Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22- ны өдөх хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 30- ны өдөр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* ******* Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 18- ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр хүртэл ******* аймгийн албанд ажиллаж байхдаа ийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1-д заасан “Хүний биед үзлэг шинжилгээ хийх, дүгнэлт гаргах “ гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Авлигын эсрэг хуулийн 7.1.5-д заасан “ албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” тухай хуулийн 15.1.8-д заасан тодорхой шинжилгээ хийлгэхтэй холбогдуулан бусад байгууллага, иргэнээс шагнал, шан харамж авахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчин үзүүлэгч ын биед гэмтэл тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гаргах нэрийдлээр 2021 оны 12 сарын 27- ны өдөр *** дугаарын утаснаас тай холбогдож утсаар ярьж, мессеж бичиж, 1500000 төгрөгийн хахууль өгөхийг шаардан хахууль авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Эд зүйлд үзлэг хийсэн... Гэрч ын гар утсанд *******оос ирсэн мессеж байгаа эсэхэд өөрийнх нь зөвшөөрснөөр түүний гар утсанд үзлэг хийхэд ... Цагаан өнгийн самсунг А51 загварын гар утас байх бөгөөд гар утас нь цоожтой байх тул цоожийг нь аар тайлуулж, мессежний зурагтай цэнхэр өнгийн файл руу дарж ороход ирсэн явсан мессежүүд байлаа. Тус хэрэгт ач холбогдолтой мессеж нь хамгийн доод талаас 3 дахьд “ ” гэж хадгалсан /*** гэсэн дугаарыг ийнхүү хадгалсан байв/. 2021 оны 12 сарын 27- ны өдөр гэсэн мессеж байв. Тус мессеж рүү ороход 2021.12.27, даваа “dvv margaash uulzay” гэсэн мессежийг 19 цаг 09 минутанд явуулсан. Түүний хариуд цаанаас нь “ard n darah hundrel ur dadabar n tand l hecuushdee tiim chi h mundu bish bizdee zohicuulaad asuudlaa shiiduul n tanii l asuudal” гэсэн хариу ирсэн байлаа ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хх- ийн 30-32 дугаар хуудас / Баримт бичигт үзлэг хийсэн... гэрч нь ******* аймгийн албанд үзүүлсэн эсэх, хэрэв үзүүлсэн бол гэмтлийн зэрэг тогтоосон эсэхийг тогтоох зорилгоор ******* аймгийн албаны 2021 оны иргэдийн биед үзлэг хийсэн бүртгэл, ийн дүгнэлт зэрэгт үзлэг хийхэд үзүүлэгч иргэдийн бүртгэлийн цахим санд бүртгэдэг гэх тул цахим сан руу нэвтрүүлэн оруулж үзэхэд ******* ПЮ *** , 37 настай, , эрэгтэй, албан хаагч, тогтоол ирүүлсэн газар ******* , мөрдөгч д/ч , тогтоолын огноо Э:2021-12-27, Д:2021-12-31 зодоон, , хаана, өдрийн, гэмтэл, 2021-12-31 гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тайлбар,: төлбөр, төлсөн, д/ч *******ыг өөрчлөн а/х г 12 сарын 31- ний өдөр томилсон гэх мэдээлэл байв. Мөн цаасан бүртгэлд үзлэг хийсэн. Мөн үзүүлэгч ын биед гэмтлийн зэрэг тогтоосон баримтыг үзэхэд архивын бор хавтсанд архивлаж, үдэж дугаарласан хавтас гаргаж үзүүлсний 155-156 дугаар хуудсанд 2021.12.31 ний өдрийн 72 дугаартай “ Хүний биед үзлэг хийсэн, шүүх эмнэлгийн шинжилгээ байх бөгөөд дүгнэлтээр: 1. ын биед гэмтэл учирсан байна. 2.ын биед зүүн хөмсөгний хэсэгт өнгөц зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч , Цагдаагийн ахмад гэсэн дүгнэлт байлаа... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хх- ийн 33-39 дүгээр хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн... Би өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Их сургуулийн ангийнхаа найзуудтайгаа гадуур явж байгаад хоорондоо жаахан маргалдаад салсан. Миний зүүн талын шанаа жаахан шудрагдаж улайсан байсан. Манай найз ноцолдож байхдаа унаж нүдээ гэмтээсэн. Тухайн үед согтуу байсан тул цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэн тул цагдаагийн байгууллагаас томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн. Тэгээд миний биед мөрдөгч гэдэг залуу томилж өгсөн. “Гомдол санал байхгүй байхад яагаад томилж байгаа юм бэ” гэхэд “заавал ингэх шаардлагатай” гэсэн. Тухайн тогтоолыг аваад албанд очиход Оргил гэх ид үзүүл гэсэн. Тэгээд Оргил гэх ийн өрөөнд орсон. Ямар нэгэн гэмтэл, гомдол санал байхгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүйгээр гаргаад өгөөч гэхэд миний өмнөөс “ийм шарх шалбархайтай байхад гэмтлийн зэрэггүй гэж гарахгүй” гэсэн. Би түүнд хэрэв гэмтлийн зэрэг гарвал асуудал хүндрэх гээд байна гэж хэлсэн. Тэгтэл “за за” ярья гэсэн. Би Шүүх албанаас гараад мөрдөгчтэйгөө уулзаад “ би үзүүлчихлээ, орой ярья “ гэж байна гэсэн. Тэгтэл мөрдөгч та тэр дүгнэлтийг авахгүй, би очиж дүгнэлтийг авдаг журамтай гэсэн. Тэгээд би мэдүүлгээ өгөөд явсан. Тэгээд ажил тарсан байхад 2021 оны 12 сарын 27- ны орой 18 цагийн үед Оргил над руу залгаад “ өнөөдөр таныг үзсэн байна” гээд надад ямар нэгэн зүйл хүссэн байдалтай залгасан. Би дотроо энэ хүн гадуур найз нөхөдтэйгээ явж байна гэж ойлгоод “ахдаа ганц хоёр юм хэрэгтэй бол хэлээрэй” гэж хэлсэн. Тэр ямар нэгэн зүйл хэлэх гээд байхаар нь шууд хэлээч гэхэд “ та надад 1500000 төгрөг өгчих, тэвэл дүгнэлтийг чинь хүссэнээр чинь гаргаж өгнө” гэж хэлсэн. Би балмагдаад “тийм их мөнгө байхгүй хэзээ хэрэгтэй бэ” гэхэд маргааш дүгнэлт гарахад баруун зүүнээрээ сольё гэж яриад тасалсан. Утсаа тасалсны дараа “ маргааш уулзъя” гэж мессеж бичсэн. Тэгтэл миний өөдөөс “ ард нь гарах хүндрэл үр дагавар нь таньд л хэцүү тийм ч их мөнгө биш байгаа биз дээ зохицуулаад асуудлаа шийдүүлэх нь таны л асуудал “ гэсэн мессеж ирсэн. Би тэр мессежийг аваад хариу ч бичилгүй орхичхоод маргааш нь прокурортой уулзаад болсон явдлыг шууд хэлсэн. Ингээд мөнгө нэхээд байна гэхэд ийм асуудал байдаггүй юм хуулийнхаа дагуу шийднэ, чи тэр хүнд мөнгө өгвөл асуудал бүр дордоно гэсэн. Тэгээд ээс татгалзаж болдог гэдгийг мэдээд албаны даргыг орлож байсан хүнтэй уулзаад болсон асуудлын талаар хэлээд ээс татгалзах хүсэлт гаргаж өгсөн. Тухайн явуулсан мессеж нь миний утсанд хадгалсан байгаа. Би Оргил ид анх үзүүлэхдээ тодруулах зүйл гарах байх гээд утасных нь дугаарыг авсан байсан. 1500000 төгрөг өгчих гэдгийг утсаар хэлсэн. Оргил залгаад юм гуйх гээд байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 41- 42 дугаар хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн... Би 2019 оны 08 сараас 11 сар хүртэл ******* аймгийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны 11 сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл ******* аймгийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. 2021 оны 01 сарын 15- ны өдрөөс 2021 оны 12 сарын 31- ний өдөр хүртэл ******* аймгийн албанд ажиллаж байсан. Би 88621313 гэсэн дугаарыг ашиглаж байсан. Төлбөр гараад эрх нь хаагдсан тул одоо ашиглахгүй байгаа. Би 2021 оны 12 сарын 27- ны өдөр иргэн гэх хүний биед үзлэг шинжилгээ хийсэн. Би руу өөрийн барьж байсан *** гэсэн дугаарын утаснаас “ “ard n darah hundrel ur dadabar n tand l hecuushdee tiim chi h mundu bish bizdee zohicuulaad asuudlaa shiiduul n tanii l asuudal” гэсэн мессеж бичиж явуулсан. Энэ мессежийг бичих болсон шалтгаан нь надтай ирж уулзаад үзүүлэх үедээ миний биеийн гэмтэл арилж байгаа, үүнийг хөнгөн байдлаар гаргаад өгөөч гэж гуйхаар нь үүнийг нь тухайн үед үзэж байгаад болчих юм шиг санагдахаар нь дугаарыг нь хадгалж аваад ажил тараад гэрлүүгээ ганцаараа явж байх замдаа руу залгаж “ та асуудлаа яаж ямар аргаар шийдүүлэх гэж байна “ гэж асуусан. Тэгтэл миний өмнөөс ахын дүү тэгээд яг яах гээд байгаагаа шууд хэлчих гэсэн. Тэгэхэд нь би өмнөөс нь та надад 1500000 төгрөг өгчих тэгвэл би дүгнэлтийг танилцуулах боломжоор нь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн утсаа тасалсан. Ингээд утсаа тасалчихаар нь сануулаад баталгаажуулчихъя гээд дээрх мессежийг бичсэн. Гэтэл энэ явдлыг нь маргааш нь Аймгийн прокурорын газарт хэлсэн байсан. Тухайн үед надад мөнгөний шаардлага гарсан байсан. Би гэх зээлийн аппликейшнээс 650000 төгрөг авсан байсан. Зээлээ 2021 оны 12 дугаар сард төлөх байсан. Миний сарын цалин хүрэхгүй байсан тул түүнийг төлчихье гэж тэр хүн рүү залгасан. Мөн яагаад 1500000 төгрөг гэж хэлснээ өөрөө мэдэхгүй байна. Аманд тэр тоо орж ирэхээр нь хэлсэн. Би гар дээрээ 900000-950000 төгрөгийн цалин авдаг. Миний цалин сардаа хүрдэг боловч миний хэрэгцээг хангаж чаддаггүй. Би аав, ээж ахын хамт амьдардаг. Аав ээж, ажилгүй, ах группд байдаг. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Аав , ээж маань улирлын шинжтэй барилга дээр ажилладаг. Тухайн хүн дүгнэлтээ асуудалгүй гаргуулчихмаар байна гээд шамдуулаад байхаар нь ажлаас харих замдаа утсаар ярьсан ... гэх мэдүүлэг / хэргийн 44-45, 62-63 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн... Би ын биед 2021 оны 12 сарын 31- ний өдөр үзлэг хийж тэр өдрөө дүгнэлт гаргасан. 2021 оны 12 сарын 24- ний өдөр мөрдөгчөөс томилсон тогтоолтой ирсэн. Үзүүлэгч *******оос татгалзах хүсэлт гаргасны үндсэн дээр надад цохилт хийж тогтоолыг шилжүүлсний дагуу үзлэг хийж дүгнэлт гаргасан. ын биед үзлэг хийхэд ын биед гэмтэл учирсан, зүүн хөмсөгний хэсэгт өнгөц зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ын биед учирсан гэмтэл мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэнэ. ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. ын биед учирсан зүүн хөмсөгний хэсэгт өнгөц зулгаралт баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй буюу Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байсан. Тухайн гэмтэл нь үзлэгээр зүүн хөмсөгний хэсэгт хөндлөн байрлалтай 0.5 см өнгөн хэсэг нь хуурч унасан бүдэг цайвар ягаан өнгийн өнгөц зулгаралт , баруун нүдний доод зовхинд 1х0.5 см бүдэг шар ногоон цус хуралт гэмтлүүд байсан. Энэ хоёр гэмтэл нь нийлээд биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй гэмтэл байсан юмаа. Хүний биеийн гадаргууг 9-тын дүрмээр томъёолсон байдаг. Уг томьёонд биеийн гадаргуугийн 1 хувь гэдэг нь тухайн хүний гарын алганы бүтэн хэмжээг үзэх бөгөөд түүнийг хүний биеийн гадаргуугийн 1 хувь гэж үздэг. Дээрх гэмтэл бол алганы бүтэн буюу 1 хувьд хүрэхгүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 51 дүгээр хуудас/ үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 01 сарын 18-ны өдрийн Б/16, 2021 оны 04 сарын 07- ны өдрийн Б/146 дугаартай ... *******ыг ******* аймгийн албанд туршилтын 6 сарын хугацаагаар - дадлагажигч 2021 оны 01 сарын 15- нөрөөс томилсон, *******ыг ******* аймгийн албаны 2021 оны 04 сарын 07- ны өдрөөс эхлэн томилсон ... тушаал / хэргийн 68- 69 дүгээр хуудас/, үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 01 сарын 03- ны өдрийн Б/02 дугаартай “ *******ыг халах тухай” тушаалаар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардсан ******* аймгийн албаны цагдаагийн дэслэгч *******ыг 2021 оны 12 сарын 31- ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан... тушаал / хэргийн 70 дугаар хуудас/ Аймгийн албаны ийн албан тушаалын тодорхойлолт / хэргийн 71-72 дугаар хуудас/ Криминалистикийн , нарын 2021 оны 12 дугаар сарын 20- ноос 12 сарын 26- ны өдрүүдэд дуудлагын жижүүрийн үүрэг гүйцэтгэх хуваарь/ хэргийн 86 дугаар хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 18- ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр хүртэл ******* аймгийн албанд ажиллаж байхдаа ийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1-д заасан “Хүний биед үзлэг шинжилгээ хийх, дүгнэлт гаргах “ гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Авлигын эсрэг хуулийн 7.1.5-д заасан “ албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” тухай хуулийн 15.1.8-д заасан “тодорхой шинжилгээ хийлгэхтэй холбогдуулан бусад байгууллага, иргэнээс шагнал, шан харамж авахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчин үзүүлэгч ын биед гэмтэл тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гаргах нэрийдлээр 2021 оны 12 сарын 27- ны өдөр 88621313 дугаарын утаснаас тай холбогдож утсаар ярьж, “ard n darah hundrel ur dadabar n tand l hecuushdee tiim chi h mundu bish bizdee zohicuulaad asuudlaa shiiduul n tanii l asuudal” гэх мессеж бичиж, 1500000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн мэдүүлэг, ын гар утсан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг бүртгэл, ******* аймгийн албаны ийн 2021 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн 72 дугаартай “ Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”, гэрч гийн мэдүүлэг, 88621313 дугаараас 99079527 дугаарын утсанд 2021 оны 12 сарын 27- ны өдөр дуудлага хийсэн тухай UNITEL ХХК- ний лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь ажиллаж байхдаа үзүүлэгч ын эрүүл мэндэд хохирол учраагүй атал “ ард нь гарах хүндрэл үр дагавар нь таньд л хэцүүшдээ, тийм ч их мөнгө биш биз дээ, зохицуулаад асуудлаа шийдүүлэх нь таны асуудлаа “ гэх мессежийг бичиж, ыг 1500000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан нь тогтоогдсон. Шүүгдэгч ******* нь үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 01 сарын 18- ны өдрийн Б/16 тоот тушаалаар ******* аймгийн албанд туршилтын 6 сарын хугацаагаар дадлагажигч 2021 оны 01 сарын 15- ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн захирлын 2021 оны 04 сарын 07- ны өдрийн Б/146 дугаартай ******* аймгийн албаны 2021 оны 04 сарын 07- ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан ******* аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч гийн 2021 оны 12 сарын 24- ний өдрийн томилж шинжилгээ хийлгэх тогтоолоор дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн үзүүлэгч ыг биед үзлэг хийж , хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхэд дүгнэлт гаргах үүргээ биелүүлэх явцдаа үзүүлэгч аас 1500000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан үйлдэл нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтанд хамаарах ажил албан тушаал эрхэлж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд хахууль өгөхийг шаардсан...гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Иймд шүүгдэгч *******ын ******* аймгийн албаны ажиллаж байх хугацаандаа үзүүлэгчээс 1500000 төгрөг өгөхийг шаардсан үйлдэлд нь ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа болно. Шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд хахууль өгөхийг шаардсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч *******ын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдал тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Б.Оргилдболдын гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 101 дүгээр хуудсан дахь ... Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар өгсөн гэрч Н.Батбуянгийн өгсөн... *******той нэг ангид сурч байсан. ******* нь нийгмийн идэвх сайтай, шатар даамны тэмцээнд нэлээн оролцдог, сагс сайн тоглодог, цэвэр нямбай нийтэч, эмх цэгцтэй. Өмнө төрийн байгууллагад ажиллаж байсан. Анагаах ухааны их сургууль төгссөн хүний их мэргэжилтэй, ******* аймгийн Жаргалант суманд эцэг эхийн хамт амьдардаг. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Б.Цогтгэрэлийн ... *******той нэг байгууллагад нэг жил хамт ажиллаж байсан. ******* нь биеэ зөв авч явдаг, цэвэрч нямбай, бусадтай зөв боловсон харьцдаг, төлөв даруу, эзэмшсэн мэргэжилдээ сайн, ажил үүргээ цаг хугацаанд нь сайн гүйцэтгэдэг байсан. ******* нь 88621313 гэсэн дугаар ашигладаг байсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэл, ЭММЭД ХХК – ний 2022 оны 05 сарын 10- ны өдрийн 22-018 дугаартай ... ******* ******* нь/ ПЮ 95110914 / 2022 оны 03 дугаар сараас эхлэн ЭММЭД ХХК- ний ******* аймгийн эмнэлгийн хэсэгт их ажиллаж байгаа ба сарын цалин 1200000 төгрөг ... гэх тодорхойлолт, ******* Соронзонболдын удамшлын тэнцвэргүйдэл гэх оношоор 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэх баримт хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил ийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэр ажиллагааны зардалгүйг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах ... дүгнэлт гаргав. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч *******ын хувьд зан байдлын хувьд нийтэч, эцэг , эхээсээ хоёулаа, ах нь 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, ахыгаа асран тэтгэх шаардлагатай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, Мо-Эн-Ко Эмтэд партнер ХХК-д уурхайн ийн ажил эрхэлж байгаа, сарын өрхийн орлого 1750000 төгрөг зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлт гаргав. Шүүхээс шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд хахууль өгөхийг шаардсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмшиж байгаа зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 5400000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******од тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид оногдуулсан торгох ял, эрх хасах ялыг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, торгох ял болон эрх хасах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хориггдсон хоногүүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд хахууль өгөхийг шаардсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 5400000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих... учиртайг шүүгдэгч *******од тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 180 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ял, эрх хасах ялыг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, торгох ял болон эрх хасах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 138.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА