| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/02290/И |
| Дугаар | 03694 |
| Огноо | 2018-12-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 03694
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Боржигин ургийн овогтой Д.Б, Ц.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Днарыг эх Ц.Эгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Днарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 34 дүгээр байрны 9 тоотод байрлах, 43.37 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчөлх эрхийн улсын бүртгэлийн 000104185 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2205034327 дугаарт бүртгэлтэй орон сууцыг нэхэмжлэгч Ц.Э, Б.Дөлгөөн, Б.Т нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Ц.Эгаас 11,440,613 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Бт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Эгаас төлсөн 328,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Баас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР