| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2022/0006/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/08 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Г.Баясгалан,
хохирогч Б.*******,
шүүгдэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2207000000126 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, хамтран амьдрагч болон 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,
Урьд ******* дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Я.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03-аас 04 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч, хохирогч Б.*******ийн толгой хэсэгт гутлаар 3 удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2022
оны 4 дүгээр сарын 19-нд ******* тэмцээнд яваад шөнө ирэхдээ нэлээд согтуу ирсэн. Өөрөө зарим үйлдлээ сайн мэдэхгүй байсан. Толгойноос цус гарахад угааж өгсөн. Цагдаа дуудахад ийг эрүүлжүүлэх байр руу авч яваад намайг эмнэлэгт хүргэж өгөөд оёулсан. Одоо шарх сорви зүгээр эдгэсэн... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт / хх-ийн 33-43 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/,
Яллагдагч Я.ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дахь тал/,
Хохирогч Б.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03-аас 04 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч, хохирогч Б.*******ийн толгой хэсэгт гутлаар 3 удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Я.******* бид хоёр 1 жил хамт амьдарч байна. 2022 оны 4 дүгээр сарын 20-нд шилжих шөнө 03 цагийн орчимд 4-36 тоотод хамтран амьдрагч Я.ийн гэрийн жижиг өрөөд нь унтаж байсан чинь Я.******* гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд “манайд хүн орж ирсэн үү” гээд орилоод, асуугаад жижиг өрөөнд орж ирэхээр нь би сэрээд “гэрт хүн орж ирээгүй” гээд хэлсэн. Тэгсэн чинь жижиг өрөөний хаалганы ард байсан миний гутлыг аваад миний толгойн оройн хэсэгт 3 удаа цохиод явсан. Гэтэл миний толгойноос цус гоожсон. ... 2022 оны 4 дүгээр сарын 19-нд ******* тэмцээнд яваад шөнө ирэхдээ нэлээд согтуу ирсэн. Өөрөө зарим үйлдлээ сайн мэдэхгүй байсан. Толгойноос цус гарахад угааж өгсөн. Цагдаа дуудахад ийг эрүүлжүүлэх байр руу авч яваад намайг эмнэлэгт хүргэж өгөөд оёулсан. Одоо шарх сорви зүгээр эдгэсэн.” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Я.******* шүүхийн хэлэлцүүлэгт өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ халамцуу ороод хамтран амьдрагч Б.*******ийг "гэрт хэн орж ирсэн" гээд асуусан чинь "хүн орж ирээгүй" гээд халамцуу байхаар нь би уурласан. Тэгээд жижиг өрөөний хаалганы ард байсан Б.*******ийн гутлаар нь толгойн орой хэсэгт 3 удаа цохисон... Б.******* намайг цохиж зодоогүй, миний буруу” гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт - бага/ хх-ийн 33-43 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаартай “Б.*******ийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.******* нь хохирогч Б.*******ийн толгойн хэсэгт гутлаар 3 удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл учруулсан шууд бус санаатай үйлдлийн улмаас Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Я.******* хохирогч Б.******* нар нь хамтран амьдраад нэг жил болж байгаа, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч өмнө нь хамтран амьдрагч буюу эхнэрийнхээ биед халдаж байгаагүй, мөн уг маргаан нь тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжгүй, харин түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Я.ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Я.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Я.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.
Хохирогч Б.******* нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Я.******* нь хувиараа барилга дээр ажилладаг, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь ялын төрөл хэмжээ тохирсон байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Я.ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.******* нь оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Я.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН