| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00454/И |
| Дугаар | 526 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 526
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг 5 дугаар байр 27 тоотод оршин суух, ******* овогт Долгормаагийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн Шуудан үйлчилгээний газар /дарга *******/-т холбогдох
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, Логистик менежрийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... ******* аймгийн Шуудангийн Үйлчилгээний Газрын дарга ажилтай ******* нь цэвэр өөрийн дотоод үзэмж болон намын ялгаварлаар намайг удаа дараа ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсуулж буй тул би маш их гомдолтой байгаа болно.
*******ын 2018 оны 09 дүгээр сарын 04 ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Миний бие нь 2016 оны 11 сарын 04-ны өдрийн дугаар 6/192 тоот Монгол Шуудан ХК-ны захирлын Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар ******* аймгийн ШҮГ-ын Логистик менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Уг тушаал нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа болно.
Мөн 2014 оны 01 дүгээр сарын 09 ны өдрийн №6/3 тоот Монгол Шуудан ХК-ны захирлын Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар ******* нь Логистик үйлчилгээний төвийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болно.
Дээрх 2 тушаалаас харахад 2014 оноос л Монгол Шуудан ХК нь Логистик ачаа тээврийн төвийг эхлүүлэн ажилуулж байгаа ба тус орон тоо нь өнөөдрийг хүртэл хүчинтэйгээр ажиллаж байгаа нь харагдаж байна. Мөн Монгол Шуудан ХК нд Тээвэр зууч, Логистикийн газар болон 3 улсын хил болох Хятад, ОХУ-ын хил залгаа аймаг болох Замын-Үүд боомт, ******* аймгий- Алтанбулаг боомт дээр Логистик /Ачаа тээврийн/ хэсэг ажиллаж байна.
******* аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын жил бүрийн төсөв, төлөвлөгөөг тухайн жилийн 2-3 сард багтаан аймаг болон дүүргүүдийн шуудангийн салбарын дарга нартай бүрчлэн уулзаж баталдаг. Гэвч 2018 оны төсөв төлөвлөгөө батлах удирдах ажилтагь зөвлөлөгөөнд ******* нь бүтэн 20 гаруй хоног архи ууж ажилдаа болон цугларалтанд очоогүй, үүний улмаас Монгол Шуудан компаниас ЗУХ, Хангамжийн дарга нар болон 3 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж манай ажлыг шалгахад ******* нь гүн шарталтын байдалтай манай ялгагч Аззаяагаар хордлого тайлах дусал хийлгэж байсан төдийгүй *******д удирдах ажилтаны цугларалтанд явахад бэлтгэн илтгэх ажлын тайланг миний бие бичиж бэлэн болгож нягтлан бодогч С.Нороврэнцэнд хүлээлгэн өгсөн юм. Тэр үед 2018 оны бүтэц орон тооны төлөвлөгөөнд миний албан тушаал хасагдаагүй хэвээр санал хүргэгдрэн байсан.
******* нь 2018 оны 05 дугаар сард хотод ажиллаж байх хугацаандаа орон тооны төлөвлөгөөг дахин өөрчлөн батлуулсан болсоныг ажпаас халах тушаал гарсан өдөр мэдсэн.
Миний албан тушаал дээр 2-3 хүнийг ээлжлүүлэн албан тушаалын нэршлийг дур мэдэн удаа дараа албан тушаалаа ашиглан өөрчлөн ажиллуулж байсан болно.
2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр надтай дахин Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2018 оны 07 сарын 01 ны өдөр хүртэл гэж хугацаа заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульнд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаа бичдэггүй шүү дээ гэхэд би мэдэж байна заавал хугацаа бич гэж хэлдэг байсан. Ингээд 2018 он гарахад дахин миний хөдөлмөрийн гэрээг сунган 2018.07.01-нээс 2019.07.01 хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь миний ажлын байр хэвээр байгаа нь нотлогдож байна.
2018.05.31 өдөр ажлаас цомхотголоор халах болсон гэсэн мэдэгдэл дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдсэн гэвч ******* нь чи зүгээр л танилцчих над дээрээс танилцуул гэсэн гэв. Тэр даруй би Монгол шуудан Компанийн СТГ-ын захирал Д.Баттулгаас та нар яагаад намайг цомхотголд оруулж байгаан гэхэд танай дарга орон тооныхоо төлөвлөгөөг гаргаж өгч батлуулсан тул бид сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн. Ингээд би *******ын ажлын өрөөнд 2 уулаа улзан асуусан яагаад намайг цомхотгож байгаа юм энэ мэдэгдэл чинь буруу байна шдээ гэхэд ******* нь чи тайван бай би чамайг халахгүй чиний Логистикийн Менежрийн /ачаа тээврийн/ ажил чинь хэвээрээ байгаа санаа зоволтгүи би зохицуулна гэсэн. /утсаар ярьсан бичлэг байгаа/
Ингээд миний бие нь 2018 оны 06 сарын 21 нээс ээлжийн амралтаа эдлэн 07 сарын 24 нд ажилдаа эргэн ороход ******* нь тус өдөр надтай утсаар ярин юу ч болоогүй юм шиг би хотод ажилтай явна чи нийт ажилчидийнхаа үнэлгээг хийгээд төвруу явуул гэж ярьж байсан атлаа маргааш өдөр болох 2018.07.25 ны өдөр манай ажилтан нярав Лхамаатай утсаар ярин өрөөнөөс миний халагдсан тушаалыг авчруулж өгсөн. Эндээс харахад өөрөө байхгүй байж халах тушаал гаргаад эрт бэлдсэн байсан гэж ойлгогдоно.
******* нь надад ярьж байсан яриандаа: би чамайг хуурч халж байсан одоо дахин оролдохгүй надад нэг шил архи аваад өгчих /1ш 0,75гр архи авч өгсөн болно./ чи надад ажлаа өгөхгүй шүүхдсэн бол буцаад ажилдаа орох байсан байна лээ. Иймд би чамтай юм ярихгүй гэж согтуу эрүүл үедээ их ярьдаг байсан. Мөн ******* нь надад хэлэхдэа.МАН-ын хорооноос АН- ын гишүүнчилэлтэй Д.*******г ажпаас нь халахгүй юу хийгээд байгаан гээд дарамталж байна гэж согтуудаа хэлж ам алдсан.
Ингээд ******* нь ямар ч үндэслэлгүй намайг удаа дараа ажлаас халж байгаа нь цэвэр намын харьяалалаар гэх шалтгаанаар албан тушаалаа хэтрүүлэн хувь хүний эрхийг ноцтой зорчиж байна.
2017 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн №311 тоот ******* аймаг дахь сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний бие нь ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн томилогдсон болно. Гэтэл дахин ажлаасаа үндэслэлгүй халагдлаа.
Хариуцагч тал тайлбартаа 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ хавсаргасан байна. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг шүүхэд өгөөгүй байна. Тус гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн хугацаатай байгуулсан. Миний бие Хөдөлмөрийн гэрээгээ нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.
Энэ Хөдөлмөрийн гэрээ нь миний ажлын байр хэвээрээ хадгалагдаж байгааг нотолж байгаа баримт юм. Цомхтгол мэтээр өөрчлөлт оруулаад дараа нь намайг ажлаас халж дахин нэр томьёог оруулж өөр хүн ажилд авна. Хэдийгээр хувьцаат компани боловч ингэж дураараа аашилан дуртай үедээ албан тушаалын нэрийг өөрчлөн, өөрт таалагдахгүй шударга үнэн шаардлага тавьсан хүнд дургүйцлээ илэрхийлэн ажил, амьдарлыг минь хохироож байгаад гомдолтой байна.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа! гэжээ.
Хариуцагч: ******* аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие МШК-ны гүйцэтгэх захирлын 2018 онд баталсан орон тоо бүтцийн дагуу логистикийнменежер Д.*******гийн бүтэц орон тоог 2018 оны 07 сарын 01-нээс эхлэн бүтэц орон тооныцомхтголоор хассан.Д.*******д хуулийн дагуу 1 сарын өмнө бүтэц орон тооны цомхтголд орохбичигийг гардуулж танилцуулсан. Ингээд Д.*******г хуулийн дагуу 2018 оны 07 сарын 25-ны өдрийн№22 тушаалаар ажлаас чөлөөлж ажлаас чөлөөлөгдсөний 2 сарын тэтгэмж 1.400.000 төгрөг, 2018 оны амралтын мөнгийг бодож олгосон. Мөн логистикийн менежерийн орон тоон дээр Д.******* нь 2016 оноос 2018 оны 7 сарын 25 хүртэл ажиллаж байсан нь миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээгээрнотлогдож байна. Иймд миний гаргасан тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, Логистик менежерийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Монгол шуудан компаний гүйцэтгэх захирлын 2018 онд батлагдсан орон тоо бүтцийн дагуу логистикийн менежер Д.*******гийн орон тоог 2018 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн цомхтголоор хассан. Миний гаргасан тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Нэхэмжлэгч Д.*******г ******* аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот тушаалаар Шуудангийн үйлчилгээний газрын логистик менежерээр томилон ажиллуулсан байх ба 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4,7.5-ыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч ... Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирлын ******* Шуудан үйлчилгээний газрын 2018 оны зардлын болон орон тооны төлөвлөгөөнд Д.*******гийн орон тоо хасагдсан ба дээрх төлөвлөгөөний доод талд 2018 оны 07 дугаар сарын 01-нээс логистикийн менежерийн орон тоог хасч, цалингийн санг 4620.0 мянган төгрөгөөр бууруулсан болно... гэх тайлбар гаргаж байгаа ч дээрх баримт нь эргэлзээтэй.
Тухайлбал: Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэнбайгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой орон тоог хасахыг хэлэх бөгөөд тус компанийн ТУЗ-ийн тогтоол хэрэгт байхгүй, ямар үндэслэлээр Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон нь тодорхойгүй байх ба хэрэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон болон уг албан тушаал байхгүй байхаар баталсан албан ёсны шийдвэр гарах ёстой атал байхгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй Логистик инженерийн орон тоо хасагдсан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.*******г ******* аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Логистикинженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.031.004 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх олговроос ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Цалингийн тооцоолол: Д.*******гийн 2018 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр /636.913+455.000+736524/=1.811.436 төгрөгийг 3 сард тооцоод /2.031.004 төгрөг : 3сар/ дундаж цалин 603.812 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 603.812 төгрөгийг ажлын 22 хоногт тооцоод /603.812 төгрөг:22 хоног/ 27.446 x 8 хоног = 219.568 төгрөгөөр тооцов.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.
Мөн ажлаас чөлөөлсөн даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг болно.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн плаш дээрх хариуцагчтай утсаар ярьсан тухай бичлэг нь сонсогдохгүй нотлох баримтын шаардлага хангах тул нотлох баримтаас хасч нэхэмжлэгчид буцаан өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ******* овогтДолгормаагийн *******г ******* аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.031.004 /хоёр сая гучин нэгэн мянга дөрөв/ төгрөгийг хариуцагч ******* аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж,баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 47.446 төгрөггаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ