Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох 2207000000105 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урд Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 сарын хорих ялаар тогтоож, улмаар хорих ял эдлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авагдаж байсан ******* овгийн *******ы ******* /Регистрийн дугаар *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Багахангай дүүргийн 2 дугаар хороо, тоот гэртээ болон гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.тэй хардалтын улмаас маргалдаж түүний биед гараар цохих, өшиглөх, түлхэх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбээнд шарх, баруун зүүн доод зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.*******ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Л. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би Хангай булаг дэлгүүр орж нэг шил Quily нэртэй архи дэлгүүрээс аваад гарч ирээд ад өгсөн чинь , , хамтран амьдрагч Ж.******* 3 машинд уух гэхээр нь манай гэрт очоод уучих гэж хэлээд бид 4 гэрт ирээд архи хувааж ууж байгаад хамтран амьдрагч ******* нар маргалдаад байхаар нь би болиоч гэж хэлсэн чинь ******* ширээний хажууд сандал дээр сууж байгаад эргэж хараад миний хамар луу нэг удаа гараараа цохисон. чи болиоч, өөрөө эхнэрээ зоддог юм байна гэсэн чинь чамд хамаагүй гээд миний баруун чих рүү баруун гараараа нэг удаа цохисон чинь гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би гэрээс гараад гадуур хүн байна уу гээд харсан чинь хойд айлын ах хашаандаа утсаар яриад байж байхаар нь би хашаан дотроосоо утсаа өгөөч гээд гар утсыг нь гуйж аваад цагдаад дуудлага өгч байсан чинь ******* гэрээс гарч ирээд утас булааж аваад намайг түлхэж унагаагаад миний зүүн гуянд нэг удаа өшиглөсөн. Тэгээд хэвтэж байсан чинь цагдаа нар ирсэн.” /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагийн үед хашаандаа утсаар яриад явж байсан чинь урд айлын ахаа гээд дуудахаар нь харсан чинь хамраас цус гарчихсан та утсаа өгөөч гэхээр нь утсаа өгсөн чинь утсаар яриад байсан чинь ******* гэрээс гарч ирээд утсыг нь булааж аваад түлхээд унагаасан. Тэгэхээр нь боль гээд хэлсэн чинь *******, ийн дээр нь гараад суусан. Тэгсэн чинь ийн гэрээс гарч ирсэн. ад наад хоёрыгоо салгаач гээд хэлсэн чинь салгасан, газар хэвтээд байсан. Удалгүй цагдаа нар ирсэн.” /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ байж байхад манай гэрт ирээд хонь зармаар байна гээд бид хоёр дэлгүүр явж байсан чинь *******, хоёр дэлгүүрийн өмнө ирсэн. Тэгээд , нар уулзаад хонио 100,000 төгрөгөөр зарахаар болоод нэг шил архи аваад өгчих гээд ээр авхуулаад машин дотор уух гэсэн чинь манай гэрт очоод ууя гээд Л.ийн гэрт очоод уугаад сууж байсан чинь Ж.******* Л.ийн хамар луу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь чи болиоч гээд хэлээд гэрээс гараад гэр лүүгээ явсан.” /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд *******, , бид 3 тойроод суугаад Л. зүүн талын орон дээр сууж байсан. ******* архиа задлаад бид 3 хувааж ууж байгаад ******* эхнэртээ хийгээд өгсөн чинь эхнэр нь уухгүй орой ажилтай гээд хэлсэн чинь чи яагаад байгаа юм бэ гээд уурлаад хундагатай архиа ширээн дээр тавиад эргэж хараад эхнэрийнхээ хамар луу нэг удаа баруун гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан. Тэгсэн , чи болиоч гээд хэлсэн чинь чамд хамаагүй гээд хэлсэн. Тэгээд гэрээс гараад явсан. Удалгүй Г. гэрээсээ гарсан чинь ******* араас нь гарсан. Тэгсэн чинь удалгүй болиоч гээд гадаа хүн дуугарахаар нь би гэрээс гараад харсан чинь гэрийн баруун хойно Л. газар хэвтчихсэн Ж.******* дээр нь сууж байхаар нь би очоод салгасан.” /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Л.ийн биед баруун чихний дэлбээнд шарх, баруун зүүн доод зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Шинжээч эмч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Л.ийг өөрийн биеэр үзэхэд хамрын нуруу бага зэрэг хавдаж овойсон байсан. Хамрын таславчийн мурийлт гэмтлийг гадна үзлэгээр үзэж оношлох боломжгүй ба чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр хамрын таславчийн мурийлт гэмтлийг оношлуулах ёстой. Л.ийн биед үзлэг хийхэд хамрын таславч нь мурийсан өөрчлөлт тогтоогдоогүй учраас хамрын таславчийн мурийлт оношийг үгүйсгэн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтэд дурдаагүй болно.” /хавтаст хэргийн 76 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.*******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Багахангай дүүргийн 2 дугаар хороо, тоот гэртээ болон гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.тэй хардалтын улмаас маргалдаж түүний биед гараар цохих, өшиглөх, түлхэх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбээнд шарх, баруун зүүн доод зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ. Тухайлбал;

 

Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* ширээний хажууд сандал дээр сууж байгаад эргэж хараад миний хамар луу нэг удаа гараараа цохисон чинь чи болиоч, өөрөө эхнэрээ зоддог юм байна гэсэн чинь чамд хамаагүй гээд миний баруун чих рүү баруун гараараа нэг удаа цохисон, гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагийн үед хашаандаа утсаар яриад явж байсан чинь урд айлын ахаа гээд дуудахаар нь харсан чинь хамраас цус гарчихсан та утсаа өгөөч гэхээр нь утсаа өгсөн чинь утсаар яриад байсан чинь ******* гэрээс гарч ирээд утсыг нь булааж аваад түлхээд унагаасан. Тэгэхээр нь боль гээд хэлсэн чинь *******, ийн дээр нь гараад суусан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манай гэрт очоод ууя гээд Л.ийн гэрт очоод уугаад сууж байсан чинь Ж.******* Л.ийн хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь чи болиоч гээд хэлээд гэрээс гараад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* эхнэртээ хийгээд өгсөн чинь эхнэр нь уухгүй орой ажилтай гээд хэлсэн чинь чи яагаад байгаа юм бэ гээд уурлаад хундагатай архиа ширээн дээр тавиад эргэж хараад эхнэрийнхээ хамар руу нэг удаа баруун гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан. ... Тэгээд удалгүй Г. гэрээсээ гарсан чинь ******* араас нь гарсан. Тэгсэн чинь удалгүй болиоч гээд гадаа хүн дуугарахаар нь би гэрээс гараад харсан чинь гэрийн баруун хойно Л. газар хэвтчихсэн Ж.******* дээр нь сууж байхаар нь би очоод салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн Л.ийн биед баруун чихний дэлбээнд шарх, баруун зүүн доод зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт. /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Шинжээч эмч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Л.ийг өөрийн биеэр үзэхэд хамрын нуруу бага зэрэг хавдаж овойсон байсан. Хамрын таславчийн мурийлт гэмтлийг гадна үзлэгээр үзэж оношлох боломжгүй ба чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр хамрын таславчийн мурийлт гэмтлийг оношлуулах ёстой. Л.ийн биед үзлэг хийхэд хамрын таславч нь мурийсан өөрчлөлт тогтоогдоогүй учраас хамрын таславчийн мурийлт оношийг үгүйсгэн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтэд дурдаагүй болно.” /хавтаст хэргийн 76 дах тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Л.ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

 

 Мөн шүүгдэгч Ж.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн  5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

 

Хохирогч Л. нь шүүгдэгч Ж.******* нар нь хамт амьдардаг болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Л.ийн биед баруун чихний дэлбээнд шарх, баруун зүүн доод зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн хувьд прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ж.*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэв шүүгдэгч нь 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Ж.*******т мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос Ж.*******ийн үйлдэл, холбогдолд 2022 оны 04 дүгээр сарын   22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 66 дахь тал/ үйлдсэний дараа мөрдөгчийн зүгээс яллагдагчаар мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/ авахдаа огноог “2022 оны 02 сарын 28-ны өдөр” гэж тэмдэглэлд тусгасан боловч яллагдагчид эрх, үүргийг тайлбарласан баримтад “2022 оны 04 сарын 28-ны өдөр” гэж яллагдагч гараар бичсэнээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогчдоос энэ талаар тодруулахад эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гараагүй байхад яллагдагчаар мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үүсгэсэн өдөр мэдүүлэг өгсөн гэж шүүгдэгч мэдүүлж байх тул техникийн шинжтэй алдааг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ы *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Ж.*******т мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л. нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ВОЛОДЯ