Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 504

 

элэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,шүүгч Л.Соёлмаа, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар багийн 5 дугаар хэсэг 117 тоотод оршинсуух, ******* овогт *******сүрэнгийн *******д /*******/ нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум 8 дугаар баг, 5 дугаар хэсэг, 116 тоотод оршин суух ******* овогт *******ын *******ад холбогдох

 

  Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.400.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, хариуцагч Н.*******, иргэдийн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед шар халзан зүсмийн бух манай хашаа руу орж ирж хашаанд тарьсан ногоог идэх гээд байхаар нь хөөгөөд холдуулж явуулчихаад эргээд гэр рүүгээ алхаж байтал араас тэр үхэр ирээд зүүн бөөр орчим руу эврээ зоогоод дээш толгой дээрээ өргөж сэжихэд нь би газар унасан. Тэгээд намайг унасан хойно дээрээс мөргөж цавь руу дахин эврээ зоож нийт найман хавирга хугалж аарцагны яс цуулсан.

Мөн цээжин бие хоёр хөлийг шархлуулсан. Тэр даруй 103 дуудаж хүлээн авахад хүргэгдэн тэндээ эмчилгээ хийлгэж маргааш нь хот руу яаралтай эмчилгээнд явсан.

Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Энэ эмчилгээнд цээж хэвлийн томографикийн зураг авахуулахад 150.000 төгрөг, толгойн томографикийн зураг авахуулахад 120.000 төгрөг, нүдний зураг авах эмчилгээ хийлгэхэд 140.000 төгрөг, эм тариа авахад 260.000 төгрөг зарцуулагдсан. Улаанбаатар хот орох бензин шатахуунд 240.000 төгрөг, хоол унданд 250.000 төгрөг болсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараад дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учраас Мөнгөн гагнуур гэх хувийн эмнэлэгт 200.000 төгрөгийн төлбөртэйгээр хэвтэн эмчлүүлж гаднаас 40.000 төгрөгөнд эм тариа авч хэрэглэсэн. Гэмтлийн улмаас 1 нүд харахаа больсон Болор мэлмий эмнэлэгт нүдэндээ лазер эмчилгээ хийлгэсэн. Иймд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.400.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, цаашид гэмтлийн улмаас дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай тул тухайн үед гарах эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Н.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... О.*******гийн нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдох 1.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 1.400.000 төгрөгнөөс 800.000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 600.000 төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Уг 600.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг нь 2018 оны 12 дугаар сарын 25-нд өгөх, үлдсэн 300.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож байна. Уг тохиролцсон хугацаанд мөнгөө хариуцагч Н.******* нь төлөхгүй тохиолдолд нэхэмжлэгч О.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч: О.******* Хариуцагч: Н.*******

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Н.*******ад холбогдуулан Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.400.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 1.400.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 800.000 төгрөгний нэхэмжлэлийн үнийн дүнгээс сайн дураараа татгалзаж, хариуцагч нь 600.000 төгрөгийг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 600.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 18.650 төгрөгийн тал хувь болох 9.325 төгрөгийг хариуцагч Н.*******аас, үлдэх тал хувь болох 9.325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.*******гийн нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдох Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.400.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид 600.000 төгрөг гаргуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 600.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 18.650 төгрөгийн тал хувь болох 9.325 төгрөгийг хариуцагч Н.*******аас, үлдэх тал хувь болох 9.325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

3. Энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.МӨНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                          Л.СОЁЛМАА

                                          Б.МӨНХЗУЛ