| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/0089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/91 |
| Огноо | 2022-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ..., ... настай, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймаг .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар ... жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн ... шүүхийн ... оны ... дугаар сарын ...ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн ... дэх хэсэгт зааснаар ... цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял, Дорноговь аймгийн ... шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн ... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар ... сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-гийн Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн ... гудамжинд Д.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар, нүүрэн тус газар нь архины шилээр зүсэж баруун хацар, эрүүг дамнасан зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 28-ны орой гэгээ тасрах үед ээж А-гийн гэр лүү явж байтал Б ах намайг цонхоороо дуудаад “хамт явж архи ууя” гэсэн. Б бид хоёр 0,75 л архи ууж байтал Б ирж байсан. Тэгээд бид гурав хамт архи ууж байтал Бү “чи хамгийн бага нь юм чинь аягалаад өг” гэсэн. Тэгээд намайг оросын эрлийз гээд доромжлоод байсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад миний хажуу талд 0,5 л Ерөөл архины шил байсан болохоор нь уурандаа архины шил хагалаад нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд би архины шилээр цохиод гараад явчихсан. Би Б-ийн баруун шанаа хэсэгт нэг удаа хагархай архины шилээр цохисон. Хийсэн хэргээ хүлээж гэмшиж байна гэжээ. /хх-ийн 42-43/
Шүүгдэгч А.Бэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт авагдсан мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл алга гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр ... суманд архи уусан. ... сумын Ц, Б гэх хүмүүсийн хамт архи уусан юм. Тухайн шөнө яг хэдэн цагийн орчимд гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд дэлгүүрийн гадаа сууж байтал Ш-г гэх залуу над дээр ирээд “нүүр яачихсан юм бэ, эмнэлэг явъя” гээд намайг дагуулаад эмнэлэг орсон. Эмнэлэг дээр иртэл намайг шууд аваад ... сумын Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэгт ирээд би баруун шанаа хэсэгт 12 оёдол тавиулсан. Миний зүгээс гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 9-10/
Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 28-ны өдөр орой 20 цагийн орчимд сумын төвийн төмөр замын байранд гадаа байшингийн буланд Б, Б нар нь архи уугаад байж байсан. Тэгэхээр нь хамт суугаад нэг шил архи хуваагаад уусан. Тэгсэн чинь Б намайг “өөрийнхөө гэрээс очоод ундаа аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ийн гэр рүү явж ундааг нь авчраад суугаад удаагүй байтал гэнэт л Б сууж байгаад босох шиг болсон чинь Б-ийн баруун шанаанаас цус гоожоод эхэлсэн. Тэгэхээр нь би Б-г аваад эмнэлэг явах хэрэгтэй гээд Б-ээс холдуулаад явж байтал Б нь цусаа гоожуулаад надаас зугтаагаад явчихсан. Тэгээд би гэртээ очоод байж байгаад Б рүү залгатал “эмнэлэг дээр ирсэн байна” гэж хэлсэн. Би тухайн үед сайн анзаараагүй. Б-ийн хажууд Б сууж байсан. Б нь газар сууж байсан ба босох мэт хөдөлгөөн хийтэл Б “яадаг пизда вэ шаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хартал нэлийсэн цус гоожоод эхэлсэн. Яг юугаар зүссэнийг нь мэдэхгүй байна. Б-гээс тухайн үед асуухад “Б шилээр миний хацар руу шаачихлаа” гэж хэлж байсан. Тэгээд л би Б-г тэр дор нь чирээд Б-ээс холдсон юм. Б нэлээн хэмжээний согтолттой байсан гэжээ. /хх-ийн 16-17/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр Б гэх залуугийн төмөр замд байрлах гэрт нь 1 шил архийг Б, Б нарын хамт хувааж уусан. Архийг ууж дуусах үед 19 цагийн орчимд Бийн гэрээс гарч дахин нэг шил архи худалдаж аваад Б-ийн гэрийн ойролцоо гадаа сууж ууж байсан юм. Тэр үед У.Б нэмэгдэн ирж нэг шил архинаас хамт уусан. Сүүлд авсан архийг уугаад дуусаж байх үед бид бүгдээрээ нэлээн согтсон байсан. Би яг юунаас болсон гэдгийг нь мэдэхгүй ч Б, Б нар нь хоорондоо маргалдаад байсан. Шорон оронд, баривчилгаа яриад байсан шиг санагдаж байна. Төд удалгүй гэнэт нэг пис гээд шил хагарах чимээ гарсан. Тэгтэл Б “намайг Б шаачихлаа” гээд чанга дуугаар хэлсэн. Тэгэхээр нь хартал Б-ийн хүзүүнээс нь нэлээн их цус гараад байсан. Тэгэхээр нь Б бид хэд Б-г чирээд эмнэлэг явах гэтэл гэнэт “явахгүй би охин дээрээ очно” гээд байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан гэжээ. /хх-ийн 20-21/
Шинжээчийн 2022 оны 09 сарын 08-ны 04/199 дугаартай дүгнэлтэд 1.Д.Б-ийн биед баруун хацар, эрүүг дамнасан зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32-33/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 37-39/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн ... сумын Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 50-52/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 55-74/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 77-78/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 95/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн ... гудамжинд Д.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар, нүүрэн тус газар нь архины шилээр зүсэж баруун хацар, эрүүг дамнасан зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б /хх-ийн 09-10/, гэрч У.Б /хх-ийн 16-17/, гэрч Ц.Б /хх-ийн 20-21/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 сарын 08-ны ... дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч А.Б-ийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын хувьд:
Хохирогч Д.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх ба шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн Б-ийг 3 /гурав/ сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б