| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00486/И/ |
| Дугаар | 133/ШШ2018/00567 |
| Огноо | 2018-12-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 133/ШШ2018/00567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ********* аймгийн ************-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* аймгийн **********-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: ********** аймгийн ********** сумд байрлах ********* ХХКомпанид холбогдох
соёл амралтын хүрээлэн багц 3, 4 ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд 276.392.390 төгрөг, анз 138.196.195 төгрөг, нийт 414.588.585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, түүний өмгөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** аймгийн ************-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *********аймгийн **********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* ХХК нь 2015 оны 07 сарын 29-ний өдөр Соёл амралтын хүрээлэн багц 3,4 ажлыг хийж гүйцэтгэхээр нийт 276.392.390 төгрөгийн А/265/18/15, А/265/19/15 дугаартай гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компани нь цаг агаарын байдал болон санхүүжилт хугацаандаа ороогүй шалтгаанаар гэрээг сунгах нэмэлт гэрээг 2016 оны 11 сарын 30-ны өдөр байгуулсан. Тус компани нь нэмэлт гэрээнд заасан ажлыг одоо хүртэл хийгээгүй, гэрээний биелэлт хангалтгүй байна. Гэрээнд заасан ажил гүйцэтгэж дуусах эцсийн хугацаа 2017 оны 05 сарын 27-ны өдөр бөгөөд 2018 оны 05 сарын 11-ний өдрийн байдлаар нийт алданги тооцох хоног 349, алдангийн нийт хэмжээ 482.304.720 төгрөг болж байгаа бөгөөд 50 хувиас хэтэрч болохгүй иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу 138.196.195 төгрөгийн алданги дээр нь нэмээд 276.392.390 төгрөг нийт 414.588.585 төгрөгийг ********* ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Соёл амралтын хүрээлэн барьж байгуулах ажлын зураг төсвийг аймгийн*********-с захиалаад 2012 онд ********** компаниар хийж гүйцэтгүүлсэн байдаг. Хамгийн эхний ажил 2014 онд соёл амралтын хүрээлэн байгуулах ажлын тендер зарлагдсан. Үүнд тоглоомын талбайн ажлууд байгаа. Сурын талбай, хөл бөмбөг, хоккей, тэшүүр, волейбол, теннис гэсэн талбайн ажлуудын тендерийг 2014 онд зарласан энэ ажлын гүйцэтгэгчээр ********** ХХК шалгарч энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Олон салгуу ажлууд учир бүгдийг нь багц болгож тендер зарласан байдаг. Нийт 5 багц ажил зарласнаас багц 3, 4 ажлыг ******** ХХК тендерт шалгарч авсан байдаг. ******* компаниас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдан авах ажиллагаанд тендер зарласны дагуу багц 3 ажлыг 176.000.040 төгрөг, багц-4 ажлыг 100.391.350 төгрөгөөр гүйцэтгэхээр өгсөн саналыг нь хамгийн сайн үнэлгээтэй тендер гэж худалдан авах албанаас дүгнээд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулах эрхийг үнэлгээний хорооноос шалгаруулж ирүүлсэн. Үүний дагуу гэрээ байгуулах эрх олгох тухай аймгийн засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А265 дугаар захирамж гарсан байдаг. **********-н дарга, **********ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх А2651815, А2651915 гэсэн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэсэн хугацаатай байсан. Энэ хугацаандаа багтаж ажил нь дуусаагүй тэр шалтгаанаа цаг агаарын байдал хүндэрсэн санхүүжилт оройтож орсон гэдэг шалтгаанаар гэрээний хугацааг сунгах дүгнэлт гаргасан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А386 дугаараар ажлын хэсэг ажиллаад соёл амралтын хүрээлэнд баригдаж байгаа ажлуудын гэрээг нийтэд нь 2016 он хүртэл сунгасан байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээг сунгаад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар хойшлуулсан. Энэ хугацаанд аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удаа дараа ажилласан. Ажиллаж байх хугацаанд зураг төсөв дээр асуудалтай гээд энэ ажил дээр зохиогчийн хяналт гүйцэтгүүлэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ********** компанитай зохиогчийн хяналтын гэрээ байгуулсан байдаг. Зохиогчийн гэрээ байгуулсны үндсэн дээр дүгнэлтээ гаргаж өгсөн байдаг. ********* ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын тайланг ирүүлээд ажлын комисс томилж хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу аймгийн засаг даргын захирамж гараад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А392 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд соёл амралтын хүрээлэн багц-3, 4 ажлыг гэрээт хугацаандаа багтаж амжихгүй төсөв санхүүжилт татагдах учраас нэмэлт гэрээ байгуулъя. Уг гэрээнд алсыг харагчийн хүчин чадлыг нэмэгдүүлье, сурын талбай дээр дутуу байгаа зүйлийг нэмж цутгая, усан оргилуур усан хангамж сайжруулах ажлыг нэмж гүйцэтгэх гэхдээ гүйцэтгэгчээр баталгаа гаргуулаад 2017 онд хийж гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэсэн нэмэлт баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн улсын комиссын акт үйлдэж гүйцэтгэлийг гаргуулна, санхүүжилтийг улсын төсвөөс татаж орон нутагт авч ирэх, бүрэн гүйцэтгэж дууссаны дараа санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Нэмэлт гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хугацаа дуусч байгаа. Гэрээ байгуулсны үндсэн дээр улсын комисс хуралдаж акт үйлдээд сангийн яам руу явуулсан байдаг. Хурлын тэмдэглэл манай дээр эх хувь байхгүй. Ганцхан хувь гаргаад гаргасан хувиа сангийн яам руу хүргүүлсэн. Манай дээр хуулбар хувь байгаа учир хуулбарыг хувийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хоёр хурлын тэмдэглэл гарсан. Нэг нь комиссын хурлын явцыг бичсэн хурлын тэмдэглэл, нөгөө нь сангийн яамнаас мөнгөө татах зорилгоор бүх ажлыг 100 хувь дууссан гэж бичсэн гэсэн хоёр хурлын тэмдэглэл гарсан. Нэгийг сангийн яам руу явуулсан, нөгөө тэмдэглэл нь ************* дээр бичлэгийн хамт хадгалагдаж байдаг. Манай байгууллагын зүгээс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хугацаа дуусах гэж байна энэ ажлаа гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх талаар албан бичгийг ********** ХХК-д удаа дараа хүргүүлж байсан. Алдангийн 138.196.195 төгрөг мөн багц 3, 4-ийн ажлыг хийж гүйцэтгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багц 3. Тус компани нь 2015 оны 07 сарын 02-ны өдөр А265/19/15 дугаартай соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах /Багц-3/ ажлын гэрээг хийсэн. Гэрээний үнэ нь 176.001.040 /нэг зуун далан зургаан сая нэг мянга дөчин/ төгрөг, үүнд захиалагчийн хяналтын зардал 3.034.209 /гурван сая гучин дөрвөн мянга хоёр зуун есөн/ төгрөг, зураг төсвийн үнэ 2.778.050 /хоёр сая долоон зуун далан найман мянга тавин/ төгрөг тус тус багтсан болно. Тус ажлын газар шороо болон усан оргилуурын цутгалт, шугам сүлжээний ажил бүрэн хийгдсэн бөгөөд 80 хувь гүйцэтгэлтэй, усан оргилуур нь зурагт 326 м.кв хийхээр тусгагдсан байхад төсөвт 96 м.кв чулуун хавтан хийх төсвийн зөрүүтэй, мөн усан оргилуурын зурагт заасан худаг нь уг ажлын усны эх үүсвэрийг хангаж хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаар уг ажил хийгдэх боломжгүй болсон. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр захиалагч байгууллагад удаа дараа хандсаны улмаас зураг төсөв зохиогч ********* ХХКомпаний бие төлөөлөгч ирсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй болно. Мөн хийж гүйцэтгээгүй ажлын санхүүжилт болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг манай байгууллага аваагүй болно. Багц 4. 2015 оны 07 сарын 02-ны өдөр А256/18/15 дугаартай Багц 4 буюу Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай барьж байгуулах ажлын гэрээ хийсэн. Гэрээний үнэ 100.391.350 /нэг зуун сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөг, үүнд захилагчийн хяналтын зардал 1.728.570 /нэг сая долоон зуун хорин найман мянга таван зуун далан/ төгрөг, зураг төсвийн үнэ 1.707.293 /нэг сая долоон зуун долоон мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөг багтсан болно. Төсөвт өртөгт багтаан морин тойруулга, гинжит эргүүлэг, эргэдэг дельфин, алсыг харагч зэрэг 4 иж бүрэн тоглоомыг авчирч суурилуулан холболт хийж 100 хувь гүйцэтгэлтэй ашиглалтанд оруулж 2016 оны 05 сарын 30-нд хүлээлгэн өгөх албан бичиг хүргүүлж 06 сарын 01-нд тоглоомын талбай ажилласан болно. Гэтэл алсыг харагч тоглоомыг голж том алсыг харагч тавих ёстой гэсэн шаардлага тавиад хүлээж аваагүй. Энэ нь төсөвтэйгээ ямар ч уялдаагүй бөгөөд БНХАУлсад захиалгаар хийлгэхэд дундаж хэмжээтэй алсыг харагч зуун тавин сая орчим төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл уг ажлын төсөв нь 4 ширхэг тоглоомыг нэг зуун сая төгрөгт багтааж нийлүүлэхээр байсан. 2016 оны 11 сарын 30-ны өдрийн ГА-24/16 тоот актыг үйлдэж, уг ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авсан бөгөөд **************-н дарга ********* нь хуучин алсыг харагчийг сэлбэж янзлан ашиглалтанд оруулж өгөх саналыг манай компанид тавьсан. Тухайн үед хуучин алсыг харагч тоглоомыг хот руу ачуулсан байсан бөгөөд уг ажил дууссан болно. Иймд манай компани нь 2018 оны 09 саырын 06-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажлын уялдаа холбоогүй гэдэг нь харагдаж байна. Аудитын шалгалт улс даяар хийгдсэн. Аудитын дүгнэлт гарсан байгаа, гарын үсэг зурагдаад явагдах байх гэдэг хариу өгсөн. Прокурор тухайн дүгнэлтийг авсан байх. Эдгээр хүмүүс намайг ямар ч ажил хийгээгүй мэтээр ярьдаг. Гэтэл нийт ажлын 80 хувийг гүйцэтгэсэн, 20 хувийн ажлын хөлсөө одоог хүртэл аваагүй. Өмнөх ажил дээр төсөвт тусгагдаагүй зургаар хийхэд би 120 сая төгрөгийн илүү ажил хийсэн. Тоглоомын талбайн төсөв дээр 100 сая төгрөг тавигдсан. Би Хятад ард улсад үйлдвэрлэсэн 4 ширхэг тоглоомыг үнэнд нь багтаагаад суурилуулаад газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаад ажлыг хүлээж авна уу гэсэн бичиг өгсөн. Ямар ч комисс ажиллаагүй. Тэр үед ажиллах сөхөөгүй байсан байх. 06 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тоглоом ажилласан. 3 дахь өдрөөс нь ямар ч харуул хамгаалалт байхгүй учир тоглоомыг тонож эхэлсэн. Энэ талаар аймгийн дарга нар дээр орж уулзаж байсан. Сүүлд нь аргаа бараад резинэн хавтанг авч хураасан. ********** ХХК-ийг ажил хийгээгүй хэлж болохгүй. Усан оргилуурын ажил дээр ирэхэд нийт усан оргилуурын цутгалтын ажил дуусаад гоёл чимэглэлийн чулуун хавтан хийх ажил үлдсэн байсан. Гэтэл төсөв дээр 96 м.кв хавтан оноогдсон байсан. Бодит байдал дээр хэмжээд үзэхэд 396 м.кв чулуун хавтан орохоор байсан. Тэгэхээр 300 м.кв чулуун хавтангийн үнийг би өөрөө төлөхөөр байгаа. Хэрэв тэрийг хийхээр бол 40 сая төгрөгийн алдагдалд орохоор байсан. Би байгалийн чулуу оролцуулаад усан оргилуур хийж дуусгана гэж хэлсэн. Мөн тухайн худаг нь усан оргилуурыг тэжээж хүрэлцэхгүй. Үүнийг дараа нь намайг ажлаа муу хийсэн гэж хэлүүзэй гэж хэлсэн. Мөн усан оргилуурыг бөмбөгөр алтмал шаргал оройтой гэж хэлсэн. Тэр талаар төсөв дээр тусгаагүй байсан. Тэгээд *********-тэй очиж уулзахад хүлээн зөвшөөрөөгүй зурагт байгаа чулуугаар хийлгэнэ гэж хэлсэн. Зураг төсвийн ажлын хүнийг дуудаж байна гээд 2 сарын хугацаа өнгөрсөн. Цемент хөлдөх үед нэг хүн ирээд бүтэл муутай хариулт өгөөд явсан. Зураг төсөв дээр байнгын маргаантай байсан. Усан оргилуурын ажил зогсоод намар нь ********** дарга болоход бид хоёр ярилцсан. Тоглоомыг сэлбээд өг, алсыг харагчийг сэргээн засварлаад өг гэж хэлсэн. Тэгэхэд хуучин алсыг харагч дээр очиход хуучин алсыг харагчийг нь төмрийн сэг рүү ачаад явсан байсан. Би тоглоомын ажлаар өөрөө Хятад улс руу явсан. Манай аймагт дунд хэмжээний алсыг харагч сонирхоод үзэхэд нэг алсыг харагчийг авч ирээд тавихад 120 сая төгрөг болно. Гэтэл 4 тоглоомонд 100 сая төгрөгийн төсөв байгаа. Гэтэл энэ хүмүүс зурган дээр байгаа шиг алсыг харагч тавь гэж нэхэмжилж байгаад маш харамсалтай байна. Мөн хүүхдийн тоглоом дээр тоглоомын ойролцоох талбай гэж байхгүй. ************* гэдэг компани зураг хийгээд зургийн дараа төсөв хийгээд төсөв нь аймагт ирсний дараа аймаг тендер зарлах ёстой. Ганцхан хөл бөмбөгийн талбай 710 сая төгрөгөөр хийгдсэн. Хуучин алсыг харагчийг сэргээн засварлаад өгье гэтэл тэр нь байхгүй төмрийн хог руу ачаад явсан байсан. Усан оргилуурын тухайд шаардлагатай мөнгийг нь өгнө гэвэл би хэзээд өгөх боломжтой байна. Ажлын 80 хувийг гүйцэтгэсэн байгаа. Үлдэгдэл ажлын 20 хувийн мөнгө 50 сая төгрөгийг аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч **********аймгийн ***********-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** аймгийн *********нь ********* ХХКомпанид холбогдуулан соёл амралтын хүрээлэн багц 3, 4 ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд 276.392.390 төгрөг, анз 138.196.195 төгрөг, нийт 414.588.585 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, ******** нар нь шүүх хуралдаанд соёл амралтын хүрээлэн багц 3, 4 ажлыг хийж гүйцэтгүүлэх, анз 138.196.195 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
********аймгийн **************-н даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/27, А/28 дугаар тушаалаар тус газрын мэргэжилтэн ***********, *********** нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг олгосон байх тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй байна гэж дүгнэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд “...Соёл амралтын хүрээлэн барьж байгуулах ажлын зураг төсвийг аймгийн засаг даргын тамгын газраас захиалаад 2012 онд ********** компаниар хийж гүйцэтгүүлсэн. Багц 3, 4 ажлыг “********* ХХК тендерт шалгарч авсан. ************-н дарга, ********** ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх А2651815, А2651915 гэсэн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэсэн хугацаатай байсан. Энэ хугацаандаа багтаж ажил нь дуусаагүй, цаг агаарын байдал хүндэрсэн, санхүүжилт оройтож орсон гэдэг шалтгаанаар гэрээний хугацааг сунгах дүгнэлт гаргасан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А386 дугаараар ажлын хэсэг ажиллаад соёл амралтын хүрээлэнд баригдаж байгаа ажлуудын гэрээг нийтэд нь 2016 он хүртэл сунгасан.********** ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын тайланг ирүүлээд ажлын комисс томилж хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу аймгийн засаг даргын захирамж гараад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А392 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд соёл амралтын хүрээлэн багц-3, 4 ажлыг гэрээт хугацаандаа багтаж амжихгүй төсөв санхүүжилт татагдах учраас нэмэлт гэрээ байгуулъя. Уг гэрээнд алсыг харагчийн хүчин чадлыг нэмэгдүүлье, сурын талбай дээр дутуу байгаа зүйлийг нэмж цутгая, усан оргилуур усан хангамж сайжруулах ажлыг нэмж гүйцэтгэх гэхдээ гүйцэтгэгчээр баталгаа гаргуулаад 2017 онд хийж гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэсэн нэмэлт баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулна гэсэн дүгнэлт гаргасан. Манай байгууллагын зүгээс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хугацаа дуусах гэж байна энэ ажлаа гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх талаар албан бичгийг ******** ХХК-д удаа дараа хүргүүлж байсан. Алдангийн 138.196.195 төгрөг, мөн багц 3, 4-ийн ажлыг хийж гүйцэтгүүлнэ” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч ********* нь “...Багц-3 буюу дугаартай соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажлын газар шороо болон усан оргилуурын цутгалт, шугам сүлжээний ажил бүрэн хийгдсэн бөгөөд 80 хувь гүйцэтгэлтэй, усан оргилуур нь зурагт 326 м.кв хийхээр тусгагдсан байхад төсөвт 96 м.кв чулуун хавтан хийх төсвийн зөрүүтэй, мөн усан оргилуурын зурагт заасан худаг нь уг ажлын усны эх үүсвэрийг хангаж хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаар уг ажил хийгдэх боломжгүй болсон. Багц 4. Төсөвт өртөгт багтаан морин тойруулга, гинжит эргүүлэг, эргэдэг дельфин, алсыг харагч зэрэг 4 иж бүрэн тоглоомыг авчирч суурилуулан холболт хийж 100 хувь гүйцэтгэлтэй ашиглалтанд оруулж 2016 оны 05 сарын 30-нд хүлээлгэн өгөх албан бичиг хүргүүлж 06 сарын 01-нд тоглоомын талбай ажилласан болно. Гэтэл алсыг харагч тоглоомыг голж том алсыг харагч тавих ёстой гэсэн шаардлага тавиад хүлээж аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад захиалагч ***********, гүйцэтгэгч **********ХХКомпаний хооронд 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А265/19/15 дугаартай Багц-3: Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, А265/18/15 дугаартай Багц-4: Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагджээ.
2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А265/19/15 дугаартай Багц-3: Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, А265/18/15 дугаартай Багц-4: Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай байгуулах гэрээнүүдийн 1.4-т Гүйцэтгэгч нь Морин тойруулга, гинжит эргүүлэг, дельфин, алсыг харагч тоглоомын ажлыг 2015 оны 07 сарын 30-ны өдөр эхэлж, 2015 оны 11 сарын 10-ны өдөр ашиглалтанд оруулна гэж заажээ. /хх-ийн 43-47-рт, 49-53-рт/
Мөн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Соёл амралтын хүрээлэн барьж байгуулах ажил багц 3 буюу усан оргилуур, усан хангамж байгуулах ажлын хугацаа сунгах А265/19/15 гэрээний үргэлжлэл гэх гэрээний 3 дугаар зүйлд “...А265/19/15 дугаартай гэрээний санхүүжилт хугацаандаа ороогүйгээс шалтгаалан Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуурын ажил хийгдэлгүй цаг агаар хүйтэрсэн тул 2015 оны 11 сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл сунгаж тус ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав., 5. Энэхүү гэрээ нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан А265/19/15 тоот гэрээний үргэлжлэл хэсэг болох бөгөөд тус гэрээний бүх нөхцөл болзол хүчин төгөлдөр мөрдөгдөх болно., 6. Тухайн ажлыг гэрээт хугацаандаа ашиглалтанд оруулаагүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцно гэж тус тус заажээ. /хх-ийн 48-рт/
2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Соёл амралтын хүрээлэн барьж байгуулах ажил багц 4 буюу Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай байгуулах ажлын хугацаа сунгах гэрээнд мөн санхүүжилт хугацаандаа ороогүйгээс шалтгаалан Соёл амралтын хүрээлэнгийн тоглоом суурилуулах ажлууд хийгдэлгүй цаг агаар хүйтэрсэн тул 2015 оны 11 сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл сунгаж тус ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 65-рт/
Улмаар ажил гүйцэтгэгч ********* ХХКомпаний хууль ёсны төлөөлөгч гүйцэтгэх захирал **********, захиалагч**********-н дарга ********нар нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 1.1.Гүйцэтгэгч нь захиалагч байгууллагатай тохиролцсоны дагуу соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуурыг хийж дуусгах, мөн хуучин алсыг харагч тоглоомыг сэргээн засварлаж ашиглалтын шаардлага бүрэн хангасан байдлаар 2017 оны 05 сарын 27-ны өдөр ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгнө гэж тохиролцжээ. /хх-ийн 66-рт/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх учиртай.
Нэхэмжлэгч ********** аймгийн ************ болон *********** ХХКомпани нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А265/19/15 дугаартай Багц-3: Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, А265/18/15 дугаартай Багц-4: Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай байгуулах гэрээнүүдийг байгуулснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээнд зааснаар Багц-3 буюу Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажил гүйцэтгэх гэрээгээр Морин тойруулга, гинжит эргүүлэг, дельфин, алсыг харагч тоглоомын ажлыг 2015 оны 07 сарын 30-ны өдөр эхэлж, 2015 оны 11 сарын 10-ны өдөр ашиглалтанд оруулна, Багц 4 буюу Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай байгуулах гэрээнд мөн Морин тойруулга, гинжит эргүүлэг, дельфин, алсыг харагч тоглоомын ажлыг 2015 оны 07 сарын 30-ны өдөр эхэлж, 2015 оны 11 сарын 10-ны өдөр ашиглалтанд оруулна гэж заасан байх бөгөөд гэрээнд хийж гүйцэтгэх ажлын чанар болон тоо хэмжээний талаар өөр нарийвчилсан заалт оруулаагүй байна.
Харин 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуурыг хийж дуусгах, мөн хуучин алсыг харагч тоглоомыг сэргээн засварлаж ашиглалтын шаардлага бүрэн хангасан байдлаар 2017 оны 05 сарын 27-ны өдөр ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгнө гэж тохиролцжээ.
Дээрх гэрээнүүдэд ажил гүйцэтгэх хугацааг сунгасан заалтуудыг оруулсан байх боловч хийж гүйцэтгэх ажлын чанар болон тоо хэмжээний талаар тусгаагүй байна.
Хэрэв талууд гэрээндээ тоо хэмжээ, чанар, зориулалтыг тусгаагүй бол Иргэний хуулийн 214 дүгээр зүйлд заасны дагуу ердийн зориулалтаар ашиглаж болох, дундаас доошгүй чанарын үр дүнг нийлүүлнэ. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-д Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж ойлгоно гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн гэрээнд тоглоомын загвар, хэмжээг нарийвчлан тусгаагүй, зөвхөн Морин тойруулга, гинжит эргүүлэг, дельфин, алсыг харагч тоглоомыг суурилуулах талаар заасан байх тул ажил гүйцэтгэгч ********** ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч ********-н “...батлагдсан төсөвт багтаан морин тойруулга, гинжит эргүүлэг, эргэдэг дельфин, алсыг харагч зэрэг 4 иж бүрэн тоглоомыг авчирч суурилуулан холболт хийж 100 хувь гүйцэтгэлтэй ашиглалтанд оруулж 2016 оны 05 сарын 30-нд хүлээлгэн өгөх албан бичиг хүргүүлж 06 сарын 01-нд тоглоомын талбай ажилласан болно. Гэтэл алсыг харагч тоглоомыг голж том алсыг харагч тавих ёстой гэсэн шаардлага тавиад хүлээж аваагүй. Энэ нь төсөвтэйгээ ямар ч уялдаагүй бөгөөд БНХАУлсад захиалгаар хийлгэхэд дундаж хэмжээтэй алсыг харагч зуун тавин сая орчим төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл уг ажлын төсөв нь 4 ширхэг тоглоомыг нэг зуун сая төгрөгт багтааж нийлүүлэхээр байсан...” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүх хуралдаанд “...Багц- 4 буюу тоглоом суурилуулах ажил дээр ганцхан удаа сэлбээд өг гэдэг зүйлийг ярьсан. Тоглоомын том жижиг дээр юм яриагүй. Судалгаа хийж үзэхэд томоохон алсыг харагч нь 100 саяас 300 сая болдог учир хуучин тоглоомыг сэлбээд өг жижиг томын асуудал ярихгүй гэдэг чиглэл өгч байсан...” гэж тайлбарласан байна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар “Тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх паспортжуулах”, 35.1.6 дахь хэсэгт зааснаар “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд барилга байгууламжийг ашиглалтад оруулах журмыг зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт зааснаар “...энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламж ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заажээ.
Комиссын гишүүд нь мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад гарын үсэг зурж баталгаажуулна.
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ГА-24/16 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад Барилга байгууламжийн нэр байршил, хүчин чадал-Багц-4 Тоглоомын талбай байгуулах ажил, 2.2 Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдаж үйлчилгээний зориулалтаар ашиглахад болно гэж үзээд захиалагч /ашиглагч/ байгууллага болох “******** хотын Тохижилт үйлчилгээний газар”-ын мэдэлд 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс ашиглалтад /үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг/ оруулахыг зөвшөөрөв гэсэн байх бөгөөд комиссын дарга нь аймгийн ************-н дарга *********, комиссын нарийн бичиг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** байжээ. /хх-ийн 61-62-рт/
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт “Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй” гэж, 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүх хуралдаанд “...Комисс ажиллах бичиг өгсөн байхад цахилгаанд бүрэн холбогдоогүй байсан учир шийдэл гаргах боломжгүй байсан. Зөвхөн 4 тоглоомоо сэлбээд өгчих хуучин байгаа алсын харагчийг сэлбээд тавиад өгчих гэж хэлж байсан. Алсыг харагч авч ирэх зүйл яригдаагүй. Усан оргилуур дээр гүйцээгээд өгчих гэж хэлсэн. Харуул хамгаалалтын тал дээр өөрсдөө харж хамгаалаагүй байж ийм зүйл яригдаж байна. Комисс ажиллахаас өмнө тоногдсон байсан. Хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг өөрөө хариуцна гэсэн заалт байгаа...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүх хуралдаанд “...Би Хятад улсад үйлдвэрлэсэн 4 ширхэг тоглоомыг үнэнд нь багтаагаад суурилуулаад ***********-т хандаад ажлыг хүлээж авна уу гэсэн бичиг өгсөн. Ямар ч комисс ажиллаагүй. Тэр үед ажиллах сөхөөгүй байсан байх. 06 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тоглоом ажилласан. 3 дахь өдрөөс нь ямар ч харуул хамгаалалт байхгүй учир тоглоомыг тонож эхэлсэн...” гэж тус тус тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь тоглоомын талбайн ажлыг хүлээж авах үедээ тоглоомууд эвдэрч тоногдсон болохыг мэдэж байсан боловч хүлээн авахыг зөвшөөрч актад гарын үсэг зуржээ.
Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 356.2-т Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна гэж заасан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ГА-24/16 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Багц-4 Тоглоомын талбай байгуулах ажлыг зураг төслийн дагуу баригдаж үйлчилгээний зориулалтаар ашиглахад болно гэж үзээд захиалагч /ашиглагч/ байгууллага болох “*********** хотын Тохижилт үйлчилгээний газар”-ын мэдэлд 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс ашиглалтад /үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг/ оруулахыг зөвшөөрөв гэснээс дүгнэхэд ажил гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, захилагч тал болох ********* нь тоглоом эвдэрч хэмхэрсэнтэй холбогдох үр дагаврыг хариуцах учиртай байна.
Иймд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ГА-24/16 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Багц-4 буюу Тоглоомын талбай байгуулах ажлыг “********* хотын Тохижилт үйлчилгээний газар”-ын мэдэлд 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс ашиглалтад /үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг/ оруулахыг зөвшөөрсөн, захиалагч тал буюу ********** нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байх тул соёл амралтын хүрээлэнгийн багц 4 буюу тоглоомын талбайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхгүй байна.
Харин Багц-3 буюу Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажлын хувьд хариуцагч нь багцын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй шалтгаанаа усан оргилуур нь зурагт 326 м.кв хийхээр тусгагдсан байхад төсөвт 96 м.кв чулуун хавтан хийх төсвийн зөрүүтэй, мөн усан оргилуурын зурагт заасан худаг нь уг ажлын усны эх үүсвэрийг хангаж хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаар уг ажил хийгдэх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3.а-д зааснаар ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал ажил гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.
Хариуцагч ********* ХХКомпани нь захиалагч буюу *********-т энэ талаарх шаардлагаа албан бичгээр хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ГА-23/16 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Багц-3 Усан оргилуур, усан хангамж байгуулах ажлыг 2.2 Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдаж үйлчилгээний зориулалтаар ашиглахад болно гэж үзээд захиалагч /ашиглагч/ байгууллага болох “********* хотын Тохижилт үйлчилгээний газар”-ын мэдэлд 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс ашиглалтад /үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг/ оруулахыг зөвшөөрөв гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүх хуралдаанд “...100 сая төгрөгийн санхүүжилт өгсөн гэж байна. ******** ХХК ашиг олох битгий хэл алдагдалд ороод байгаа. 50 сая төгрөгийг одоо болтол аваагүй байгаа...” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүх хуралдаанд “...Нийт ажлын дүн нь 276 сая төгрөг байгаа. Үүнээс 100 сая төгрөгийг авч үлдээд 176 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь 50 сая төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 50 сая төгрөг байгаа. Нийтдээ 226 сая төгрөг шилжүүлсэн...” гэж тус тайлбарлажээ.
Мөн Үндэсний аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05/2303 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн “Соёл амралтын хүрээлэн багц-3 усан оргилуур, усан хангамж байгуулах ажил”-д экспертиз хийсэн шинжээчийн тайланд “...Барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэлийг 80% гэж үзлээ. ...холбогдох санхүүжилтийг хийснээр цаашид үргэлжлүүлэн барих боломжтой гэж дүгнэж байна...” гэжээ.
Хэдийгээр Багц-3 Усан оргилуур, усан хангамж байгуулах ажлыг улсын комисс хүлээн авсан боловч зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар талууд усан оргилуурын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, мөн үлдэгдэл 50 сая төгрөгийн санхүүжилтийг *********** ХХКомпанид өгөөгүй гэдэгтэй маргадаггүй болно.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар соёл амралтын хүрээлэнгийн багц 3 буюу Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байх тул соёл амралтын хүрээлэн багц 3 ажлыг хийж гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийт хоёр ажлын дүн 276.392.390 төгрөгөөс 0.5 хувийн алданги гэж тооцоход 138.196.195 төгрөг гарна. 365 хоногоор тооцохоор өндөр дүн гарна. Гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн учир 138.196.195 төгрөг шаардсан гэж тайлбарлаж байх боловч зохигчдын шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд 2 багц ажлын хувьд усан оргилуурын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, мөн тоглоомын талбайд тоглоомуудыг авчирч суурилуулсан боловч комисс хугацаандаа хүлээн аваагүй гэдэгтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргадаггүй болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ...” гэж заасан бөгөөд багц ажлын нийт дүнгээс гэрээнд заасан ажил гүйцэтгэж дуусах эцсийн хугацаа 2017 оны 05 сарын 27-ны өдрөөс 2018 оны 05 сарын 11-ний өдрийн байдлаар нийт үнийн дүнгээс алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар соёл амралтын хүрээлэнгийн багц ажлууд нь хэдэн хувийн гүйцэтгэлтэй, хэчнээн төгрөгийн ажил хийгдээгүй байгаа болох нь тогтоогдох боломжгүй байх тул шүүх алдангийг тооцон гаргуулах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон хариуцагч ********* ХХКомпаниар Багц-3 буюу Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажлын дутууг хийж гүйцэтгүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас Багц-4 буюу Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай байгуулах, анз 138.196.195 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон хариуцагч ******** ХХКомпаниар Багц-3 буюу Соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур, усан хангамж байгуулах ажлын дутууг хийж гүйцэтгүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас Багц-4 буюу Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай байгуулах, анз 138.196.195 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ