Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 491

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 20 дугаар байр 03 тоотод оршин суух, ******* овогт *******ын Наранчимэг /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* хот ******* дүүрэг 8 дугаар хоро зүүн тосгон 7 дугаар гудамж 106б тоотод оршин суух, овогт *******гийн Балжинням /*******/-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие *******тай 1995 онд танилцаж гэр бүл болж, 1999 онд хүү төрсөн, 2002 онд хүү төрсөн. Бид хоёр гэр бүл болоод 2003 он хүртэл хамт амьдарсан. 2006 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Тухайн үед хүүхдээ нэг нэгээр нь авч салсан ба бага хүү болох г миний асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох эрхийг нээлттэй үлдээсэн.

Эцэг ******* нь үр хүүхдээ асран хамгаалах үүргээ умартан г тэжээн тэтгэлгүй өдийг хүрсэн. Одоо миний хүү 16 настай 12 жилийн сургуульд сурч байгаа. Одоо би ганцаараа хүүхдийн хэрэглээ болон холбогдох зардлыг ганцаараа дийлэхгүй байна. Мөн хүүхэд цаашид их сургуульд сурах тул хуулийн дагуу эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* би Наранчимэгтэй гэр бүл болж 1999 онд хүү Батбаяр, 2003 онд бага хүү нар төрсөн. Бид хоёр 2006 онд гэр бүл цуцлуулж 2 хүүгээ нэг нэгээр нь аваад салсан. Түүнээс хойш бага хүүтэйгээ бараг уулздаггүй байсан. Би өөрөө эрхэлсэн ажилгүй учир сар бүр тэтгэвэр өгч чадахгүй, боломжтой үедээ хэрэгцээтэй мөнгө төгрөгийг нь өгөхөд татгалзах зүйлгүй. бидгий дундаас төрсөн хүү маань мөн тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндсэлэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчид 1995 онд танилцаж, 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамт амьдрах хугацаандаа 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөх хүү , 2002 оны 9 сарын 23-ны өдөр хүү нар төрсөн байх бөгөөд гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас болж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 сарын 31-ний өдрийн 1130 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд хүү эцэг Балжиннямын, хүү эх *******ийн асрамжид тус тус үлдээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч тэдний ... хүүхдээ эрүүл чийрэг өсгөн боожуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх... үүрэг хэвээр үлдэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх үр хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа хэдий ч энэхүү үүргийг биелүүлэх тул энэхуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү г 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг *******аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч ******* нь хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч******* саад болохгүй байхыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хүү г 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар ******* нь тус хуулийн 26.2-т заасан үүргийг эцгийн адил хүлээхийг, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг *******д саад болохгүй байхыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч *******аас70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасныг баримтлан хариуцагч *******аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 48.665 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХЗУЛ