Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 533

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 3 дугаар хэсэг 154 тоотод оршин суух, Монгол овогт Цэрэнбалжирийн Жавзмаа / МД 72071464/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 3 дүгээр хэсэг 154 тоотод оршин суух, Тайж овогт Галсандоржийн Отгонбаатар /МЮ74021971/-т холбогдох

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Жавзмаа, хариуцагч Г.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуцралдаанд гаргасан тайлбартаа:

... Ж.Туул миний бие Ц.Баатархүүтэй 2011 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд хүү Б.Баттулга төрсөн. 2014 оноос бид хоорондоо таарамжгүй болж Ц.Баатархүү ажил төрөл хийхгүй, архи дарс ууж цаашид амьдрахад бэрхшээлтэй болж 2015 оноос тус тусдаа болсон.

Шүүхээр орохоос өмнө эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч нэгэнт тусдаа 3 жил амьдарсан болохоор одоо эвлэрэхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Ц.Баатархүү ч гэсэн салах хүсэлтэй байгаа. Хүү Б.Баттулгыг би өөрийн асрамжинд авна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Ц.Баатархүүгээс хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч Г.Отгонбаатар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:

 

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Жавзмаа нь хариуцагч Г.Отгонбаатар холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Отгонбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хүүхдийн эцэг биш гэж маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч Ц.Жавзмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Зохигчид 2002 онд танилцаж, улмаар хамтдаа амьдарч, хамтын амьдралтай байх хугацаандаа Ц.Жавзмаа нь 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүү О.Мягмардорж, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин О.Учрал, О.Энхжин нарыг төрүүлсэн байх бөгөөд зохигч гэрлэлтийн баталгаагүй ч хүүхдүүдийг эцэгээр нь овоглосон үйл баримтууд хэрэгт авагдсан хүүхдийн 0088957 Г-126, 0087466 Г-146, 0087467 Г-417 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд О.Мягмардорж, О.Учрал, О.Энхжин нарын төрсөн эцэг нь Галсандоржийн Отгонбаатар мөн болохыг тогтоож, эцэг Г.Отгонбаатараас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, хүү О.Мягмардорж, охин О.Учрал, О.Энхжин нар зохигчидыг тусдаа амьдрах хугацаанд эхийнхээ асрамжид байсан болон нэхэмжлэгч цаашид хариуцагчтай хамтран амьдрах хүсэлгүй, Отгонбаатарын Өмноговь аймагт ажиллаж амьдардаг, хүүхдүүд дээрээ ирж очин байдаг байсан зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Ц.Жавзмаагийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2005 оны 03дугаар сарын 01-ний өдөр хүү О.Мягмардорж, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин О.Учрал, О.Энхжин нарын эцэг нь Г.Отгонбаатар мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт 2005 оны 03 дугаар сарын 01-нийөдөр хүү О.Мягмардорж, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин О.Учрал, О.Энхжин нарыг эх Ц.Жавзмаагийн асрамжид үлдээсүгэй.

3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар  хүү О.Мягмардорж, охин О.Учрал, О.Энхжин нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагчГ.Отгонбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргууланорон нутгийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаархариуцагч Г.Отгонбаатараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 48.665 төгрөгийг гаргуулан  улсын орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЗУЛ