Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 170/2022/0160/Э |
Дугаар | 2022/ШЦТ/160 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч А.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох 2223001250166 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 10 дугаар сард иргэн Г.ийн хариулгахаар өгсөн адуунаас 1 тооны унагатай гүүг завшиж 1.200.000 төгрөгний хохирол учруулсан буюу “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир хохирогч болон иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч А.******* 2021 оны 10 дугаар сард иргэн Г.ийн халиун алаг зүсмийн хязаалан унагатай гүүг итгэмжлэн хариуцсан этгээдэд мэдэгдэлгүй иргэн Н.д худалдан борлуулж өөртөө завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Энэ талаараа мэдүүлсэн хохирогч Г.ийн “...халиун алаг зүсмийн унагатай гүү гэдэг айлын адуунд байсан юм. ...хавар нь отрын адуу ирээд гүүгээ авъя гэсэн чинь танай гүү үхчихсэн гэж надад хэлсэн. ...Ийм адуу байсныг манай хүргэн , нар мэднэ. Тухайн үед даагатайгаа явсан...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Н.гийн “...******* над руу залгаад адууны мөнгө байна уу гэхээр нь надад нэг адууны мөнгө байна авах юм уу гэсэн чинь за тэгье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа ахиж над руу залгаад отрын адуугаа тараах гээд байна та Сурангийн нуруунд ирээд нөгөө адуугаа аваад байх гэхээр нь бид хоёр Сурангийн нуруунд очоод халиун алаг зүсмийн байдсан гүү авсан. ...Надад ******* духан дээрээ сартай, 4 хөл шийр цагаан, бөөрөн дээрээ том цагаан алагтай байдсан гүү өгсөн. ******* тухайн гүүг надад өөрийнхөө эзэмшлийн гүү гэж надад хэлсэн. Би тухайн гүүг 600,000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Би *******д Сурангийн нуруунд анх очихдоо 300,000 мянган төгрөг бэлнээр, сүүлд данс руу 300,000 мянган төгрөг шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ын “...Манай хадам ах Г.ийн адууг би хардаг байсан юм. ...10 дугаар сард ынх оторт адуугаа ******* гэдэг залууд өгсөн юм. Тэгээд 2021 оны хавар отрын адуу ирэхэд би аас унагатай гүүгээ авъя гэж хэлсэн чинь танай гүү унагатайгаа оторт яваад үхчихсэн гэж ******* хэлж байна гэж надад хэлэхээр нь би ахад танай гүү чинь оторт яваад ирээгүй шүү үхчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд 2022 оны хавар Отгон сумын Буянт багт ажлаар явж байсан чинь Отгон сумын Буянт багийн иргэн Н.гийн адуунд манай унагатай гүү зүсээрээ байж байхаар нь би адуу хариулж байсан д энэ манай гүү байна. Яагаад танай адуунд байж байдаг юм гүүгээ авъя гэсэн чинь би энэ гүүг ******* гэдэг хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө авчихвал гүүг чинь өгөхөд бэлэн байна гэж надад хэлсэн. Тухайн гүүг ын адуунд ороод *******д отрын адуунд өгснийг манай сумын гэдэг залуу мэднэ. Босоо нуман тамгатай халиун алаг зүсмийн халтар унагатай гүү байсан юм. Тухайн үед манай суманд унагатай гүү 1,000,000 төгрөгний үнэтэй байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ын “...2020 оны намар ахын адуунд байсан халиун алаг зүсмийн унагатай гүү манай адуунд нийлчихсэн байсан юм. Тэгээд намар манайх оторт адуугаа өгөхдөө би ахад та гүүгээ яах юм бэ гэж асуусан чинь чи өөрийнхөө адуутай оторт өгчих гэхээр нь би өөрийнхөө адуутай оторт өгөөд явуулсан. Тэгээд 2021 оны хавар отрын адуу ирсэн чинь ахын унагатай гүү байхгүй болохоор нь би яасан талаар нь асуусан чинь хонгилдоод үхчихсэн гэж надад хэлсэн. Тэгээд саяхан байж байсан чинь нөгөө үхчихсэн гээд байсан унагатай гүү чинь Буянт багт гийн адуунд байна гэж надад хэлсэн. ...10 дугаар сард ******* гэх залууд 18 тооны адуу оторт өгсөн. Тэр адуун дотор ахын халиун алаг зүсмийн унагатай гүү байсан. Духан дээрээ жижиг сартай, 4 хөл нь шийр цагаан, нуман тамгатай хонгор унагатай гүү байсан. Би тухайн гүүг одоо харвал танина...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Г.ийн “...Манайх 2021 оны хавар Отгон сумын Буянт багийн нутаг гэх газар хаваржиж байсан юм. Тэгсэн чинь нэг өдөр ах над руу утсаар залгаад ах нь нэг хүнээс байдас худалдаж авсан юм. Чи тэрийг очоод авчихаач Хутгатын аманд гэдэг айлын гадаа уячихсан байгаа гэж хэлэхээр нь тухайн адууг би очиж авч ирээд ахын адуунд тавьсан юм. Тэгээд 2021 оны зун 06 дугаар сард би Буянт багт адуугаа барьж авах гээд байж байсан чинь ах над дээр ирээд энэ Халиун алаг зүсмийн гүү хэний гүү вэ гэж асуухаар нь ахын гүү гэж хэлсэн чинь тэгээд л яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч М.ы “...******* над руу утсаар залгаад, мань чинь адуугаа тараах гэсэн чинь ганцаараа хүчрэхгүй байна. Чи хүрч ирээд хамт тараагаад өгөөч гэж гуйхаар нь би Сурангийн нуруунд ахтай очсон юм. Тэгээд бид 3 тэнд морио юүлж дуусчихаад байж байсан чинь ах явахаар болоод явахдаа тэнд оторлож байсан адуунаас Халиун алаг зүсмийн туранхай гүү хөтлөөд явсан...” гэсэн мэдүүлгээр болон “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн “2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 132 дугаартай “Шинжилгээний явж үр дүнг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын байдлаар унагатай гүүний зах зээлийн үнэлгээг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд “иргэн хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгчид унагатай гүүг хариулуулахаар итгэмжлэн хариуцуулсан байна.
Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгч этгээдэд мэдэгдэлгүй дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо ашиглаж захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгчийн хувьд Г.ийн итгэмжлэн хариуцуулсан унагатай гүүг завшиж ******* хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч А.*******г бусдын итгэмжлэн хариуцуулсан халиун алаг зүсмийн хязаалан унагатай гүүг өөртөө завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар А.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого болох 300000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.******* хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирлоо бүрэн барагдуулсан нь “хохирол төлсөн баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч А.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******г 01 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч А.*******д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар А.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого болох 300000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА