Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/769

 

  2022          10            17                                     2022/ШЦТ/769

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Чинзориг

шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч  Н.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___________ холбогдох эрүүгийн 2203004450465 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар  сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1_______ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, “_________ ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт _________ тоот оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ___________/,

Холбогдсон хэргийн талаар

         _______ нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 25 минутын орчимд _________, Төмөр замын удирдах газрын баруун талын авто зогсоолд “Тоёота Приүс” маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам. орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч _____-ын иргэн _____ийг зогсоол дэзр зогсож байсан “Тоёот Приүс” маркийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй...”гэх мэдүүлэг “/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутын орчим “Гранд плаза”-аас гарч ирээд төмөр замын удирдах газрын баруун талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан өөрийн тээврийн хэрэгсэл дээр очих үед өөр нэг Приус маркийн суудлын авто машин зогсоол дээрээс гарч чадахгүй байхаар нь ухарч урагшлах үед нь хэлж зааж өгч байгаад зогсоогоос цааш өөрийн авто машин руугаа алхаж яваад эргээд харахад автомашин миний нуруу хэсгээр буюу хойноос ирж мөргөсөн. Тэгэхээр нь тэр автомашины урд хамар хэсэг дээр гараараа дараад өндийх гэсэн боловч нөгөө авто машин огцом ширүүн хаазлаад зогсоол дээр зогсож байсан миний авто машинтай намайг хавсарч мөргөөд эргээд бага зэрэг зай гарахаар нь би холдох гэсэн боловч дахин тэр авто машин ирж мөргөх үед би газарт унаад тэр авто машин баруун урд дугуйгаараа миний биеийн хэвлий орчмоор дайраад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-11 хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д________ өгсөн: “...энэ “Тоёота Приүс” ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд худалдаж авсан. Үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч хариуцагч “________” к_____ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ______ өгсөн: “...Toyota Prius 30” маркийн _______ У___ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “_____” ____ ХХК-ийн тээврийн хэрэгсэл юм..../... манай байгууллагын автомашин даатгалтай тул даатгал руу бичиг явуулж, даатгалаар хохирол барагдуулж болно гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76, 79 хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч _______ ______ дугаартай шинжээчийн дүгнэлт дэх ____ биед баруун тахилзуур ясны далд хугарал, баруун талын гуя, шилбэний булчингийн няцрал, шилбэний арын эрээн булчингийн урагдал, баруун гуяны цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95- 97 хуудас/,

 

 “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтээр “Toyota Prius 30” маркийн _______ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 298,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 113- 114 хуудас/,

 

“Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтээр “Toyota Prius 30” маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 200,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 119-120 хуудас/,

 

 “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн дүгнэлтэд “...Тоёота Приүс” маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч _______ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

               Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

               эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэгүй лавлагаа /хавтаст хэргийн 142 дугаар хуудас/,

               нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/,

               гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

               жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дугаар хуудас/,

               иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргиийн 140 дүгээр хуудас/,

               тээврийн хэрэглслийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

               байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/

зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзлээ. 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын удирдах газрын баруун талын авто зогсоол замд “Тоёота Приүс” маркийн __________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам. орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч _____ын иргэн _____овогт _________-ийг зогсоол дэзр зогсож байсан “Тоёот Приүс” маркийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  ...” гэх санал,

           

                        шүүгдэгч _________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч _______ нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын удирдах газрын баруун талын авто зогсоол замд “Тоёота Приүс” маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам. орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч _____-ын иргэн _________-ийг зогсоол дэзр зогсож байсан “Тоёот Приүс” маркийн _______ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  болох нь мөрдөн байцаалтад хохирогч ______ овогт ______-ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутын орчим “Гранд плаза”-аас гарч ирээд төмөр замын урдах газрын баруун талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан өөрийн тээврийн хэрэгсэл дээр очих үед өөр нэг Приус маркийн суудлын авто машин зогсоол дээрээс гарч чадахгүй байхаар нь ухарч урагшлах үед нь хэлж зааж өгч байгаад зогсоолоос гарлаа бодоод цааш өөрийн авто машин руугаа алхаж яваад эргээд харахад автомашин миний нуруу хэсгээр буюу хойноос ирж мөргөсөн. Тэгэхээр нь тэр автомашины урд хамар хэсэг дээр гараараа дараад өндийх гэсэн боловч нөгөө авто машин огцом ширүүн хаазлаад зогсоол дээр зогсож байсан миний авто машинтай намайг хавсарч мөргөөд эргээд бага зэрэг зай гарахаар нь би холдох гэсэн боловч дахин тэр авто машин ирж мөргөх үед би газарт унаад тэр авто машин баруун урд дугуйгаараа миний биеийн хэвлий орчмоор дайраад гарсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-11 хуудас/, мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч _____ өгсөн: “...энэ “Тоёота Приүс” _______ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд худалдаж авсан. Үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 71 хуудас/,мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч хариуцагч “________Т” карго ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ____ өгсөн: “...“Toyota Prius 30” маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “_____” карго ХХК-ийн тээврийн хэрэгсэл юм манай байгууллагын автомашин даатгалтай тул даатгал руу бичиг явуулж, даатгалаар хохирол барагдуулж болно.../...Гомдол, санал нэхэмжпэгч зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76, 79 хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н______ 10___ дугаартай шинжээчийн дүгнэлт дэх ___ биед баруун тахилзуур ясны далд хугарал, баруун талын гуя, шилбэний булчингийн няцрал, шилбэний арын эрээн булчингийн урагдал, баруун гуяны цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95- 97 хуудас/, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтээр “Toyota Prius 30” маркийн ______-_____ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 298.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 113- 114 хуудас/,“Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтээр “Toyota Prius 30” маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 200.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 119-120 хуудас/, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн дүгнэлт дэх “...“_____” маркийн _____ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч _____ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч,бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б_____ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хохирлын талаар     

             

              Хохирогч _____-нь  мөрдөн байцаалтын шатанд хохиролд баримттай 2,441,898, баримтгүй 2,430,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,000,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжилсэн байна. Шүүгдэгч _____ нь хохирогчид мөрдөж байцаалтын шатанд 4,100,000 төгрөг, шүүхийн шатанд хохирогчийн эрүүл мэндийн зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гэж нэмж 7,000,000 төгрөг, нийт 11,100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д_____ нь Тоёота Приүс” маркийн ______ улсын дугаартай автомашины хохиролд 200,000 төгрөг нэхэмжилсэнийг тус тус төлж  барагдуулсан байх тул шүүгдэгч _____ бусдад төлөх  төлбөргүй болохыг дурдаж байна.

 

              Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийн хувьд хохирогч болон эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн хувийн мэдээлэл зөрүүтэй байх тул уг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзлээ.

 

            Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ____” ______ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ____ нь Тоёота Приүс” маркийн _______ дугаартай авто машинд учруулсан хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулах тул шүүгдэгчээс нэхэмжлэхгүй  гэснийг дурдах нь зүйтэй.

 

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 345,200 төгрөгийн төлүүлэх саналтай байна ...” гэсэн санал,  

 

   шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирогч, Иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлсөн. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох боломжтой...” гэх санал,

            шүүгдэгч ______ шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний бие санамсаргүй байдлаас болж хохирогчид гэмтэл учруулсандаа харамсаж байна. Бага насны хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгож өгнө үү ...” гэсэн саналыг тус тус гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох  ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч _____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _____ оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _______ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ