Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 473

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй С.*******д холбогдох 382.375 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Тус Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч ******* нь *******-р байрны хөлсөө 2015 оны 09 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл бүгд 35 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 382.375 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэлх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Алтанчимэг, хариуцагч С.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй С.*******д холбогдох 382.375 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.

Нэхэмжлэлийн шаардлага 382.375 төгрөгнөөс 100.000 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 282.375 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдсэн 182.375 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрэн тохиролцлоо.

Улсын тэмдэгтийн хураамжыг хуульд заасны дагуу төлөхөөр тохиролцлоо.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч ******* ******* Хариуцагч: С.*******

Сууц өмчлөгчдийн холбооны

захирал Д.Алтанчимэг

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.*******аас 382.375 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 382.375 төгрөгнөөс нэхэмжлэгч нь алданги 100.000 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 282.375 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.130 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 282.375 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 9.121 төгрөгний тал хувь болох 4.565 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 4.565 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй С.*******д холбогдох 382.375 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо болон хариуцагч С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 282.375 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.130 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 282.375 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 9.121 төгрөгний тал хувь 4.565 төгрөгийг хариуцагч С.*******аас, үлдэх 4.565 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ