Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2207000000150 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах 1, нуудын урд талын уулзвар замд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ чангаар орилох, хашхирах, бусдын өмчлөл, эзэмшлийн хашааг даван орсон гэх үйлдлүүдийг шалгахаар хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Д.*******ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, албан үүрэгтэй нь холбогдуулан гэрэл ойлгогчтой хантаазыг нь урж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, хөл, хэвлий хэсэгт нь хөлөөрөө тус тус нэг удаа өшиглөн хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл   шүүгдэгч Э.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах 1, нуудын урд талын уулзвар замд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ чангаар орилох, хашхирах, бусдын өмчлөл, эзэмшлийн хашааг даван орох зэрэг үйлдлүүдийг зогсоохыг сануулж эсэргүүцсэн тул шалгах шаардлагатай гэсэн хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Д.*******ын хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, албан үүрэгтэй нь холбогдуулан гэрэл ойлгогчтой хантаазыг нь урж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, хөл, хэвлий хэсэгт нь хөлөөрөө тус тус нэг удаа өшиглөн хүч хэрэглэж, эсэргүүцсэн байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн “....Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө найз залуутайгаа найзынхаас нь гарч явсан. Бид хоёрыг явах замд торон дотор нохой хуцаж байхаар нь очиж сонирхож үзсэн. Тухайн үед байшингийн хоёр давхраас нэг ах гарч ирээд бид хоёрыг боль гэхээр нь больсон. Гэртээ харих гэж явахдаа утсаа орхисноо мэдсэн. Буцаж очиж гар утсаа хайсан. Буцаж явахдаа цагдаатай таарсан. Эргүүлийн цагдаа бид хоёрыг зүгээр аятайхан яв гэсэн. Тэгэхэд манай найз залуу яаж харьцаад байгаа юм бэ гээд уурласан. Цагдаа машинаас бууж ирээд Б.*******ийг дарж авсан. Би тэр хоёрыг салгах гэж байсан. Гэтэл жолооч цагдаа нь бууж ирээд чамайг ч гэсэн авч явна гэхэд яахаараа тэгдэг юм бэ гээд түлхэх шиг болоход хантааз нь урагдсан. Би юу болсныг сайн санахгүй байж байгаад нэг мэдсэн цагдаагийн эрүүлжүүлэх байранд очсон байсан” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны 08 цаг 30 минут хүртэл 24 цагийн хугацаатай хэлтсийн цагдаа жолоочийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед 01 цагийн орчим ны нутаг дэвсгэрт хяналт тавьж байх үед нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 иргэн ны урдуур албаны машины урдуур гэрэлд ороод гарах үедээ эмэгтэй нь илтэд баруун гараа өргөн дунд хуруугаа гарган орилж хашхирч өнгөрсөн. Цагдаагийн ахлах дэслэгч З. машины цонхоор тэр эмэгтэйд хандаж бусдын амгалан тайван байдал битгий алдагдуулаарай гэсэн шаардлага тавьж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй сонсоогүй цаашаа яваад өгсөн. Удалгүй бид хоёр 5, ны чиглэлд хяналт тавиад явж байхад нөгөө 2 хүн машины гэрэлд ороод шууд мал эмнэлгийн хашааг даван дотор нь ороод зогссон. Удалгүй 2-3 минутын дараа нөгөө хоёр хүн хашаа даваад гараад ирсэн ба 1-р байрны чиглэлд явж байгаад 1-р байр, 4-р байрны уулзвар зам дээр очоод эмэгтэй зам дээр хөлөө жийж суугаад орилоод байсан. Цагдаагийн ахлах дэслэгч З. бусдын амгалан тайван байдал битгий алдагдуул, битгий орилж хашхираад бай гэж хэлсэн. Тэгсэн ******* нь бид нарын юу хийх, яах нь та нарт хамаагүй гэж хэлсэн. Энэ үед хамт явж байсан эмэгтэй баруун гараа өргөөд дунд хуруугаа гарган илтэд эсэргүүцэж байгаа үйлдэл үзүүлсэн ба цагдаагийн ахлах дэслэгч З. та хэн гэгч иргэн бэ? иргэний үнэмлэх бичиг баримтаа шалгуулна уу? гэхэд байхгүй, чамд хамаагүй гэсэн. Тэгээд та машинд суучих, хэлтэс дээр очоод таныг шалгах шаардлагатай байна гэхэд чадахгүй гээд байсан. Цагдаагийн ахлах дэслэгч З. *******ийг машинд суулгах гэхэд суухгүй гээд ноцолдсон ба энэ үед хамт явж байсан эмэгтэй нь цагдаагийн ахлах дэслэгч З. руу дайраад үйлдэлд саад учруулаад байсан. Тухайн үед цагдаагийн ахлах дэслэгч З.ын хамт *******ийг машинд суулгах гэж байхад хамт явсан эмэгтэй нь та нар яасан даварсан пиздакууд вэ, ална шүү яахаараа зүгээр байгаа хүн авч явдаг юм гэж дайрч миний өмсөж явсан албаны хантаазыг татан урж, газар шидээд гараараа нүүр рүү нэг удаа, баруун талын хөлийн гуяа хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөж мөн гэдэс рүү нэг удаа хөлөөрөө цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.ын: “...Би 2022 оны 06-р сарын 02-ноос 2022 оны 06-р сарын 03-нд шилжих шөнө Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд томилгоот жижүүрийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.*******ын хөдөлгөөнт эргүүлээр албаны улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байх үед 01 цагийн орчим Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хяналт тавьж байх үед сэжиг бүхий 2 иргэн /нэг эрэгтэй, нэг эмэгтэй/ 4-р байрны урдуур явж байх үедээ нэг иргэн /эмэгтэй нь/ нь албаны машины урдуур гарах үедээ илтэд дунд баруун гараа өргөн дунд хуруугаа гарган орилж хашхирч өнгөрсөн. Энэ үед би тэр хүнд та бусдын амгалан тайван байдал битгий алдагдуулаарай, зөрчил битгий гаргаарай гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн юу ч хэлэлгүй 5-р байрны чиглэлд явсан. Дараа нь 5 орчим минутын дараа 5, ны чиглэлд хяналт тавиад гараад ирэх үед нөгөө 2 хүн цагдаагийн машин хараад шууд мал эмнэлгийн хашааг даван дотор нь ороод манай машиныг хараад зогсоод байсан. Тэгээд удалгүй тэр хоёр хүн хашаанаас гараад нэгдүгээр байрны чигтээ алхаж эхэлсэн. Улмаар нэгдүгээр байрны урд зам дээр ирээд эмэгтэй нь газар суугаад орилж байсан. Уг хоёр хүнд хандаж бусдын амгалан тайван байдал битгий алдагдуул, битгий орилж хашхираад байгаарай гэж Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу шаардлага тавьсан. Тэгсэн эрэгтэй нь бид нарын юу хийх, яах нь та нарт хамаагүй гэж хэлээд уурлаад бид нарын эрх шүү, та нар ийм шаардлага тавих эрхгүй гэж хэлсэн. Энэ үед хамт явж байсан эмэгтэй баруун гараа өргөөд дунд хуруугаа гарган замын хашлага дээр суусан. Би та хэн гэгч иргэн бэ? иргэний үнэмлэх бичиг баримтаа шалгуулна уу? гэхэд байхгүй чамд хамаагүй гэсэн ба та машинд суучих хэлтэс дээр очоод таныг шалгах шаардлагатай байна гэхэд чадахгүй, зүгээр байгаарай та нарт ийм эрх байхгүй, суухгүй гэсэн үйлдэл гаргасан учраас биеийн хүч хэрэглэж албаны автомашинд суулгах гэхэд уг эрэгтэй суухгүй гээд эсэргүүцсэн. Энэ үед хамт явсан эмэгтэй нь та нар яасан даварсан пиздакууд вэ ална шүү, яахаараа зүгээр байгаа хүн авч явдаг юм гэж дайрч цохих гэж оролдож байсан. Намайг тэр эрэгтэйг автомашинд суулгах гэж байх хооронд жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.******* тухайн эмэгтэйг саад болгохгүй байлгах зорилгоор хойш нь татахад жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.*******ын албаны хантаазыг татан урж газар шидээд Д.*******ын цохиж байгаа харагдсан. Цагдаагийн хэлтсийн байранд ирээд уг 2 иргэн шалгуулсан. Эрэгтэйг жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч т хүлээлгэн өгч согтуурлын зэргийг хэмжихэд 3.1% согтолттой байсан. Тэр үед гаднаас дотоодын цэргийн алба хаагчид тухайн эмэгтэйг авчирсан. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, биед халдсан учраас эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгөхөөр үүдний хэсгийн өрөөнд оруулахад эрүүлжүүлэх саатуулах байрны эмч цагдаагийн ахмад Т.ыг эрүүл мэндийн байдлыг шалгуулах шаардлага тавих үед биелүүлээгүй эсэргүүцэл үзүүлж гөлөгнүүдийг ална шүү гэж орилж байсан. Тухайн этгээдүүдийн овог нэрийг тогтоон регистрийн дугаарыг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд хайлт хийж шалгахад Б.*******, Э.******* гэх иргэд байсан бөгөөд гаргасан зөрчилд холбогдуулан эрүүлжүүлэх явцад Э.******* нь алба хаагчид руу дайрсан давшилсан цохиж авах гэсэн оролдлого гаргаж байсан бөгөөд эрүүлжүүлэх байранд оруулахад гар, толгой, хөлөөрөө хамгаалалтын торны төмрийг маш хүчтэй цохиж, өшиглөж, мөргөж их дуу чимээ гарган орилж хашхирч байсан. Шаардлага тавихад биелүүлэхгүй эсэргүүцэж өөрийнхөө биед гэмтэл учруулан чамайг намайг ингэж зодсон гэж маргааш удирдлагад чинь хэлнэ, чамайг ажилгүй болгоно, мөрдөстэй чинь ярина гэж заналхийлж байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын: “...Би 2022 оны 06-р сарын 02-ны 08:30 цагаас 2022 оны 06-р сарын 03-ны 08:30 цаг хүртэл хэлтсийн жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хариуцлагатай эргүүлд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З., эрүүлжүүлэх байрны цагдаагийн үүрэг болон давхар цагдаа жолоочийн үүргийн цагдаагийн ахлах ахлагч Д.*******, Дотоодын цэргийн харуулын даргаар дэд ахлагч Н. нар үүрэг гүйцэтгэсэн. 2022 оны 06-р сарын 03-ны 01 цаг 30 минутын үед цадаагийн ахлах ахлагч Д.******* станцаар 2-р байрны хажууд нэмэлт хүч хэрэгтэй байна. Харуулын дарга дэд ахлагч Н.г явуулаарай гэж хэлсэн. Мөн давхар овоот 20-г ус сувгийн хамгаалалтын цэгийн алба хаагчийг бас нэмэлтээр дуудсан. 5 минутын дараа эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З., цагдаагийн ахлах ахлагч Д.******* улсын дугаартай Киа рио маркийн албаны тээврийн хэрэгсэлтэй иргэн Б.*******ийг авч ирсэн удалгүй араас нь харуулын дарга дэд ахлагч Н., дэд ахлагч Т. нар нэг эмэгтэйг авч ирсэн. ******* болон тэр эмэгтэй нар их согтуу байсан. Нөгөө эмэгтэй нь бол хэлтсийн байранд орж ирээд орилж хашхирч гөлөгнүүд, гичий нохой, пизда гэж доромжилж маргааш та нарыг ажилгүй болгоно гэж байсан. ******* болон цуг явж байсан эмэгтэйг эрүүлжүүлэх байрны эмч цагдаагийн ахмад Т.д үзүүлэн эрүүлжүүлэх байранд оруулах явцад уг эмэгтэй бас эсэргүүцэн танхайрч намайг цохих гэж байгаад цагдаагийн ахмад Т.ын зүүн талын шанаа тус газар нь цохисон. Тухайн үед *******ийг согтуурал хэмжих багажаар шалгахад 3.01%-тай байсан. Эмэгтэйг согтуурал хэмжих багажаар шалгах гэхэд шалгуулахгүй эсэргүүцэж байгаад үүрээр тайвширсан үед шалгахад 1,41%-тай байсан. Уг эмэгтэй нь хэл амаар доромжилж цагдаагийн ёсны тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дэх тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.: “...Би 2022 оны 06-р сарын 02-ноос 2022 оны 06-р сарын 03-нд шилжих шөнө Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хариуцлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд томилгоот жижүүрийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.*******ын хөдөлгөөнт эргүүлээр албаны улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байх үед 01 цагийн орчим Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хяналт тавьж байх үед сэжиг бүхий 2 иргэн /нэг эрэгтэй, нэг эмэгтэй/ 4-р байрны урдуур явж байх үедээ нэг иргэн /эмэгтэй нь/ нь албаны машины урдуур гарах үедээ илтэд дунд баруун гараа өргөн дунд хуруугаа гарган орилж хашхирч өнгөрсөн. Энэ үед би тэр хүнд та бусдын амгалан тайван байдал битгий алдагдуулаарай, зөрчил битгий гаргаарай гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн юу ч хэлэлгүй 5-р байрны чиглэлд явсан. Дараа нь 5 орчим минутын дараа 5, ны чиглэлд хяналт тавиад гараад ирэх үед нөгөө 2 хүн цагдаагийн машин хараад шууд мал эмнэлгийн хашааг даван дотор нь ороод манай машиныг хараад зогсоод байсан. Тэгээд удалгүй тэр хоёр хүн хашаанаас гараад нэгдүгээр байрны чигтээ алхаж эхэлсэн. Улмаар нэгдүгээр байрны урд зам дээр ирээд эмэгтэй нь газар суугаад орилж байсан. Уг хоёр хүнд хандаж бусдын амгалан тайван байдал битгий алдагдуул, битгий орилж хашхираад байгаарай гэж Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу шаардлага тавьсан. Тэгсэн эрэгтэй нь бид нарын юу хийх, яах нь та нарт хамаагүй гэж хэлээд уурлаад бид нарын эрх шүү, та нар ийм шаардлага тавих эрхгүй гэж хэлсэн. Энэ үед хамт явж байсан эмэгтэй баруун гараа өргөөд дунд хуруугаа гарган замын хашлага дээр суусан. Би та хэн гэгч иргэн бэ? иргэний үнэмлэх бичиг баримтаа шалгуулна уу? гэхэд байхгүй чамд хамаагүй гэсэн ба та машинд суучих хэлтэс дээр очоод таныг шалгах шаардлагатай байна гэхэд чадахгүй, зүгээр байгаарай та нарт ийм эрх байхгүй, суухгүй гэсэн үйлдэл гаргасан учраас биеийн хүч хэрэглэж албаны автомашинд суулгах гэхэд уг эрэгтэй суухгүй гээд эсэргүүцсэн. Энэ үед хамт явсан эмэгтэй нь та нар яасан даварсан пиздакууд вэ ална шүү, яахаараа зүгээр байгаа хүн авч явдаг юм гэж дайрч цохих гэж оролдож байсан. Намайг тэр эрэгтэйг автомашинд суулгах гэж байх хооронд жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.******* тухайн эмэгтэйг саад болгохгүй байлгах зорилгоор хойш нь татахад жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.*******ын албаны хантаазыг татан урж газар шидээд Д.*******ын цохиж байгаа харагдсан. Цагдаагийн хэлтсийн байранд ирээд уг 2 иргэн шалгуулсан. Эрэгтэйг жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.т хүлээлгэн өгч согтуурлын зэргийг хэмжихэд 3.1% согтолттой байсан. Тэр үед гаднаас дотоодын цэргийн алба хаагчид тухайн эмэгтэйг авчирсан. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, биед халдсан учраас эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгөхөөр үүдний хэсгийн өрөөнд оруулахад эрүүлжүүлэх саатуулах байрны эмч цагдаагийн ахмад Т.ыг эрүүл мэндийн байдлыг шалгуулах шаардлага тавих үед биелүүлээгүй эсэргүүцэл үзүүлж гөлөгнүүдийг ална шүү гэж орилж байсан. Тухайн этгээдүүдийн овог нэрийг тогтоон регистрийн дугаарыг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд хайлт хийж шалгахад Б.*******, Э.******* гэх иргэд байсан бөгөөд гаргасан зөрчилд холбогдуулан эрүүлжүүлэх явцад Э.******* нь алба хаагчид руу дайрсан давшилсан цохиж авах гэсэн оролдлого гаргаж байсан бөгөөд эрүүлжүүлэх байранд оруулахад гар, толгой, хөлөөрөө хамгаалалтын торны төмрийг маш хүчтэй цохиж, өшиглөж, мөргөж их дуу чимээ гарган орилж хашхирч байсан. Шаардлага тавихад биелүүлэхгүй эсэргүүцэж өөрийнхөө биед гэмтэл учруулан чамайг намайг ингэж зодсон гэж маргааш удирдлагад чинь хэлнэ, чамайг ажилгүй болгоно, мөрдөстэй чинь ярина гэж заналхийлж байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дахь тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.*******ий: “...Би 2022 оны 06-р сарын     02-ны өдөр гэртээ байж байгаад орой 21 цагийн орчим найз утсаар дуудаад найз манай гэрт ороод ирээч гэж хэлсэн. Энэ үед найз охин *******гийн хамт Билэг-Эрдэнийн гэрт орж 0.75 л хэмжээтэй Алтан Чингис нэртэй архи 1 шилийн 3-лаа хувааж уусан. Тэгээд гэр рүүгээ явж байгаад гар утсаа гээсэн байсан. Утсаа хайгаад 4, 5, 1, 2 дугаар байрны урдуур явсан. Эхлээд 4-р байрны урд явж байхад цагдаагийн алаг машины урдуур гарсан. Энэ үед би *******д гэртээ оръё гэж хэлсэн чинь ******* үгүй ээ гээд байсан. Тэр үед мал эмнэлгийн хашаанд нэг нохой хуцаад байхаар нь ******* нохойг дуугай бай гэж гудамжинд орилсон. Тэгээд хашааг давж орж нохой харсан. Тэгсэн байшингаас хоёр хүн гарч ирээд хөөе юун хүмүүс хашаанд яваад байна гэхээр нь уучлаарай одоо гарлаа гээд *******г авааг хашаанаас гарсан. Тэгсэн 1-р байрны урд явж байтал ******* үгүй би гэрт орохгүй гээд зам дээр хөлөө жийгээд суусан. Тэгээд 2-р байрны урд явж байхад цагдаагийн алаг машин ирээд цагдаагийн ахлах дэслэгч цолтой нэг залуу машин дотроосоо нааш ир дээ гэсэн. Би яасан гээд яваад очсон чинь яасан том дуутай юм бэ, машинд суу гэж хэлсэн. Тэр үед суухгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу гарч ирээд намайг өчөөд машинд суулгасан. Гар өчих гээд байхаар нь гараараа татаж байсан. Биед нь халдаагүй. Энэ үед миний найз ******* намайг явуулахгүй гээд жолооч цагдаатай маргалдаж байсан. Би өөрөө цагдаагийн ахлах дэслэгч залууд өчүүлэхгүй, машинд суухгүй гээд байж байсан болохоор *******г ямар үйлдэл хийсэн юу болсон талаар хараагүй. Би ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагчийн эсэргүүцсэн зүйл байхгүй. Харин намайг ямар ч зөрчил гаргаагүй байхад машинд суу, хэлтэс явна гэх үед би суухгүй гэж эсэргүүцсэн. Цагдаагийн алба хаагч миний биед хууль бусаар халдсан зүйл байхгүй. Би цагдаагийн алба хаагчдын биед халдаагүй. Би гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан гэж бодож байна. Түүнээс цагдаагийн алба хаагч нарт халдаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дэх тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8-9 дэх тал/,

Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн танилцуулга /хх-ийн 15 дахь тал/,

Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээний хуудас /хх-ийн 16 дахь тал/,

Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 280/766 дугаартай албан бичиг /хх-ийн 17 дахь тал/,

Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 2022 оны 05-р сарын 30-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 05-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний томилгоо /хх-ийн 3 дахь тал/

Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх-ийн 4-7 дахь тал/

Э.*******гийн согтуурал шалгасан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 шэ/287 дугаартай “Д.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх   нотлох   баримтууд   нь   энэ   хэрэгт   хамааралтай,   хуульд   заасан   үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос   шүүхэд   шилжүүлсэн   хэргийн   хүрээнд   шүүгдэгчийн   гэм   буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн  үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.******* нь хохирогч цагдаагийн ахлах ахлагч Д.*******ын хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, албан үүрэгтэй нь холбогдуулан гэрэл ойлгогчтой хантаазыг нь урж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, хөл, хэвлий хэсэгт нь хөлөөрөө тус тус нэг удаа өшиглөн хүч хэрэглэж, эсэргүүцсэн болох хохирогч Д.*******ын мэдүүлэг, гэрч З.ын мэдүүлэг, Эд зүйлд үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8-9 дэх тал/, Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн танилцуулга /хх-ийн 15 дахь тал/, Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээний хуудас /хх-ийн 16 дахь тал/, Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 2022 оны 05-р сарын 30-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 05-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний томилгоо /хх-ийн 3 дахь тал/ Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх-ийн 4-7 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд

- шүүгдэгч Э.******* цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, биед нь халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас гарах үр дагаврыг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

- Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчилсан. Иймд Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа цагдаагийн ахлах ахлагч Д.******* нь хууль сахиулагчид хамаарч байна.

- хохирогч цагдаагийн ахлах ахлагч Д.******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө эргүүл хийж албан үүргээ биелүүлж байсан болох нь Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 2022 оны 05-р сарын 30-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 05-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний томилгоо /6-р сарын 02-ны өдрийн пүрэв гаригт хөдөлгөөнт 102, 22:00-01:00 цагийн хооронд Хэв журмын үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүлээр а/а Д.*******/ /хх-ийн 3 дахь тал/ Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /жижүүрийн бүрэлдэхүүнд ЭСБ-ны жижүүрээр цагдаа жолооч а/а Д.******* 24 цагаар ажиллан үүрэг гүйцэтгэсэн/ /хх-ийн 4-7 дахь тал/-ээр тогтоогдож байна.

- Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл. Шаардлага тавих, 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасан бөгөөд үүний дагуу цагдаагийн ахлах ахлагч Д.******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа шүүгдэгч Э.*******д шаардлага тавьсан байна.

-  холбогдогч Э.******* нь хохирогч Д.*******ын албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль сахиулах талаар хуулийн дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэн гэрэл ойлгогчтой хантаазыг нь урж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, хөл, хэвлий хэсэгт нь хөлөөрөө тус тус нэг удаа өшиглөн хүч хэрэглэсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 23.1 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээгээр хууль сахиулагчийн гэрэл ойлгогчтой хантааз /зуны/ 11,990 төгрөг тул шүүгдэгч Э.******* нь бусдад 11,990 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээ 6 сараас 3 жил хүртэл байдаг. Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг мөн хугацаагаар хязгаарлах шийтгэл оногдуулж өгнө үү. Улсын яллагчаас оногдуулах санал гаргасан торгуулийн ялын хэмжээ бага бус байна. Учир нь шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, олдсон ажлаа хийж амьдралаа залгуулж байгаа, торгуулийн ял шүүгдэгчийн санхүүд дарамт учруулна гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна тайлбар, саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Э.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олдсон ажлаа хийж амьдралаа залгуулж байгаа, торгуулийн ял шүүгдэгчийн санхүүд дарамт учруулна гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна гэсэн тайлбарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.                                                                                                      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй.

Тэнссэн хугацаанд авсан тогтоосон хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулав.

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хантааз 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.*******д буцаан олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тэнссэн хугацаанд авсугай.    

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Э.*******д оногдуулсан 6 сарын хугацаагаар тэнсэж, эрх хязгаарласан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д тэнсэж, эрх хязгаарласан шийдвэрийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.                                                                            

            5. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хантааз 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.*******д буцаан олгосугай.

            7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН