Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар:******* / ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнс хөдөө аж ахуйн газрын  урд талд байсан иргэн ын Портер маркийн улсын дугаартай автомашины кабин дотор байсан Делл А-3 маркийн нөүтбүүк 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, ХХК-ийн гэрчилгээ 1 ширхэг, тамга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.396.000 /нэг сая гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

..... 2022 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр аймгийн төвд гэртээ байсан. Би хэрэг болсон гэх Хүнс хөдөө аж ахуйн газар луу хаанаас ямар учраас тэр үүгээр явсныг санахгүй байна. хөдөө аж ахуйн газрын гадаа байсан хөх цэнхэр өнгийн портер машин зогс байхаар нь хажуугаар нь өнгөрөхдөө хаалгыг нь татахад онгойхоор нь дотор нь ороод хар өнгийн жижиг хавтгай ууттай юм байхаар нь аваад буусан. Тэгээд хөдөө аж ахуйн газрын урдуур тойрч яваад өдрийн 16 цагийн үед зах руу очсон. Тэгээд би юу болсныг санахгүй. Би 01 дүгээр сарын 26-ний өдөр захын хүмүүсээс би өчигдөр энэ үүгээр явахдаа цагаан шуудайтай болон хар өнгийн зүйл барьж явсан уу гэхэд ямар нэгэн зүйл барьж яваагүй гэж хэлсэн. Би хохирогчийн хамтаар маргааш нь хөдөө аж ахуйн газрын ойр орчмоор нуусан юм бол уу гээд хайсан чинь олдоогүй. Би хэрэг гардаг өдөр гурил буулгаж өгөхөд цалин өгсөн. Тэр мөнгөөрөө архи авч уусан. Хөдөө аж ахуйн газрын гадаа байсан хөх цэнхэр өнгийн портер машин зогсож байхаар нь хажуугаар нь өнгөрөхдөө хаалгыг нь татахад онгойхоор нь дотор нь ороод хар өнгийн жижиг хавтгай ууттай юм байхаар нь аваад буусан. Тэгээд хөдөө аж ахуйн газрын урдуур тойрч яваад өдрийн 16 цагийн үед зах руу очсон... Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүн би мөн байна. Би хулгай хийж эд зүйлээ хүнд өгөөгүй санаж байгаа. Тэр эд зүйл одоо хаана байгааг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 60-61 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй  гэв.

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 01 дүгээр сарын 25-ны 14 цагийн үед улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Хүнс хөдөө аж ахуйн газарт ирээд уулзаад 15 цагийн үед гарч ирсэн Тэгээд би тухайн газраас Хаан банк руу явж очоод машины ард байсан цүнхээ авах гэхэд байхгүй байсан. Би тухайн үед тээврийн хэрэгслээ түгжээгүй буусан. Тухайн алга болсон цүнхэнд саарал өнгийн Делл аз нотөбүүк цэнэглэгчийн хамт, бор өнгийн хэтэвч, жолооны үнэмлэх, цахим үнэмлэх, хаан банкны карт, дөчин мянга төгрөг, компанийн тамга, гэрчилгээ гэх эд зүйл байгаа. Би тухайн газарт ганцаараа очсон. Тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн газрын камерын бичлэгийг үзэхэд хар хувцастай хүн миний машин дотроос юм аваад явж байсан. Тухайн камерын бичлэг бүдэг байсан учир хэн болох нь таних боломжгүй байсан..., Хэрэгт хавсаргасан байгаа 40.000 төгрөгийн баримт нь үнэлгээний төлбөр байгаа юм. Би үнэлгээний мөнгийг өөрөөсөө гаргаж өгсөн. Алдагдсан гэх цүнхэнд малын эмчийн итгэмжлэл, Түмн ХХК-ийн гэрчилгээ, дугаартай тамга тэмдэг байсан. Тухайн хяналтын камерын бичлэг миний утсанд дээр байгаа. Би тухайн үед ХХК-ын данс нээлгэх, үйл ажиллагаа явуулах эрх нээлгэхээр авч явсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 9, 19-20 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: Би одоо болтол алдсан эд зүйлсээ олж аваагүй мөнгийг нь төлөөгүй байгаа би 1.396.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад 14 цагийн үед санагдаж байна сумын гэх залуу манай байгууллагын гадна талд байсан тээврийн хэрэгслээс эд зүйлээ алдлаа гээд хяналтын камер шүүлгэсэн юм. Хяналтын камер шүүхэд ертөнцийн зүгээр хойд талаас цагаан шуудайтай юм үүрсэн хүн манай байгууллагын урдуур гараа: машиных нь хажуугаар гарч яваад буцаж ирээд машин руу нь ороод буцаад Шинэ төгөл хотхоны чиглэлтэй явсан бичлэг байсан юм. Би тухайн бичлэг дээрх хүнийг танихгүй, өмнө нь манай байгууллагын гадна талаас эд зүйл алдагдсан хэрэг гарч байгаагүй. Манай байгууллагын хяналтын камер 30 хоног бичлэгээ хадгалдаг Одоо тухайн бичлэг байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

6. “Хос Итгэл Төгс” ХХК-ын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01/18 дугаартай шинжээчийн:

...Делл аз нотөбүүк 725.000 төгрөг,

Бор өнгийн хэтэвч 21000 төгрөг,

Жолооны үнэмлэх 10.000 төгрөг,

Иргэний цахим үнэмлэх 20.000 төгрөг,

ХХК-н гэрчилгээ 80.000 төгрөг,

Тамганы үнэ 500.000 төгрөг,

Бэлэн мөнгө 40.000 төгрөг,

Үнэлгээний нийт дүнг 1.396.000 / Нэг сая гурван зуун ерөн зургаан мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 29-34 / болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 /,  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнс хөдөө аж ахуйн газрын  урд талд байсан иргэн ын Портер маркийн улсын дугаартай автомашины кабин дотор байсан Делл А-3 маркийн нөүтбүүк 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, “ ” ХХК-ийн гэрчилгээ 1 ширхэг, тамга 1 ширхэг, бэлэн мөнгө 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.396.000 / нэг сая гурван зуун ерэн зургаан мянган / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг, үнэлгээний “Хос Итгэл Төгс” ХХК-ийн 01/18 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа байдлын бичлэг бүхий эд мөрийн баримтаар хураан авсан СД зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь алдсан эд зүйлээ олж аваагүй алдагдсан эд зүйл болон үнэлгээний төлбөр бүгд 1.396.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч *******оос 1.396.000 төгрөг гаргуулж хохирогч ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 09 хоног  цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Хэрэгт шүүгдэгч *******ийн үйл баримтыг бичиж авсан СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан нэг ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 1.  Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 09 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ид зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.  Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж авсан СД-г эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ