Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/942

 

 

2022           10          05                                2022/ШЦТ/942

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.МөнхЗгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт  Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... сумд төрсөн, .. настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Программ хангамжийн инженер мэргэжилтэй, “М” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ............ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.. ургийн овогт Б /РД:/.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны цагийн үед ...........тоотод хохирогч Ч.Птай үл ялих зүйлийн улмаас маргалдан түүнийг түлхэж унагаах, дээрээс нь дэвсэж өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун шаант ясны дотор хавчаар ясны хугарал, тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн .. дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ц.Буянхишигээс:

-Хохирогч Ч.Пын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Гэрч О.Згийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 16-18 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8897 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Хохирогч Ч.Паас эмчилгээний зардалд зарцуулсан баримтуудыг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх тайлбарыг гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны цагийн үед Сүхбаатар дүүргийн ... тоотод хохирогч Ч.Птай үл ялих зүйлийн улмаас маргалдан түүнийг түлхэж унагаах, дээрээс нь дэвсэж өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Ч.Пын “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим найз Тэмүүжин, Б нарын хамтаар 7 буудал дээр уулзаад Тэмүүжингийн гэр болох Сүхбаатар дүүргийн ... тоотод очоод тэндээ 0.33 литрийн, 0.75 литрийн архи гурвуулаа хувааж ууж байгаад юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Би Бтай маргалдаад улмаар намайг хавирч унагаагаад хөлөн дээр дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Гэрч О.Згийн “...Б нь босож ирээд Пын хоёр хөлийг нь хамаад газар унагаасан, тэгээд хоорондоо цохилцоод эргэлдээд өнхрөөд байсан, тэгээд Б, Пын ардаас нь боогоод газар хэвтчихсэн байхад нь П “одоо больё, хөгшөөн гээд байж байхад нь би очоод салгасан. Тэгээд Быг холдуулсан. Тэгээд би Пыг одоо босоо гэсэн чинь дээшээ хараад нэлээн удаан хэвтэж байснаа, хөл хугарчихлаа гээд гэнэт уйлаад эхэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “...1.Ч.Пын биед баруун шаант ясны дотор хавчаар ясны хугарал, тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шаант ясны дотор хавчаар ясны хугарал, тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн 8897 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Б нь хохирогчийн биед халдаж, баруун шаант ясны дотор хавчаар ясны хугарал, тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Прокуророос хохирлын талаар яллах дүгнэлтдээ дурдахдаа “Хохирогч Ч.П нь хохирол, төлбөрт 1,823,600 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн” гэжээ. Хохирогчоос хавтаст хэргийн 32 дугаар талд эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн хэрэгт тусгуулжээ. Үүнд:

 

-292,614 төгрөгийн эм тариа авсан баримт,

-ГССҮТөвөөс үйлчилгээ авсан талаарх 1,486,600 төгрөгийн баримт,

-45,000 төгрөгийн эм авсан талаарх баримтууд байгаа бөгөөд энэ нь нийт дүнгээрээ 1,824,214 төгрөгийн баримт болж байна. Гэвч ГССҮТөвийн 1,486,600 төгрөгийн баримтыг нягталж үзэхэд хохирогчоос /хувь хүн төлөх дүн/ 222,900 төгрөгийн зардал, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,263,100 төгрөгийн зардал тус тус гарсан болох нь тогтоогдож байна.

 

Тиймээс хохирогчоос эмчилгээтэй холбоотой зардалд шууд гарсан /292,614+222,900+45,000/ нийт 560,514 төгрөгийн зардлыг гэм буруутайд тооцогдсон этгээд болох шүүгдэгч Б-аас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн гэх 1,263,100 төгрөгийг хэн нэг этгээд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил эрхэлдэг, орлоготой байдлыг харгалзан торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний бие махбодод халдаж зодож цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б. ургийн овогт Г.ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлээр тогтоож, ялтан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Баас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 560,514 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Пт олгосугай.

 

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН