| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00458/И |
| Дугаар | 528 |
| Огноо | 2018-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 528
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би П.Гантулгын нэхэмжлэлтэй У.Ганбаярт холбогдох Тариан талбайд учирсан гэм хорын хохирол 3.595.250 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... У.Ганбаярын адуу нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний орой мөн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр удаа дараа орж тариалангийн талбай гүйцэтгэж 21 га тариалан талбай 0.6x42 га талбайд гүйцэт хохирол учруулсан үнэлгээ гаргасан.
Иймд хариуцагч У.Ганбаярын дээрх мөнгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч П.Гантулга, хариуцагч У.Ганбаяр нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... П.Гантулгын нэхэмжлэлтэй У.Ганбаярт холбогдох 3.595.250 төгрөгний нэхэмжлэл гаргасан боловч хохирлын хэмжээ нь буруу тогтоосон тул дахин үнэлгээгээр 336.000 төгрөгөөр үнэлж тогтоосон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 3.259.250 төгрөгөөс татгалзаж, 336.000 төгрөгний хэмжээнд эвлэрч, хохирлыг бяруугаар тохиролцож эвлэрсэн болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч П.Гантулга Хариуцагч: У.Ганбаяр
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Гантулга нь хариуцагч У.Ганбаяраас 3.595.250 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 3.595.250 төгрөгнөөс нэхэмжлэгч нь 3.259.250 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 336.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 72.473 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 336.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 10.730 төгрөгний тал хувь болох 5.365 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 5.365 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Гантулгад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч П.Гантулга болон хариуцагч У.Ганбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 336.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 72.473 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 336.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 10.730 төгрөгний тал хувь 5.365 төгрөгийг хариуцагч У.Ганбаяраас, үлдэх 5.365 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Гантулгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ