Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0384

 

С ХХК болон нэр бүхий 5

компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С ХХК, Ш ХХК, М ХХК, С ХХК, Н ХХК

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Б

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Г.Э

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Нямсүрэн, С.Халиун

Хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2021/0756/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэрээр:

1.1. Нэг дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

1.2. Хоёр дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,

1.3. Гуравдахь заалтаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сод монгол ХХК, Нью энрержи стар ХХК, Синчи ойл ХХК, Ш ХХК, Магнайтрейд ХХК-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн нэхэмжлэгч тус бүрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Ш ХХК-ийн төлөөлөгч Ж.М давж заалдах гомдолдоо: ... Шинжилгээний дээж авсан ажлын хэсгийн үйл ажиллагаа болон дээжид шинжилгээ хийсэн лабораторийн тоног төхөөрөмж болон итгэмжлэхийн эрх байхгүй гэх асуудал нь энэ хэргийн хариуцагчид хамааралгүй бөгөөд тэр талаар улсын байцаагч дүгнэх чиг үүрэггүй. Маргаан бүхий 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлт нь хяналт шалгалтын явцад гарсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэсэн дүгнэлтүүд хийгдсэн байдаг. Гэтэл, маргаан бүхий 2021 оны 07дугаар сарын 02-ны өдрийн №01-07-106/259, №-01-07-106/260 тоот дүгнэлтүүдийн гол үндэслэл нь Иргэний нисэхийн ерөнхий газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын хоёр лабораторийн хариунууд байдаг. Тэдгээр шинжилгээний хариу, үр дүнгүүд нь доор дэлгэрэнгүй дурдсанчлан шинжилгээний дээж авахаас эхлээд хариу гарах хүртэлх бүх үе шат процесс нь алдаатай болсон, шинжилгээ хийх лаборатори, түүний итгэмжлэл нь хууль бус зэрэг тэр чигтээ хууль, журам, стандарт зөрчсөн байдаг. Хариуцагч нь №01/16 дугаар удирдамжид зааснаар хяналт шалгалтын ажлын хэсгийг хамтран ахалж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй байсан. Тодруулбал, дээж авахаас эхлээд шинжилгээ хийх, шинжилгээний хариу зэрэг бүхий л үед шат, процесст хяналт тавих, удирдах, зохион байгуулах чиг үүрэгтэй байсан хариуцагч А.Бийн дүгнэлтийг шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, шинжилгээний дээж авсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, дээжид шинжилгээ хийсэн лабораторийн үйл ажиллагаа зэрэг хяналт шалгалтын гол хэсэг, үндэслэл болгож буй үйл баримт, нотлох баримтаас шууд тусгаарлаж, ямар ч хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хууль бус маргаан бүхий чанарын дүгнэлтүүдээр нэхэмжлэгч компаниудыг чанар, стандартын шаардлага хангаагүй шатахуун борлуулдаг гэж дүгнэн, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн бага хурлаар орон даяар зарлаж, бизнесийн байгууллагын нэр хүндэд ноцтой халдсан үйл баримт тодорхой байхад маргаан бүхий №01-07-106/259, №01-07-106/260 дугаар дүгнэлт нь хяналтын шалгалтын явцад гарсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй хэмээн бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2.1. Маргаан бүхий дүгнэлтүүд нь хяналт шалгалтын явцад бус, хяналт шалгалт хийгдэж дуусаад, түүний үр дүн буюу шинжилгээний хариунууд дээр үндэслэж дүгнэлтүүд гарсан байдгийг дурдах ёстой. Мөн анхан шатны шүүх "Хариуцагч шүүх хуралдаан дээр дээрх шинжилгээний үр дүнгүүд нь нэхэмжлэгч компаниудын нэрээр бус зөвхөн дугаарласан байдлаар ирсэн, бүх үр дүнг стандартад нийцээгүй гэж дүгнээгүй, нийцсэн үр дүнг нь мөн дүгнэлтэд оруулсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь шинжилгээний сорилтын дугаараар ирсэн үр дүнгүүд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэсэн байна" гэдэг дүгнэлтээрээ маргааны гол зүйл болсон асуудал буюу яг ижил дээж дээр шинжилгээ хийсэн 2 лабораторийн хариунууд зөрсөн байхад аль муу үзүүлэлтийг сонгож, дүгнэлт гаргасан хууль бус үйлдлийг зөвтгөх зорилгоор хийсэн гэж ойлгогдож байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт юм. Шинжилгээний үр дүн дээр маргаан гарахаас сэргийлэх, маргааныг хагалах, шинжилгээний хариуг давхар баталгаажуулах зорилгоор ажлын хэсэг анхнаасаа нэг дээжийг 3 хувь авсан. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шүүх хуралдаан дээр тайлбарласаар байтал хариуцагч А.Бийн "нэг ижил дээж дээр хийсэн хариунууд зөрсөн гэдгийг мэдээгүй" гэх бодит бус тайлбарт үндэслэн, дээрх алдаатай, үндэслэлгүй дүгнэлтийг хийх замаар нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагын тухайд захиргааны байгууллага нь шийдвэрээрээ аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээр хандаж буй этгээддээ тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэг ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын №01/16 дугаар удирдамж нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу тийнхүү шийдвэрлэснээр тодорхой эрх зүйн үр дагавар үүсэж, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд тухайн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтад оролцох үүрэг бий болжээ. Тодруулбал, Удирдамжийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэр, үйлдвэрийн байр, агуулах, шатахуун түгээх станц болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч худалдан авагч, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж буй этгээдүүд хамрагдана" гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-д заасны дагуу хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх, ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасан байх ба ингэснээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь хяналт, шалгалтын ажилд оролцох үүрэг хүлээж, улмаар хяналт шалгалтын явцад шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд гаргаж өгөхөөр болсон байна.

2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2-т "Хууль зааснаар хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж нь түүнийг гүйцэтгэх албан тушаалтан, бүрэлдэхүүнд чиглэсэн бөгөөд хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын хэсгийг зөвхөн удирдамжид заасан агуулгын хүрээнд хийхийг үүрэгжүүлсэн агуулгатай байна" гэж дүгнэх замаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/16 дугаар удирдамжид гадагш чиглэсэн байх захиргааны актын шинж байхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын №01/16 дугаар удирдамж нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй байна хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн Хууль ёсны байх шаардлагад нийцээгүй. Мөн хариуцагч А.Б нь №01-07-106/259 болон №01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг гаргахдаа хяналт, шалгалтын удирдамжид заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, зөвшөөрөлгүйгээр дахин 30 хоногоор сунгасан ба зориуд дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлж, улмаар авсан дээжийнх нь хугацаа дууссан гэх шалтгаанаар маргаан таслах дээжийг устгасан нь дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй, тэр дундаа шийдвэр нь шуурхай тасралтгүй байх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс уг заалтуудад дүгнэлт өгөөгүй. Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн №А/67 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн №А/67 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана" , 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг" гэж болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт "Хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг үсэг, утга найруулгын алдаагүй, товч тодорхой бичнэ гэж заасныг тус тус зөрчсөн байдаг.

Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй, нөгөө дээр зөрчилтэй байхад хариуцагч А.Б нь хяналт, шалгалтын хоорондын уялдаа холбоог сайтар нягталж шалгалгүйгээр зөвхөн зөрчилтэй хариунд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь дээрх Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори болон Ашигт малтмалын газрын тосны газрын лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй, газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй. Лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажийн зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан ноцтой зөрчил үүссэн. Энэ талаар нэхэмжлэгч компаниудын зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа онцгойлон дурдаж маргасан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий №01-07-106/259 болон №01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д стандартад нийцсэн үр дүнг нийцсэн гэдгээр, нийцээгүй үр дүнг нийцээгүй гэдгээр дүгнэсэн нь зөв байна гэсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй. Анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн №А/67 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 сарын 18-ний өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахууны үйл ажиллагаа эрхэлж буй 26 аж ахуй нэгжид шалгалт, хийж тэдгээрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн сав, импортоор оруулж ирсэн вагонцистернийн торх, шатахуун түгээх станцын түгээх хошуунаас дээж авсан байдаг. Ингэхдээ Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга" MNS 0218:2008 стандартыг зөрчсөн буюу тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90 хувь хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилен буюу цагаан төмөр саванд хийнэ..." гэж тодорхой заасан. Гэтэл, хариуцагч өөрөө "Монгол улсын хэмжээнд дээж авах шилэн сав 100 гаруй ширхэг байсан. Бидний авах гэж байгаа дээж 300 гаруй болох юм байна гэдэг таамаглал урьдчилаад ажлын хэсэг дээр гарсан учраас MNS 0218:2008 стандартын 7.1-д заасны дагуу шинэ, ашиглагдаагүй хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэж ажлын хэсгээрээ ярилцаад "АПУ" компаниас дээжийн савыг авсан" гэж стандартыг ноцтой зөрчсөн өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэх ганц ч үг, утга байхгүй бөгөөд дээр дурдсанчлан зөвхөн шилэн лонх, хатаасан шил, полиэтилен (цагаан төмөр) саванд шинжилгээг хийх талаар тодорхой заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д "Шинжилгээний дээж авсан ажлын хэсгийн үйл ажиллагаа. нь энэ хэргийн хариуцагчид хамааралгүй" гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй үйлдлийг өөхшүүлсэн явдал болсон ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт хяналт, шалгалтын байгууллага нь аж ахуй нэгжүүдийг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг атал өөрсдөө стандартаа зөрчиж стандартын бус саванд дээж авсан үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна. ДТ-Цетон мөн, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр дуудагдсан Ашигт малтмал газрын тосны газрын чанарын лабораторийн эрхлэгч, химич, лаборант нар "Стандартаар шилэн саванд авах ёстой. Хуванцар сав чинь өөрөө дээж хадгалахад зориулсан биш учраас тэгж авах ёсгүй , "Зөвхөн зориулалтын шилэн саванд дээжийг авч хадгална. Уусгагч бодис нь өндөр байвал хуванцар савнаас өөр төрлийн органик нэгдэл холилдох, чанар үзүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй гэж тус тус мэдүүлсэн байхад энэ талаар шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 2021 оны 07 дугаар сарын 02 өдрийн №01-07-106/260 тоот Автобензнийн шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтийн 2 дахь хэсэгт Ш ХХК-д холбогдуулж, Ашигт малтмалын газрын тосны газрын лабораторийн шинжилгээний GT042 дугаар бүхий үр дүнгэр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нь "Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлэв 91.2-91.9 буюу шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн. Ш ХХК-д хамаарах үр дүн "91,7" гэж гарсан. Гэтэл, нэг ижил дээж дэр шинжилгэ хийсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн №СШ21/104 дугаартай шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо "94,0" гарсан байдаг. Ийм байдлаар 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй байхад, хариуцагч дээрх 2 үр дүнг харьцуулалгүйгээр, аль бага тоо бүхий зөвхөн 1 шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Нэг ижил дээж дээр хийсэн 2 лабораторийн шинжилгээний хариунууд хоорондоо зөрсөн тохиолдолд 2 хариуг хооронд нь харьцуулах ёстой ба зөвхөн 1 хариуг үндэслэн дүгнэлт гаргах ёсгүй. Нэг дээжийн шинжилгээний 2 хариу зөрвөл, маргааныг хагалах 3 дахь лабораторийн шинжилгээний хариуны үндсэн дээр буюу гуравдагч хөндлөнгийн лабораторид дээжийг өгч шинжлүүлж, маргааныг тасалсны үндсэн дээр стандарт зөрчсөн эсэхийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл маргаан хагалах зорилгоор авч хадгалсан 3 дахь шинжилгээний хариуг ашиглахгүйгээр, зөрсөн 2 хариуны аль муу үзүүлэлттэйг ашиглаж стандарт зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж буй явдал нь маргаан бүхий дүгнэлтийн үнэн зөв, эргэлзээгүй байдлыг шууд үгүйсгэдэг. Энэ үйл баримтаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах ёстой "шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчимд нийцээгүй. Мөн ямар нэгэн шалтгаанаар маргаан хагалах 3 дахь дээж дээр шинжилгээ хийж чадаагүй тохиолдолд холбогдогчийн "эрх зүйн байдлыг дээрдүүлэх" хуулийн зарчим үйлчлэх ёстой. Хоёр хариуны аль өндөр, стандарт хангасан үр дүнг ашиглах ёстой байсан гэсэн үг. Мөн Ашигт малтмал газрын тосны газрын GT042 үр дүн дээр багажийн зөвшөөрөгдөх алдааг тооцоогүй. АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нөхцөлд зөвшөөрөгдөх алдааны магадлалыг тооцож үзвэл энэ нь хэвийн хэмжээнд гэж тооцогдох ёстой. Октан тоо хэмждэг SHATOX гэдэг багажийн заавар дээр хүлцэх алдааг нь +-0,5 гэж заасан байдаг. Эндээс үзвэл, Ш ХХК-д холбогдох октан тоо 91,7 гэсэн үр дүн нь стандарт заасан хэмжээ, шаардлагад нийцсэн байсан. Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн шинжилгээний GT042 тоот үр дүнгээр автобензиний октан тоо 91.7 гарсан гэж гарсан нь Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн №СШ21/104 тоот үр дүн "94,0" гарснаар няцаагдаж буйгаас гадна, нотлох баримтаар гаргаж өгсөн бусад шинжилгээ /Ш ХХК-ийн лаборатори, Амбер ХХК-ийн лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори/-ээр стандартын шаардлага хангасан байсан. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дэр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн, 2021 оны 07 дугаар сарын 02 өдрийн №01-07-106/260 тоот Автобензнийн шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтийн 3 дахь хэсэгт Ш ХХК-д холбогдуулж, шинжилгэний сорти Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээний №СШ21/103 дугаартай үр дүнгээр ангобаний сортын Иргэний нисэхийн ерөнхий газар илэрсэн нь "Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шарлага MNS 021 7:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн. Дээрх №1121/103 тоот шинжилгээний үр дунд 1. Өнгө, гадаад төрх" үзүүлэлт дээр үл ялиг механик хольцтой" гэж дурдсан. Гэтэл, адил дээж дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн №GT042 дугаар бүхий шинжилгээний үр дүнгэр "13. Механик хольцын хэмжээ-0.0 буюу байхгүй" гэж гарсан. Нэг ижил дээж дээр хийсэн 2 лабораторийн шинжилгээний хариунууд зөрсөн. Дээрх тайлбарласан автобензинийн октан тоотой адил асуудал үүссэн байдаг. MNS 0217:2017 стандартаар Өнгө, гадна төрх үзүүлэлтийн агуулга нь ямар өнгө /шар, шаргал, цайвар гэх мэт/-тэй эсэхийг тодорхойлох ёстой. Харин, механик холыг гэсэн үзүүлэлтийг механик хольц байгаа, байхгүй, байгаа бол ямар төрлийн хольц, ямар хэмжээнд илэрсэн гэж тоон утгаар илэрхийлэх ёстой. Гэтэл, №СШ21/103 тайланд Өнгө, гадна төрх" гэсэн үзүүлэлт дээр "үл ялиг механик хольцтой" гэсэн байдлаар шинжилгээний үр дүнг буруу гаргаж бичсэн. Ашигт малтмал газрын тосны газрын №GT042 дугаар бүхий шинжилгээний үр дүн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бусад лаборатори /Гаалийн ерөнхий газар, Амбер ХХК, Ш ХХК-ийн өөрийн итгэмжлэгдсэн лаборатори/-иудын шинжилгээний үр дүнгүүд дээр "13. Механик хольцын хэмжээ 0.0 буюу байхгүй", "өнгөний байдал дээр" нь "цайвар шар, тунгалаг" гэж бичигдсэн. Иргэний нисэхийн ерөнхий газар болон Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод механик хольцыг MNS 0322-2010 стандартаар тодорхойлно гэж аргачлалыг заасан. MNS 0322-2010 ГТБ-ний механик хольцын хэмжээг тодорхойлох арга стандартад зааснаар халаасан уусгагчаар шингэлж, шүүж, ууршуулах гэх мэт байдлаар туршилт хийж тодорхойлдог. Нүдээр үзээд тогтоодог үзүүлэлт биш. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газраас дуудагдсан шинжээч н.Бадамсүрэн гэрч нь "нүдээр ажиглах аргаар механик хольцын хэмжээг илрүүлэх боломжгүй, нүдээр ажиглана гэж байхгүй, нанометртэй фильтерээр шүүгээд зөрүүг гаргадаг" гэж мэдүүлсэн.

Гэтэл №СШ21/103 дугаартай шинжилгээний хариунд зүгээр нүдээр хараад л үл ялиг механик хольцтой гээд дүгнэсэн. Тэр нь ямар хольц байсан нь тодорхойгүй, механик хольцыг нүдээр ажиглах аргаар илрүүлэх боломжгүй байхад буруу дүгнэлт гаргасан. Ш ХХК-ийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн лабораторийн сорил шинжилгээний үр дүн дээр механик хольцтой холбоотой үзүүлэлт нь стандартын шаардлага хангадаг буюу механик хольц байхгүй гэсэн дүгнэлт, үр дүнгүүд байдаг. Түүнчлэн, "Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага" MNS 0217:2017 стандартаас механик хольцтой эсэх гэсэн үзүүлэлт байдаггүй бөгөөд хасагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/103 сорилтын үр дүн дээрх механик хольц илэрсэн гэдэг тайлан нь анхнаасаа буруу бичигдсэн буюу хүчин төгөлдөр бус, алдаатай тайлан болсон. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна. ДТ-тэй холбоотой 2021 оны 7-р сарын 02-ны өдрийн №01-07-106/259 тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт Шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/130, №СІ21/176, Ашигт малтмал газрын тосны газрын №СТ055 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь Дизелийн тул Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017", Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020" стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн №СШ21/130 дугаартай үр дүнд цетан тоо "450.1" гэж гарсан. Дизелийн түлш MNS 6861:2020" стандартад "цетан тоо нь 45-аас багагүй" байх гэж заасан ба уг үр дүнгэр цетан тоо нь стандартын шаардлагыг хангасан байдаг. Гэтэл стандартын шаардлагыг хангаагүй гэж илтэд буруу дүгнэсэн. Энд автобензинийн дүгнэлттэй мөн адил, нээг ижил дээж дээр хийсэн Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн №GT055 дугаар бүхий үр дүнгээр ДТ-ний цетаны тоо нь "46.0" гэж тодорхойлогдсон буюу 2 лабораторийн шинжилгээний хариунууд зөрсөн. Энэ тохиолдолд өмнө дурдсанчлан маргаан хагалах 3 дахь лабораторийн дүгнэлтгүйгээр шууд нэг талыг барин алдаатай дүгнэлт хийсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн №СШ21/176 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо "41,5" гэж гарч ирсэн дээж дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн №GT078 дугаар бүхий шинжилгээний үр дүнгээр цетаны тоо "47.2" буюу стандартын шаардлага хангасан үзүүлэлт гарч ирсэн. Ийм байдлаар 2 лабораторийн шинжилгээний хариунууд зөрүүтэй, нэг хариу нь стандартын шаардлага хангасан, нөгөө хариу нь стандартын шаардлага хангаагүй гэсэн байдалтай байхад үзүүлэлт муу, шаардлага хангаагүй хариу бүхий үр дүнг өөрийн үзэмжээр сонгож, 3 дахь лабораторийн хариу зэргийг огт авч үзэлгүйгээр, стандарт зөрчсөн гэж маш том алдаа бүхий дүгнэлт болсон байдаг. Ш ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн бүх лабораториудын сорилтын үр дүнг үзвэл, ДТ-ний цетан тоо нь стандартын шаардлага хангадаг. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан. Мөн, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №01-07-106/259 тоот дүгнэлтийн 3 дахь хэсэгт Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/175 дугаар бүхий үр дүнгээр 20С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м буюу дунджаар 820.5 кг/м тодорхойлогдсон нь "Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020" стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн байдаг. Уг үзүүлэлт дээр ижил дээж дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн №GT078 дугаар шинжилгээнд 20С дахь хувийн жин тодорхойлогдож чадаагүй. Учир нь, Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/175 болон Ашигт малтмал газрын тосны газрын №GT078 нь Ш ХХК-ийн Улаанбаатар ГТБА /нефть бааз/-ын энгийн ДТ-ний 12-р савнаас авсан дээж дээр хийгдсэн шинжилгээний хариунууд байдаг. Гэтэл, Ашигт малтмал газрын тосны газрын лаборатори нь №GT078 дугаар бүхий шинжилгээний үр дүнг гаргахдаа энгийн ДТ-ний "MNS 6861:2020" стандартыг ашиглахгүйгээр, евро ДТ-ний "MNS 0216:2017" стандартыг ашигласан буюу буруу стандарт ашигласан. MNS 0216:2017 стандартаар 20С дахь хувийн жинг тодорхойлдоггүй бөгөөд зөвхөн 15С дахь хувийн жинг тодорхойлдог.

Гэтэл буруу стандарт ашигласны улмаас нөгөө лаборатори нь 20С дахь хувийн жингийн үзүүлэлтийг хэмжих боломжгүй болж, улмаар зөвхөн нэг хариу дээр үндэслэж алдаатай дүгнэлт хийсэн. MNS 6861-2020 стандартад заасан 840-860 кг/м гэдэг үзүүлэлт нь анхнаасаа алдаа буюу буруу стандартын үзүүлэлт байсан бөгөөд энэ стандартын буруу алдаа үзүүлэлт, нормыг стандартчилал, хэмжил зүйн газраас үүнийг хүлээн зөвшөөрч, уг стандартын үзүүлэлтийг засварлаж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Маргааны бүхий №259 тоот ДТ-ний дүгнэлт дотор хамгийн олон сорилтын үр дүн буюу хамгийн олон компанийн борлуулж буй д и стандартад нийцэхгүй байна гэсэн үзүүлэлт нь 20С дахь хувийн жингийн үзүүлэлт буруу бичигдсэн байдагтай холбоотой. Нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн лабораториудын хариунууд үйлдвэрлэгчийн чанарын паспорт дээрх үзүүлэлт нь MNS 6861-2020 стандартад засан 840-860 кг/м гэдэг үзүүлэлттэй таардаггүй. Бүгд 840 кг/м-эс бага байдаг. Гэтэл олон улсын, мөн үйлдвэрлэгчийн тавьж буй стандарт шаардлагаар 840 кг/м-ээс ихгүй байх гэдэг үзүүлэлт байдаг. Үүний дагуу Стандарт хэмжил зүйн газраас өөрчлөлт хийгдээд явж байгаа. Мөн энэ талаар Ашигт малтмал газрын тосны газраас дуудагдсан гэрч н.Бадамсүрэн 20С дахь хувийн жингийн үзүүлэлт нь багажаар шинжилгэ хийхэд, таблицаас харж бодох аргачлалаар бодож үзэхэд ч таардаггүй. Тиймээс өөрчлөх ажил явж байгаа" гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримт дэр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан. 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн №01-07-106/259 тоот дүгнэлтийн 4 дэх хэсэгт шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр цетаны индекс 9.8-10.6 буюу дунджаар 10.2 тодорхойлогдсон нь Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017" стандартын шаардлагыг хангахгүй гэж, мөн дүгнэлтийн 6 дахь хэсэгт шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр битүү тигельд тодорхойлсон дөл үүсгэх температур 45.5-46.6С буюу дунджаар 46.05С тодорхойлогдсон нь Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216.2017" стандартын шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэдэг. Гэтэл шинжилгээний хариуг харьцуулах, баталгаажуулах үүрэг бүхий, нэг ижил дээр шинжилгээ хийсэн Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн №GT055 дугаар бүхий хариунд цетаны индекс болон битүү тигельд дөл үүсгэх температур тодорхойлогдож чадаагүй. Зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн хариуг үндэслэж буюу хэт нэг талыг барьж алдаатай дүгнэлт гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр цетаны индекс нормоор 46 байхаас 10.6 гэсэн байна. Энэ үр дүн нь хаана ч байхгүй буруу үр дүн байсан бөгөөд цетаны индексийг 15С дахь хувийн жин болон 50%-ийн нэрэгдэх хэмийн үр дүнгийн хамаарлаас тооцооллын аргаар олдог. Гэтэл хэчнээн чанаргүй ДТ байлаа гэхэд цетаны индекс 10 гарах ямар ч боломжгүй бөгөөд энд 100 хувь шинжилгээ, тооцооллын алдаа гарсан гэдэг нь тодорхой байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/130 үр дүн дээр цетан тоо нь 45 гарсан. 45 гарсан тохиолдолд индекс нь 2 нэгжээр их эсвэл бага гардаг. Өөрөөр хэлбэл, цетаны индекс нь нэг бол 43, эсвэл 47 байх ёстой. Цетан тоо нь 45 гээд гарчихсан байхад индекс нь 10 гарах ямар ч боломжгүй. Энэ талаар шүүхэд гэрчээр дуудагдсан, шинжилгээ хийсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн эрхлэгч н.Сайнбаяр "Ингэж гарах боломжгүй. Тооцооллын алдаа гарсан байна лээ. Үүнийг сүүлд анзаарсан /Хавтас-4, 102х/" гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн, Шинжилгээний сорилтын Иргэний нисэхийн ерөнхий газрын №СШ21/129 дугаар бүхий үр дүнгээр битүү тигельд тодорхойлсон дөл үүсгэх температур 46.6С тодорхойлогдсон нь Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017" стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэхдээ тус стандартын өвөл болон зуны нормыг хооронд нь сольж ашигласан алдаа гарсан. Өвлийн хугацаанд хамаарах дээж дээр зуны хугацааны нормыг ашигласан. Стандартад зааснаар өвлийн улирлын дээжид хамгийн багадаа 30-аас багагүй байх нормтой. Шинжилгээний үр дүнгээр 46,6 градус гарсан буюу стандартын шаардлага хангасан.

Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн сорилтын үр дүнгийн тайланд 55-с багагүй гэж стандартын үзүүлэлтийг буруу ашиглаж бичсэн. Мөн Ш ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн бусад итгэмжлэгдсэн лабораториудын хариу, шинжилгээний үр дүн дээр дэрх үзүүлэлтүүд стандартын шаардлага хангасан гэж гардаг. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт дэр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна. "Магнайтрейд XXK Шинжилгээ хийх эрхгүй, итгэмжлэгдээгүй лабораторийн шинжилгээний хуудас, үр дүнгийн бичиг, Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажуулаагүй тоног төхөөрөмж ашиглаж хууль бус шинжилгээ хийсэн нь баримтаар нотлогдсон байхад үүн дээр шүүхээс алдаатай дүгнэлт хийсэн. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн итгэмжлэлийн хүрээнд октан тоо болон цетан тоо" тодорхойлох, шинжлэх үйл ажиллагаа багтаагүй, итгэмжлэгдээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь АИ- 92-ын октан тоо, ДТ-ний цетан тоог тодорхойлох эрх аваагүй, уг лаборатори үр дүн гаргах эрхгүй ДТ АИ-92 байсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь өөрийн итгэмжлэлийн гэрчилгээ, түүний хавсралт итгэмжлэлийн хүрээнд багтаагүй октан тоо", "цетан тоо-той холбоотой шинжилгээний хариунуудыг хууль бусаар гаргасан байдаг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт "итгэмжлэл" гэж эрх бүхий 210710, 210748 байгууллагаас тохирлын үнэлгээний байгууллага нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадвартайг тогтоож, хүлээн зөвшөөрөх ажиллагааг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2 дахь хэсэгт тохирлын үнэлгээний байгууллага /лаборатори/ нь тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах үүрэгтэй гэж заасан. Уг хуулийн зохицуулалтыг зөрчиж, Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь шинжилгээний үр дүнгүүдийг хууль бусаар гаргасан үйл баримт анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой болсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д .... дээжид шинжилгээ хийсэн лабораторийн тоног төхөөрөмж болон итгэмжлэхийн эрх байхгүй гэх асуудал нь энэ хэргийн хариуцагчид хамааралгүй ....." гэж анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримт, нотлох баримтыг үндэслэлгүйгээр, хэт нэг талыг барьж, буруу дүгнэлт хийсэн нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй. Мөн Ашигт малтмал газрын тосны газрын болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториуд нь Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулаагүй багаж, тоног төхөөрөмж ашиглаж октан болон цетан тоотой холбоотой шинжилгээний үр дүнгүүдийг гаргасан. Стандарт хэмжил зүйн газрын шүүхэд ирүүлсэн №1/3043 тоот албан бичигт октан болон цетан тоо тодорхойлдог багажийг шалгаж баталгаажуулах эталон тоног төхөөрөмжгүй тул шалгалт баталгаажуулалт хийх боломжгүй гэсэн байдаг. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна, мөн хуулийн 10 дугар зүйлийн 10.8 дахь хэсэгт дээрхийн дагуу баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно гэж маш тодорхой заасан. Эндээс Ашигт малтмал газрын тосны газрын, Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториуд хуулиар ашиглахыг хориглосон тоног төхөөрөмж ашиглаж, хууль бус шинжилгээний үр дүн гаргасан гэдэг нь тодорхой болсон. Хэмжил зүйн тухай хуулийн 8-р зүйл, 10-р зүйлийг илтэд зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан Захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих "хуульд үндэслэх" тусгай зарчим шууд зөрчигдсөн үйл баримт шүүх хуралдааны явцад болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Ийм нөхцөл байдал илтэд тогтоогдсон байхад үүнийг "... энэ асуудал нь энэ хэргийн хариуцагчид хамааралгүй ....." гэж илт буруу үнэлэлт хийсэн гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх дараах үйл баримт, нотлох баримтууд дээр бүрэн дүүрэн үнэлэлт өгөлгүй, мөн зарим дээр нь огт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Ашигт малтмал газрын тосны газрын, Иргэний нисэхийн ерөнхий газрын чанарын шинжилгээний лабораториуд энгийн ДТ-ний дээж дээр Евро ДТ-ний стандартыг, Евро ДТ-ний дээж дээр энгийн ДТ-ний стандартыг сольж буюу буруу стандарт ашигласан, стандартуудыг хооронд нь хольж сольж ашиглах замаар буруу дүгнэлт, үр дүнг гаргасан нь тухайн дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

Тодруулбал Ш ХХК-ийн тухайд, Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн 207, 208 сорилтын үр дүн дээр Евро ДТ /вагон/-ний дээж дээр энгийн ДТ-ний 6861 стандартыг ашигласан, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын 130 тоот сорилтын үр дүн дээр Евро ДТ /ШТС/-ний дээж дээр энгийн ДТ-ний 6861 стандартыг ашигласан, Ашигт малтмал газрын тосны газрын GT078 сорилтын үр дүн дээр энгийн ДТ/Агуулах/-ний дээж дээр Евро ДТ-ний 216 стандартыг ашигласан зөрчил бүхий байсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий дүгнэлтийн гол үндэслэл баримт болж буй лабораторийн шинжилгээний хариу, сорилтын үр дүнгүүд дээрх байдлаар стандарт сольж, зөрүүлж ашигласан илт хууль бус баримтууд байдаг. Хариуцагч сорилт дээжийг авч явсны дараа лабораторид шинжлэх хийхдээ удаасан зөрчлийг гаргасан. Учир нь MNS0218:2008 "Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга" стандартад зааснаар, дээжийг 1 /нэг/ сарын хугацаанд, маргаантай дээжийг 3 /гурав/ сар тус тус хадгалах ёстой. Гэтэл 2021 оны 04-р сарын 07-ны өдөр авсан дээжийг 2021 оны 05-р сарын 20-ны өдөр хийж дуусгасан буюу стандартад заасан дээжийг хадгалах хугацааг маш уртаар хэтрүүлсэн байна. Дээжийг удаан хадгалснаас бүтээгдэхүүний шинж чанар, бүтцэд өөрчлөлт орж, хөнгөн фракц нь ууршин алга болж, шинжилгээний үр дүнд буруугаар нөлөөлөх магадлал маш өндөр байдаг. Хариуцагчийн маргаан бүхий дүгнэлт нь шинжилгээнд хамрагдсан нийт 3 байгууллагуудын үзүүлэлтийг дундажлан стандартын үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй, бодитой тогтоогдоогүй, сорилын дүн үндэслэлгүй, хэмжлийн 152 нэгжийг алдаагүй, үнэн зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэсэн шаардлагыг хангаж чадахгүй юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн зарчим тусгагдсан. Гэтэл Монгол улсын гаалийн байгууллагаар стандартын шаардлага хангасан гэж сорилт, шинжилгээний үр дүнгээр тодорхойлогдоод, хилээр орохыг зөвшөөрөөд, татвар хураамжаа аваад ирсэн автобензин, дизелийн түлш дээр дахин өөр шинжилгээний үр дүн гаргаж, импортлогч компанийг буруутгаж байгаа нь хуулийн дээрх зарчмыг үгүйсгэж байна. Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалтаас өмнөх 2 жилийн хугацааны нэхэмжлэгч компаниудад хамааралтай чанарын шинжилгээний бичиг, сорилтын үр дүнгийн хуудаснуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тэр бүх баримт дээр бүгд стандартын шаардлага хангасан байдаг. Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн №128/ШШ2024/0192 тоот шийдвэрийн "ТОГТООХ"-ын "1" болон "3" дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, Шунхлай Трейдинг" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын №01/16 дугаар удирдамж нь удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шаардлагын тухайд захиргааны байгууллага нь шийдвэрээрээ аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээр хандаж буй этгээддээ тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэг ба шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн буюу тийнхүү удирдамжаар тодорхой эрх зүйн үр дагавар үүсч, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд тухайн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтад оролцох үүрэг бий болсон.

3.1. Анхан шатны шүүхээс "тус удирдамжид нэхэмжлэгчид "...тогтоох, захирамжлах, хориглох, зөшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах..." зэрэг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарт удирдамжаар дээр дурдсанчлан "үүрэг болгосон эрх зүйн үр дагавар үүсгэсэн байтал шүүхээс үүнийг алдаатай дүгнэсэн. Түүнчлэн энэхүү шууд үр дагавар бий болгох шинж нь захиргааны шийдвэрийн үндсэн дээр тодорхой нэг асуудлыг шийдвэрлэж буй тохиолдлыг зохицуулж байгаагаар илэрдэг бөгөөд энэ нь захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагаварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогддог. Үүнийг шалгавал №01/16 дугаартай удирдамж нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгах, хяналт шалгалтын асууудлыг шийдвэрлэж, гадагш чиглэсэн буюу төрөөс хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захиргааны нэг талын хүсэл сонирхолыг илэрхийлжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №01-07-106/259 дугаар дүгнэлтийн Сод Монгол Групп ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5 болон 4.2.6 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн байтал энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь №01-07-106/259 дүгнэлтийг гаргахдаа хяналт шалгалтын удирдамжид заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, зөвшөөрөлгүйгээр дахин 30 хоногоор сунгасан ба зориуд дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлж, улмаар авсан дээжийнх нь хугацаа дууссан гэх шалтгаанаар маргаан таслах дээжийг устгасан нь дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудтай нийцэхгүй, шийдвэр нь шуурхай тасралтгүй байх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн нь илт байхад анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн №01-07-106/259 дүгнэлтийг шүүхээс "... аж ахуй нэгжүүдээс нэргүйгээр тусгайлан кодлож ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар гаргасан дүгнэлт хууль зөрчөөгүй..." гэж дүгнэсэн нь төрийн байгууллагаас шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалт зохион байгуулах үйл явц бүхэлдээ холбогдох хууль, дүрэм, стандартыг зөрчсөн үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн №128/ШШ2024/0192 тоот шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Синчи Ойл ХХК-ийн төлөөлөгч Э.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухайд №01-07-106/259 тоот дүгнэлтэд Синчи Ойл ХХК-ийн 210742, 210753 код бүхий дээжийг шинжилсэн шинжилгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргасан. А.Бийн №01-07-106/259 болон №01- 07-106/260 тоот дүгнэлтүүд нь доорх үндэслэлүүдээр тус тус хүчингүй болох байсан. Гэвч энэхүү үндэслэлүүдийн талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, алдаатай дүгнэсэн учир энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд энэхүү хуульд зааснаар эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт явуулах тохиолдолд удирдамж баталж, тус удирдамжид хяналт шалгалтын зорилго, төрөл, хамрах хүрээ буюу шалгалтад оролцох аж ахуйн нэгжүүд, шалгалтын бүрэлдэхүүн, шалгалтын эхлэх болон дуусах хугацааг нарийвчлан зааж өгөх байдлаар хуульчилсан. Хэдийгээр тус удирдамж 2021 оны 03 сарын 18-ны өдөр батлагдсан боловч хяналт шалгалтыг эхлүүлэхээр заасан өдрөөс 1 өдрийн өмнө буюу 2021 оны 03 сарын 17-ны өдөр хяналт шалгалтыг эхлүүлсэн. Түүнчлэн удирдамжаараа шууд хууль зөрчиж, удирдамжийн "Бусад гэх заалтад хяналт шалгалтаа эхлүүлээ ч үгүй байж Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналт шалгалтыг 30 хоногийн хугацаагаар сунгасан. Гэтэл эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтын ажлыг явуулахдаа дээрх 60 хоногийн хугацааг мөрдөөгүй. Энэхүү үйлдлээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь зүйлийг зөрчсөн. Хяналт шалгалтыг 60 хоногийн хугацаанд гүйцэтгээгүй талаар хариуцагч талаас Өрсөлдөөний тухай хуульд зааснаар хугацааг 30 хоногоор сунгасан гэж тайлбарладаг боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас хяналт шалгалтын хугацааг сунгасан тушаал шийдвэр гараагүй. Мөн хуулиараа ч сунгах боломж байгаагүй. Ийнхүү эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтийг нийт 138 хоногийн хугацаанд явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын өдрийн №01/16 дугаар удирдамжийг тус тус зөрчсөн. Удирдамжид зааснаар хяналт шалгалт 2021 оны 04 сарын 17-ны өдрөөр дуусгавар болох ёстой. Лаборториудаас дээжийг 2021 оны 03 сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 сарын 07-ны өдрүүдэд шинжлээд дээжийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт буцааж хүргүүлсэн. Гэтэл дээж шинжилж дууссан 2021 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш 48 хоногийн дараа буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лаборториос 2021 оны 05 сарын 03-ны өдөр, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборториос 2021 оны 05 сарын 06-ны өдөр тус тус шинжилгээний тайлан гаргаж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хүргүүлсэн байдаг.

4.1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар 2 лаборторийн хариуг 2021 оны 05 сарын 03-ны өдөр, 2021 оны 05 сарын 06-ны өдөр тус тус хүлээн авсан байдаг боловч 2021 оны 06 сарын 15-ны өдрийн №01/1297 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга н.Гантулгад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байдаг. Чухам яагаад 2 лаборторийн хариуг 5-р сарын эхээр хүлээж авсан мөртлөө нийтдээ 43 хоногийн дараа буюу 2021 оны 06 сарын 15-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Д.Энхбаатар нь шүүх хуралдаан дээр Ковид-19 цар тахалтай холбон тайлбарлаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лаборторийн дүгнэлтийг 2021 оны 05 сарын 21-ний өдрөөр хүлээн авсан гэж, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборторийн дүгнэлтийг 2021 оны 06 сарын 15-ны өдөр өөрсдийн биеэр очиж аван Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн гэдэг боловч үүнтэй холбоотойгоор шинжилгээний тайлан хүлээлцсэн баримт болон хугацаа алдсан нөхцөл байдлын талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгдөггүй. 2 лаборториудаас шинжилгээний тайлан гаргаж ирүүлэхэд лаборторийн хариунууд хоорондоо зөрүүтэй гарсан. Тус хоёр лабортори газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг шинжлэхдээ шинжилгээний аргын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж тайлан гаргаагүй зөвхөн шилэн лонх, хатаасан шил, полиэтилен (цагаан төмөр) саванд шинжилгээг хийх талаар тодорхой заасан. 2022 оны 06 сарын 07-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лаборторийн ахлах инженер Ж.Сайнбаярын гэрчийн мэдүүлэгт "Стандартад шилэн саванд хийх ёстой гэж заасан тул шилэн саванд хийх ёстой. Чанарт өөрчлөлт орох эсэх талаар тодорхой тайлбар хэлж мэдэхгүй байна" гэж стандартын талаар тайлбар, мэдүүлэг өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнээгүй нь захиргааны байгууллагын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй үйлдлийг өөхшүүлсэн явдал болсон ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт хяналт, шалгалтын байгууллага нь аж ахуй нэгжүүдийг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг атал өөрсдөө стандартаа зөрчиж стандартын бус саванд дээж авсан үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна.

4.2. Хэргийн материалын 5-р хавтасны 47-р талд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лаборторийн итгэмжлэлийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан байдаг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна" гэж, тус зүйлийн 15.6.2 дахь хэсэгт Тохирлын үнэлгээний байгууллага нь "тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах" үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ нь тус лаборторид итгэмжлэл олгож, итгэмжлэлийн хавсралтаар тодорхойлсон хүрээнд сорилт гүйцэтгэх боломжтой гэдгийг илэрхийлдэг. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лабортори итгэмжлэлийн хавсралтад цетан тоо хэмжих гэсэн үзүүлэлт байхгүй, Ж.Сайнбаярын гэрчийн мэдүүлэгт цетан тоог хэмжихтэй холбоотойгоор тооцооллын алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн №А/67 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана" гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт "Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг" гэж заасан байна. Гэтэл, хоёр лабораторийн нэг дээр стандартын шаардлага бүрэн хангасан, нөгөө дээр зөрчилтэй байхад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь баримт материалыг нэгтгэн судлалгүйгээр, түүнчлэн хяналт, шалгалтын хоорондын уялдаа холбоог сайтар нягталж шалгалгүйгээр зөвхөн зөрчилтэй хариунд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь дээрх Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

4.3. Синчи Ойл ХХК-ийн АИ-92 автобензинээс авсан №210716, №210706 код бүхий дээжийг хоёр лаборториос шинжлэн октаны тооны хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лаборторийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн №СШ21/84 тоот сорилтын үр дүнд АИ-92 автобензинийн октаны тоо 92.00.1, мөн тус лаборторийн №СШ21/58 шинжилгээний үр дүнгээр октаны тоо 92.70.1 гарсан нь стандартын шаардлага хангасан гэж үзсэн бол; 2. Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборторийн шинжилгээний сорилтын №GT032 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензинийн октаны тоо дунджаар 91.5 гэж тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Синчи Ойл ХХК-ийн дизель түлшнээс авсан №210742, №210753 код бүхий дээжийг хоёр лаборториос шинжлэн цетан тооны хувьд Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборторийн №GT069 тоот сорилтын үр дүнгээр цетаны тоо 47.2, мөн тус лаборторийн №GT051 тоот сорилтын үр дүнгээр цетаны тоо 46.0 гэж гарсан нь стандартын шаардлага хангасан гэж үзсэн бол; 2. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лаборторийн сорилтын №СШ21/132 дугаар бүхий үр дүнгээр дизель түлшний цетаны тоо дунджаар 43,2 гэж тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Түүнчлэн дизель түлшнээс авсан №210742, №210753 код бүхий дээжийг хоёр лаборториос шинжлэн 20С дахь хувийн жингийн хувьд: 1. Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборторийн №GT069 тоот сорилтын үр дүнгээр 827.7 кг.м, мөн тус лаборторийн №GT051 тоот сорилтын үр дүнгээр 822.7 кг.м гэж гарсан нь стандартын шаардлага хангасан гэж үзсэн бол; 2. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн газрын лаборторийн сорилтын №СШ21/131 дугаар бүхий үр дүнгээр 20С дахь хувийн жин дунджаар 820,5 кг.м гэж тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Дээрх шинжилгээний үр дүнгүүдээс хариуцагч А.Бийн зүгээс дүгнэлт гаргахдаа стандартын шаардлага хангасан үр дүнгүүдийг орхиж, зөвхөн шаардлага хангаагүй үр дүнгүүдийг түүж дүгнэлтээ бичсэн. Улсын байцаагчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, түүнд холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Гэтэл энэ талаар анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэртээ дүгнэлт өгөөгүй. А.Бийн №01-07-106/260 тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт Шинжилгээний сорилтын №GT032 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензинийн октаны тоо дунджаар 91.5 гэж тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Мөн №01-07-106/259 тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт "Шинжилгээний сорилтын СШ21/132 дугаар бүхий үр дүнгээр дизель түлшний цетаны тоо дунджаар 43,2 гэж тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй гаж үзсэн. Ийнхүү дизель түлшний цетаны тоо бага, стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн нь: Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборторийн №GT069 тоот сорилтын үр дүнгээр 47.2, мөн тус лаборторийн №GT051 TOOT сорилтын үр дүнгээр 46.0; Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборторийн магадлан шинжилгээний №021001508 тоот дүгнэлтээр 46.8; Роснефть компанийн буюу үйлдвэрлэгчийн 2021 оны 03 сарын 07-ны өдрийн паспорт №315-д Цетановое число 49.9 гэж шинжилсэн үр дүнгүүдээр тус тус няцаагдаж байна. Мөн №01-07-106/259 тоот дүгнэлтийн 3 дахь хэсэгт СШ21/131 дугаар бүхий үр дүнгээр 20С дахь хувийн жин дунджаар 820,5 кг.м гэж тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Ийнхүү 20С дахь хувийн жингийн үзүүлэлтийг стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн нь Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборторийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн №GT069 тоот сорилтын үр дүнгээр 827.7 кг.м, мөн тус лаборторийн №GT051 тоот сорилтын үр дүнгээр 822.7 кг.м; Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборторийн магадлан шинжилгээний №021001508 тоот дүгнэлтээр 844.1 кг.м гэсэн үр дүнгүүдээр тус тус няцаагдаж байна. Дүгнэлт гэдэг нь баталгаатай үр дүнд үндэслэж стандартын шаардлагатай харьцуулах гэж бидний зүгээс ойлгож байна. Гэтэл хяналт шалгалтын хүрээнд эрх бүхий байгууллагаас шинжилгээний баталгаатай үр дүнг гаргахад чиглэсэн ажиллагаа огт Хийгдээгүй. Дээрхээс үзвэл олон лаборториуд дээжид шинжилгээ хийн стандартын шаардлага хангасан талаар үр дүн гаргасан. Энэхүү шинжилгээний тайлангууд нь хэргийн материалд авагдсан боловч шүүхээс дүгнэж үзээгүй.

Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 сарын 18-ний өдрийн №01/16 дугаар удирдамж нь дээрх байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус удирдамжийг захиргааны акт биш гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн "хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

4.4. Хоёр лаборторийн шинжилгээний үр дүн бүрт дээжийн код бичигдсэн байсан. Үүнийг хариуцагчийн зүгээс тулган харах боломжтой байсан ба уг ажиллагааг хийгээгүй алдаа гаргасан. Хэрэв энэхүү хоёр лаборторийн хариуг харьцуулах ажиллагааг хийж, зөрүүтэй гарсан дээжийг гуравдагч лаборториор шинжлүүлэх ажиллагааг хийхгүй байсан бол анхнаасаа нэг савнаас гурван дээж авч хоёр дээжийг нь хоёр лаборториор шинжлүүлэх ач холбогдол огт байгаагүй. Иймд шүүхийн дээр дурдсан үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэл хэсэгтээ Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлт нь хяналтын шалгалтын явцад гарсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ" гэжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №01-07-106/259 болон №01- 07-106/260 тоот дүгнэлтүүд гарснаар манай Синчи Ойл ХХК-д сөрөг нөлөөлөл бүхий акт гарсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзнэ. Гэтэл энэ бүрэн эрхийнхээ хүрээнд лабортортиудын хариунд зөрүү гарахад маргаан таслах дээжийг гуравдагч лаборториудаар шинжлүүлэх ажиллагааг зохион байгуулаагүй. Түүнчлэн энэхүү үндэслэлгүй дүгнэлтүүд гарсны дараагаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр шатахууны компаниуд чанаргүй бензин худалдаж байгаа талаар мэдээллүүд ихээр явсан. Ингэснээр нэхэмжлэгч компаниудын эрх ашиг, ажил хэргийн нэр хүндийг ноцтой доголдуулсан. Иймд дээр дурьдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ны өдрийн №128/ШШ2024/0192 тоот шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Дээж авах арга стандарт 17.2 Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална. Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу aлc хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална/-ын дагуу маргаан таслах дээжийг дахин шинжлүүлээгүй хадгалах хугацааг дуусгасан. Улсын байцаагч дээжид зөрүүтэй хариу гарсан нөхцөл байдлыг харгалзаж маргаан таслах дээжийг хугацаанд нь шинжлүүлэх хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч шинжлүүлээгүй 2 лабораторийн хариунаас зөрчилтэй гарсан хэсгийг авч дүгнэлтээ гаргасан. Улсын байцаагч нь шүүх хуралдааны явцад шинжилгээний хариуны цаана ямар компанийн дээж байгаа эсэх, 1 дээж 2 лаборатори руу явсан эсэхийг мэдээгүй гэх тайлбар өгсөн боловч нотлох баримтаар буюу Шатахууны дээжийг коджуулсан байдал баримтаар аль компанийн ямар шатахууныг хэрхэн коджуулсан болох нь бүрэн харагддаг. Энэхүү код нь дээрх 2 лабораторийн дээжийн хариу тус бүрд дурдагдсан байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT018 тайлангийн Дээжний дугаар, хэмжээ хэсэгт, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн СШ21/59 тайлангийн Дээжний нэр хэсэгт тус тус харагдаж байна. Энэ бүгдээс үзэхэд улсын байцаагч санаатайгаар 2 лабораторийн хариунаас зөрчилтэй гарсан хэсгийг авч дүгнэлтээ гаргасан, шүүхээс уг нөхцөл байдалд дүгнэлт гаргаагүй нь нэхэмжлэгч байгууллагуудын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, болон 4.2.6 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн байтал энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №128/ШШ2024/0192 тоот шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн №А/67 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана гэж, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт Дүгнэлт-Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг" гэж болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг үсэг, утга найруулгын алдаагүй, товч тодорхой бичнэ" гэж заасныг тус тус зөрчсөн байдаг.

Уг маргаан бүхий үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлдээ ...5. Нэхэмжлэгч аж ахуй нэгжүүдээс ...хариуцагчийг буруутгаж байна." гэж дүгнэсэн боловч яагаад зөвтгөгдөж байгааг огт тайлбарлаагүй байна. Анхан шатны шүүх үндэслэлээ ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 сарын 18-ний өдрийн №01/16 дугаар удирдамжид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Б ажлын хэсгийг удирдлаг зохион байгуулалтаар хангахаар зааснаас үзвэл хариуцагч нь хяналт шалгалт эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд биш болох нь тогтоогдож байна." гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаа хууль нийцсэн эсэхийг шалгаж нягтлах үндсэн үүргээ огт хэрэгжүүлэхгүй байна. Энэ талаар Нью энержи стар" ХХК болон бусад гомдол гаргагч компаниудын зүгээс гомдлын шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа онцгойлон дурдаж маргасан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий №01-07-106/259 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг чухам ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн №А/67 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.8 болон 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтуудад ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

6.1. Анхан шатны шүүх үндэслэлдээ ...9.1 Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №01-07-106/259 дугаар дүгнэлт нь хяналт шалгалтын явцад гарсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ." гэж дүгнэжээ. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 сарын 18-ний өдрийн №01/16 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахууны үйл ажиллагаа эрхэлж буй 26 аж ахуй нэгжид шалгалт, хийж тэдгээрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн сав, түгээх төрөл дугаар хошуунаас дээж авсан байдаг. Ингэхдээ Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга MNS 0218:2008 стандартыг зөрчсөн буюу тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90 хувь хүртэл хийнэ. Газрын тосны өтгөн бүтээгдэхүүний дээжийг цэвэрлэж хатаасан шил, полиэтилен буюу цагаан төмөр саванд хийнэ... гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн Монгол улсын хэмжээнд дээж авах шилэн сав 100 гаруй ширхэг байсан. Бидний авах гэж байгаа дээж 300 гаруй болох юм байна гэдэг таамаглал урьдчилаад ажлын хэсэг дээр гарсан учрааc MNS 0218:2008 стандартын 7.1-д заасны дагуу шинэ, ашиглагдаагүй хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэж ажлын хэсгээрээ ярилцаад АПУ компаниас дээжийн савыг авсан гэх тайлбарт тулгуурлан шийдвэрээ байвал гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь тус стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуванцар саванд шинжилгээний дээжийг авч болно гэх ганц ч үг, утга байхгүй бөгөөд дээр дурдсанчлан зөвхөн шилэн лонх, хатаасан шил, полиэтилен (цагаан төмөр) саванд шинжилгээг хийх талаар тодорхой заасан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.3.3 дахь хэсэгт Улсын байцаагч нараас удирдамжид заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа нийт 26 аж ахуйн нэгжээс дээж авсан боловч бодит байдал дээр бүхий л дээжийг MNS 0218:2008 стандартын дагуу зориулалтын шилэн саванд авах боломжгүй байсан тул зарим дээжийг хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр тунгалаг хуванцар саванд авч шинжилгээнд хамруулсныг буруутгахгүй гэж дүгнэсэн нь захирганы байгууллагын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй үйлдлийг өөхшүүлсэн явдал болсон ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт хяналт, шалгалтын байгууллага нь аж ахуй нэгжүүдийг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг атал өөрсдөө стандартаа зөрчиж стандартын бус саванд дээж авсан үйлдлийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр зөвтгөсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгч "Нью энержи стар" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч С ХХК, Ш ХХК, М ХХК, С ХХК, Н ХХК-иудаас Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийн тус тус өөрт холбогдох зарим хэсгийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг тус тус гаргажээ.

3. Анхан шатны шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 01/16 дугаар ... хяналт шалгалт хийх удирдамж нь нэхэмжлэгч нарт ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй ... тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж дүгнэн, түүнийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.1. Нэхэмжлэгч компаниуд шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо ... удирдамжаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтад оролцох, шаардлагатай мэдээ баримтыг гаргах өгөх үүрэг бий болгосон, ... Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, өрсөлдөөний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалгах асуудлыг шийдвэрлэж, төрөөс хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захиргааны нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлсэн, үүрэгжүүлсэн агуулгатай захиргааны актын шинжийг агуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт үүрэг бий болгох зэрэг үр дагавар үүсгээгүй гэж буруу дүгнэсэн гэжээ.

3.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Стандартчилал... хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох шийдвэр гаргах зорилготой ажлын хэсгийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх ажил, хамрагдах этгээд зэргийг тодорхойлсон байна.

3.3. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна: 22.1.1.аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол; 22.1.2.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл; гэж,

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхтэй: 16.1.1.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх; 16.1.2.хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломжийг хангахад чиглэгдсэн шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ аваx; гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага хяналт тавина гэж тус тус заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг байх бөгөөд хэн нэгэн этгээдэд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих сөрөг үр дагавар үүсгээгүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй байна. Хуульд заасан чиг үүрэг бүхий этгээдийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд аливаа этгээд баримт, мэдээллээ гаргаж өгч, шалгуулах үүрэгтэй, энэ нь хуулиар хүлээлгэсэн үүрэг тул нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4. Анхан шатны шүүх улсын байцаагчийн дүгнэлтийн талаар ... аж ахуйн нэгжийн нэргүйгээр тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар гаргасан 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүд нь хууль зөрчөөгүй, ... хяналт шалгалтын арга буюу бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хамаарна ... гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

4.1. Нэхэмжлэгч компаниуд энэ талаар давж заалдах гомдолдоо ... дээж авах стандарт зөрчиж, шилэн лонхонд авалгүй, хуванцар саванд авсан, итгэмжлэхгүй, лабораторийн хийсэн хууль бус шинжилгээний дүнгээр дүгнэлт гарсан, дээжийг удааж шинжилгээ хийсний улмаас бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгдөж, шинжилгээний үр дүнд нөлөөлсөн байх магадлалтай ... гэж маргасан боловч эдгээр үйл ажиллагаа нь шинжилгээ хийсэн байгууллага, дээж авсан этгээдийн үйл ажиллагаатай хамааралтай байх бөгөөд улсын байцаагчийн хувьд тусгай лабораторийн шинжилгээний дүнг үгүйсгэх, зөв бурууг шалгаж тогтоох бүрэн эрх, чиг үүрэг хуулиар олгогдоогүй тул энэхүү гомдлыг хангах боломжгүй.

4.2. Харин нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд ... зөрүүтэй дүгнэлтийн талаар гуравдах этгээдээр шинжилгээ хийлгэж маргааныг хагалах ёстой байсан, боломжгүй тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлэх зарчим үйлчлэх ёстой, гэтэл аль муу үзүүлэлтийг ашиглаж, стандарт зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй, хилээр оруулж ирэх үед Гаалийн байгууллагаас шинжлээд стандартын шаардлага хангасан гэж үзсэн байхад дахин өөр шинжилгээний дүн гаргасан нь хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчмыг зөрчсөн, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, төрийн байгууллагын хууль, журам, стандарт зөрчсөн үйл ажиллагааг өөгшүүлж, нэхэмжлэгч нарын маргасан зарим асуудалд огт дүгнэлт өгөөгүй ... гэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байх тул гомдлыг хангах боломжгүй байна.

4.2.1. Учир нь хоёр өөр лабораторийн нэг дээжид хийсэн шинжилгээний дүн хоорондоо зөрүүтэй буюу авто бензин, дизель түлшний үзүүлэлт тус бүрийн дүн нь стандартын шаардлага хангасан, хангаагүй байдлаар гарснаас үзвэл уг шинжилгээг хийх үйл ажиллагаанд ямар нэгэн алдаа гарсныг үгүйсгэхээргүй байх боловч тухайн дээж байхгүйгээс энэ эргэлзээг арилгахаар өөр лабораториор шинжлүүлэх боломжгүй нь тогтоогдсон тул дахин шинжилгээ хийлгэж эргэлзээг арилгаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, мөн Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүнийг шинжилдэг эрх бүхий лабораториудын шинжилгээний дүнг зөв, бурууг байцаагч өөрөө тогтоох боломжгүй тул тухайн бүтээгдэхүүнийг бодитой хэрэглэж байгаа хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээлэл зэргээс үзвэл хариуцагчийн стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж дүгнэлтээ гаргасан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.1.зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх; гэж заасан зарчимд нийцсэн гэж үзэхээр байна.

4.2.2. Түүнчлэн энэхүү маргааны тохиолдол буюу бараа бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргахад эрх зүйн байдлыг дээрдүүлэх зарчим хамааралгүй.

4.2.3. Мөн Гаалийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээний дүн нь энэхүү хяналт шалгалтад хамааралгүй тул анхан шатны шүүхийг эдгээр баримтыг үнэлж дүгнээгүй гэж үзэхгүй, мөн зөвхөн маргаан бүхий дүгнэлт гаргасан хариуцагчийн үйл ажиллагааны хүрээнд шүүх дүгнэлт хийсэн байх бөгөөд хариуцагчаар татагдаагүй бусад этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагааг хууль бус эсэхийг тогтоох үүрэггүй тул дээрх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С ХХК, Ш ХХК, М ХХК, С ХХК, Н ХХК-иадын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК, Ш ХХК, М ХХК, С ХХК, Н ХХК нараас давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70200 /нийт 351,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ