Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/799

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           10          28                                   2022/ШЦТ/799

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Ууганбаяр

шүүгдэгч Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А1” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205012071798 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, Б ХК-д операторч ажилтай,  ам бүл , эх, дүү нарын хамт Багануур дүүргийн  дүгээр хороо, Рашаантын -р гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Э.Т-.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Т- нь 2022 оны 6 дугар сарын 16-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын автобусны буудлын орчим хохирогч Б.Э- биед хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.Т- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч Э.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 280.000 төгрөгөөр Б.Э- шүдийг нь эмчлүүлсэн.” гэсэн мэдүүлэг.

           

          Гурав: Хавтаст хэргээс:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э- хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр тойргийн орчим байх караокед өөрийн найзуудын хамт 22 цаг өнгөрч байхад орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед С.А- гэх охин хамт явж байсан ба  шөнө 1 цагийн үед түрүүлээд гараад явсан. Тэгсэн гар утсаа ширээн дээр үлдээсэн байсныг нь би өгөх гээд аваад халаасандаа хийсэн байсан. Намайг караокеноос гараад явж байхад С.А-ын гар утас дуугарахаар нь би түүнийг юм болов уу гээд аваад ярихад С.А-ын найз залуу байсан. Тэгээд намайг чи хэн бэ гэхээр нь би С.А-ын найз нь байна гэхэд тэр залуу чи манай найз охины утсыг авдаг хэн бэ гэсэн. Тэр үед нь би уучлаарай одоо утсыг нь өглөө гээд тасалсан. Тэгээд С.А-д гар утсыг нь өгөөд хамт такси бариад харих гээд явсан. Би таксины арын суудал дээр явж байх үед ядраад унтсан байсан. Тэгээд нэг сэрэх үед хорооллын Парадоксын автобусны буудал дээр ирсэн байсан. Тэгсэн С.А- энэ таксиндаа сууж бай, би найз залуутайгаа уулзаад ирье гээд буугаад явсан. Удалгүй таксины цонхоор харахад С.А- намайг найз залуудаа зааж өгөөд тэр чамтай утсаар ярьсан залуу шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн найз залуу нь хүрч ирээд таксины хаалга онгойлгоод миний нүүр, цээж рүү цохиж зодсон. Би такситайгаа цаашаа яваад таксинаасаа буусан. Би найз С.А-ын гар утсыг авч Э.Т-тэй ярьснаас болсон. Тэр цохилтын улмаас уруул, шүдэнд гэмтэл учирсан. Харин баруун төмсөг бол урьд өмнө гэмтээсэн байсан юм, тэр үед төмсөг рүү цохиж өшиглөөгүй. Би эмчилгээний зардлын мөнгө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-ын гэрчээр өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, тоосгоны тоотод хүүгийн хамт оршин суудаг юм. Би урьд нь Багануур дүүрэгт амьдарч байхдаа 2019 онд Э.Т-тэй танилцаж үерхэж байгаад 2022 оны 6 дугаар сард салсан. Тухайн хэрэг учрал болдог өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай найз охин Дэлгэрмөрөний төрсөн өдөр болж найзуудаараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх караоке бааранд 22 цаг өнгөрч байхад орж, пиво уусан. Тэр үед манай найз Б.Э- хамт байсан. Би найзуудтайгаа байж байхдаа Б.Э-т гар утсаа үлдээгээд чи миний утсыг халаасандаа хийчих гээд үлдээгээд караокеноос гараад хүнтэй уулзаж байх хооронд миний гар утас дугараад манай найз залуу Э.Т- залгаад Б.Э- утсыг минь аваад ярьсан байсан. Намайг буцаад ороход Э.Т- дахиад залгасан ба хэн чиний утсыг аваад байгаа юм гэхээр нь манай найз гэж хэлсэн. Тэгээд Энхбаатараас чи юу гэж ярьсан юм гэж асуухад зүгээр С.А- байхгүй байна, утсаа үлдээсэн гэж  хэлээд тасалсан гэж надад хэлсэн. Харин Э.Т-өөс юу гэж ярьсныг нь асуухад танай найз охиныг 2 шаачхаад явуулъя, танай нас барсан аавыг чинь бас Энхбаатар гэдэг юм уу надад ямар хамаатай юм гэх зэргээр хэл амаар доромжилсон байсан. Ингээд шөнийн 01 цагийн үед бид нар караокеноос гарсан ба Б.Э- намайг дагаад хамт явна гээд байхаар нь чи үлдчих би найз залуутайгаа уулзах гэж байна гэхэд хамт явна гэсээр байгаад дагаж явсан. Шөнө 01 цаг 30 минутын үед 3, 4 хорооллын Парадоксын автобусны буудал дээр очиход Э.Т- ахынхаа хамт зогсож байсан ба намайг таксины мөнгө өгөх гэж байхад Э.Т- энэ нөгөө залуу юу гээд хоолойгоор нь таниад Б.Э-ыг таксины арын суудал дээр сууж байхад нь барьж аваад цохиж байсан. Э.Т-тэй хамт явж байсан ах нь харин болиулаад салгаад зүгээр ярилц гэхэд Б.Э- урдаас нь гичий минь чамтай ярилцах уу гээд хэл амаар дахиад доромжилсон. Тэгээд Б.Э- тэр такситай яваад өгсөн. Ийм үйл явдал болсон. Би тэд нараас  хол зайтай зогсож байсан учраас яг яаж цохиж зодсоныг бол хараагүй.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын гэрчээр өгсөн: “Би Э.Т-ийн үеэл ах бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Э.Т- Багануур дүүргээс Улаанбаатар хотод ирээд орой 18 цагийн үед эгчийн гэрт ирсэн. Тэгээд Э.Т- бид хоёр орой 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Парадоксын автобусны буудлын урд талын love гэх нэртэй бааранд орж пиво ууж бүжиглэж байгаад шөнө 01 цаг 30 минутын үед байх Э.Т-ийн найз охин С.А- гэх эмэгтэй ирчихлээ гээд ярихад нь бид хоёр гараад очсон. С.А-ыг ирэхээс өмнө Э.Т- С.А-ын утас руу залгахад танихгүй эрэгтэй хүн аваад найз охиныг чинь шаачхаад явуулна, мөн танай эцэг нас барсан нь надад хамаагүй гэх зэргээр доромжилсон. Тэгэхэд Э.Т- их уурласан. Удалгүй С.А- таксинд суугаад хүрч ирсэн ба мөнгийг нь өгөх гэж байхад С.А- Э.Т-т хандаж тэр чамтай утсаар хэрэлдээд байдаг залуу шүү дээ гээд Б.Э-ыг заасан. Тэр үед Э.Т- такси руу очоод арын суудал дээр сууж байсан Б.Э-ыг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа цохихоор нь би салгаад одоо боль гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8817 дугаартай “Б.Э- биед зүүн доод 2-р шүдний эмтрэл, доод уруулд цус хуралт, баруун төмсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Т-ийн яллагдагчаар өгсөн: “Би Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 205 тоотод эх Сүрэн, дүү Дөлгөөн нарын хамт оршин суудаг. Би 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаар очсон ба тэр өдөр ажлаа дуусгаад 00 цагийн үед хамаатны ах Н.Б-ын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Парадоксын автобусны буудлын урд талын loft гэсэн байх, нэрийг нь сайн санахгүй байна, тийм нэртэй бааранд орсон. Бид 2 пиво бааранд ороод тус бүр 2-3 пиво авч уугаад, бүжиглэж байгаад би шөнө 01 цагийн үед найз охин С.А-ын ************ дугаар руу залгахад утсыг нь үл таних эрэгтэй хүн аваад хэн бэ гэж асуусан. Би С.А-тай ярья, найз залуу нь байна гэж хэлээд чи өөрөө хэн юм гэхэд чамд ямар хамаатай юм, тэр С.А- чинь миний найз охин, одоо миний боовыг хөхөөд байж байна, чи баруун салаанд ирээд миний боовыг хөхөх үү, эсвэл гошногодуулах уу гэх зэргээр доромжилсон. Тухайн үед миний уур их хүрч чи чаддаг юм бол С.А-тай хамт хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би найз охин С.А-тай хотод очихоороо уулзана гээд ярьсан байсан учир түүний дугаар руу залгасан юм. Дараа нь шөнө 01 цаг 30 минут болж байсан санагдаж байна, манай найз охин С.А- такси бариад Парадоксын автобусны буудал дээр хүрээд ирсэн ба хамаатны ах Н.Б- бид хоёртой уулзаж байх үедээ нөгөө чамтай утсаар ярьсан залуу чинь хамт ирсэн, таксины ард сууж байгаа шдээ гээд заахаар нь би таксины хаалгыг онгойлгож Б.Э-ыг нүүрэн тус газар 3 удаа гараараа цохисон. Тухайн үед манай хамаатны ах Н.Б- салгаад болиулсан. Харин Энхбаатар над руу хандаж чи наанаа байж байгаарай чамайг ална гээд такситайгаа яваад өгсөн. Тэгээд С.А-, Н.Б- бид 3 тэндээс явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн шүүгдэгч Э.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Э- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч Э.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 229 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Э.Т-т холбогдох эрүүгийн 2205012071798 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Т- нь 2022 оны 6 дугар сарын 16-нд найз охин С.А- руу залгахад Б.Э- нь түүний утсыг авч зүй бус үг хэллэгээр доромжилсны улмаас  Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын автобусны буудлын орчим таксинд сууж байсан Б.Э-ыг “найз охины утсаар ярьж, хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас зүүн доод 2-р шүдний эмтрэл, доод уруулд цус хуралт бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Б.Э- хохирогчоор өгсөн: “...Тэгсэн найз залуу нь хүрч ирээд таксины хаалга онгойлгоод миний нүүр, цээж рүү цохиж зодсон...Тэр цохилтын улмаас уруул, шүдэнд гэмтэл учирсан. Харин баруун төмсөг бол урьд өмнө гэмтээсэн байсан юм, тэр үед төмсөг рүү цохиж өшиглөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), С.А-ын гэрчээр өгсөн: “...Б.Э-ыг таксины арын суудал дээр сууж байхад нь барьж аваад цохиж байсан. Э.Т-тэй хамт явж байсан ах нь харин болиулаад салгаад зүгээр ярилц гэхэд Б.Э- урдаас нь гичий минь чамтай ярилцах уу гээд хэл амаар дахиад доромжилсон. Тэгээд Б.Э- тэр такситай яваад өгсөн. Ийм үйл явдал болсон. Би тэд нараас  хол зайтай зогсож байсан учраас яг яаж цохиж зодсоныг бол хараагүй.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал), Н.Б-ын гэрчээр өгсөн: “...Тэр үед Э.Т- такси руу очоод арын суудал дээр сууж байсан Б.Э-ыг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа цохихоор нь би салгаад одоо боль гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8817 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), Э.Т-ийн яллагдагчаар өгсөн: “...би таксины хаалгыг онгойлгож Б.Э-ыг нүүрэн тус газар 3 удаа гараараа цохисон. Тухайн үед манай хамаатны ах Н.Б- салгаад болиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Э- эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Т- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Т-ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Э.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.Э- “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 78 дахь тал), шүүгдэгчийн гаргасан “...2 шүд янзлуулж өгсөн, хохирлыг барагдуулсан...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал) зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт Э.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

             1. Э.Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Э.Т- болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин Э.Т- болтол Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Энэ хэрэгт Э.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ