мотоцикль унаж явсан бөгөөд тэр мотоцикль нь ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд манай дүүг аваад явсан. Тэр хавар А манайхаар ирээгүй байж байгаад 05 дугаар сарын үед ирээд үхэрт хамт яваад өгөөч гээд аваад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 120-122, 146-147/,

гэрч Л.Гын дахин мэдүүлсэн “2019 оны хавар манайд 2-3 удаа ирээд доор Галт сумын Зүрх багийн нутагт өвөл 10 гаруй үхэр олоогүй ирсэн юм. Тэрийг хамт яваад чи мотоцикль унаад ир, би мориороо буцаагаад үхрээ туугаад ирнэ гэж ярьж манайд ирсэн. Тэгээд би хамт Галт сумын Зүрх баг руу явсан. Тэгээд Атай хамт өвөлжсөн гэх айлд унтсан. Маргааш нь гэнэт унаж явсан мотоциклио тоглуулахаар болсон. А нь хүн гүйцэхгүй байна, чи тоглох уу гэж надаас асууж байсан. Би тоглохгүй гэж хэлсэн. Тэгээд 6 хүн цуглаад тоглож эхэлсэн. Өглөө болоход нэг нь хожсон байсан. Хужаа мотоциклийн бүтээлгээр битүү бүтээсэн мотоцикль байсан. Улаан юм уу, улаан ягаан өнгийн мотоцикль байсан. Тоглоод дуусаад буцаад явж байх үедээ чи юун мотоцикль тоглуулаад алдчихав гэж асуусан чинь ПЭаас авсан мотоцикль байгаа юм, очиж байгаад өртөг мөнгийг нь өгөхөөс гэж ярьж байсан. А нь Бд жижиг Гд таны үстэй дээл байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд би Бийнд орсон чинь Б нь намайг хараад мэнд мэдэхгүй шууд яваад өгч байсан. Би гэрт нь Бийг хаашаа явж байгааг асуухад Рашаан явж байгаа юм гэж ярьж байснаа гэнэт Үржээ гэх хүн танай авдарт манай үстэй дээл байгаа гэж /М/ А нь урд шөнө утсаар ярьсан. Өөрөө Хөвсгөл аймагт байна гэж ярьсан гэж хэлэхээр нь би та тэгвэл манайд очоод үз гэж хэлсэн. Тэгээд тоохгүй байхаар нь би М руу та залга гэж хэлсэн  чинь Бийн хүүхэд нь Атай утсаар ярихдаа та миний үстэй дээлийг хаана, хэн гэх айлд байгаа гэлээ, урьд шөнө аавтай ярихдаа гэж гэж асуусан чинь А нь би танай аавтай тийм зүйл яриагүй, Г тийм юм ярьсан гээд утсаа тасалсан. Тэгсэн чинь Бийн эхнэр болох Ү нь урьд шөнө Бтэй А нь Ггийн авдарт дээл чинь байгаа гэж ярьсан юм, өнөөдөр бас худлаа яриад байх юм гэж ярьж байсан. Би Бтэй уулзаагүй уулзах гэхээр уулзахгүй байгаа юм. Харин би Атай утсаар чи Бд Ггийн авдарт үстэй дээл чинь байгаа гэж утсаар ярьсан байна, чи юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь А нь би тийм юм Бтэй яриагүй гэхээр нь би Ат Бтэй гурвуулаа нүүрэлдэн уулзаж учраа олъё гэж хэлсэн чинь за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй, шууд утсаа салгасан”, “Тэр жил манайхаар ирээгүй байж байгаад хавар 05 дугаар сард манайд ирээд Галт сумын Зүрх багаас үхэр авчирмаар байна, хамт яваад өгөөч гээд ирж байсан. Тэр үед нь би амжихгүй байх гэж хэлсэн. Маргааш нь дахин ирээд гуйгаад байхаар нь хамт явахаар болсон юм. Тэгээд хамт явсан чинь унаж явсан мотоциклио тоглож алдаад буцаад хүнээр хүргүүлж явах үедээ мотоцикльтойгоо ойчоод би бэртээд манай эгч, ах 2 ирж авч байсан юм. Тухайн унаж явсан мотоцикль нь битүү бүтээлэгтэй улбар шар өнгийн мотоцикль байсан. Улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой байсан юм. 2019 хавар Галт сум руу унаж явсан мотоцикль бол Мын өөрийнх нь улаан өнгийн “Даюун” биш байсан. Өөр улбар шар өнгийн мотоцикль байсан. Би багажны тагийг нь харсан бөгөөд улбар шар байсан”,  “2019 оны хавар ямаа самнах үеэр шиг санаж байна, намайг Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хувийн ажлаар явж байхад А над дээр ирээд энэ дээлийг найдвартай газар байлгаж байгаарай гэж хэлээд өгөхөөр нь би аваад Жаргалант сумын төв рүү ороод Бгэх хамаатны эгчийнхээ гэрийнхээ эд зүйл, хог новшоо хийдэг байшин онгорхой болохоор нь хийгээд орхисон. Энэ талаар би сүүлд Бэгчид хэлж байсан юм. Би тухайн үед Атай хам хэрэгт орчих болов уу гэж бодоод айгаад мэдүүлээгүй. Тэгээд сүүлдээ ер нь тэр дээлийг нь өгөхгүй бол хийгээгүй хэрэгт орох юм байна гэж бодоод төрсөн ах Гын хүү Поор Аийн эхнэрт өгүүлсэн юм. Тэгсэн чинь Аийн эхнэр Д над руу 2022 оны 05 дугаар сарын үед утсаар залгаад дээлийг надтай хамт яваад Бийн гэрт аваачаад өгмөөр байна гэж хэлэхээр нь би надад наад дээл чинь хамаагүй, танай нөхөр чинь надад байлгаж бай гэж өгсөн юм, өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө аваачиж өгсөн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-126, 149-150, 2хх-ийн 217-218/,

гэрч Т.Уын мэдүүлсэн “Л нь надад хэлэхдээ 2017 оны хавар М буюу А ногоон өнгийн Даюун 200 гэх мотоцикль сарлагийн бух, үнээгээр зарсан гэж байсан. Тэр үед би байгаагүй. Харин Т бид хоёр 2017 оны хавар нүүдэл хийж яваад шаварт суучихсан байхад тусалж шавраас гаргаж өгч байсан юм. Б.Л тэр үед Ат мотоциклио зарсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 185-186/,

гэрч Л.Тын мэдүүлсэн “Б.Л нь 2017 оны хавар нүүдэл хийж байхад машин шаварт суугаад Ууганаа ах та хоёр гаргаж өгөх үед би өөрийнхөө ногоон мотоциклийг зарсан юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 188-190/,

өөрийн гэм бурууг хүлээж Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн “Надад нэмж мэдүүлэх зүйл байна. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулах болно. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтээ прокурорт хүргүүлэх болно. Түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /2хх-ийн 221/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 08-10, 2хх-ийн 198-201/,

“Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 122 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 34/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 46-47, 2хх-ийн 195-197/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ж.А нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ж.А нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд А аймгийн Т сумын М багийн нутаг дэвсгэр И гэх газарт байх Л.Бийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Ж.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.А нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцсон болно.

           Шүүгдэгч Ж.Ат холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ж.А нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэж, шүүгдэгч Ж.Аийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

             Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Л.Бд 4.250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ж.А нь хохирогч Л.Бд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Л.Б нь хулгайд алдсан монгол гутал, бүтээлгийн хохирол төлөгдөөгүй гэж мэдүүлсэн боловч дээрх эд зүйлийн үнэ 450.000 төгрөгийг Лхагвадоржийн Бийн Төрийн банкны 34180800066540 тоот дансанд тушаасан баримт 2 дугаар хавтаст хэргийн 223 дугаар хуудсанд авагдсан байна.

 Харин хохирогч Л.Б нь нааш, цаашаа явсан зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Л.Б нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ж.Аийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  263 /хоёр зуун жаран гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Жын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ат Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 263 /хоёр зуун жаран гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           6. Шүүгдэгч Ж.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бусад учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ