| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00446/И |
| Дугаар | 471 |
| Огноо | 2018-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 471
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* СӨХ-ны /РД:******* / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, *** дугаар баг, *****хэсэг, **** айлын**** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /МЭ-*******/-д холбогдох
338.675 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны захирал Д.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Тус Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч М.******* нь байрны хөлсөө 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл бүгд 31 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 385.630 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.*******, хариуцагч М.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 338.675 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.
Нэхэмжлэлийн шаардлага 338.675 төгрөгнөөс 265.475 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 73.200 төгрөгийг төлүүлэхээр тохиролцлоо.
Улсын тэмдэгтийн хураамжыг хуульд заасны дагуу төлөхөөр тохиролцлоо.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч ******* ******* Хариуцагч: М.*******
Сууц өмчлөгчдийн холбооны
захирал Д.*******
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.*******ас 338.675 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 338.675 төгрөгнөөс нэхэмжлэгч нь 265.475 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 73.200 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 73.200 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгний тал хувь болох 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо болон хариуцагч М.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 73.200 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 73.200 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 4.550 төгрөгний тал хувь 2.275 төгрөгийг хариуцагч М.*******ас, үлдэх 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ