| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00474/И |
| Дугаар | 477 |
| Огноо | 2018-10-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 477
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Сэлэнгэ ******* ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй ******* Эсгий ХХК-д холбогдох 9.086.976.46 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* Эсгий ХХК-ний захирал С.******* нь тус объектын 2015-2018 оны дулааны төлбөр 5.679.360.46 төгрөгийг төлж барагдуулаагүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна.
Манай байгуууллагын зүгээс ******* Эсгий ХХК-ний дулааны төлбөрийг барагдуулах талаар иргэн С.*******оос шаарддаг боловч дулааны төлбөр төлөгдөөгүй өдийг хүрлээ.
Иймд иргэн С.*******оос ******* Эсгий ХХК-ний дулааны төлбөр 5.679.360.46 хугацаа хэтрүүлсэн алданги 3.407.616 төгрөг, нийт 9.086.976.46 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч ******* Эсгий ХХК-ний захирал С.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... Сэлэнгэ ******* ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй ******* Эсгий ХХК-д холбогдох 9.086.976.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрлийн гэрээг дараах байдлаар байгуулж байна.
9.086.976.49 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3.407.616 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 5.679.360.46 төгрөгийг төлөхөөр тохиролцлоо.
Үндсэн төлбөр 5.679.360.46 төгрөгөөс 2018 оны 09 дүгээр сард 500.000 төгрөг тушаасан. Сар бүрийн 25-нд үлдэгдэл 5.179.360.46 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцлоо.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.******* Хариуцагч ******* Эсгий ХХК-ний
захирал С.******* гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ ******* ОНӨААТҮГ нь хариуцагч ******* Эсгий ХХК-иас 9.086.976.46 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 9.086.976.46 төгрөгнөөс нэхэмжлэгч нь алданги 3.407.616 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 5.679.360.46 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 160.342 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 5.679.360.46 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 105.820 төгрөгний тал хувь болох 52.910 төгрөгийг хариуцагч ******* Эсгий ХХК-иас, үлдэх 52.910 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ ******* ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч Сэлэнгэ ******* ОНӨААТҮГ болон хариуцагч ******* Эсгий ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 5.679.360.46 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 160.342 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 5.679.360.46 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 105.820 төгрөгний тал хувь 52.910 төгрөгийг хариуцагч ******* Эсгий ХХК-иас, үлдэх 52.910 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ ******* ОНӨААТҮГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ