| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0172/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/187 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Х.Дамбажав,
Шүүгдэгч: Г.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Их булаг овогтой Ганбаатарын Шинэбаяр, /РД:ВМ91041431 /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Шинэбаяр нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 47- 769 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Сувданчимэгийг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед намайг эхнэр Сувданчимэгийн хамт унтаж байхад манай найз Тайванжаргал над руу залгаад “найз нь хөдөөнөөс дөнгөж орж ирлээ, танайх чинь яг хаана билээ” гэж надаас асуусан. 02 цагийн үед Тайванжаргал над руу дахиж залгаад “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэсэн. Тайванжаргал манайд орж ирэхдээ нэг шил архитай орж ирсэн. Бид хоёр юм ярьж суунгаа нэг шил архиа 2-уулаа хувааж уусан. Тухайн үед манай эхнэр унтаж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Өглөө 09 цагийн үед над руу цагдаагаас залгаж дуудсан. ...Сувданчимэгийн баруун нүд нь хөхөрсөн мөн хацрынхаа тэр хавьд бинт наасан байсан. Тэгээд би яасан талаар асуухад чи цохисон гэж надад хэлсэн. Тэгээд Сувданчимэгээс уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн.....гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шинэбаяр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч Ш.Сувданчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 07 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө би өөрийн хамтран амьдрагч Г.Шинэбаярын хамт унтаж байсан юм. Гэтэл 03 цагийн үед Г.Шинэбаярын утас дуугараад Г.Шинэбаяр надад манай найз гадаа ирсэн гэнэ, би гараад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд удаагүй Шинэбаяр нэг залуугийн хамт орж ирсэн. Би унтаж байгаад 05 цаг 40 минутад ажилдаа явах гээд сэрэхэд Шинэбаяр нь найзын хамт архи уугаад сууж байсан. Тэгээд би “ажилдаа явлаа” гэхэд намайг “байж бай чи, би хөдөө явлаа” гэж хэлээд миний утсыг надаас аваад миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод гараад явсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 /,
4. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 507 дугаартай шинжээчийн:
1. Ш.Сувданчимэгийн биед баруун хацрын шарх, нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэж байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 17-18 / болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Шинэбаяр нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-ны
өглөө 06 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 47- 769 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Сувданчимэгийг ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч Ш.Сувданчимэгийн мэдүүлэг, 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн шинжээчийн 507 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Шинэбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Шинэбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Сувданчимэг нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч Г.Шинэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүх шүүгдэгч Г.Шинэбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүэлэлгэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Их булаг овогтой Ганбаатарын Шинэбаярыг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Шинэбаярт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Шинэбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Шинэбаяр нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Шинэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Шинэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ