Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

         Улсын яллагч Т.Өсөхболд

          Хохирогч *******

         Шүүгдэгч Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* ******* ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2021/0188/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ж******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын н багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай “намайг өшиглөлөө” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож, хүний мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2 дугаар хуудас/

Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би “ манай дүүг хэн нэгэн хүн дарамтлаад байгаа гэсэн” гээд ярьж байтал трактортоо юм хийгээд сууж байснаа надтай хэрүүл хийж ирээд намайг заамдаад цохиж эхэлсэн. Тэгтэл тэнд байсан , ******* хоёр ирээд бид хоёрыг салгахдаа  намайг заамдаж алгадсан.Би тэй харилцан зодолдсон ба түүнд гэмтэл учруулаагүй. Энэ үед Ж******* утсан дээрээ бичлэг хийгээд байхаар нь би “ боль” гэсэн чинь “ чамд хамаа байхгүй” гээд бид хоёр заамдалцаж аваад гар утсыг нь булааж авах гээд гараа савсан чинь баруун чих хэсэгт нь оноод шалбалчихсан байсан.../ хэргийн 7-8-р хуудас/

 

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ,, , ******* бид нар трактор асаах гээд байж байтал ******* ирээд бид нартай мэндлээд хүмүүстэй зууралдаад яваад байсан. Тэгээд над дээр ирэхээр нь “ чи яагаа вэ” гэхэд “ чамайг зодох гэж ирлээ” гэхээр нь “ эрүүл дээрээ ирж ярь, одоо явчих” гээд гар барих гэтэл надтай гар барилгүй цаашаа эргээд Ж******* мотоцикль дээрээ сууж байхад нь очоод өшиглөөд цохиод мотоциклиос нь унагаасан.Тэр хоёр хоорондоо ноцолдоод зууралдаад байсан.Би трактороо асаах гээд яараад тэр хоёр луу очоогүй...гэх мэдүүлэг / хэргийн 13-р хуудас/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн үед намайг тэнд байж байхад Ж*******, ******* хоёрын хооронд хэрүүл маргаан болж байсан, зодоон болсныг мэдээгүй.Тэнд байсан хүмүүс эрүүл байсан, харин ******* нэлээн согтуу байсан.******* Ж*******ийг мотоцикль дээр сууж байхад нь очоод өшиглөөд цохиод авахаар нь очиж салгасан.Тэгэхэд Ж*******ийн хамарнаас цус гарчихсан байсан.. гэх мэдүүлэг / хэргийн 15-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 636 дугаартай ...*******ы биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун, баруун мөр, бугуй, цээжинд тус бүр зулгаралт гэмтэл тогтоогдлоо.*******ы биед учирсан дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 23-24-р хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 642 дугаартай шинжээчийн...Ж*******ийн биед хүзүү, зүүн чихний ард хэсэгт зулгаралт, баруун эгэм, бугалганд цус хуралт, зүүн хөлийн чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Ж*******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 30-р хуудас/

Шүүгдэгч Ж*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тэр өдөр бид нар трактор асаах гээд байж байтал Ж.Нурсултан согтуу ирээд тэнд байгаа хүмүүс рүү хэрүүл маргаан хийгээд яваад байсан. Би “ногооны ус тавиадхаач” гэхэд Ж.Нурсултан явахгүй хэрүүл хийгээд байхаар нь би гар утсан дээрээ бичлэг хийсэн. Тэгтэл над руу дайраад миний гар утас эвдрээд асчихаад удалгүй унтраад байсан. ******* миний дээр гараад намайг цохиод байхаар нь би доороос нь самардаад цохисон, хаана нь яаж цохисноо мэдэхгүй байна. Миний хамарнаас цус гараад цамц урагдаад цус болчихсон байсан....Миний цус болсон подволкийг манай хүүхдүүд шатаасан байна, гар утсыг манай дүү Асылбек засуулахаар хот руу авч яваад хулгайд алдсан. Утсан дээрх бичлэгүүдийг хуулж авсан байгаа...гэх мэдүүлэг / хэргийн 51-52-р хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 56-р хуудас/

Шийтгэлийн хуудас / хэргийн 68-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Ж******* шүүхийн хэлэлцүүлэгт: хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хэлэх зүйл байхгүй, нэхэмжлэх хохирол байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ж******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын н багийн нутаг дэвсгэр гэх газраас ус авахаар очоод тэнд трактороо асаах гэж байсан , нартай уулзаад байж байх үед ******* согтуу ирж тэдэнтэй үг өдөж маргалдаж, улмаар Ж*******тэй ноцолдож зодсоноос Т.Нурсалтаны  биед нь хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Тухайн үед хохирогч ******* согтуугаар ирж бусадтай зүй бус харьцаж ноцолдож зодолдсоноос энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

Хохирогч ******* шүүгдэгч Ж*******тэй харилцан зодолдож Ж*******ийн биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар *******д шийтгэл оногдуулсан 0235652 дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 68-р хуудас/, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 642 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа хэдий ч шүүгдэгч Ж******* хохирогчийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч  Ж******* нь хохирогч *******ы эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж*******ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ж******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 64-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж*******ийн хувийн байдлын талаар гэрч ы өгсөн...Ж******* нь ногоо тарьж амьдардаг, элдэв янзын зан аашгүй.Өнгөрсөн хавар надаар үхрээ маллуулсан...гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ Ж*******ийн мал тооллогын баримт, аймгийн сумын Баруун багийн Засаг даргын тодорхойлолт, Ж*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ж*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтгүйг  тус тус дурдах гэх дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч  байна гэх  тайлбар,

Шүүгдэгч Ж*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Ж*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн орлого, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж*******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж*******т тайлбарлаж шийдвэрлэв.

 

                                  Гурав. Бусад асуудлын талаар:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...надад Ж*******ээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгснийг  үндэслэн шүүгдэгч Ж*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж*******т оногдуулсан таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  500000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж*******т мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаанд хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС