Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 472

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ ******* ******* Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** айлын **** тоотод оршин суудаг гэх ******* овогт *******н *******д /ТЕ-*******/ холбогдох

335.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сэлэнгэ ******* ******* СӨХ-ны дарга Д.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Тус Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч Сараа нь байрны хөлсөө 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл бүгд 22 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 335.750 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэлх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.*******, хариуцагч Н.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй холбогдох 385.630 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.

Нэхэмжлэлийн шаардлага 335.750 төгрөгнөөс 135.750 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 200.000 төгрөгийг төлүүлэхээр тохиролцлоо.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлөхөөр тохиролцлоо.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгч ******* ******* Хариуцагч: Н.*******

Сууц өмчлөгчдийн холбооны

захирал Д.*******

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Н.*******гаас 335.750 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 335.750 төгрөгнөөс нэхэмжлэгч нь 135.750 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 200.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 10.722 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 200.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгний тал хувь болох 3.325 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 3.325 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо болон хариуцагч Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 335.750 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 10.722 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 335.750 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 6.650 төгрөгний тал хувь 3.325 төгрөгийг хариуцагч Н.*******гаас, үлдэх 3.325 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.МӨНХЗУЛ