Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Б.Баярмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шїїгдэгч: Ж.Ганзориг нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагч овогт Жамсрангийн Ганзоригт холбогдох 201620000243 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шїїгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс  аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зам барилгын машин механизмын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 10-36 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, уг ялаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эдэлж дууссан, Цагаагч овогт Жамсрангийн Ганзориг /РД:ОО93101431 /, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч утга:

 Шүүгдэгч Ж.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Л.Батболдыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шїїхийн хэлэлцїїлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

            1. Хохирогч Л.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 9 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн 32-25 УВХ улсын дугаартай Прүсс маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байгаад шөнийн 00 цагийн орчимд өөрийнхөө найз охин болох Т.Дугармааг түүний ажилладаг газар болох “Андууд” баарнаас очиж аваад гудамжаар миний машинтай цуг такси үйлчилгээнд хүмүүс хүргэж өгч байгаад 01 цагийн үед Т.Дугармааг гэрт нь хүргэж өгөх гэж яваад наадмын талбайн зүүн талд түр зогсоод юм ярьж байтал хажууд өөр машинтай хүн ирээд надаас гал байна уу? гэж асуухаар нь би гал байхгүй гэхэд буцаж явчихаад удалгүй дахин ирээд ус байна уу? гэхээр нь би мөн байхгүй гэхэд чамд яахаараа ус байдаггүй юм бэ? гэж хэлээд тэр машины жолооч залуу намайг машинаас буулгаад толгой руу гараараа 2-3 удаа зодож цохисон. Гэтэл тэр хооронд миний гар утас унахаар нь миний найз охин цагдаа руу хэлж мэдэгдэх гэсэн боловч тэр машинаас 2 эмэгтэй хүн гарч ирээд цагдаа руу утсаар хэлж мэдэгдэх хэрэггүй гэж хэлээд миний найз охин Т.Дугармаатай ноцолдоод байсан. ... Намайг зодсон хүний машинаас бууж ирсэн хүн намайг зодоогүй, харин бид хоёрын дунд орж салгасан юм. Намайг зодсон хүн миний гар утсыг буцааж олж өгч хохиролгүй болгож өгсөн. Мөн минйи эмчилгээний зардалд гарсан 102.000 төгрөг төлж өгч надаас уучлал гуйсан, миний зүгээс одоогоор уг хүнд ямар нэгэн гомдол тэмцэл болон нэхэмжлэх хохирол гомдол байхгүй болно” гэх мэдүүлэг / хх-ийн 24-р тал /,

            2. Гэрч Ц.Нандин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Жамсран овогтой Ганзориг гэдэг хүнийг танина. Миний сурч байсан сургуульд манай ангиас хоёр доор ангид сурдаг хүүхэд байсан юмаа. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө өөрийн найз Ч.Батгэрэлтэй хамт Андууд бааранд 23 цагийн үед ороод тус тусдаа 100 грамм архи авч уугаад сууж байтал баар хаах болж бид хоёр баарнаас гарч ирэхэд Ж.Ганзориг баарны гадна зогсож байгаад надтай мэнд мэдэлцээд намайг гэртээ хүргүүлж авах уу? гэхээр нь би зөвшөөрч Ж.Ганзоригийн машинд Ч.Батгэрэл бид хоёр орж суухад түүний машин дотор танихгүй хоёр залуу сууж байсан ба бид нар тавуулаа болж сууцгааж замд явж байтал Ж.Ганзориг ганц юм авч уух уу? гэхээр нь би зөвшөөрч 4 замд байрлах “Дөрвөн-Эрдэнэ” нэртэй караоке орж нэг шил 0.75 литрийн архи авч урагшаа самбартай хөтөл гарч ууж байгаад буцаж орж ирээд наадмын талбайн хажуу талд Ж.Ганзоригийн машин дотор байсан тал шилтэй архийг уух гэж очиход бараан өнгийн жижиг суудлын машин / шөнө учраас өнгө нь сайн харагдахгүй байсан / зогсож байхаар нь Ж.Ганзориг машинтайгаа очиж зогсоод гал байна уу? гэж асуучихаад цааш зөрж зогсож байгаад удалгүй нөгөө машин руу буцаж машинтайгаа Ж.Ганзориг ирж зогсоод уух ус байна уу? гэж асуухад нөгөө машинтай хүн ус байхгүй гэхэд Ж.Ганзориг асуусан юм болгон байдаггүй гээд нөгөө машины жолоочийг буугаад ир гэж хэлээд хоорондоо зодолдож, нөгөө машины жолоочийн хамарнаас цус гарахаар нь Ч.Батгэрэл бид хоёр салгах гээд машинаас буухад тэр машин дотор  нэг танихгүй эмэгтэй цагдаа дуудлаа шүү гэхээр нь би тэр эмэгтэй рүү очоод цагдаа руу дуудлага битгий өг би энэ хоёрыг салгах гэж байна гэсэн боловч нөгөө эмэгтэй утсаараа ярих гээд байхаар нь би утсыг нь булааж аваад машиных нь ар руу шидчих шиг болсон. Гэхдээ би тухайн үед их согтсон байсан учраас ямар маркийн гар утас байсныг нь санахгүй байна. ... Бид нар эхлээд тавуулаа урагшаа самбартай хөтөл рүү авч гарсан архиа уучихаад буцаад орж ирээд наадмын талбай явах замд Ж.Ганзоригтой хамт явсан нэг залуу нь төв дотор буучихсан, тэгээд наадмын талбай руу очиход нэг залуу нь хамт бид нар дөрвүүлээ очсон. Тэр залуу Ж.Ганзоригийн зодсон залууг зодож цохиогүй, харин Ч.Батгэрэл бид хоёртой нийлж Ж.Ганзоригийг салгасан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26-р тал /,

            3. Гэрч Т.Дугармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Жамсран овогтой Ганзориг гэдэг хүнийг танихгүй, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө 01-02 цагийн үед өөрийн найз болох Л.Батболдын машинаар гэр рүүгээ хүргүүлж авах гээд гэрийнхээ дээд талд наадмын талбайн хажууд Л.Батболдын машин дотор бид хоёр юм бриад сууж байтал машинтай хүмүүс ирээд жолооч нь цонхоо онгойлгож гал байна уу? гэж асуухад байхгүй гэж миний найз залуу Л.Батболд хэлэхэд тэр машинтай хмүүс цааш яваад удалгүй нөгөө машинтай хүмүүс ирээд ус байна уу? гэж асуухаар нь дахин байхгүй гэж хэлсэн боловч машин дотроос эмэгтэй хүний дуу гарч ус байлгүй яадаг юм бэ? гэх чимээ гарахад жолооч залуу нь бууж ирээд миний найз залуу Л.Батболдыг машинаас буулгаад цааш чирээд явах хооронд мөн танихгүй хоёр эмэгтэй тэр машин дотроос гарч ирээд миний сууж байсан машин руу орж ирээд надтай хэрэлдэж маргаад байхаар нь би машинаас буухад Л.Батболдын гар утас унахаар нь түүний гар утсыг аваад цагдаа руу ярих гэтэл нэг эмэгтэй нь цагдаа руу ярьж болохгүй гээд утас булаацалдаж байтал Л.Батболдын гар утас алга болчихсон,. Тэгээд намайг үснээс татаж зодох гээд байхаар нь би зугтчихсан юм. Намайг тухайн үед тэр хоёр эмэгтэй хацар дээр маажиж, гар дээр мөн 2 удаа маажсан байсан бөгөөд шүүх эмчид үзүүлсэн юмаа. Одоо миний биед тухайн үед учирсан бэртэл гэмтэл бүгд арилаад эдгэрчихсэн. Мөн миний найз залуугийн гар утсыг тэр хоёр эмэгтэй мөнгөөр нь төлж барагдуулж өгсөн гэж Л.Батболд надад хэлсэн. Миний найз залуу Л.Батболдыг тухайн үед машин жолоодож ирсэн жолооч залуу нь зодсон, харин хамт явсан эрэгтэй хүн нь Л.Батболдыг зодож цохиогүй. Чи болохгүй гээд нөгөө хүнээр Л.Батболдыг зодуулахгүй гээд салгаад байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 27, 28-р тал /,

            4.  Гэрч Г.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 19-ний орой 19-20 цагийн үед найз Ж.Ганзориг, Г.Наранмандах хоёртой уулзаж Гэрэл нэртэй спорт зааланд тоглож байгаад тэндээс гараад Ж.Ганзоригийн Прусс-20 маркийн / дугаарыг нь мэдэхгүй байна / машинд байсан 0.75 литрийн шилтэй “Улаанбаатар” нэртэй архи гурвуулаа хувааж ууж байгаад дуусгалгүй орхиод оройхон 22 цагийн орчимд “Андууд” баар руу ороод гурвуулаа хоёр ширхэг 0,5 литрийн лаазтай шар айраг авч ууж байгаад 01 цагийн үед баар хааж бид гуравуулаа гарахад баарны гадна Ж.Ганзориг танидаг эгч гэсэн эмэгтэй хүнтэй уулзаж байгаад тэр эмэгтэйг хажууд нь хамт явсан эмэгтэй нь хамт гэрт нь хүргэж өгөхөөр явах замд нэг шил 0.75 литрийн архи “Дөрвөн Эрдэнэ” караокеноос орж мөнгөөрөө нийлж аваад урагшаа самбартай хөтөл гарч авсан архиа тавуулаа ууж байгаад дуусгалгүй үлдээчихээд буцаад аймгийн төв орж ирээд Хөдөлмөрийн дээд сургуулийн хажууд байдаг байрныхаа гадна бууж үлдээд Ж.Ганзориг, Г.Наранмандах хоёр нөгөө хоёр танихгүй эмэгтэйтэй хамт дөрвүүлээ явсан. Намайг магааш өглөө нь босчихсон байтал Г.Наранмандах утсаар ярихдаа өнгөрсөн шөнө чамайг буулгачихаад наадмын талбайн хажууд очоод тэнд байсан машинтай хүнтэй гал, ус асууснаас болж Ж.Ганзориг маргалдаж, хэл ам боллоо гэж хэлсэн, түүнээс биш зодоон болсон талаар ямар нэгэн мэдэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг / хх-ийн 29-р тал /,

            5.  Гэрч Г.Наранмандахын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 9 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед найз Ж.Ганзориг, Г.Алтанхуяг хоёртой “ Гэрэл ” нэртэй спорт зааланд тоглож байгаад тэндээс гараад Ж.Ганзоригийн прусс-20 маркийн / дугаарыг нь санахгүй байна / машинд 0.75 литрийн шилтэй “Улаанбаатар” нэртэй архинаас хагас хүртэл нь хувааж уучихаад “Андууд” баар руу ороод гурвуулаа хоёр шил 0.5 литрийн лаазтай шар айраг авч уучихаад шөнийн 01 цагийн цагийн үед баар хааж, бид гурвуулаа гарахад баарны гадна Ж.Ганзригийн найзын эгч гэсэн танихгүй эмэгтэй тааралдаж хоорондоо уулзаж байгаад тэр эмэгтэйг хажууд нь хамт явсан эмэгтэйн хамт гэрт нь хүргэж өгөхөөр явах замд нэг шил 0.75 литрийн архи “Дөрвөн-Эрдэнэ” караокеноос орж мөнгөөр нь нийлж аваад урагшаа самбартай хөтөл гарч авсан архиа тавуулаа ууж байгаад дуусгалгүй үлдээж аймгийн төв орж ирээд Алтанхуяг Хөдөлмөрийн дээд сургуулийн хажуугийн байрны гадна бууж үлдээд бид дөрвүүлээ наадмын талбайн хажууд үлдэгдэл архи уух гэхэд тэнд прусс-10 маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд тэр хоёр хүнээс эхлээд Ж.Ганзориг очиж гал асуугаад, дахин удалгүй очиж ус уумаар байна гээд манай машинд сууж явсан хоёр эмэгтэй хэлээд байхаар нь Ж.Ганзориг очоод ус байна уу? гэхэд нөгөө хоёр машинд сууж явсан хүмүүс ус байхгүй гэснээс болоод манай машинд сууж байсан хоёр эмэгтэй бууж нөгөө машин руу орж Ж.Ганзориг машины жолоочийг машинаас нь буулгаад маргалдаж байгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохьчихоор нь би машинаас бууж Ж.Ганзоригийг салгаж аваад явчихсан юм. Тухайн үед Ж.Ганзриг өөрөө машинаа жолоодож явсан. ... Т.Дугармаагийн гар утсыг хэн авсаныг мэдэхгүй, Нандин-Эрдэнэ, Ч.Батгэрэл Ж.Ганзориг нар машинд орж ирж суухдаа ямар нэгэн гар утас авч ирээгүй. Иргэн Л.Батболдыг Ж.Ганзориг гараараа нүүрэн тус газар нь нэг л удаа цохиж байхыг би харсан өөр цохиж байхыг бол хараагүй. Намайг машин дотор сууж байхад Ж.Ганзориг, Л.Батболдыг нэг удаа нүүрэн тус газар нь цохихоор нь би гүйж очиж салгаснаас өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 30, 31-р тал /,

           

            6.  Гэрч Б.Намууны мөрдөн байцаалтад өгсөн: “ Ж.Ганзоригийг би 5 жилийн өмнөөс мэднэ. Бид хоёр 5 жилийн урдаас үерхэж байгаад 2014 онд гэр бүл болж 2014 онд хүүтэй болсон одоо 2 настай Санчир гэдэг хүү байгаа. Ж.Ганзориг нь 2011 онд Улаангом сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд Улаангом политехник коллежийн том оврын механикийн чиглэлээр төгссөн. Ж.Ганзориг нь коллеж төгсөж тусгай дунд боловсрол эзэмшээд хувийн барилгын компанид туслах ажилтнаар ажиллаж байсан. Ж.Ганзориг сагсан бөмбөг тоглох сонирхолтой, сагсан бөмбөгийн тэмцээний баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль болон аймаг бүсийн олон тэмцээн уралдаанд амжилттай сайн оролцож байсан. Ж.Ганзориг одоогоор эхнэр хүүгийн хамт тус аймгийн Улаангом сумын 2-р баг 10-36 тоотод оршин сууж байгаа тодорхой эрхэлсэн ажилгүй. Зан байдлын хувьд төлөв даруу, бусдад тусархуу, эхнэр хүүхэддээ халамж анхааралтай, бусадтай нийтэч харилцаатай, хамт олныг манлайлан удирдах чадвартай, элдэв муу зуршилгүй залуу байгаа юм. Би одоогоор нөхөр болон 2 настай хүүгийн хамт амьдардаг манай гэр бүлийг Ж.Ганзориг тэжээн тэтгэж амьдруулдаг. Одоо би жирэмсэн тул ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Иймд та бүхэн миний нөхөр Ж.Ганзоригийн үйлдсэн хэрэгт хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг / хх-ийн 32-р тал/,       

           

            7.  Гэрч Ч.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Увсын төвд байдаг Цогцолбор гэж нэрлээд байдаг нэг бааранд Нандин-Эрдэнэ, Сүнжидмаа нарын хамт 2016 оны 09 дүгээр сарын 19-ний орой 23 цагийн орчим орсон юм. Бид гурвыг үйлчлүүлээд сууж байхад Нандин-Эрдэнэ танидаг гээд нэг залуу ирээд Нандин-Эрдэнийг гэрт нь хүргээд өгье гээд байхаар нь бид гурав хэрэггүй гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй Сүнжидмаа гэртээ харьлаа гэж хэлээд яваад өгсөн. Нандин-Эрдэнэ бид хоёр гарах гээд явж байхад баарны шатан дээр түрүүний залуутай тааралдсан. Тэр залуу бид хоёрыг хүргээд өгье машинтай явж байна гээд байсан. Тэгээд Ц.Нандин-Эрдэнэ суугаад хүргүүлье гээд машинд нь бид хоёр суусан. Машинд суухад тэр залуу гурван эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэд нар нэг шил архи уучихая гээд архи гаргаж ирээд бид нар хуваагаад уусан. Тухайн архи нь дуусах үед Нандин-Эрдэнэ дахиад архи айлаас хайж олоод машинд авчраад бид нар машинтйагаа хэсэг явж байгаад нэг тал газар дээр ирээд зогссон. Тэгтэл анх машинд суучих гээд байсан залуу нь бид нарын машины дэргэд зогсож байсан өөр нэг машин дээр очоод гал асуугаад араас нь хамт явж байсан хоёр залуу нь очоод нөгөө машинтай явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэйг машинаас нь буулгаж байгаад анх гал асууж очсон залуу нь машины жолоочийг зодоод хамраас нь цус гаргасан байсан. Тэгээд Нандин-Эрдэнэ бид хоёр машинаас буугаад тэд нар дээр очиж зодооныг болиулсан юм. Нандин-Эрдэнэ бид хоёр хэн нэгэнд гар хүрсэн зүйл байхгүй. Т.Дугармаагийн утсыг хэн авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед Т.Дугармаагийн гарт  гар утас байсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / хх-ийн 33-35-р тал/, 

           

            8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 490 дугаартай “ Үзүүлэгч Л.Батболдын биед гэмтэл учирсан байна. Зүүн жавзинд язарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаагаар нөлөөлнө.” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 44-р тал/,

            9. 2016 оны 09 дүгээр сарын 20 ны өдрийн “ Улаангом сумын 4 дүгээр багт оршин суух Жамсран овогтой Ганзоригт согтууруулах шалгах Drager багажаар согтолтын хэмжээг шалгахад 1.0.1% гарсан “ талаарх согтуурал шалгасан магадлагаа / хх-ийн 17-р тал /,

10. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 448 дугаартай “ Гар утас үнэлсэн тухай тайлан “ / хх-ийн 40-41-р тал /,

11. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 57, 70-72, 74, 76-р тал/,

            12. Шүүгдэгч Ж.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 59-р тал /, 

            13. Увс аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1129 дугаартай “Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Жамсрангийн Ганзориг /РД: ОО93101431/ нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлэн тус албаны хяналтанд зохих ял эдэлж байгаад 2016 оны 10 дугаар сарын 18 ны өдөр ял эдлэх хугацаа дуусч гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгон хаасан “ талаарх албан тоот, цагийн бүртгэлийн хяналтын карт / 61-63, 65-67-р тал /,

            14. Шүүгдэгч Ж.Ганзоригийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2016 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө өөрийнхөө 19-13 УВХ улсын дугаартай Прүсс маркийн машинтай өөрийн найз Алтанхуяг, Наранмандах хоёртой гадуур явж байгаад “Андууд” баарны гадна зогсож байтал манай найзын эгч болох миний танидаг Нандиа гэдэг эгч хажуудаа нэг танихгүй эмэгтэйн хамт гарч ирээд намайг чи машинтай яваа юм уу? машинтай явбал гэр рүү дөхүүлээд өг гэж хэлэхээр нь би зөвшөөрч машиндаа суулгаж яваад замдаа “Дөрвөн-Эрдэнэ” нэртэй караоке орж нэг шил 0.75 литрийн архи нийлж аваад урагшаа самбартай хөтөл гарч ууж байгаад дуусгалгүй буцаж аймгийн төв орж ирээд Алтанхуягийг замдаа Хөдөлмөрийн дээд сургуулийн хажуугийн 12 айлын орон сууцны хажууд буулгаад Наранмандах, Нандиа эгч мөн түүний найз эмэгтэй дөрвүүлээ наадмын талбайн зүүн талд үлдэгдэл архиа уух гээд очиход тэнд Прүсс-10 маркийн нэг машин зогсож байхаар нь хажууд нь очоод би гал байна уу? гэж асуугаад байхгүй гэхээр нь цааш зөрж явж зогсоод үлдэгдэл архиа ууж байтал Нандиа эгч найзтайгаа ус байна уу? гэхээр нь алга гэтэл тэгвэл тэр машинаас очиж ус асууя гэхээр нь би машинаа жолоодож очоод машинаасаа буугаад нөгөө машины жолоочоос ус байна уу? гэхэд байхгүй гэтэл надтай хамт явсан Нандиа эгч, найзтайгаа наад хүмүүст чинь ус байлгүй яадаг юм бэ? гээд орилоход нөгөө машин дотор байсан эмэгтэй та нарыг цагдаа дуудаж өглөө шүү гэхэд Нандиа эгч найзтайгаа машинаас буугаад нөгөө машин руу ороод тэр эмэгтэйтэй ноцолдож маргалдаж байгаад машинаас нь бууж ирээд дахин нэгэнтэйгээ ноцолдож хэрэлдэж маргаж байгаад Нандиа эгч найзтайгаа миний машин руу ороод суутал нөгөө машины жолооч залуу гүйж ирээд та нар яах гээд байгаа юм бэ? гээд Нандиа эгч, Нандиа эгчийн найз хоёрыг зодох гээд байх шиг болохоор нь би тэр залуугийн нүүр лүү гараараа 2 удаа цохичихоод машинаа асаагаад зугтаад явчихсан юм. Намайг тэр залуу зодож цохиогүй, би тэр залууг нүүр рүү нь гараараа цохисон. Би бусдыг зодож гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч буруугаа ойлгож байна” /хх-ийн 52-р тал/ гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтууд болно.

 

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Цагаагч овогт Жамсрангийн Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Увс аймгийн 4 дүгээр багийн нутагт бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Л.Батболдыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт  үйлдсэн болох нь хохирогч Л.Батболд, гэрч Т.Дугармаа, Ц.Нандин-Эрдэнэ, Г.Наранмандах, Ч.Батгэрэл нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ¹490 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            - Хохирогч Л.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 19-ний орой 01 цагийн үед Т.Дугармааг гэрт нь хүргэж өгөх гэж яваад наадмын талбайн зүүн талд түр зогсоод юм ярьж байтал хажууд өөр машинтай хүн ирээд надаас гал байна уу? гэж асуухаар нь би гал байхгүй гэхэд буцаж явчихаад удалгүй дахин ирээд ус байна уу? гэхээр нь би мөн байхгүй гэхэд чамд яахаараа ус байдаггүй юм бэ? гэж хэлээд намайг машинаас буулгаад толгой руу гараараа 2-3 удаа зодож цохисон” гэх мэдүүлэг / хх-ийн 24-р тал /,

           

            - Гэрч Т.Дугармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Жамсран овогтой Ганзориг гэдэг хүнийг танихгүй, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 01-02 цагийн үед өөрийн найз болох Л.Батболдын машинаар гэр рүүгээ хүргүүлж авах гээд гэрийнхээ дээд талд наадмын талбайн хажууд Л.Батболдын машин дотор бид хоёр юм бриад сууж байтал машинтай хүмүүс ирээд жолооч нь цонхоо онгойлгож гал байна уу? гэж асуухад байхгүй гэж миний найз залуу Л.Батболд хэлэхэд тэр машинтай хүмүүс цааш яваад удалгүй нөгөө машинтай хүмүүс ирээд ус байна уу? гэж асуухаар нь дахин байхгүй гэж хэлсэн боловч машин дотроос эмэгтэй хүний дуу гарч ус байлгүй яадаг юм бэ? гэх чимээ гарахад жолооч залуу нь бууж ирээд миний найз залуу Л.Батболдыг машинаас буулгаад цааш чирээд явсан. Миний найз залуу Л.Батболдыг тухайн үед машин жолоодож ирсэн жолооч залуу нь зодсон, харин хамт явсан эрэгтэй хүн нь Л.Батболдыг зодож цохиогүй. Чи болохгүй гээд нөгөө хүнээр Л.Батболдыг зодуулахгүй гээд салгаад байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 27-р тал /,

           

            - Гэрч Ц.Нандин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “Наадмын талбайн хажуу талд Ж.Ганзоригийн машин дотор байсан тал шилтэй архийг уух гэж очиход бараан өнгийн жижиг суудлын машин /шөнө учраас өнгө нь сайн харагдахгүй байсан / зогсож байхаар нь Ж.Ганзориг машинтайгаа очиж зогсоод гал байна уу? гэж асуучихаад цааш зөрж зогсож байгаад удалгүй нөгөө машин руу буцаж машинтайгаа Ж.Ганзориг ирж зогсоод уух ус байна уу? гэж асуухад нөгөө машинтай хүн ус байхгүй гэхэд Ж.Ганзориг асуусан юм болгон байдаггүй гээд нөгөө машины жолоочийг буугаад ир гэж хэлээд хоорондоо зодолдож, нөгөө машины жолоочийн хамарнаас цус гарсан. Бид нартай хамт очсон залуу Ж.Ганзоригийн зодсон залууг зодож цохиогүй, харин Ч.Батгэрэл бид хоёртой нийлж Ж.Ганзоригийг салгасан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26-р тал /,

                                                                           

            - Гэрч Г.Наранмандахын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө Ганзориг, Нандин-Эрдэнэ, Батгэрэл бид дөрвүүлээ наадмын талбайн хажууд үлдэгдэл архиа уух гээд очиход тэнд прусс-10 маркийн машинтай эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд тэр хоёр хүнээс эхлээд Ж.Ганзориг очиж гал асуугаад, дахин удалгүй очиж ус уумаар байна гээд манай машинд сууж явсан хоёр эмэгтэй хэлээд байхаар нь Ж.Ганзориг очоод ус байна уу? гэхэд нөгөө машинд сууж явсан хүмүүс ус байхгүй гэснээс болоод Ж.Ганзориг машины жолоочийг машинаас нь буулгаад маргалдаж байгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохичихоор нь би машинаас бууж Ж.Ганзоригийг салгаж аваад явчихсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31-р тал /,

           

            - Гэрч Ч.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нарын машины дэргэд зогсож байсан өөр нэг машин дээр очоод гал асуугаад араас нь хамт явж байсан хоёр залуу нь очоод нөгөө машинтай явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэйг машинаас нь буулгаж байгаад анх гал асууж очсон залуу нь машины жолоочийг зодоод хамраас нь цус гаргасан байсан. Тэгээд Нандин-Эрдэнэ бид хоёр машинаас буугаад тэд нар дээр очиж зодооныг болиулсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 60-р тал/, 

            Шүүгдэгч Ж.Ганзоригийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Батболдын биед “Зүүн жавзинд язарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийгадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ¹490 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 44-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул Ж.Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ хэрэг хувийн сэдэлттэй үйлдэгдсэн тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлүүлэх талаар санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Учир нь танхайрах гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу Ж.Ганзоригийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гал, ус асуухад байхгүй гэсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүч хэрэглэн танхайрсан үйлдэл нь догшин авирласан шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ж.Ганзориг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн болох нь хохирогч Л.Батболдын “Миний эмчилгээний зардалд гарсан 102.000 төгрөгийг төлж өгч, надаас уучлалт гуйсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх хохирол байхгүй”  гэх мэдүүлгээр  нотлогдож байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Ганзориг нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба уг ялаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эдлэж дууссан болох нь хавтаст хэрэгт авагдсан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1129 дугаартай албан тоот, албадан ажил хийлгэх ялын цагийн бүртгэлийн хяналтын карт зэрэг баримтуудаар нотлогдож байгаа боловч ялаа эдлэж дууссанаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3- д “Хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан хугацаа өнгөрөөгүй байна.  

            Иймд шүүгдэгч Ж.Ганзоригийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч Ж.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

             Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”, 56.1.12-д заасан “ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

              Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дугаар зүйлийн 284.1,286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

1. Цагаагч овогт Жамсрангийн Ганзоригийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн  181.2.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Ганзоригт 3 / гурав / жил 1 / нэг / сар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Ганзоригт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ганзоригт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зєвшєєрвєл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шїїхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ