Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/781

 

 

 

 

 

 

 

 

 

2022           10              19                                          2022/ШЦТ/781

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд

улсын яллагч Б.Энхбат

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч __________

шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн __________холбогдох эрүүгийн 2205008061422 тоот дугаартай, хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, ______ оны 3 дугаар сарын 07-ны өдөр ______н аймгийн  _______ суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын өрлөгчин, нягтлан бодогч мэргэжилтэй, “_________” ХХК-ийн захирал, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн __________ дугаар байрны ________ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ___________

Холбогдсон хэргийн талаар

 

________ нь Баянгол дүүргийн ________ дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, _________ тоотод үйл ажиллагаа явуулах “_______ к_____н” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “_________” ХХК-иас хуурамчаар шивүүлсэн 2018 оны 12 дугаар сард 545,454,545.45 төгрөгийн 14 ширхэг падаан, “_________” ХХК-иас хуурамчаар шивүүлсэн 2019 оны 12 дугаар сард 799,000,000 төгрөгийн 25 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 1,344,454,545.45 (Нэг тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, дөрвөн зуун тавин дөрвөн мянга, таван зуун дөчин таван төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 39 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 134,445,454.5 /нэг зуун гучин дөрвөн сая, дөрвөн зуун дөчин таван мянга, дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг, 5 мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: “...шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...нэмж мэдүүлэг өгөхгүй... мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  үнэн зөв...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________ шүүхийн хэлэлцүүлэг: “... “Хос _________” ХХК нь 139 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн. 4,500,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн татварыг төлүүлэх хүсэлтэй байна .. гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч _______ нарын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “________” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын мэдээллийн бааз дахь мэдээлэл, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд хэсэгчилсэн нягтлан шалгалт хийсэн улсын байцаагчийн танилцуулга:

Татварын нягтлах шалгалтаар:  Татварын албаны   https://tais.mta.mn/ мэдээллийн баазад (МаягтТБ-01), Баянгол дүүргийн татварын албанд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлсэн мэдээлэлтэй байна.

            2018 оны 12 дугаар сард 5122309 регистрийн дугаартай “С_______" ХХК-иас 14 ширхэг падааны 545,454,545.45 төгрөгийн,2019 оны 12 дугаар сард ________ регистрийн дугаартай “________” ХХК-иас 25 ширхэг падааны 799,000,000.00 төгрөгийн нийт 1,344,454,545.45 (Нэг тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, дөрвөн зуун тавин дөрвөн мянга, таван зуун дөчин таван төгрөг, дөчин таван мөнгө) цэвэр худалдан авалтыг буцаалтаар тайлагнаагүй, буцаан авах ногдлын дүнг бууруулаагүй гэсэн гэсэн /хавтаст хэргийн  1/96 дугаар хуудас/,

 

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С________ нарын “_______” ХХК ________)-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс (Үүсгэн байгуулагдсанаас хойш) 2020 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулсан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн /Нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар/ улсын байцаагчийн танилцуулга,

 

Татварын нягтлах шалгалтаар: “_________” ХХК-ийн 2019 оны 10, 11, 12 дугаар сард олгосон нийт 114,322,964,637.27 төгрөгийн үнийн дүнтэй 4391 ширхэг падаанаар худалдан авалтын хасалт хийсэн 397-н татвар төлөгчдийн татварын тайланд үндэслэн нягтлан шалгахад дараах байдалтай байна. Үүнд:

 

346-н татвар төлөгч нь 2020 оны 1-10 дугаар сарын НӨАТ-ны тайлангаар 81,491,118,194.55 төгрөгийн үнийн дүнтэй 3175 ширхэг падааныг худалдан авалтын буцаалт хэсэгт тайлагнаж залруулсан байна.

 

64 татвар төлөгчид 22,554,509,393.67 төгрөгийн үнийн дүнтэй 849 ширхэг падааныг худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 2,255,450,393.36 төгрөгөөр буруулж тайлагнасан, 6 татвар төлөгчид 9,322,999,134.56 төгрөгийн үнийн дүнтэй 279 ширхэг борлуулалтын төлбөрийн баримтаар бичилт хийгдсэн боловч борлуулагч болон худалдан авалт хийсэн татвар төлөгчид тайландаа тусгаагүй байна /Хавсралт 1/,

Дүгнэлтээр: “______” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр УБЕГ-т бүртгүүлсэн. “__________” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж, иргэн ___________ болсон, Х________ тоот РД-тай, нэг гишүүнтэй компани болох нь УБЕГ-ын https://opendata.burtgel.mn/ нээлттэй мэдээллийн сангаас тогтоогдож байна.

 

“________” ХХК нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл нь НӨАТ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийн заалтыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

“__________” ХХК нь бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй, үйл ажиллагааны 31,877,508,528.23 төгрөгийн үнэ бүхий 855 ширхэг НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж давхардсан дүнгээр 70 татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг буруулах боломж болгосон, цахим төлбөрийн баримтаар хийгдсэн борлуулалтыг борлуулагч болон худалдан авалт хийсэн ААН-үүд тайландаа тайлагнаагүй зэрэг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичив гэсэн / 1 дүгээр хавтаст хэргийн 170-173 дугаар хуудас/,

 

Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон ______: “..“____________” ХХК-ийн хувьд 2017-2019 оны хооронд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ асуудлыг Татварын ерөнхий газраас хяналт шалгалт хийж, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар материалыг өгсөн. Энэ компаний хувьд 1,344,454,545.45 төгрөгийн татварыг бууруулж, улсад хохирол учруулсан байгаа, “__________” ХХК нь улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулаагүй байна...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн  20-21  дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “.. (Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын систем төлөвлөлт статистик албанд менежер ажилтай): "..Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг:

Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан:

Цахим татварын мэдээллийн сан:

Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

 

-Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14- т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он. cap, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа. ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг.

 

-Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Etex.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан.

-Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем

Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.

 

Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил. үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.

 

Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл. мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хямаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: (Танилцуулга бичсэн улсын татварын байцаагч): “..НӨАТ-ын татвар нь орлогын 10 хувиар тооцогддог. Өөрөөр хэлбэл “________” ХХК нь “_______” ХХК-иас бичилт хийлгүүлж 79,900,000 төгрөгийн татвар, “________н” ХХК-гаас бичилт хийлгүүлж 54,545,454 төгрөгийн татвараас тус тус зайлсхийсэн үйлдэл байж болзошгүй..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  1/49-50 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “..“_______” ХХК-д би бичилт хийсэн талаар санахгүй байна, гэхдээ “_________” ХХК-иас шивэгдсэн байгаа бол миний шивэлт гэж бодож байна, гуйлтаар шивсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “..Ц________ гэж хүнийг дээр үеэс мэднэ. хамт наймаа хийж байсан юм. Ц________ нь “__________” ХХК-ийн захирал юм. “______” ХХК-г _________ хүнээс авсан гэж байсан ________ тус компанийг “хүнд шилжүүлмээр байна, ямар нэгэн зөрчил өргүй асуудал байхгүй” гэж хэлж байсан. Тухайн үед харахад ямар нэгэн зөрчилгүй компани байсан, тэгэхээр нь би найзынхаа нэр дээр 2020 онд шилжүүлж өгч байсан. Шилжүүлсэн он сарыг нь сайн санахгүй байна, ________ гэдэг найзынхаа нэр дээр би шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  45-46 дугаар хуудас/,

 

“___________” ХХК-тай холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн  55- 70 дугаар хуудас, 228-250Х,  2 дугаар хавтаст хэргийн 1-17 дугаар хуудас/,

_________ холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2102005210045 дугаартай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн  77-78 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч ________ 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “..Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. “_______” ХХК-иас шивэлт хийж өгсөн нь үнэн. Гэхдээ “_______” гэдэг компанийг мэдэхгүй, захирлыг нь танихгүй, мөнгө эд зүйл аваагүй, __________ гэж хүн гуйхаар нь шивж өгсөн. " гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн  82 дугаар хуудас/, 

 

яллагдагч _________ холбогдох эрүүгийн 2102005210045 дугаартай хэргийг яллагдагч _________ нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай тогтоол / 1 дүгээр хавтаст хэргийн 71-74  дүгээр хуудас/,

 

яллагдагч _______ холбогдох эрүүгийн 2102005210045 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч ________ нарт холбогдох хэргээс тусгаарласан “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын 31 дугаартай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн  1-4 дүгээр хуудас/,

 

Татварын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 07/2053 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 217-227 дугаар хуудас/,

 

Хавсралтаар: “_________” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ- ын 166,260,000 төгрөгийн өртэй, хуурамч НӨАТ-ын тайланг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр залруулсан гэсэн,

 

яллагдагч __________ нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай яллах дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн  30-65 дугаар хуудас/,

 

яллагдагч _________ 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “..“________” ХХК-ийн удирдах хүн надаас өөр байдаггүй, би компаний захирал гэж явдаг. Барилга угсралт, засал чимэглэл чиглэлээр байгуулагдсан. Манай компани оффис гэх зүйл байхгүй, Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг, одоогоор гэрийн хаягаар буюу Баянгол дүүргийн _________ тоотод компани байрлаж байрладаг. Миний хувьд “________” ХХК-д НӨАТ-ын падаан шивүүлэх болсон шалтгаан гэвэл манай компани барилгын угсралт хийдэг ба 2018 онд “_____л” ХХК-нд ажил гүйцэтгэж байгаад НӨАТ-ын өрөнд ороод тэргийгээ дарахын тулд найз болох _______ хэлсэн. ________ надад хариуд НӨАТ-ын илүүдэлтэй компаниас зохицуулаад өгье гэж хэлсэн. Ингээд миний мэдэхээр ________ ХХК-иас 2019 оны 2 дугаар сард НӨАТ-ын хуурамч падаан шивэгдсэн. Тухайн үед надаас мөнгө төгрөг аваагүй. Улсад төлөх ёстой татварын өрийг төлж барагдуулаад эхэлсэн байгаа. Цаашид улсыг хохиролгүй болгон, бүрэн барагдуулна. Дахин ийм зөрчил, дутагдал гаргахгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Миний хувьд “_________” ХХК-иудын талаар мэдэхгүй, манай компанид шивэлт орж ирсэн. ________ зүс мэддэг байсан. _______г болохоор 2014 онд танилцаж байсан болохоор нэгийгээ мэддэг байсан. _______” ХХК-иуд _______ гэж бодож байна. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд татварын өр төлбөрөө барагдуулж байна. Миний хувьд хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

яллагдагч __________ 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “..Би прокурорын тогтоолтой уншиж, танилцлаа. Прокурорын тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..Миний хувьд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ нь Баянгол дүүргийн ___ дүгээр хороо, _____ дугаар хороолол, _________тоотод үйл ажиллагаа явуулах “_______” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “__________н” ХХК-иас хуурамчаар шивүүлсэн 2018 оны 12 дугаар сард 545,454,545.45 төгрөгийн 14 ширхэг падаан, “_______” ХХК-иас хуурамчаар шивүүлсэн 2019 оны 12 дугаар сард 799,000,000 төгрөгийн 25 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 1,344,454,545.45 (Нэг тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, дөрвөн зуун тавин дөрвөн мянга, таван зуун дөчин таван төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 39 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 134,445,454.5 /нэг зуун гучин дөрвөн сая, дөрвөн зуун дөчин таван мянга, дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг, 5 мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах... хохиролд 129,945,454 төгрөгийг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх...” гэх  санал,

 

шүүгдэгч Ц___________ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, дүгнэлт тус тус гаргав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Монгол Улсын үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэгт хамаарахаар хуульчилсан бөгөөд үүргээ биелээгүй бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” энэ гэмт хэрэг нь эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байна.  

  Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг ойлгодог.

 

  Шүүгдэгч _____ Баянгол дүүргийн ________ тоотод үйл ажиллагаа явуулах “_______” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “________н” ХХК-иас хуурамчаар шивүүлсэн 2018 оны 12 дугаар сард 545,454,545.45 төгрөгийн 14 ширхэг падаан, “_________” ХХК-иас хуурамчаар шивүүлсэн 2019 оны 12 дугаар сард 799,000,000 төгрөгийн 25 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 1,344,454,545.45 (Нэг тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, дөрвөн зуун тавин дөрвөн мянга, таван зуун дөчин таван төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 39 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 134,445,454.5 /нэг зуун гучин дөрвөн сая, дөрвөн зуун дөчин таван мянга, дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг, 5 мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзэхэд

 

- Шүүгдэгч __________ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” мэдүүлэг,

 

- Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн прокурорын санал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч _________ танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

- Мөн гэмт хэргийн улмаас учирсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г их хэмжээний гэж ойлгохоор заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр улсад нийт 134,445,454.5 төгрөгийн буюу их хэмжээний хохиролоос мөрдөн байцаалтын шатанд 4,500,000 төгрөг төлсөн цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан гэж үзлээ.  

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Татвар төлөхөөс зайлсхийх” буюу “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:      

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 4,500,000 төгрөг төлсөн гэж оролцогч  нарын хэн аль нь тайлбарлаж байх тул хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул 134,445,454.5 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 4,500,000 төгрөгийг хасаж, 129,945,454 төгрөгийн шүүгдэгч ______ гаргуулж нь улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх санал /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Шүүгдэгч _______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч ______ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас _________ торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.       

     .

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Татвар төлөхөөс зайлсхийх буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.             

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 129,945,454 /нэг зуун хорин есөн сая есөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавин дөрөв/-н төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _______ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ