Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/768

 

                  

 

                         

 2022           10              17                                         2022/ШЦТ/768

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,               

улсын яллагч Б.Билгүүн          

шүүгдэгч __________, нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

Баянгол дүүргийн прокурорын газраас __________холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205021742115 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ______ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “______”-т касс, бармен, ам бүл 6, аав, ээж, дүү, нөхөр нарын хамт Сонгинохайрхан дүүргийн _____ тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ____________

Холбогдсон хэргийн талаар 

 

Шүүгдэгч  ______ нь 2022 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Икс эс /XS/ нэртэй бааранд хохирогч ________ “миний нөхрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдан түүний хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөх, үснээс зулгаах, гараар цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх, баруун тохой, зүүн гарын тохойнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _____ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч  _______ өгсөн:  “... 2022 оны 06 дугаар сарын 19-ны өдөр би өөрийн найз ________ нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Икс эс баар ороод архи согтууруулах ундааны зүйл авч ууж байгаад ____г түрүүлээд явсан. Харин _____нөхөр болох _______ ирээд эхнэрийгээ хардаад уурлаад байхаар нь бид нар ямар учиртай талаар хэлээд гадаа гараад _______ юу болсон талаар хэлэхэд ____ маргалдаж байхад нь би салгах гээд дундуур нь ороход санамсаргүйгээр миний нүүр хэсэгт цохиж би газар унасан. Гэхдээ тухайн үед хүчтэй цохисон зүйл байгаагүй бөгөөд миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Ингээд би М_______ маргалдаад байж байтал _____ араас ирээд миний баруун хөлийн шилбэний ар хэсэг рүү өшиглөөд үсдээд газар дараад унагаасан. Би араасаа үсдүүлсэн байсан учир хариу үйлдэл хийх боломж байгаагүй. Намайг үсдээд газар унах үед би баруун гарынхаа ядам хурууны хумсыг газар унахдаа хуулчихсан. Тэгээд дээр гараад үсдсэн чигтээ цохиж аваад байсан. Ингээд газар уначихаад зууралдаж байхад баруун тохой, зүүн тохойд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учирсан. Араас үсдсэн байхдаа толгойруу гараараа цохисон. Тэр үед зүүн зулай хэсэгт жаахан хавдсан байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг ______ надад учруулсан. Өөр хэн нэгэн учруулсан зүйл байхгүй. ... Би өөрийн _______ загварын гар утсаа гээсэн. Би өөрөө гар утсаа гээсэн учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н_____ өгсөн: “..._____ биед учирсан гэмтлийг Хонгорзул учруулсан. _____ нь ______ нарын зодооныг салгах гээд дундуур нь орох үед _____ санамсаргүй цохиод газар унагаачихсан. Тэгтэл _______о уурлаад М_________й маргалдаад зогсож байтал _________ араас нь очоод хөл рүү өшиглөөд үсдээд газар унагаагаад толгой руу нь цохиж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн“...Э_________в бид хоёрыг маргахад салгах гээд ирэхээр нь би мангасдаж түлхэж унагаасан. Тэгэхэд ямар нэгэн гэмтэл аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсгий Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8877 дугаартай

“Х__________ биед баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх, баруун тохой, зүүн гарын тохойнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/ хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

-байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 49 дүгээр хуудас/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

  Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч _________ нь 2022 оны 06 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Икс эс /XS/ нэртэй бааранд хохирогч Х_______ “миний нөхрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөх, үснээс зулгаах, гараар цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх, баруун тохой, зүүн гарын тохойнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  

гэмт  хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах ...” гэх дүгнэлт /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч _________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Мөрдөн байцаалтад хохирогч  ______ өгсөн:  “... 2022 оны 06 дугаар сарын 19-ны өдөр...би М______й маргалдаад байж байтал ______ араас ирээд миний баруун хөлийн шилбэний ар хэсэг рүү өшиглөөд үсдээд газар дараад унагаасан. Би араасаа үсдүүлсэн байсан учир хариу үйлдэл хийх боломж байгаагүй. Намайг үсдээд газар унах үед би баруун гарынхаа ядам хурууны хумсыг газар унахдаа хуулчихсан. Тэгээд дээр гараад үсдсэн чигтээ цохиж аваад байсан. Ингээд газар уначихаад зууралдаж байхад баруун тохой, зүүн тохойд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учирсан. Араас үсдсэн байхдаа толгойруу гараараа цохисон. Тэр үед зүүн зулай хэсэгт жаахан хавдсан байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг _______ надад учруулсан. Өөр хэн нэгэн учруулсан зүйл байхгүй. ... Би өөрийн _____ Жи ти мастер загварын гар утсаа гээсэн. Би өөрөө гар утсаа гээсэн учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “..._____ биед учирсан гэмтлийг _____ учруулсан...Тэгтэл _____ уурлаад _____ маргалдаад зогсож байтал _______ араас нь очоод хөл рүү нь өшиглөөд үсдээд газар унагаагаад толгой руу нь цохиж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ зэргээс үзэхэд шүүгдэгч __________ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч _______ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийсэн болох нь нотлогдож байна.

2.Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн“..._______ бид хоёрыг маргахад салгах гээд ирэхээр нь би мангасдаж түлхэж унагаасан. Тэгэхэд ямар нэгэн гэмтэл аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,Шүүхийн Шинжилгээний Үндэсгий Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8877 дугаартай“_______ биед баруун гарын ядам хурууны хумс хууларсан шарх, баруун тохой, зүүн гарын тохойнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь  тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээс /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ үзэхэд шүүгдэгч ______ хийсэн гэмт үйлдлийн шууд үр дагавар болох хохирогч _____ учирсан хөнгөн зэргийн гэмтэл буюу хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоо байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хэргийн хохирогч ________ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч _______ мөрдөн байцаалтын шатанд хохиролд 300,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч _________ 300,000 төгрөг гаргуулж хохирогч _______  олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гарахгүй  байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчээс 300,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах ...” санал, дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ Улаанбаатар хотын   /төвийн зургаан дүүрэг/-ийн бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гарахгүй  байх зорчих эрх хязгаарлах  ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

 1. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________ Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн бүсчлэлээс 6 /зургаа/-н сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.      

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч __________  сануулсугай.

 

  4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ________  оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 300,000 /гурва зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ________ олгосугай.

 

 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ