Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ба,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Бунжаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч:Ж.Ж,

Шүүгдэгч: Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñýí Т овогт Лгийн Ад õîëáîãäîõ 2235000000160  äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2022 îíû 9 дүгээр ñàðûí 15-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 8 дугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 3, ээж дүүгийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Л-гийн А /РД:........................./

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ................... улсын дугаартай, Тоёота приус 20 загварын автомашин жолоодож яваад, .............. улсын дугаартай, мустанг-5 загварын мотоциклыг мөргөж хохирогч Б.Б, хохирогч Я.Ц нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Л.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ........... улсын дугаартай, Тоёота приус 20 загварын автомашин жолоодож яваад, ........... улсын дугаартай, мустанг-5 загварын мотоциклыг мөргөж, тус мотоциклыг жолоодож явсан хохирогч Б.Б, ард нь зорчиж явсан хохирогч Я.Ц нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  болох нь

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дэх тал),

3. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

4. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

5. Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай хашаанд хадам дүү Цийн гэр байдаг, хадам дүү Ц бид хоёр “Х” гэх ХХК-нд мужаан хийдэг, тухайн ажил Тээврийн хороонд байдаг. Ингээд 2022 оны 07 сарын 18-ны өглөө босоод цайгаа уучихаад хадам дүү Цийн хамт ажилдаа явах гээд түүний эзэмшлийн “Их хурд” гэх мотоциклыг би өөрөө жолоодоод ажилдаа явахаар өглөөний 8 цаг өнгөрөөд 9 цагийн үед хадам дүү Цийн хамт гарсан. Ингээд бид хоёр гэрээсээ гараад Улаангом сумын 9- р багийн нутаг дэвсгэрт “Тэс-Аривжих” гэх дэлгүүрийн урд асфальтан зам дээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд явж байтал урдаас хар өнгийн приус 20 загварын ...........улсын дугаартай тээврийн хэрэгсэл нөгөө урсгалын замаар урдаас ирж байсан бөгөөд тухайн үед би тэр машиныг миний явж байсан эгнээний урдуур орж гэр хорооллын туслах зам руу эргэн гэж бодоогүй гэнэт тулж ирээд миний урдуур дараад гэр хорооллын туслах зам руу эргээд миний барьж явсан улаан хүрэн өнгийн мотоцикльтой мөргөлдчихсөн. Ингээд миний ард сундлаад явж байсан Ц бид хоёр хоёулаа газар унасан бөгөөд босох гэхэд босож чадахгүй байсан бөгөөд Ц бид хоёрыг 103 эмч ирж аваад эмнэлэг явсан. Надад одоогоор яг өнөөдрийн байдлаар осол болсноос хойш 1 сар 6 хоног болсон байна. Би хэзээ хөл дээрээ босож явахаа мэдэхгүй байгаа тул 1 сарын 1.300.000 болон цаашид хэзээ ажилдаа орох хүртэл тэр цалингаа нэхэмжлэж байгаа боловч оогоор ямар нэгэн хохирол барагдуулаагүй, утсаар удаа дараа ярьсан хашаагаа зараад хохирол төлж барагдуулах болно гэж хэлсэн. ...шүүх хуралдаанаас завсарлага авч миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал),

6. Хохирогч Я.Цийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт эхнэрийн хамт амьдардаг. Улмаар би хадам ах Бтэй хамт нэг хашаанд амьдардаг бөгөөд хадам ах Б бид хоёр “Х” гэх ХХК-нд мужаан хийдэг. Тухайн ажлын байр тээврийн хороонд байдаг. Ингээд 2022 оны 07 сарын 18-ны өглөө босоод цайгаа уучихаад хадам ах Бгийн хамт ажилдаа явах гээд хадам ах Б миний эзэмшлийн “Их хурд” гэх мотоциклыг хадам ах Б үнэмлэхтэй тул ээлжлээд жолооддог, тухайн өглөө хадам жолоодоод ажилдаа явахаар өглөөний 8 цаг өнгөрөөд 9 цагийн үед хамт гарсан. Ингээд бид хоёр гэрээсээ гараад Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 'Тэс-Аривжих” гэх дэлгүүрийн урд асфальтан зам дээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд явж байгаад гэнэт хар өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд би газар унасан тэгээд яасан юу болсон талаар мэдэхгүй байна гэнэт эмнэлэг дээр сэрсэн. ...шүүх хуралдаанаас завсарлага авч миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал),

7. Гэрч Ж.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд манай нөхөр 2022 оны 06 сарын 07-ны өдөр бурхан болсон. Ингээд би 2 хүүхдийн хамт амьдрах болсон. Улмаар манай нөхрийн эзэмшлийн нөхрийн нэр дээр .............улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд 49 хоногийн өнгөрөөж байгаад нэр шилжүүлэн гэж хэлээд нэр шилжүүлэгүй байсан. Тэгээд 2022 оны 07 сарын 17-ны шөнө миний хөл зовоогоод мэдрэлийн гаралттай өвдөлтэй бөгөөд унтаж чадаагүй. Ингээд 2022 оны 07 сарын 18-ны өглөө босоод 09 цагаас 10 цагийн үед байх том хүү Аийг эмийн сан явья гэж хэлээд аваад гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

8. Гэрч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... хүү Б, хадам дүү Ц нар хажуугаар зөрсөн. Зөрөөд удаагүй байтал зарим нэг хүн орилоод байхаар нь би эргээд хартал хүү Б зам дээр онхолдсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

9. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн  322 дугаартай “Үзүүлэгч Б.Б -ийн биед зүүн шилбэний шаант ясны дунд хэсгийн ташуу, сэлтэрсэн ил хугарал, хугарлын түвшинд шилбэний урд хэсэгт ил шарх, духны зүүн хэсэгт язарсан шарх, зулгаралт, зүүн шагайн үений дотно хэсэгт язарсан шарх, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун тохойн үений гадна хэсэгт, зүүн евдөг, зүүн шагайн үений гадна, дотно хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022/07/18-нд үүсчихсэн байсан талаар Увс нэгдсэн эмнэлгийн №8899 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Зүүн шилбэний шаант ясны дунд хэсгийн ташуу, сэлтэрсэн ил хугарал, хугарлын түвшинд шилбэний урд хэсэгт ил шарх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 3.1.20 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлийн ззрэг. нөлөблех өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-52 дахь тал)-ээр хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,

10. Хохирогч Б.Бгийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний түүх, карт (хавтаст хэргийн 55-65, 181-183 дахь тал),

11. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн  321 дугаартай “Үзүүлзгч Я.Ц -ийн биед дагз ясны зуүн хэсгийн цуурсан хугарал, дагзны зүүн хэсгийн хуйхакд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022/07/18-нд үүсчихсэн байсан талаар Увс нэгдсэн эмнэлгийн №8897 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Дагз ясны зүүн хэсгийн цуурсан хугарал, дагзны зүүн хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины здийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 3.12 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй.  Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 85-87 дахь тал)-ээр хохирогч Я.Цийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

12. Хохирогч Я.Цийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний түүх (хавтаст хэргийн 88-96 дахь тал),

13. Увс Финанс Аудитын шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны 261 дугаартай “2022 оны 07 дугаар сарын байдлаар “Тоуоtа ргius-20” загварын автомашин сэлбэгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1,230,000 /Нэг сая хоёр зуун гучин мянган/, Неnsim НS-150 загварын мотоцикль сэлбэг 405.000 /дөрвөн зуун таван  мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103 дахь тал)

14. Увс аймгийн авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай “.......... улсын дугаартай тоёота маркын приус-20 загварын тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл гэмтэл гарсаныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: баруун их гэрэл хагарсан, урд буфер хагарсан, урд копуд үрчийж цоорсон, салхины шил хагарсан, зүүн толь сууриар мултарч хагарсан, урд салхивч хагарсан, буферны арын хамгаалалт нугаларсан зэрэг гэмтэл гарсан байв. Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйл байхгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 110-111 дэх тал),

15. Увс аймгийн авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай “.......... улсын дугаартай НЕМ31М маркын НЗ-150 загварын тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл гэмтэл гарсаныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: урд 2 амартизатор тахийсан, урд дугуй хагарсан, зүүн гарны хамгаалалт тахийсан, хөгжмийн өсгөгч хагарсан, рам хүзүү хэсгээрээ гулзайсан, зэрэг эвдрэл гэмтэл гарсан байна. Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйл байхгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

16. Хохирогч нарын ажлын байрны болон цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 178-179 дэх тал),

17. Шүүгдэгч Л.А гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 28 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 169-170 дэх тал)–ээр тогтоогдож байна.

18. Шүүгдэгч Л.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт аав, ээж дүүгийн хамт амьдарч байсан бөгөөд манай аав 2022 оны 06 сарын 07-ны өдөр бурхан болсон. Ингээд би ээж дүүгийн хамт амьдрах болсон. Улмаар манай аавын эзэмшлийн аавын нэр дээр ...........улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд тус тээврийн хэрэгслийг аавын ажил явдал өнгөрөөөгөөд нэр шилжүүлэн гэж хэлээд нэр шилжүүлээгүй байсан. Тэгээд 2022 оны 07 сарын 18-ны өдөр 9 цагийн үед байх ээжтэй хамт эмийн сан орж эм авахаар гарахаар болж ээж тээврийн хэрэгсэл жодоодох эрхийн үнэмлэхтэй байсан боловч ээжийн биеийн байдал муу байсан тул ээжийг та ард суучих би барья гэж хэлээд ээжийг арын суудалд суулгаад өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод хашаанаас гараад явсан. Ингээд гараад төв эмийн санруу орж ээж өөртөө эм аваад удалгүй бид буцаад хөдлөөд явсан. Тэгээд Увс аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт “Тэс- Аривжих” дэлгүүрийн ойролцоо асфалтан зам дээр явж байгаад өөрийн хороолол руу салаад буух эгнээнд эргээд дартал ямар нэгэн зүйл тас хийгээд дугарсан энэ явдаг ерөөсөө 3 секунтэд болсон бөгөөд би юу болсон бэ гээд буугаад харахад миний машины хажууд мотоцикльтой хүн хэвтэж байсан. Ингээд би буусны дараа мотоцикпьтой хүн  мөргөсөн талаар мэдсэн. Тухайн үед би яахаа мэдэхгүй шоконд орчихсон байхад эмнэлэгийн машин ирээд тус мотоциклын жолооч болон зорчигч гэх 2 хүнийг аваад явсан. Тэрнээс хойш яасан юу болсон талаар ямар нэгэн зүйл санахгүй байна. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би тухайн асфалтан зам дээр тээврийн хэрэгсэл жолоодожявахдаа ямар нэгэн тээврийн хэрэгсэл хараагүй, гэнэт тас хийсэн дуу гарсан чухам тухайн мотоцикль хаанаас гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Би мөн манай ээж ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Мөн тухайн хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна. Мөн тус мотоциклын жолооч, зорчигч бүгд касктай байсан. Манай аавын 49 хоног саяхан дууссан. Тухайн ажил явдалд тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулсан одоогоор мөнгөний боломжгүй байна. Тухайн Я.Ц, Б.Б нарын хохиролыг барагдуулж өгөх болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Манай аав нас барсан өдрөөс ээжийн биеийн байдал өдөр бүр муудах болсон. Ингээд би дахин 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан манай гэр бүл сэтгэл санааны маш их хямралтай байгаа мөн манайх амьдарч байгаа хашаагаа зарахаар зар тавьсан боловч хашаа авах хүн байхгүй байна. Бид хашаагаа зарж борлуулаад тухайн хүний хохиролыг барагдуулах болно” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан  бол  гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн”,  2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

Жолооч Л.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а- д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчиж Toyota Prius 20 загварын, .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т “В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй) жолоодно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.А нь Toyota Prius 20 марркийн, .......... улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхгүй байсан, мөн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хэргийн газрын үзлэгээр тормослосон гэх ул мөр тогтоогдоогүй байгаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг шүүгдэгч Л.А зөрчиж, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь зогсоох арга хэмжээ авахад шаардлагатай самбаачлах чадварыг эзэмшээгүй байсан байна гэж дүгнэв

Иймд шүүгдэгч Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б нь хохиролд 2022 оны 8, 9, 10 дугаар сарын цалин  3.900.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хохирогч Б.Б нь “Х” ХХК-д сард 1.300.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан 2022 оны 8, 9 дүгээр сард авч чадаагүй цалин болох 2.600.000 төгрөгийг гаргуулж, 2022 оны 10 дугаар сард ажиллах эсэх нь тогтоогдоогүй байгаа тул уг сарын цалин хөлс болох 1.300.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхив.

Хохирогч Я.Ц нь хохиролд нийт 6.150.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “Х” ХХК-д сард 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Үүнээс Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан 2022 оны 8, 9 дүгээр сард авч чадаагүй цалин болох 3.000.000 төгрөгийг гаргуулж, эм, эмнэлэгийн хэрэгсэл авах, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан нь нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс 522.420 төгрөгийг тус тус гаргуулж, 2022 оны 10 дугаар сард ажиллах эсэх нь тогтоогдоогүй байгаа тул уг сарын цалин хөлс болох 1.300.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдоогүй 789.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогч нар цаашид гарсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Л.Аэс хохирогч Б.Бд 2.600.000 төгрөгийг, хохирогч Я.Цд 3.522.420 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаандаа хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Цминий бие 3.522.420 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан үнэн болно” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ББ миний бие 2.600.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авсан үнэн болно” гэж тус тус мэдүүлсэн, мөн бичгээр нотариатаар баталгаажуулсан тодохойлолт гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

   2. Шүүгдэгч Л.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Л.А нь жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.А урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал)–аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Г.Гийн өгсөн: “Би Л.Аийг 2005 оноос хойш таньж мэддэг болсон. Улмаар Л.А нь Увс аймгийн Наранбулаг сумын хүү бөгөөд бид нэг нутгийн, нэг хорооллын танилууд мөн манай хүү Л.А хоорондоо найзууд. Зан байдлын хувьд бол дөлгөөн, тайван их уян зөөлөн сэтгэлтэй, амархан уйлж амархан сэтгэлээр унадаг, биеэ зөв боловсон авч явдаг, ээж, дүүгийнхээ төлөө одоо ар гэрийн бүх амьдралаа үүрч яваа хүү байгаа юм. Хорт муу ямар нэгэн зуршиг байхгүй, архаг хууч өвчин гэх зүйл байхгүй, багийн спортонд сайн, чөлөөт цагаараа бэлтгэл гээд явж байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал), Гэрч Б.Бын өгсөн: “Манай найз Л.А нь 2004 оны 08 сард төрсөшийтшийн. Зан байдлын хувьд дөлгөөн даруухан, их уян зөөлөн сэтгэлтэй, амархан уйлж, амархан сэтгэлээр унадаг, биеэ зөв боловсон авч явдаг, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Ээж  дүүгийнхээ төлөө одоо ар гэрийн бүх амьдралаа үүрч яваа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), Гэрч Ж.Жгийн өгсөн: “2004 онд Увс аймгийн Улаангом суманд Л.А нь айлын том хүү болон миний 21 насанд төрсөн. Төрсөн цагаасаа хойш эцэг, эхийн гар дээр өссөн, доороо 14 настай 1 эмэгтэй дүүтэй, хүү Л.А нь Улаангом сумын Политехник коллежид 2 курсын оюутан, мөн спортод сайн дандаа бэлтгэл хийж тэмцээн уралдаанд оролцож явдаг. Зан байдлын хувьд их дотогшоо, гэрээс гардаггүй, найз нөхөд гэж гарч ороод байдаг зүйл байхгүй, баг наснаасаа гэртээ гэрийн ажил хийж өссөн гэрээ цэвэрлээд гэрийнхээ бүх зүйлийг авч яваа хүүхэд” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дэх тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт хорих ял оногдуулахгүй байх санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Л.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжилсэн ...........улсын дугаартай тоёота приус авто машин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Ад  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 18.7 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Лгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 хоёр / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан ...........улсын дугаартай тоёота приус авто машин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ