Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

 

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр                           Дугаар 2022/ШЦТ/110                             Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.З,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Б-ын Зд холбогдох 2228000000133 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

,

Яллах дүгнэлтэд бичигдснээр:

Шүүгдэгч Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Далангийн 48-р байрны гаднах автомашины зогсоолд байрлах Н.Сын эзэмшлийн 07-76 ӨМҮ улсын дугаартай “Toyota priuse 20” маркийн автомашины хойд талын салхины шилийг, Ч.Сн эзэмшлийн 76-77 ӨМЕ улсын дугаартай саарал өнгийн “Toyota mark 2” маркийн автомашины ар талын салхины шилийг, О.Бын эзэмшлийн 05-16 УБА улсын дугаартай “Toyota land cruiser 200” маркийн автомашины урд болон хойд талын салхины шилийг, Т.Бын эзэмшлийн 99-49 УБИ улсын дугаартай цагаан өнгийн “Mercedes benz G 290” маркийн автомашины зүүн урд талын салхины шилийг тус тус өмдний бүсээр цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Згийн яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сын мэдүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед сэрээд байж байтал эхнэр утсаа хараад манай байрны групп чат дээр машинуудын шил хагалсан байна гээд зургийг нь дараад тавьсан байсан. Тэгээд тэр зургууд дунд манай машины хойд талын салхины шилийг хагалсан байсан. ...Хас үнэлгээ ХХК-ийн 2022.09.14-ний өдрийн 513 дугаартай дүгнэлттэй санал нийлж байна. Хохирлоо төлсөн учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний машин Toyota priuse 20 загварын машин. Миний машины ар талын салхины шил хагарсан байсан. Өөрөөр миний машинд эвдрэл гэмтэл байхгүй байсан гэжээ. /хавтаст хэргийн 49-50, 53-54, 58-59 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Сн мэдүүлэгт: 2022.09.12-ны өглөө би ажилдаа явах гээд гэрээсээ 08 цаг 50 минутын үед гэрээсээ гарахад миний машины ар талын салхины шил хагарсан байсан. Тэгээд ойр хавийг харахад 2 машины шил бас хагарсан байсан. Тэгээд хэн хагалчихав гээд хүмүүсээс асуухад хагалсан хүнийг цагдаа бариад явсан гэж хэлсэн. Тэр хүний миний машины шилийг сольж өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо тэр хүнээс нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй. ...Миний машин Toyota mark 2 загварын машин. Тэгээд ар талын салхины шил хагарсан байсан. Өөрөөр миний машинд эвдрэл гэмтэл байхгүй байсан гэжээ. /хавтаст хэргийн 63-64, 68-69 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Бын мэдүүлэгт: Би болсон явдлын талаах “Е.GG” барилгын тэнд байсан нэг эрэгтэй хүнээс асуусан. Тэр хүн нэг согтуу хүн өглөө машины шил хагалаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэр барилгын урд манай машин болон жижиг тэрэгний урд болон хойд талын салхины шилийг өмдний тэлээгээр ороолгож хагалаад байсан. Тэгээд 2 цагдаа ирээд баривчлаад аваад явсан. Хас үнэлгээ ХХК-ийн 2022.09.14-ний өдрийн 511 дугаартай дүгнэлттэй санал нийлж байна. Миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал байхгүй ...Миний машин нь Худалдаа хөгжлийн банкны нэр дээр байдаг банкны машин бөгөөд би банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч. Манай машин нь Toyota land cruiser 200 маркийн машин. Манай машины урд болон ар талын салхины шил хагарсан байсан. Өөрөөр машинд эвдрэл гэмтэл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 73-74, 78-79 дэх тал/       

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бын мэдүүлэгт: Би 2022.09.13-ны өдөр цагдаагаас таны машины шил хагарсан байна. Та цагдаагийн газар ирж уулзаарай гэж хэлэхээр нь цагаан хаднаас Даланзадгадад ирж 3-р баг 16-р байрны зогсоолд тавьсан байсан машинаа харахад зүүн урд талын салхины шилийг хагалсан байсан. Хас үнэлгээ ХХК-ийн 2022.09.14-ний өдрийн 507 дугаартай үнэлгээний дүгнэлттэй санал нийлж байна. ...Тэр хүн миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад одоо хохирол санал гомдол байхгүй. ...Миний машин нь Mercedes benz G 290 загварын машин бөгөөд би худалдаж аваад 1 жил болж байна. Машин Машины өмчлөгчийн нэрээ шилжүүлэн авч амжаагүй байгаа. Тэгээд миний машины зүүн урд талын хаалганы салхины шилийг хагалсан байсан. Өөрөөр машинд эвдрэл гэмтэл байхгүй байсан. ...Тэр хүн миний хохирлыг бүрэн барагдуулсан гэжээ. /хавтаст хэргийн 83-84, 87-88, 92-93 дахь тал/      

Гэрч Х.Нийн мэдүүлэгт: 2022.09.12-ны өглөө 07 цагийн үед гадаа хүмүүс шуугиад байсан. Тэгээд удалгүй машины шил хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 96-97 дахь тал/

Гэрч Н.Эийн мэдүүлэгт: Манай нөхөр МАК-д ажилладаг. Тэгээд 2022.09.11-ний өдөр ажлаасаа бууж байна. Одоо ажлаас гарлаа гэж надтай ярьсан. Тэгээд шөнө нь гэртээ ирээгүй болохоор би маргааш өглөө утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд би хүнээс асууж сурагласан чинь төвд архи уугаад машины цонх хагалаад эрүүлжүүлэх байранд байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газрын жижүүр рүү залгаад асуухад тийм байгаа гэж надад хэлсэн гэжээ. /хавтаст хэргийн 100-101 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14, 19-22, 27-29, 34-38, 43-45 дахь тал/

Үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17, 23-25, 30-32, 39-41 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1005 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Mercedes benz G 290 маркийн тээврийн хэрэгслийн хаалганы шил /зүүн урд/ 400.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 117-121 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1004 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Toyota land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил  /урд/ 950.000 төгрөг, салхины шил /хойд/ 950.000 нийт 1.900.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 122-126 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1006 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Toyota priuse 20 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил /хойд/ 110.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 127-131 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1007 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Toyota mark 2 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил /хойд/ 190.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 132-136 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 973 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Toyota priuse 20 маркийн тээврийн хэрэгсэл, Mercedes benz G 290 маркийн тээврийн хэрэгсэл, Toyota land cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл, Toyota mark 2 маркийн тээврийн хэрэгслүүдэд учирсан хохирол нийт 2.600.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 137-138 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 152 дахь тал/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 153-155 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 158 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн засаг даргын “” гэжээ. /хавтаст хэргийн 159 дэх тал/

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 164, 167, 170-171, 175 дахь тал/

            Хохирол төлбөр төлсөн талаарх Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 172 дахь тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 176 дахь тал/

            Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 177-179 дэх тал/

            Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 190-194 дэх тал/

            Хохирогч Ч.С, Н.С, О.Б нарын хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 197-199 дэх тал/

            Шүүгдэгч Б.Згийн “Б.З миний бие 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 55 дугаар байрны гадна Toyota land cruiser 200, Toyota mark 2, Toyota priuse 20, Mercedes benz G 290 маркийн тээврийн хэрэгслийн шилийг архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хагалсан. Миний бие нь энэ үйлдэлдээ гэмшиж тухайн машинуудын хохирлыг бүрэн барагдуулж, хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хавтаст хэргийн 200 дахь тал/

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 44 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 201-202 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 203-204 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Зд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Згийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Зд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Згийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.З нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 200 дахь тал/ гаргаж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 44 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 201-202 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Далангийн 48-р байрны гаднах автомашины зогсоолд байрлах Н.Сын эзэмшлийн 07-76 ӨМҮ улсын дугаартай “Toyota priuse 20” маркийн автомашины хойд талын салхины шилийг, Ч.Сн эзэмшлийн 76-77 ӨМЕ улсын дугаартай саарал өнгийн “Toyota mark 2” маркийн автомашины ар талын салхины шилийг, О.Бын эзэмшлийн 05-16 УБА улсын дугаартай “Toyota land cruiser 200” маркийн автомашины урд болон хойд талын салхины шилийг, Т.Бын эзэмшлийн 99-49 УБИ улсын дугаартай цагаан өнгийн “Mercedes benz G 290” маркийн автомашины зүүн урд талын салхины шилийг тус тус өмдний бүсээр цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 53-54, 58-59 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Сн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64, 68-69 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74, 78-79 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84, 87-88, 92-93 дахь тал/, гэрч Х.Нийн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14, 19-22, 27-29, 34-38, 43-45 дахь тал/, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17, 23-25, 30-32, 39-41 дэх тал/, шүүгдэгч Б.Згийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Згийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.З миний бие 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 55 дугаар байрны гадна Toyota land cruiser 200, Toyota mark 2, Toyota priuse 20, Mercedes benz G 290 маркийн тээврийн хэрэгслийн шилийг архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хагалсан. Миний бие нь энэ үйлдэлдээ гэмшиж тухайн машинуудын хохирлыг бүрэн барагдуулж, хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 200 дахь тал/-ээр шүүгдэгч Б.Згийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.З нь Прокуророос санал болгосон 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С, С, О.Б, Т.Б нарт шүүгдэгч Б.З нь нийт 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хохирогч Ч.С, Н.С, О.Б нарын хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 197-199 дэх тал/, шШүүгдэгч Б.Згийн “Б.З миний бие 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 55 дугаар байрны гадна Toyota land cruiser 200, Toyota mark 2, Toyota priuse 20, Mercedes benz G 290 маркийн тээврийн хэрэгслийн шилийг архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хагалсан. Миний бие нь энэ үйлдэлдээ гэмшиж тухайн машинуудын хохирлыг бүрэн барагдуулж, хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хавтаст хэргийн 200 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Зг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Б.З танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.З нь Н.С, С, О.Б, Т.Б нарын эд хөрөнгөд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.З нь хувийн байдлын зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.З нь хохирогч нарт нийт 2.600.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Згийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Б.Зг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Б.Зд 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Зд 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Зд торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.З нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Б-ыны Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Б.З шүүхээс оногдуулсан 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.З  хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С, С, О.Б, Т.Б нарт нийт 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.З цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ