Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/784

 

 

                        

 

2022           10              12                                          2022/ШЦТ/

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,     

улсын яллагч П.Отгонбаатар,    

хохирогч ______, түүний өмгөөлөгч Б.Золзаяа    

шүүгдэгч _______, түүний өмгөөлөгч О.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ____________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210502109057 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ________  оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот _______ төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “_________” ХХК-д түрээс хариуцдаг, ам бүл 5 эхнэр 4 хүүхдийн хамт, ___________ тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн эрүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ____________/

 

Холбогдсон хэргийн талаар  

 

           Шүүгдэгч ________ нь “Өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг, ажил, үйлчилгээ олж өгч чадна, богино хугацаатай, хүүгүй зээлээд буцаагаад төлнө” хэмээн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч нарыг хуурч, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч _________ 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 04 минутад 4,000,000 төгрөгийг, хохирогч _________ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын орчимд байхад нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 56 минутад 1,000,000 төгрөгийг, мөн өдрийн 15 цаг 52 минутад 1,000,000 төгрөгийг тус тус “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн _______ дугаарын дансаар дамжуулан бэлэн бусаар хууль бусаар шилжүүлэн авч хохирогч нарт 6,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

            Иргэн Э________ 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ________ тоотод гэртээ байхад нь түүний дансанд байсан аав _________ эзэмшлийн мөнгөнөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  950,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5 хоногийн дараа буцааж өгнө” хэмээн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч ниит бэлэн бусаар 1,950,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Иргэн _________ 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг, тендерт хамт орж орлого олох боломжтой хэмээн итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 10.000.000 төгрөгийг бэлнээр авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж нийт 17,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

шүүгдэгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт: “... өмнө нь өгч байсан мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй. 2020 оны 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Эрчим хүчний яаманд ажиллаж байсан. Ажиллаж байхдаа тендерийн ажилд оролцож байгаагүй. Энэ ажил үйлчилгээг бусад хүмүүст олж өгөх боломж байгаагүй. Тухайн авсан мөнгөөрөө  тендерт шалгарсан компанид хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ надаас багахан хэмжээг нь авдаг байсан. Хохирогч ________н мөнгийг  өгч чадаагүй. Тендерээс олсон мөнгөө хувийн асуудалд зарцуулаад алдсан.   Энэ хугацаанд хохирогч _______ хохирлыг барагдуулах боломж байгаагүй. Би энэ хооронд ажил хийгээд төлөх боломжтэй болоод царгдаагийн байгууллагад өөрөө очоод баригдсан. Би энэ хооронд ажил хийж байсан. Хохирогч _______д 2 сая төгрөг, үлдсэн 2 сая төгрөгт бараа материал авъя гэсэн. Хуланд 1,950,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн. Уулзаж баримтаа авах дутуу байгаа. _________ 2 сая төгрөг өгсөн. Энэ талаар баримт байхгүй. _____ас 1,950,000 төгрөгийг мөнгөний хэрэг гараад авсан. Тендер авч өгнө гэж хэлж байгаагүй. _______ ах дүү хоёр ямар нэгэн ажил үйлчилгээ амлаагүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

хохирогч _______ шүүхийн хэлэлцүүлэгт:  “...надаас 10 сая төгрөг авсан. Манай хүүхэд утсаар залгаад манай ангийн хүүхэд _______р Эрчим хүчний яаманд сайдын туслах хийдэг, тендерийн ажил гарсан гэнэ та тэр хүнтэй уулзаад ажлыг хийгээч гэж хэлсэн. Надад _______н утасны дугаарыг өгсөн. Тэгэхээр нь найдвартай юм уу гэж асуухад сайн хүүхэд байсан гэж надад итгүүлсэн. Би _______ руу залгахад та 25-р эмийн сангийн тэнд хүрээд ирээ гэсэн. Би _______уулзаад мөнгөө өгч нотариат орсон. Багануурын уурхайд бичиг хэргийн тендерт орох гэж байгаа, тэндээс ашиг гаргаж танд өгье гэсэн. Манай хүүхэд надад ажлын санал ирлээ гэж  хэлсэн. Үүний дараа 2 хоногийн дотор хийсэн. Манай хүүхэд таныг Багануур руу авч явах байх гэсэн. ___с ажлынхаа үнэмлэхийг үзүүлээч гэж хэлэхэд ажлын үнэмлэхээ гэртээ орхисон, орой чатаар явуулъя гэсэн. Хүүхдийнхээ найзыг шалгаагаад яахав гэж бодсон. Надад сэжиг төрсөн. Би гэртээ очоод сонин санагдаад явчихлаа гэж хэлсэн. Тэр совин маань үнэн болж таарсан. Би 10 сая төгрөгөө авмаар байна. Алданги гэж шаардаагүй. Аав, ээж хоёртой нь очиж уулзсан, гэхдээ маргаан болоогүй. Аав нь учрыг олж өгье гээд таг болсон. Б________ өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж хэлдэг. Цагдаагийн байгууллагаас тантай ярьсан уу, мөнгөө өгье гэж асуудаг байсан. 10 сая төгрөг өгөх боломж байгаа бол одоо өгчих. Өмгөөлөгчийн зардал нэхэмжилмээр байна. Худлаа яриад байх шиг байна... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

 мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...__________ нь ________ хамт дунд сургуульд нэг ангид сурч байсан байна. ________хамт фэйсбүүкийн чатаар холбогдож өөрийгөө Эрчим хүчний сайд ________н туслах хийж байгаа би янз бүрийн тендерт орж ажиллах гэж байгаа тендерт хамт орж орлого олох боломжтой байгаа шүү хамтарч ажиллая гэж хэлсэн байна. Манай хүүхэд би гадаадад байгаа юм чинь яаж ажиллах юм бэ гэхэд чи ааваараа дамжуулаад аавыгаа тендерт оруулахгүй юм уу гэсэн байна. ________ нь Багануурын уурхайд бичиг хэргийн тендерийн жижиг юм байгаа, бага үнийн дүнтэй болохоор компаниуд ордоггүй тийм болохоор би эндээ зохицуулж болох юм байна чи 10 сая төгрөг өгөөд аавыгаа явуулчих гэж хэлсэн байна. Энэ талаар нь ________р нь ямар ч гэсэн манай хүү _________ интернетээр хэлсэн байна. Миний хүү _______ нь Австрали улсаас фейсбүүкийн мессенжерээр залгаж надад энэ талаар хэлсэн. __________т нь таныг Багануурын уурхайд бичиг хэргийн тендерт оруулах байх 10 сая төгрөг ________т өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би _______й 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн _____ дугаараас _________ 9_________8 дугаараас залгаж ярьсан... Би _______й уулзахад __________р нь Багануурын уурхайн бичиг хэргийн цаас принтерийн хор зэргийг “Компьютер ланд”-аас би өөрөө авч очоод аваачаад өгчихнө надтай гэрээ хийгээд надад мөнгөө өгчих та явах шаардлагагүй би хоёр хоногийн дотор зохицуулна гэсэн. _________ нь хоёулаа зээлийн гэрээ маягаар нотариатаар батлуулчих уу гэж хэлээд нэг нотариат дээр очоод зээлийн гэрээ хийсэн. ________р нь мөнгөө дансаар авч болохгүй бэлнээр авъя дансаар авбал авлигатай тэмцэх газарт шалгагддаг юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн “...________р нь Эрчим хүчний яамны сайдын зөвлөх хийж байгаа гэнэ, ________р нь тендерт хамтарч ажиллая гэж байна энэ тендерт 10 сая төгрөг хэрэгтэй байна гэж аавдаа хэлсэн. ________ нь Багануурын уурхайд бичгийн цаас бичиг хэргийн зүйлийг нийлүүлэх тендерийн ажил байна гэж хэлсэн байна. Манай нөхөр _________ санал болгосон тендерт оролцохоор болоод ________рын хэлсэн 10 сая төгрөгийг өгөхөөр 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ өглөө 10, 11 цагийн үед гараад явсан. Үдээс хойш 14, 15 цагийн үед гэртээ ирсэн ______ ирэхдээ энэ яг үнэн болов уу залилсан юм биш биз гэж эргэлзсэн орж ирсэн. Манай нөхөр ______т нь ________т хорин тавдугаар эмийн сангийн тэнд уулзаад 10 сая төгрөгийг бэлнээр өгчихлөө гэж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “...манай 10 жилийн ангийн хүүхэд болох ________ нь надтай утсаар болон чатаар харьцаж байсан, 2021 оны 05 дугаар сарын эхээр харилцаж байгаад өөрийгөө Эрчим хүчний яаманд сайдын туслахын ажил хийж байгаа гэж хэлж байсан, дараа нь би түүнийг өөрийн ахтайгаа танилцуулж байсан, манай ах эрчим хүчтэй холбоотой хувийн компанитай. тэгээд хэрэг болох байх гэж бодоод танилцуулж байсан. Х________ манай ахтай уулзаад “мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 4,000,000 төгрөг авсан байдаг, түүний дараа надтай ярьж байгаад 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “ажлын хэрэгцээнд хэрэглээд буцаагаад  өгье, бараа материал татах гээд байна” гээд надаас 2,000,000 төгрөг авсан. Би “Тэнгис” кинотеатрын хажууд явж байхдаа өөрийн Хаан банкны _______ дугаарын данснаас интернэтээр түүний ______ дугаарын данс руу шилжүүлэн өгч байсан, ...одоо хаана, юу хийж байгаа мэдэхгүй, ...манай ахыг _________ гэдэг, ...ахаас 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бас л бараа материал татна, ажлын хэрэгцээнд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд авсан байсан...зүгээр л залилан хийгээд авсан байна...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 220-221 хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн:  “...________ нь өөрийгөө Эрчим хүчний яаманд сайдын туслах ажилтан хийдэг гэж өөрийгөө танилцуулж байсан, ...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр анх удаагаа уулзаж байсан, анх Нэгдүгээр хороололд уулзаад миний машинд сууж явж байгаад Эрчим хүчний яаманд ажил дээр нь буулгаж байсан, ...дараагаар нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. ...бид хоёр хоорондоо ярилцаж байсан, миний хүсэлт яаманд зарлагдаж байгаа цахилгаан эрчим хүчний ажил байна уу? гэж асууж байсан, хариуд нь тэр залуу ямар ч байсан эхний ээлжид цахилгаан эрчим хүчний барилгын угсралтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулж өгч болно гэж хэлсэн..., ...энэ мэтээр ярилцаж байгаад ажил дээр нь буулгаж өгсөн. ...тэр өдрөө ________ нь бичиг хэргийн материал нийлүүлэх, худалдан авах тендер зарласныг би авчихсан, бичиг хэргийн цаас авах хэрэгтэй байна, мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд надаас 10,000,000 төгрөг зээлээч гэж байсан, би 4,000,000 төгрөг өгөх боломжтой гэж хэлж байсан, би 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ________ хэлсэн ёсоороо өөрийнхөө Хаан банк дахь ______9 дугаарын данснаасаа түүний өгсөн Хаан банкны ________дугаарын данс руу мөнгөө шилжүүлэн өгсөн юм. Надаас авсан мөнгөө 7 хоногийн дараа буцааж өгнө гэсэн боловч ерөөсөө буцааж өгөөгүй байгаа, ... ажил дээр нь очиж үзээгүй, түүнийг яамны урдхан хэсэгт зам дээр буулгаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  229 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “...______р гэгчийг      Б______ гэж дууддаг. _________ай “ПС” тоглоомын газарт тоглож байгаад танилцаж байсан. Би түүнээс огт мөнгө төгрөг авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  233 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...манай нөхөр одоо ямар нэгэн ажил төрөл байхгүй. Урьд нь Эрчим хүчний яаманд сайдын туслах ажилтан байсан, тэрнээсээ 2020 оны 11 дүгээр сард гарсан байгаа, одоо энд тэнд цагийн ажил хийлээ гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  235 хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн “... охин ________ нь фэйсбүүкийн сошиалаар _______р гэх залуутай танилцсан байна. Би тухайн үед _________с танилцсан гэх уг ______р гэгч хэн болохыг асуухад өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг залуу гэнэ гэж хэлсэн. Би өөрөө эрчим хүчний хүн учраас лавлаж асуухад ________р нь эрчим хүчний яаманд нэг cap орчим ажиллаад явсан тухай мэдээлэл сонссон. Манай охинтой ________ нь ямар ч гэр бүлгүй гээд үерхэх гээд танилцсан байв. 2021 оны 8 дугаар сард _______ар гэгчийн эхнэр гэх эмэгтэй манай охин руу залгаж асуух үед ________р нь эхнэр. хүүхэдтэй гэдгийг мэдсэн байна. _______р нь 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 8 дугаар cap хүртэл уулзаж, үерхэж байсан юм байна. Манай охин ______н нь Унгар улсаас ирэхэд би онгоцны зардал гурван сая орчим төгрөгийг би Аэрофлот гэх гадаадын компанид төлж шилжүүлсэн байсан. Гэвч манай охин ______ энэ онгоцоор ирээгүй ба өөр онгоцоор нисэж ирсэн. Тэгээд тухайн компани нь миний төлсөн онгоцны зардлыг буцаахдаа билет бичүүлсэн хүний дансаар буцаах ёстой гээд манай охин Х_______н Хаан банкны дансанд шилжүүлж орлого орсон байсан. Өөрөөр хэлбэл энэ мөнгө бол _______х биш миний мөнгө юм. Охиноос уг мөнгө дансанд чинь байгаа юу гэхэд байгаа гэж хэлдэг байсан. Гэвч ______ар нь ______би мөнгөний хэрэг гарсан тав хоногийн дараа буцааж өгнө гэж хууран мэхлээд манай охин ______с 2021 оны 9,10 дугаар сард мөнгө шилжүүлж авсан байв. Бид эхэндээ мэдээгүй ба _____н 2021 оны 10 дугаар сарын үед орой дандаа оройтож ирдэг байсан. Би түүнээс яагаад чи ингээд оройтож ирж байгаа юм бэ гэхэд нөгөө ______ гэгчид мөнгө өгсөн чинь авч чадахгүй байна тэгээд тэр мөнгөө авах гээд хөөцөлдөөд явж байгаа гэж хэлсэн. Би ______тар руу утасдаж энэ мөнгө миний мөнгө байгаа шүү, мөнгийг өг гэхэд би өнөөдөр 12 цагаас өмнө өгнө гэдэг байсан боловч алга болсон байсан.. ______р нь нийтдээ 1,950,000 төгрөг авсан байна. Энэ мөнгийг би нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  36 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 14-нд би _______ сайтаар танилцаж уулздаг болсон. Уулзаж байх хугацаанд _____р надаас 50,000-аас 300,000 төгрөг авч буцааж өгч байсан. 9 дүгээр сарын 10-нд Б________р над руу залгаж 950,000 төгрөг зээлүүлээч 5 хоногийн дараа эргүүлж өгье гэж гуйхад шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгөх хугацаа нь болсон болохоор оршин суугаа хаяг болох __________ тоот хаягаар очиход эхнэр нь байсан ба өөрөө байгаагүй, надад хамаагүй гэж хэлсэн. 10 дугаар сарын 25-нд _______р над руу өөрөө залгаж одоо нэг тус болооч өмнөх зээлсэн мөнгөтэйгээ хамт өгье гээд нэг сая төгрөг шилжүүлж авсан. Одоо Б______й би холбоо барьж чадахгүй, утас нь холбогдохгүй, фэйсбүүкээр намайг блоколсон байсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  39-40 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн “...манай нөхөр __________р 2021 оны 8 дугаар сард ирэхээрээ утсаа нуудаг, утсаа унтраадаг, надад утсаа өгөхгүй байхаар нь унтаж байхад утсыг нь үзэхэд ______ гэж охиноос хайраа уулзмаар байна гэсэн байхаар нь тэр охин руу манай нөхөр 3 хүүхэдтэй миний дүү амьдралаа бод гэсэн мессеж явуулсан. Х_____ нь Би _______ мөнгөө зээлүүлсэн байгаа, мөнгөө бас авмаар байна гэж хэлж байсан. ________г одоо хаана байгааг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  43-44 хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 65 хуудас/,

гэрлэсний бүртгэлийн баталгаа / 2 дугаар хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 17, 250 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч  ______ нь “Өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг, ажил, үйлчилгээ олж өгч чадна, богино хугацаатай, хүүгүй зээлээд буцаагаад төлнө” хэмээн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч нарыг хуурч, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч _____ 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 04 минутад 4,000,000 төгрөгийг, хохирогч Э_______ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын орчимд байхад нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 56 минутад 1,000,000 төгрөгийг, мөн өдрийн 15 цаг 52 минутад 1,000,000 төгрөгийг тус тус “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн _______9 дугаарын дансаар дамжуулан бэлэн бусаар хууль бусаар шилжүүлэн авч хохирогч нарт 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

           иргэн Э________ 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, _________ тоотод гэртээ байхад нь түүний дансанд байсан аав ________ эзэмшлийн мөнгөнөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  950,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5 хоногийн дараа буцааж өгнө” хэмээн нийт бэлэн бусаар 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Б________ 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө Эрчим хүчний яамны сайдын туслахаар ажилладаг, тендерт хамт орж орлого олох боломжтой хэмээн итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 10.000.000 төгрөгийг бэлнээр авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж нийт 17,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч __________ Эрүүлийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3 дахь хэсгийг журамлаж мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нарт хохирол төлбөр төлсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байгаа боловч баримтаар гаргаж өгсөн зүйлгүй тул 17,950,000 төгрөгийг төлөх хохирогч нарт олгуулах саналтай байна...” гэх  санал,

 

хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирогч нар хохирсон учраас энэ хүн хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага гол процесс ажиллагааг хийж байгаа. Нийгэм өөрөө ийм байдалтай байна. 10 сая төгрөгийг хэзээ авах талаар мэдэхгүй байна. 10 сая төгөрг нэхэмжлэнэ...” гэх санал, 

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...хохирогч _________т гэдэг хүнийг хохироосон, залилсан гэсэн асуудал дээр гэм буруу дээрээ маргаан байхгүй. _________ гэх 2 иргэнээс мөнгө авсан харилцаа нь иргэний эрх  зүйн харилцаа, ______  гэх хүнээс огт мөнгө авч байгаагүй. ______ мэдүүлэгт ______р надаас тодорхой хэмжээний мөнгө аваад буцааж өгдөг байсан гэсэн мэдүүлэг байгаа. ______ гэдэг хүнээс авч байгаа зорилго нь бие биедээ итгэлцлийн улмаас өгч байгаа зээлийн харилцаа. _______д ямар нэгэн байдлаар яаманд ажилладаг, ажил төрөл хөөцөлдөж өгөх талаар яриа болж байгаагүй...” гэх санал, дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1.Мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн “...Манай охин _______ нь Унгар улсаас ирэхэд би онгоцны зардал гурван сая орчим төгрөгийг би Аэрофлот гэх гадаадын компанид төлж шилжүүлсэн байсан. Гэвч манай охин ______н энэ онгоцоор ирээгүй ба өөр онгоцоор нисэж ирсэн. Тэгээд тухайн компани нь миний төлсөн онгоцны зардлыг буцаахдаа билет бичүүлсэн хүний дансаар буцаах ёстой гээд манай охин _____н Хаан банкны дансанд шилжүүлж орлого орсон байсан. Өөрөөр хэлбэл энэ мөнгө бол _______х биш миний мөнгө юм. Охиноос уг мөнгө дансанд чинь байгаа юу гэхэд байгаа гэж хэлдэг байсан. Гэвч _______ нь _______би мөнгөний хэрэг гарсан тав хоногийн дараа буцааж өгнө гэж хууран мэхлээд манай охин ________с 2021 оны 9,10 дугаар сард мөнгө шилжүүлж авсан байв. Бид эхэндээ мэдээгүй ба _________2021 оны 10 дугаар сарын үед орой дандаа оройтож ирдэг байсан. Би түүнээс яагаад чи ингээд оройтож ирж байгаа юм бэ гэхэд нөгөө Б________гэгчид мөнгө өгсөн чинь авч чадахгүй байна тэгээд тэр мөнгөө авах гээд хөөцөлдөөд явж байгаа гэж хэлсэн. Би Б________р руу утасдаж энэ мөнгө миний мөнгө байгаа шүү, мөнгийг өг гэхэд би өнөөдөр 12 цагаас өмнө өгнө гэдэг байсан боловч алга болсон байсан.. ________р нь нийтдээ 1,950,000 төгрөг авсан байна. Энэ мөнгийг би нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  36 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн“...2021 оны 5 дугаар сарын 14-нд би _______ сайтаар танилцаж уулздаг болсон. Уулзаж байх хугацаанд ____ надаас 50,000-аас 300,000 төгрөг авч буцааж өгч байсан. 9 дүгээр сарын 10-нд Б_______р над руу залгаж 950,000 төгрөг зээлүүлээч 5 хоногийн дараа эргүүлж өгье гэж гуйхад шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгөх хугацаа нь болсон болохоор оршин суугаа хаяг болох __________ тоот хаягаар очиход эхнэр нь байсан ба өөрөө байгаагүй, надад хамаагүй гэж хэлсэн. 10 дугаар сарын 25-нд ________над руу өөрөө залгаж одоо нэг тус болооч өмнөх зээлсэн мөнгөтэйгээ хамт өгье гээд нэг сая төгрөг шилжүүлж авсан. Одоо Б________й би холбоо барьж чадахгүй, утас нь холбогдохгүй, фэйсбүүкээр намайг блоколсон байсан.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн  39-40 хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч ________ хохирогч _______ нарын хооронд хувийн харилцаа холбоо байсан бөгөөд энэхүү харилцаандаа үндэслэн хэд хэдэн удаа мөнгө зээлж байжээ. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг хуурч төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авах идэвхитэй үйлдэл хийсэн байх үндсэн шинжийг шаарддаг. Гэтэл энэхүү үйлдэлтэй холбоотойгоор хуурч мэхлэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 2.Мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...Би _____тай уулзахад Б________р нь Багануурын уурхайн бичиг хэргийн цаас принтерийн хор зэргийг “Компьютер ланд”-аас би өөрөө авч очоод аваачаад өгчихнө надтай гэрээ хийгээд надад мөнгөө өгчих та явах шаардлагагүй би хоёр хоногийн дотор зохицуулна гэсэн. _______ар нь хоёулаа зээлийн гэрээ маягаар нотариатаар батлуулчих уу гэж хэлээд нэг нотариат дээр очоод зээлийн гэрээ хийсэн. ________ар нь мөнгөө дансаар авч болохгүй бэлнээр авъя дансаар авбал авлигатай тэмцэх газарт шалгагддаг юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “...надтай утсаар болон чатаар харьцаж байсан, 2021 оны 05 дугаар сарын эхээр харилцаж байгаад өөрийгөө Эрчим хүчний яаманд сайдын туслах ажил хийж байгаа гэж хэлж байсан, дараа нь би түүнийг өөрийн ахтайгаа танилцуулж байсан, манай ах эрчим хүчтэй холбоотой хувийн компанитай. тэгээд хэрэг болох байх гэж бодоод танилцуулж байсан. ______ манай ахтай уулзаад “мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 4,000,000 төгрөг авсан байдаг, түүний дараа надтай ярьж байгаад 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “ажлын хэрэгцээнд хэрэглээд буцаагаад өгье, бараа материал татах гээд байна” гээд надаас 2,000,000 төгрөг авсан. Би “Тэнгис” кинотеатрын хажууд явж байхдаа өөрийн Хаан банкны _______ дугаарын данснаас интернэтээр түүний ________9 дугаарын данс руу шилжүүлэн өгч байсан, ...одоо хаана, юу хийж байгаа мэдэхгүй, ...манай ахыг _________ гэдэг, ...ахаас 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бас л бараа материал татна, ажлын хэрэгцээнд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд авсан байсан, ...зүгээр л залилан хийгээд авсан байна...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 220-221 хуудас/,мөрдөн байцаалтад хохирогч Э_______:  “...__________ нь өөрийгөө эрчим хүчний яаманд сайдын туслах ажилтан хийдэг гэж өөрийгөө танилцуулж байсан, ...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр анх удаагаа уулзаж байсан, анх Нэгдүгээр хороололд уулзаад миний машинд сууж явж байгаад Эрчим хүчний яаманд ажил дээр нь буулгаж байсан, ...дараагаар нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. ...бид хоёр хоорондоо ярилцаж байсан, миний хүсэлт яаманд зарлагдаж байгаа цахилгаан эрчим хүчний ажил байна уу? гэж асууж байсан, хариуд нь тэр залуу ямар ч байсан эхний ээлжид цахилгаан эрчим хүчний барилгын угсралтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулж өгч болно гэж хэлсэн..., ...энэ мэтээр ярилцаж байгаад ажил дээр нь буулгаж өгсөн. ...тэр өдрөө __________ нь бичиг хэргийн материал нийлүүлэх, худалдан авах тендер зарласныг би авчихсан, бичиг хэргийн цаас авах хэрэгтэй байна, мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд надаас 10,000,000 төгрөг зээлээч гэж байсан, би 4,000,000 төгрөг өгөх боломжтой гэж хэлж байсан, би 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр _______ хэлсэн ёсоороо өөрийнхөө Хаан банк дахь _______ дугаарын данснаасаа түүний өгсөн Хаан банкны 5_______99 дугаарын данс руу мөнгөө шилжүүлэн өгсөн юм. Надаас авсан мөнгөө 7 хоногийн дараа буцааж өгнө гэсэн боловч ерөөсөө буцааж өгөөгүй байгаа, ... ажил дээр нь очиж үзээгүй, түүнийг яамны урдхан хэсэгт зам дээр буулгаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  229 хуудас/ зэрэг баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл биелэгдэх боломжгүй буюу тендер авч өгөх боломжгүй гэдгийг мэдсээр байж бусдыг төөрөгдөлд оруулан хууль бусаар бусдын мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан идэвхитэй 3 удаагийн гэмт үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх  үзлээ.

 

Хохирлын талаар  

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ________ 4,000,000 төгрөгийн, хохирогч ______ 2,000,000 төгрөгийн, хохирогч ________ 1,950,000 төгрөгийн, хохирогч Б_________ 10,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч ______ хохирогч _________ 4,000,000 төгрөг, хохирогч Э______ 2,000,000 төгрөг,  хохирогч _____ 10,000,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

 

Харин _________ 1,950,000 төгрөг залилсан гэх үйлдэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчээс хохиролд 1,950,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч улсын яллагчийн санал дүгнэлт болон шүүгдэгчийн тайлбар зэргийг  шинжлэн судалж, завсарлага авах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх, хохирол төлбөр нөхөн төлсөн гэж байгаа ч гаргаж өгсөн баримт байхгүй учраас шүүгдэгчээс 16 сая төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгуулах, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 28 хоног цагдан хоригдсон хоногийг эдэлсэн ялд нь оруулах тооцуулах ...”  гэх санал,

хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...саналгүй..” гэх санал,

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ар гэрийн нөхцлийг харгалзан үзэж, 8-2 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдээ хардаг. Түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу тэнсэж өгнө үү...”  гэх санал,

шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт:    “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хүүхдүүдтэйгээ уулзмаар байна....” гэх санал, дүгнэлт  тус тус гаргав.

 

         Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ____________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун цаг/-ийн нийтэд тустай  ажил хийлгэх ял  оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдъя.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Баянгол дүүргийн прокурорын газраас ________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч _______ холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______  600 /зургаан зуун цаг/-ийн нийтэд тустай  ажил хийлгэх ял  шийтгэсүгэй. 

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ________ мэдэгдсүгэй.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ нийт 16,000,000 төгрөг гаргуулж, хохирогч _________ 4,000,000 төгрөг, хохирогч ________ 2,000,000 төгрөг, хохирогч _______ 10,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч __________  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______  цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг / 1 хоногийг 8 цагаар тооцож, 28*8=224 цаг/ 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж  тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 376 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ