Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт  *******ын *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2207000000111 дугаартай

хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт  төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*******” *******т ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух, ******* овогт  *******ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд , ийн гэр хороололд байрлах “” дэлгүүрийн зүүн талд иргэн Д.той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Д.ыг нэг удаа тонгорч унагаан биед нь духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... 2022 оны 5 дугаар сарын 04-нд би халамцуу байсан. Д.тай “” дэлгүүрийн гадна таарсан. Д. намайг “зайл” гээд хэрүүл, маргаан хийсэн. Ингээд хоорондоо муудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 180.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4, 54 дэх тал/,

гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,

гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

"*******" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/41 дугаартай цалингийн тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Яллагдагч А.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34 дэх тал/,

Хохирогч Д..ын эмчилгээний зардал авсан баримт /хавтаст хэргийн 61 дэх тал/

Яллагдагч А.*******ээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гаргасан хүсэлт, /хх-ийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд , ийн гэр хороололд байрлах “” дэлгүүрийн зүүн талд иргэн Д.той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Д.ыг нэг удаа тонгорч унагаан биед нь духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаартайД.ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

шүүгдэгч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... 2022 оны 05 дугаар сарын 04-ний би халамцуу байсан. Д.тай “” дэлгүүрийн гадна таарсан. Д. намайг “зайл” гээд хэрүүл, маргаан хийсэн. Ингээд хоорондоо муудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын “... дэлгүүрийн урд хаалганы хажууд А.******* зогсож байсан. Тэгээд би А.*******ийн хажуугаар нь гараад дэлгүүр ороод худалдагчаас нэг шил архи өгөөч гээд гуйсан чинь өгөхгүй, архи зээлээр өгөхгүй гээд өгөөгүй. Тэгэхээр нь би дэлгүүрээс гараад ирсэн чинь А.******* дэлгүүрийн үүдэнд байж байхаар нь хажууд нь яваад очсон. Тэгээд бид хоёр нэг мэдсэн чинь хоорондоо муудалцаад А.******* намайг хүзүүг чинь хуга мушгина гээд намайг тонгороод газар унагасан... Би юунаас болж муудалцсанаа сайн мэдэхгүй байна. Би нилээн согтуу байсан... Намайг дэлгүүрийн зүүн талд явган хүний замын хажууд шороон зам дээр унагаасан.” гэх мэдүүлэг,  

гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед , ийн дэлгүүрийн зүүн талд хашааны хажууд ы хамт юм яриад зогсож байсан чинь бид хоёрын хажууд А.******* ирээд зогссон. Тэр үед дэлгүүрээс Д. гараад бид хэдийн хажууд ирсэн. Тэгээд А.*******, Д. нар хоорондоо маргаад эхэлсэн чинь Д., А.*******ийг барьж авах гэсэн чинь А.*******, Д.ыг барьж аваад өөрөө суугаад дээгүүрээ аваад шидсэн. Тэгсэн чинь Д. толгойгоороо газар мөргөөд унаад босоод ирэхдээ Д.ын толгойноос нь цус гарчихсан байсан... Тэр хоёр бие биенийгээ цохиогүй. А.*******, Д.ыг суугаад дээгүүрээ аваад газар шидсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед , ийн дэлгүүрийн зүүн талд хашааны хажууд Д.ын хамт юм яриад зогсож байсан чинь бид хоёрын хажууд А.******* ирээд зогссон. Тэр үед дэлгүүрээс Д. гараад бид хэдийн хажууд ирсэн. Тэгээд А.*******, Д. нар хоорондоо маргаад эхэлсэн чинь Д., А.*******ийг барьж авах гэсэн чинь А.*******, Д.ыг барьж аваад өөрөө суугаад дээгүүрээ аваад шидсэн. Тэгсэн чинь Д. толгойгоороо газар мөргөөд унаад босоод ирэхдээ толгойноос нь цус гарчихсан байсан... Тэр хоёр бие биенийгээ цохиогүй, А.*******, Д.ыг суугаад дээгүүрээ аваад газар шидсэн..." гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.******* нь хохирогч Д.ыг толгой дээгүүрээ давуулан  донгорч унагахдаа Д.ын духанд шарх бүхий гэмтэл учруулахыг хүсээгүй боловч түүний тонгорсон шууд бус санаатай үйлдлийн улмаас Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.*******эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул А.******* нь хохирогч Д.ыг тонгорч унагаан биед нь духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.******* нь хохирогч Д.т мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 180.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Д.ын эмчилгээний зардал авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 61 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Иймд А.******* нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар, саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч А.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд А.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч А.*******эд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь оногдуулсан 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.*******эд мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН