Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 546

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Охиндийн 1-р баг, 1-р гудамж 3-20 тоотод оршин суух, Баянбуурал овогт Отгонбаярын Онон /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо, Зүүн баян уулын 9 дүгээр гудамж 07 тоотод оршин суух, Гаваа овогт *******ийн ******* /*******/-т холбогдох

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа:

... Миний бие 2014 онд Г.*******тай танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* төрсөн.

Хамт амьдарч байх хугацаанд манай нөхөр намайг зоддог мөн бид хоёр байнга хэрүүл маргаантай, гэртээ ч хонодоггүй байсан ба 2018 оны 06 дугаар сараас хойш манай нөхөр өөр хүнтэй хамтран амьдарч байгаа өмнө нь энэ хүнтэйгээ холбоотой байсан юм байна лээ. Үүнийг нь мэдээгүй байж байгаад сүүлд л мэдсэн. Одоо *******тай цаашид хамт амьдрах боломжгүй.

Мөн миний бие бага насны хүүхэдтэй нааш цааш явах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг өөрийн байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хандсан юм.

Иймд охин *******гийн төрсөн эцэг нь Г.******* мөн болохыг тогтоож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

 

Хариуцагч Г.******* 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие нь *******той 2014 онд танилцаж улмаар үерхэж явж байгаад 2016 оны 06 дугаар сарын 04-нд Үжингоо гэдэг охинтой болсон. Бид хоёр тэр мөчөөс хойш хэрүүл маргаантай амьдарсаар өдийг хүртэл эцэг эх эгч нарыгаа доромжлуулж байсан. Тийм болохоор салах шалтгаан маш их байна. Хүүхдийн тэтгэлгийн талаар хүлээн зөвшөөрч байна! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан охин Үжингоогийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчид 2014 онд танилцаж улмаар хамтран амьдарч байх хугацаанд 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин ******* төрсөн болох нь түүний 0000214631, бүргэлийн дугаар 4349000037 тоот төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож на.

Түүнчлэн охин *******гийн эцэг ******* мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг үндэслэн охин Үжингоогийн эцэг Г.******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус заасны дагуу хүүхэд эцэг, эхээр тэжээн тэтгүүлэх эрхтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх үр хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа хэдий ч энэхүү үүргийг биелүүлэх тул эл хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Г.*******аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид аль аль нь шаардлага гаргаагүй хэдий ч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд хүүхэд төрсөн цагаасаа ээжийнхээ асрамжид одоог хүртэл байгаа болон түүний байнгын асаргаанд байдаг эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан охин *******г эх *******гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Г.*******нь хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч ******* саад болохгүй байхыг тайлбарлах нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Г.*******ын төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаандтөлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600х12=2.107.200:2 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 29.836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2016 оны 06 дугаар сарын 04-нд төрсөн *******гийн төрсөн эцэг Г.******* мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү *******г эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Г.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эх ******* нь тус хуулийн 26.2-т заасан үүргийг эцгийн адил хүлээхийг, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг Г.*******т саад болохгүй байхыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгтзаасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасныг баримтлан хариуцагч Г.*******аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 29.836 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗУЛ