Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

2022 09 09 2022/ШЦТ/162 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2236001560172 дугаартай, 178/20221/0162/Э/ индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Мон******* Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа ногоо тарьдаг, аминдаа ачааны автомашин нэг, гэр нэг, 3 га ногооны эзэмшлийн газартай, өрхийн орлого жилд9000000 төгрөг, ам бүл - 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгох ял, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жил, 5 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д 1 жил 5 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил ийн хугацаагаар хянан харгалзсан, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* овогт ******* овогтой ******* нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газарт иргэн Т.ыг зодож түүний биед тархи доргилт, нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар 24-ний өдрийн 543 дугаартай...Т.ын биед тархи доргилт, нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд доод уруулын дотор хэсгийн зулгаралт, цээжний баруун дунд хэсгийн зулгаралтууд, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, баруун далны хэсгийн зулгаралт, баруун далны зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн зулгаралт, баруун шууны дотор дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Т.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Т.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Т.ын биед учирсан дээрх тархи доргилт, шарх, цус хуралт, зулгаралт нь тухайн хэрэг утчралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтлүүдийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй ….гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч/ ******* аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16 дугаар гудамж, 01 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй/ Анчин овогт Тамжингийн ын өгсөн…2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед ******* аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх нэртэй газарт ногооныхоо талбайд ус тавьчихаад явж байхад бургасан дундаас намайг хүн дуудахаар нь харахад манайхны хүргэн болдог залуу Н.******* байсан. Н.******* бургасан дундаас гарч ирэхээр нь би яваад очиход “өнөөдөр ямар өдрийг мэдэж байна уу” гэж асуухаар нь “мэдэхгүй байна, ямар өдөр юм бэ” гэж асуухад шүд рүүгээ заагаад “энэний ой тэмдэглэж явна” гэж хэлээд бургас руу намайг чирч ороод хоолой боож унагаагаад толгой, нүүр, хацар руу цохиод “шүдийг чинь авна” гэж хэлээд ам руу мөргөж зодсон. Би Н.*******аас салах гэж ноцолдсон боловч салахгүй байсан. Мөн хөмсөг рүү мөргөөд хөмсөг язарч оёдол тавиулсан. Миний хувьд Н.*******ад өглөг авлага байхгүй. Ноднин 2021 онд манай гэрт эхнэрийнхээ төрсөн өдөр тэмдэглэж байх үедээ намайг зодсон. Би зодуулсан өдрөө ******* аймгийн ******* сумын эмнэлэгт очиж оёдол тавиулж, даралт буулгах буулгасан. Тухайн үед ажилтай байсан учраас эмчилгээ хийлгэж, сувилгаанд яваагүй. Би ******* сумаас хүн эмнэлэгт үзүүлэх болон цагдаад мэдүүлэг өгөх зорилгоор ******* аймагт орж ирсэн. Нийт 4 удаагийн явдлаар 200000 төгрөгийн бензин хийсэн. Одоо надад ямар нэгэн зардлын баримт гээд байхаар зүйл байхгүй. Тухайн үед манай баз Гомбоо ирж намайг Н.*******аас салгаж авсан. Миний хамаг хувцас урагдсан. Салахын тулд өөрийг нь дагаж аясаар нь явсаар байгаад гэртээ очсон. Намайг гэртээ ороод тайвшираад сууж байхад “шүдийг чинь суга татна, нүдийг чинь ухна” гэж хэлээд дайраад байсан. Мөн манай гэрийн хаалга эвдсэн байсан.” ...мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Хуймар ургийн овогт ын Арсаагийн өгсөн.... “2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын төвийн урд байдаг ногооныхоо талбай дээрээ Эрдэнэбаатар, Наранбаатар гэдэг хоёр найзтайгаа очсон. Ногооны талбайд очиход Н.*******, Рэнцэн ах нар хөзөр тоглоод, архи уугаад сууцгааж байсан. Би тэд нартай нийлж хөзөр тоглоод сууж байгаад архи дуусахаар нь ******* сум руу орж 0.75 литрийн 2 шил архи авч ирээд 1 шил архийг нь ууж байгаад би өөрөө тасраад унасан. Маргааш нь Н.*******ыг Т. ынд очиж зодолдсон талаар мэдсэн.”....мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэгомбын өгсөн... 2022 оны 06 дугаар сарын 19 - ний өдөр ногооныхоо талбай дээр ажиллаж байхад Т. ногооныхоо талбай дээр нэг хүнтэй явж харагдсан. Тэгтэл 30 минутын дараа гэрийнх нь гаднаас намайг нэг хүн цамцаараа даллаад дуудаад байхаар нь гүйгээд очсон. Н.******* согтуу, Т. ахын нүүр ам нь цус болсон байсан. Т. ах доор нь Н.******* дээр нь гарсан байхаар нь салгасан. Н.******* нь гартаа бахь барьсан Т.ын үүдэн шүдийг сугалж авна гээд байсан. Би түүнийг салгаад явуулсан. Гэтэл буцаж ирээд гэрийнх нь хаалга руу чулуу шидсэн. Урьд нь тэр хоёрыг хэрхэн зодолдсон талаар мэдэхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 43 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.Тогтохын өгсөн... Иргэн Т.ын биед учирсан тархи доргилт, нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд, доод уруулын хэсгийн зулгаралт, цээжний баруун дунд хэсгийн зулгаралтууд, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, баруун залны хэсгийн зулгаралт, баруун далны зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн зулгаралт, баруун шууны дотор дээд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг / хэргийн 48 дугаар хуудас / Хөрөнгийн үнэлгээний “Вендо”ХХК үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ... Тус үнэлэгдэж буй гэрийн хаалга нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зэх зээлийн үнэлгээгээр нийт 144000 /нэг зуун дөчин дөрвөн мянга / төгрөгөөр үнэлэгдлээ”.... гэх дүгнэлт /хэргийн 54-57 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Надад сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би Арсаа гэдэг найзтайгаа ******* аймгийн ******* сумын “” гэх нэртэй газар ногооныхоо талбай дээр 1 шил архитай очиж Арсаа, түүний найз ******* аймгийн Онцгой байдлын газар ажилладаг залуугийн хамт ууж, хөзөр тоглосон. Арсаа хожигдоод ******* сумын төв рүү явж 2 шил архи авч ирэхээр явахад нь би хамт явж, буцаж ногооныхоо талбай дээр ирж архи ууцгаасан. Би согтоод Т. гэдэг хүнийг очиж зодсон. Би Т.ын хөмсөг рүү мөргөсөн, хөмсөг нь язраад очиж оёдол тавиулсан байсан. Би Т.ын ногооны талбайн хажуу талын бургасанд “чи намайг харааж, ерөөсөн” гэж хэлээд зодсон.Т.т гарсан зардлыг хариуцаж төлж барагдуулж өгнө. Би хаалгыг нь цохиж эвдлээгүй ...гэх мэдүүлэг / хэргийн 62-63, 65 дугаар хуудас/ Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн... “******* аймгийн ******* сумын төвөөс урагш байрлах “” гэх газарт ирэв. Уг газарт ногоо, ургамал байсан бөгөөд ямар нэгэн ул мөргүй байв. Уг газраас зүүн тийм 300 м яваад Т.ын гэх гэрт ирэв. Хаалганы дотор талын зүүн талд хагарал, цуурал үүссэж, хаалганы мод хагарч, цуурсан байв.... тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 68-71 дүгээр хуудас/ Хар хөх өнгөтэй подволкон цамц байх бөгөөд уг цамцны ар нуруу, 2 талын мөрний оёдолоос саарал өнгийн даавуун оруулга хийсэн, урд талын хэсэг хар хөх, ард талын хэсэг саарал өнгөтэй урд хэсгээр гандаж ягаавтар өнгө суусан, захын урд хэсгээс доош 30 см орчим шулуун хэлбэрээр урагдсан, захны зүүн талаар мөр лүү чиглэсэн байдлаар урагдаж, цоорсон цамцыг үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлэн, Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газар 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой урьд өөрийн шүдийг хугалсан гэх шалтгааны улмаас Т.ыг зодож биед нь халдаж, тархи доргилт, нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд доод уруулын дотор хэсгийн зулгаралт, цээжний баруун дунд хэсгийн зулгаралтууд, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, баруун далны хэсгийн зулгаралт, баруун далны зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн зулгаралт, баруун шууны дотор дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Т.ын биед тархи доргилт, нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд доод уруулын дотор хэсгийн зулгаралт, цээжний баруун дунд хэсгийн зулгаралтууд, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, баруун далны хэсгийн зулгаралт, баруун далны зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн зулгаралт, баруун шууны дотор дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учирсан нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 657 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч Т.ын толгой, нүүр, хацар руу шүүгдэгч Н.******* гараараа цохисон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрхи хөнгөн гэмтлийг учруулсан гэж үзнэ. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.ын нүүрэнд гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.ыг урьдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодож түүний толгой, нүүр, хацар хэсэгт гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... биед тархи доргилт, нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд доод уруулын дотор хэсгийн зулгаралт, цээжний баруун дунд хэсгийн зулгаралтууд, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, баруун далны хэсгийн зулгаралт, баруун далны зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн зулгаралт, баруун шууны дотор дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл...учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Н.*******ын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Иймд шүүгдэгч Н.Сёлбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан нь хохирогчийн болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтуу байсан, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т. нь 2022 оны 08 сарын 04- ний өдөр ******* сумаас ******* аймгийн төв рүү явж эмнэлэгт үзүүлэхэд 50000 төгрөгөөр бензин хийсэн гэх 50000 төгрөгний НӨАТ- ын баримтыг ирүүлсэн, хаалганы үнэ 140000 төгрөг зэргийг нэхэмжилсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.ыг 2 удаа ******* сумаас аймгийн төв рүү явсныг мэдэж байгаа тул бензиний зардал 100000 төгрөгийг төлж өгнө, харин хаалгыг нь эвдсэн асуудал байхгүй, урьд нь хаалга нь эвдэрсэн байсан гэх мэдүүлгийг өгч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******аас 100000 төгрөг гаргуулан хохирогч Т.т олгож, хохирогч нь бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Н.******* нь өмнө шүүхээр шийтгүүлж байсан нь хэргийн 84 дүгээр хуудас дахь “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон хэргийн 86-93 дугаар хуудас дахь ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоол, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол, ******* аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Наранцэцэгийн өгсөн....Миний дүү Н.******* зан байдлын хувьд бага зэрэг сагсуу талдаа боловч элдэв янзын ааш зан байдаггүй. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Одоо ******* суманд ногоо тарьж байгаа .. гэх мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/, гэрч У.Баттөмөрийн өгсөн...Н.******* бид хоёр олон жил найзалж, нөхөрлөж байна. Бид хоёр хоорондоо ам муруйж үзээгүй бөгөөд нэгнийхээ гэр оронд орж гараад явдаг. Зан байдлын хувьд хүнтэй нийтэч, яриа хөөртэй хүн байдаг.... гэх мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг баримтууд авагдсан байна. Шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газар 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой “урьдын таарамжгүй харилцаа болох шүдийг чинь сугална, нүдийг чинь ухна” гэх шалтгаанаар Т.ыг зодож биед нь халдаж, тархи доргилт, нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд доод уруулын дотор хэсгийн зулгаралт, цээжний баруун дунд хэсгийн зулгаралтууд, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, баруун далны хэсгийн зулгаралт, баруун далны зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн далны дунд хэсгийн зулгаралт, баруун шууны дотор дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, оногдуулсан торгох ялд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга, хар хөх өнгийн пудволкыг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжтилж буй хохиролыг гаргуулах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна гэв. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч болон өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирлын хувьд шүүхээс тогтоосон хохирлыг төлнө. Харин улсын яллагчийн найман зуун мянган төгрөгөөр торгох саналыг хүлээн зургаан зуун мянга болгон хөнгөрүүлөн өөрчилж боломж байвал хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч Н.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгний торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүлйийн 5 дахь хэсэгт заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******ад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг ******* аймаг дахь Шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутгыг устгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, хар хөх өнгийн пудволкийг хохирогч Т.т буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******аас 100000 төгрөг гаргуулан хохирогч Т.т олгож, хохирогч нь бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ад найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн 2236001560172 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутгыг устгуулахаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлж, хар хөх өнгийн пудволкийг хохирогч Т.т буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******аас 100000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Т.т олгож, хохирогч нь бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******ад тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг ******* аймаг дахь Шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан