Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт  *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2207000000157 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ******* тоотод оршин суудаг, ******* овогт  *******ийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн задгай тоотын орчимд хохирогч Д.*******тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохин эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь ийн задгай тоотын орчимд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.*******тай маргалдан түүний толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “Би орой айлд юм хийгээд ажил тараад явж байтал ******* таараад надаас зуурч авсан. Тэгэхээр нь би нүд рүү нь цохисон” гэх мэдүүлэг, 

- хохирогч Д.*******гийн “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би гэрээсээ ганцаараа гараад тугалаа хашаанд явж байтал *******тай эгчийн хашааны өмнө таарсан. Би согтуу байсан маргалдсан шалтгаанаа сайн мэдэхгүй байна. Би , оо, эхнэртэйгээ нийлээд 1 шил 0.75 граммын хэмжээтэй соёрхол архи хувааж уусан. Нэг мэдсэн чинь ******* бид 2 барилцаад авчихсан байсан. Тэгээд ******* баруун гараараа 1 удаа зүүн нүд рүү цохисон. Би цохиогүй. Надад гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг  /хх 7, 13 дахь тал/,

- гэрч Т.гийн “...2022 оны 7 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд ажлаа тараад Хангай зөрлөгөөс нөхрөө авах гээд машинаа бариад ганцаараа очсон. Тэгээд манай нөхөр ******* ахтай таарсан чинь ******* ах манай нөхрийг бариад авсан. Тэгээд ******* ах манай нөхрийн нормын цамцыг татаад урахад манай нөхөр ******* ахыг барьж аваад цааш нь түлхэхэд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,

- гэрч Г.ийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Багахангай 2-р хороо, Хангай зөрлөгт *******гийн гэрт оо, бид 4 нэг шил Соёрхол нэртэй 0.75 граммын хэмжээтэй архи хувааж уусан. Гэрээс нь явахад *******гийн нүд зүгээр байсан. Маргааш өглөө нь таарсан чинь зүүн нүд нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

- гэрч Ш.гийн “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд хашааны хаалгаа нөхөр Д.*******гийн хамт янзалж байхаар нь , оо нар 1 Соёрхол нэртэй 0.75 граммын хэмжээтэй архи авч ирээд бид 4 хувааж уусан. Тэгээд , оо нар гэр лүүгээ явсан. Тэгээд манай нөхөр бид 2 гэртээ ороод сууж байгаад гарч тугалаа хашаад хүрээд ирье гээд явсан. Нэлээн удаж байгаад ирэхдээ манай нөхрийн зүүн нүд нь хавдчихсан байсан. Маргааш өглөө нь манай нөхрийн нүд нь хавдчихсан байсан. Тэгээд асуухад “******* нүд рүү цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/,

- гэрч Ц.ын “...Би 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд , т *******гийнд , бид 4 нэг шил Соёрхол нэртэй 0.75 граммын хэмжээтэй архи хувааж уусан. *******гийн гэрээс явахад нүд нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 25 дахь тал/,

- Шинжээч эмч Б.гийн “...Д.*******гийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Энэ гэмтэл нь цохих, цохигдох хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9764 дугаартай:

1. Д.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №9764 дугаартайД.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.******* нь хохирогч Д.*******тай маргалдаж, түүний толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялыг тохирсон.  Энэхүү саналыг гаргаж 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна.....” гэж дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч Б.******* торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Б.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******т улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН