Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 502

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Тоёота төвд үйл ажиллагаа явуулдаг гэх ******* ББСБ ХХК-ний /РД: *******/ нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг гэх ******* ХХК-д /рд: РД: *******/ холбогдох

 

115.616.178.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* ХХК /*******/ нь ******* богд ББСБ ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №13/0404 тоот зээлийн гэрээ байгуулж Тоёота Ландкруйзер маркийн 119.000.000 төгрөгийн үнэтэй / арлын дугаартай, УБЛ улсын дугаартай/ тээврийн хэрэгслийг сарын 2.2 хувь, нэмэгдүүлсэн хүүг хүүгийн 20 хувиар тус тус тооцож 36 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч ******* ХХК /*******/ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Тоёота Ландкруйзер 200 маркийн 119.000.000 төгрөгийн үнэтэй / арлын дугаартай, УБЛ улсын дугаартай/ тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно.

******* ХХК /*******/ нь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж 2016 оны 12 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг ямар нэг байдлаар төлөөгүй байна.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд:

Хариуцагч ******* ХХК нь /*******/ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 73.255.773 төгрөг, зээлийн хүү 37.970.630.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.389.774 төгрөг, нийт 115.616.178.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү!гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ний гүйцэтгэх захирал Ё.Саранцэцэг нар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Энэхүү Эвлэрлийн гэрээг (цаашид Гэрээ гэх) нэг талаас: ******* хот, ******* дүүрэг, 1-р хороо олимпын гудамж, Тоёота төв хаягт байрлах ******* ББСБ ХХК РД:******* /цаашид А тал гэх/ түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал албан тушаалтай Ганцагаан овогтой Зандан,

нөгөө талаас: Сэлэнгэ аймаг, ******* бүргэдтэй сумын төв хаягт байрлах Баян- Ундарга ХХК РД:*******, түүнийг төлөөлж Ерөнхий захирал албан тушаалтай Ёндон овгийн Саранцэцэг /РД:МА59121109/ /цаашид Б тал гэх/ /цаашид хамтад нь Талууд гэх/ холбогдох бусад хууль, тогтоомжийг үндэслэн харилцан тохиролцож, зөвшөөрснөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэг: Ерөнхий зүйл

 

1.1.Энэхүү Гэрээгээр ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр авсан Зээлийн гэрээний үүрэгт нийт 115.616.178.85 /Нэг зуун арван таван сая зургаан зуун арван зургаан мянга нэг зуун далан найман төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлагын хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулах журмаар маргааныг зохицуулна.

 

Хоёр: Гэрээний зүйл

 

2.1 Б тал нь өргөдлийн шаардлагаас гэрээний төлбөр болох 115.247.300 /нэг зуун арван таван сая хоёр зуун дөчин долоон мянга гурван зуун төгрөг/ төгрөгийг төлнө. Төлбөрийг дараах байдлаар төлнө. Үүнд:

2.1.1 Б тал нь гэрээний үндсэн төлбөр болох 50.821.900 /тавин сая найман зуун хорин нэгэн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийн төлбөрийг 2018 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор ******* ББСБ ХХК-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5082053314 тоот дансанд төлнө.

2.1.2 Б тал нь үлдэгдэл төлбөр болох 64.425.400 /жаран дөрвөн сая дөрвөн зуун хорин таван мянга дөрвөн зуун төгрөг/ төгрөгийг төлбөрийг 2019 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор ******* ББСБ ХХК-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5082053314 тоот дансанд төлнө.

2.2 Гэрээний 2.1-д заасан асуудал нь Гэрээний зайлшгүй биелүүлэх нөхцөл болно.

2.3 Талууд эвлэрсэн тухай шүүхэд мэдэгдэж маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ.

Гурав: Талуудын эрх, үүрэг

 

3.1 Нэхэмжлэгч хариуцагчаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг Иргэний хуулийн дагуу шаардах эрхтэй.

3.2 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

 

Дөрөв: Бусад зүйл

 

4.1 Энэхүү гэрээ нь Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

4.3 Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргахэрхгүй бөгөөд өргөдөл гаргагч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

4.4 Энэхүү Гэрээг 3 хувь үйлдэж талууд нэг нэг хувийг, Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг хувийг тус тус хадгална.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Хариуцагч ******* ХХК-ний

төлөөлөгч: ******* гүйцэтгэх захирал Ё.Саранцэцэг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

... Тус шүүхэд ******* богд ХХК-ний нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж 115.247.300 төгрөгийг ******* ХХК нь нэхэмжлэгч ******* богд финанс ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч тал 368.878.85 /гурван зуун жаран найман мянга найман зуун далан найман төгрөг наян таван төгрөг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* ХХК-д/ холбогдуулан115.616.178.85 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 115.616.178.85 төгрөгнөөс нэхэмжлэгч 368.878.85 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, 115.247.300 төгрөг болон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736.031 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 115.247.300 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 734.186 төгрөгийн тал хувь болох 367.093 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 367.093 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 115.616.178.85 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид 115.247.300 төгрөг гаргуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736.031 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 115.247.300 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 734.186 төгрөгийн тал хувь болох 367.093 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 367.093 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗУЛ