Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 474

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа лж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимднээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сум, тосгоны ***** дугаар өртөө, 26 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт *******гийн ******* /РД: МЖ-*******/-ны нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум 1 дүгээр баг **** тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын ажилтай гэх, ******* овогт *******гийн ******* /МО-/-д холбогдох

Нэр төр сэргээлгэх, ажил албанаас халагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол ХААН банкнаас зээлсэн 19.000.000 төгрөгийн үлдэгдэл 8.472.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч М.*******, иргэдийн төлөөлөгч Ч.Өлзийбаяр, нарийн бичгийн  С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

 ... 1.Миний бие нь 2011 оноос 2017 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэл ******* сумын тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа халагдсан.

Аймгийн ******* даргын 2017 оны Б/30 тоот захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т заасан хариуцлагыг хүлээлгэн үүрэгт ажлаас халсан байдаг.

Миний бие нь захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисонд маш их гомдолтой байдаг. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ******* сумын ******* даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/279 тоот албан бичгийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон байсан юм.

Тус албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл тайлбарыг гаргаж ирүүлэхийг засаг даргын захирамжаар даалгасан ч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно гэсэн бичиг байсан. Тус даалгасан гээд байгаа 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын Б/04 тоот захирамжийн 2-т Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашигсонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь мэдүүлж өгөхийг даалгасугай ... гэжээ.

Харин мэдэгдэл тайлбар гаргах тухай огт дурдаагүй байдаг. Гэтэл ******* сумын тамгын газрын М.******* нь үндэслэлгүйгээр өөрийн санаачилгаар зохиомлоор мэдэгдэл тайлбар гаргаж ирүүлээгүй гэсэн өгүүлбэрийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/279 тоот албан бичигт нэмж оруулж ... ******* сумын засаг даргын захирамжаар даалгасан сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл тайлбарыг гаргаж ирүүлээгүй болно гэсэн албан бичиг үйлдсэн байсан. Энэхүү албан бичиг нь үндэслэлгүй нэмсэн өгүүлбэртээ албан бичгийг үндэслэн намайг мэдэгдэл тайлбараа ******* сумын ******* даргын тамгын газарт ирүүлээгүй байна гэж үзэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Би Авлигатай тэмцэх газарт хандаж Х.******* миний бие албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байсан эсэх талаар хүсэлт гаргахад намайг ажиллаж байх хугацаандаа хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд нь гаргаж байсан нь тогтоогдлоо гэж Авлигатай тэмцэх газраас надад ирүүлсэн тус албан бичиг, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон. ******* сумын ******* даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/279 тоот албан бичгийг үгүйсгэж байна.

Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын М.*******ын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/279 тоот албан бичиг нь агуулгын алдаатай албан тушаалаа хэтрүүлэн ашигласан болох нь тогтоогдож байна. Мөн боловсролын тухай хуулийн 30.1.15-т заасны дагуу аймгийн засаг цэцэрлэгийн эрхлэгчийг томилдог бөгөөд хувийг ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг, ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дугаар зүйлд заасны дагуу Сэлэнгэ аймгийн хууль зүйн хэлтэст хөрөнгө орлого хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл тайлбараа мэдүүлдэг хуулийн зохицуулалттай байдаг.

Гэтэл ******* сумын тамгын газрын , тамгын газарт мэдүүлэг, мэдэгдэл тайлбар гаргадаг мэтээр агуулгын алдаатай албан бичиг үүссэн тодорхой байна. Аймгийн засаг ас томилогддог албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг сумын тамгын газарт хүлээн авдаг хуулийн зохицуулалт огт байдаггүй. Миний бие нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зүйл, 23.1, 23.2, 23.3 дугаар зүйл, 24 дүгээр зүйлүүдэд заасны дагуу албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд нь мэдүүлж байсан. Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын дээрхи албан бичигт Х.******* намайг ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ цаг тухайд нь гаргаж өгдөггүй, худал мэдүүлдэг мэтээр өөрийн эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн агуулгын алдаатай албан бичиг үйлдэн гаргасанд туйлын их гомдолтой байна. Энэ мэтээр эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж агуулгын алдаатай албан бичиг үйлдэж байгааг шалган шийдвэрлэж нэр төр, алдар хүндийг сэргээлгэх,

2. ******* сумын ******* даргын тамгын газрын М.*******ын дээрхи эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн агуулгын алдаатай албан бичиг үйлдсэн мөн М.******* нь хамт олны хурал дээр намайг үл бүтэх хүн гэж хэлж нэр төрийг минь гутааж, худал гүтгэсэн улмаас миний бие ажил албанаасаа халагдаж, өрх гэр орлогогүй цалингийн зээлээ төлж чадахгүй банкны зээлийн алданги зээлийн хүүгийн торгуульд орж хохирч байна. Миний сарын цалин 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг байсан. Хаан банкинд 19 сая төгрөгний 48 сарын хугацаатай цалин, 12 сарын хугацаатай лизингийн зээлтэй бөгөөд сар бүр цалингийн зээлдээ сардаа 645.000 төгрөг төлдөг, лизингийн зээлдээ сардаа 61.000 төгрөг нийт сар бүрийн 02-ны өдөр 706.000 төгрөг төлдөг байсан. Ажлаас халагдсаны улмаас сардаа төлөх банкны зээлээ төлж чадахгүй он дамжсан зээлийн хугацаа хэтрэлттэй, монгол банкинд найдваргүй зээлдэгч гэсэн хар дансанд ороод дахин банк санхүүгийн байгууллагад хандах, харилцах эрхгүй болоод байна. Ажилтай байх хугацаандаа банкны найдвартай зээлдэгч нэг ч удаа зээлийн хугацаа хэтрэлтгүй байсан билээ. Ажлаас халагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл банкны алданги тооцохгүйгээр зөвхөн зээлийн хуваарийн дагуу 8.472.000 төгрөгийг барагдуулах нэхэмжлэл гаргаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний хувьд ******* сумын ЗДТГ-н 2/279 тоот албан бичиг хууль бус, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж агуулгын алдаатай, баримт бичгийг хуурамчаар үйлдсэнд хохирч нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, үүнээс үүдсэн гэм хохирлыг төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү! гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Тус сумын тосгоны оршин суугч Х.*******ы энэ оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэр төр алдар хүнд сэргээлгэх, хохирол арилгах тухай гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Х.*******ы ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн ******* даргын 2017 оны Б/30 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 34 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0082 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 141 дүгээр тогтоол зэргээр бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэрүүдийг шатны шүүх хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн байх тул энэ удаад сумын ЗДТГ-ын намайг хариуцагчаар татаж гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна.

Энэ нэхэмжлэлд холбогдох асуудлууд дээрх шат шатны шүүхэд хэрэг шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд хянагдаж магадлагдсан учраас дээрх тайлбарыг өгч байна. Х.******* иргэний хувьд нэхэмжилж, гомдол гаргах нь хүний эрхийн асуудал хэдий ч нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдсэн байхад шүүхийн болон гүйцэтгэх засаглалын байгууллага, албан хаагчийн цаг завыг барж ийнхүү нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан гэж үзэж байна.

2. Нэхэмжлэлд дурдсан Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ******* сумын ЗДТГ-ын 2017 оны 2/279 тоотыг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон гэсний тухайд:

- Энэхүү албан бичгийг нэхэмжлэлд дурдсан шиг сумын ******* даргын Тамгын газрын миний бие эрх мэдэл, албан тушаалаа ашиглан уг албан тоотыг үйлдээгүй. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс миний нэр дээр 2017 оны 4/181 тоотоор ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, тайлбарыг сумын ******* болон ЗДТГ-т ирүүлж байгаагүйг мэдээлсэн юм. Нэхэмжлэлд дурдсанаар цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн ******* томилж чөлөөлдөг учраас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлэх мэдэгдэл, тайлбарыг сумын ЗДТГ-т биш аймгийн ЗДТГ-т гаргадаг хуулийн зохицуулалттай ч дээд шатны буюу аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс энэ чиглэлээр мэдэгдэл тайлбар ирүүлж байсан эсэхэд тодруулга авахыг дээрхи 2017 оны 4/181 тоотоор хүсэлт ирүүлсэн юм.

3. ******* сумын ******* даргын 2015 оны Б/04 тоот захирамжийн нэхэмжлэлд дурдсан 2 дахь заалтын тухайд:

- Уг захирамжийн 2 дахь хэсэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авилгын эсрэг хуулийг хэрэгжүүлж хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь мэдүүлэхийг даалгасныг мэдэгдэл, тайлбар гаргах тухай огт дурдаагүй гэснийг буруу гэж хүлээн авах боломжгүй юм. Учир нь мэдэгдэл тайлбар гаргах тухай зохицуулалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дэх заалтаар үүрэг болгосон байдаг тул энэхүү захирамжид дурдах шаардлага байгаагүй. Гэтэл Х.******* мэдэгдэл, тайлбар гаргах хэмжээний зөрчилтэй үйлдэл алба хаших хугацаандаа гаргаж байсан нь тогтоогдсон. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/, ашиг холын зөрчилгүй тухай мэдэгдэл, тайлбар зэргийг мэдүүлэхтэй холбогдсон зөвлөмж, чиглэлийг мэдүүлэг гаргагчдад хаана, аль байгууллагад гаргадагт нь хамаарахгүйгээр бүх төсвийн шууд захирагч нарт сумын ЗДТГ-аас өгч гарын үсэг зуруулсан. ******* нь энэ зөвлөмж, үүргийг хүлээн авч гарын үсгээ зурж байсан бөгөөд Х.*******ы ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн ******* даргын 2017 оны Б/30тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 34 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0082 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 141 дүгээр тогтоол зэргээр бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэрүүдийг шат шатны шүүх хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн тул энэ удаад засаг даргын тамгын газрын намайг хариуцагчаар татаж гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөшөөрөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын М.*******од холбогдуулан Нэр төр сэргээлгэх, ажил албанаас халагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол, ХААН банкнаас зээлсэн 19.000.000 төгрөгийн үлдэгдэл 8.472.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн дэмжин оролцсон бөгөөд шаардлагын үндэслэлээ ... Аймгийн засаг даргын 2017 оны Б/30 тоот захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т заасан хариуцлагыг хүлээлгэн ажлаас халсан захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисонд маш гомдолтой байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ******* сумын ******* даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/279 тоот албан бичгийг гол үндэслэл болгосон ба тус албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл тайлбарыг гаргаж ирүүлэхийг засаг даргын захирамжаар даалгасан ч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй гэж Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын даргын 2/279 тоот албан бичиг хууль бус, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж агуулгын алдаатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэнд хохирч үүнээс үүдсэн өрх гэр орлогогүй цалингийн зээлээ төлж чадахгүй банкны зээлийн алданги зээлийн хүүгийн торгуульд орж санхүүгийн байгууллагад хандах харилцах эрхгүй болгосон гэм хорын хохирол 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл банкны алданги тооцохгүйгээр зөвхөн зээлийн хувиарийн дагуу 8.472.000 төгрөгийг гаргуулах гэж,

Хариуцагч  М.******* татгалзлын үндэслэлээ ... Х.*******ы ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн ******* даргын 2017 оны Б/30тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 34 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0082 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 141 дүгээр тогтоол зэргээр бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэрүүдийг шат шатны шүүх хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн тул энэ удаад засаг даргын тамгын газрын намайг хариуцагчаар татаж гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөшөөрөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Учир нь: Нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлэх бөгөөд худал гүжирдлэг гэдэг нь илт худал мэдээлэл, баримт сэлт, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан тухайн хүний нэр төрийг санаатай гутаасан үйлдэл  юм.

  Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ,хуулийн 21.3-т Бодит байдлыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж, хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасаныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг мөн ******* нь хүлээнэ гэж заажээ. 

Гэтэл нэхэмжлэгч Х.******* нь шүүх хуралдаан дээр М.******* нь хамт олны хурал дээр намайг үл бүтэх хүн гэж хэлж нэр төрийг минь гутааж, худал гүтгэсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч бодит байдал дээр түүний талаар худал гүтгэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Түүнчлэн ... М.******* нь 2/279 тоот албан бичгийг хууль бус, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж агуулгын алдаатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэнд миний бие хохирч үүнээс үүдэн ажлаас халагдаж, өрх гэр орлогогүй цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн ... гэх боловч түүний Сэлэнгэ аймгийн засаг д холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцсэн 3 шатны шүүхийн шийдвэр дээрх тайлбарыг няцааж байна./хх-ийн 36-67/

  Иймд Х.*******ы нэхэмжлэлтэй хариуцагч М.*******од холбогдох нэр төр сэргээлгэх, ажлаас халагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол ХААН банкнаас зээлсэн 19.000.000 төгрөгийн үлдэгдэл 8.472.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1391 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс 220.702 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Х.******* нь ... хариуцагч талын гаргаж өгсөн 3 шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хариуцагч Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0082 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 141 дугаартай тогтоол зэрэг баримтыг тус тус хууль бус аргаар цуглуулсан тул нотлох баримтаас хасуулна ... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч тэрээр хариуцагчийг хууль бус аргаар дээрх нотлох баримт цуглуулсаныг нотолж чадаагүй байх тул 3 шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Х.*******ы нэхэмжлэлтэй хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын М.*******од холбогдох Нэр төр сэргээлгэх, ажлаас халагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол, ХААН банкнаас зээлсэн 19.000.000 төгрөгийн үлдэгдэл 8.472.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурьдаж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******аас 220.702 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА

                                           ШҮҮГЧИД                      Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                   Б.МӨНХЗУЛ