| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2022/0130/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/132 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч Х.Насанжаргал /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох 2230000000204 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, “Өгөөмөр” гэх газар оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ийн 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ийг хардалтын улмаас биед нь халдаж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2230000000204 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би эхнэр *******, хоёр хүүхэд болох *******, ******* нарын хамт Сүхбаатар аймаг ******* сумын 5-р баг Өгөөмөр гэх газар нутагладаг. Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр урд хашааныхаа айлынд хөзөр тоглож байх хооронд манай гэрт хуурай ах *******, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд байдаг ******* гэх залуу энэ хоёр манайд архи уугаад сууж байсан. Тэгээд би ууж байсан архинаас нь хоёр удаа татаад дүү нь урд айлд тоглож байгаа гээд гарсан. Төд удалгүй би гэртээ эргэж ирэхэд манай эхнэр *******, ******* гэх залуу байхгүй харин Хүүхэнхүү ах согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд би хоёр хүүхдээсээ “ээж нь хаашаа явсан юм” гэж асуусан. Бас Хүүхэнхүү ахаас “таны машин чинь яасан юм” гэж асуухад “******* унаад явсан бололтой” гэхээр нь би эхнэр *******, ******* хоёр руу залгаад байхад утас нь нэг холбогдоод, эсхүл холбогдохгүй болоод байсан. Тэгээд би буцаад урд айл руу орж тоглоод удалгүй гарч ирээд гэртээ орж ирэхэд манай эхнэр ирээгүй байсан. Ингээд гэрийнхээ гадаа зогсож байхад хашааны том хаалганы хажууд манай эхнэр *******, ******* хоёр машинаас буугаад орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэртээ “хаагуур яваад ирсэн юм” гэхэд манай эхнэр “холдоогүй” гээд бид хоёр гэр рүү орсон. Тэгээд гэр рүү ороход ******* араас орж ирсэн. Тэгээд би *******г “чи хүний машиныг хэл зэлгүй унаж манай эхнэртэй хаашаа явсан юм” гэж асуухад ******* өөдөөс үг дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би *******гийн гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би *******г гараараа хоёр гурван удаа цохиод хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн. Тэгтэл эхнэр “боль, чи хүн яагаад зодоод байгаа юм” гээд намайг болиулсан. Тэгээд би эхнэр рүүгээ “чи яахаараа энэ хүнийг өмөөрдөг юм” гээд гээд гараараа түлхсэн. Тэгээд би буцаад ******* рүү дайраад өшиглөх гэтэл эхнэр хажуугаар орж ирээд гараа өшиглүүлсэн...” гэх /хх 66-68 дугаар хуудас/
Хохирогч *******ийн “...Би нөхөр хоёр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багт харьяатай боловч одоогоор тус сумын 1 дүгээр баг сумын төвд *******ийн 7 тоотод амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нагац эгч болох эгчийнд очоод 2 цаг гаруй байж байгаад орой 17 цагийн орчимд гэртээ ирсэн. эгчийнх рүү явахдаа би манайхаар орж гараад явж байдаг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ******* /бүтэн нэрийг нь би сайн мэдэхгүй/ гэх залуугийн машинд суугаад хүргүүлсэн. Би явахдаа хоёр хүүхдээ ээж нь энэ машинаар эгчийнх рүү буулгууллаа гэж хэлээд явсан. Тэгээд орой 17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт ******* ах, ******* хоёр архи уугаад сууж байсан. Манай нөхөр гэртээ байгаагүй. Намайг гэртээ ирээд удаагүй байхад манай нөхөр гаднаас орж ирээд “чи *******тэй алцганаад явсан байна” гээд миний баруун гар руу нэг өшиглөөд, сандлаар цохих гэж байхад нь ******* гэх залуу манай нөхрийг хориглосон. Дахиад намайг өшиглөх гэхэд нь тэр ******* гэх залуу манай нөхрийг барьж аваад болиулсан. Манай нөхөр миний баруун гар руу өшиглөсний дараа миний гар өвдөөд байхаар нь гараа хөдөлгөж үзэхэд гар эвгүй болсон байсан. Тэгээд би баруун гараа хугарсан байна гэж бодсон. Сүүлдээ манай нөхрийн уур нь гараад гайгүй болсон. Би нөхрийнхөө уурыг гарсны дараа нь “чи намайг өшиглөж миний гарыг хугалдаг нь яаж байгаа юм” гэж хэлэхэд “би уурандаа өөрийн ухаангүй болсон байна. Намайг уучлаарай” гэж надад хэлж байсан. Тэгээд маргааш нь миний гар хавдсан байхаар нь сумын Эрүүл мэндийн төвд очиж Нараа эмчид үзүүлэхэд чиний баруун гар хугарсан байж магадгүй байна. Чи аймгийн эмнэлэгт очиж баруун гарынхаа зургийг авхуул гэж хэлсэн. Тэгээд би аймгийн эмнэлэгт очоод гарынхаа зургийг авахуулахад “чиний баруун гарын нарийн яс нь хугарсан байна” гээд миний гарыг шохойдсон. Тэгээд би тэр өдрөөс хойш гэртээ ирээгүй аймагт ээжийндээ амьдарч байгаа. Би тухайн үед нь нөхрөө өрөвдөөд цагдаад хандаагүй. Харин манай нөхөр намайг ээжийнд байх хугацаанд миний утас руу залгаад “чи нөхөртэй болсон байна янхан минь, гичий минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байдаг болсон. Тэгээд би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандаж байна. Бид хоёр албан ёсны гэр бүл мөн. Гэрлэлтийн баталгаа байгаа. Яг хэдэн онд батлуулж байснаа одоо сайн санахгүй байна. Манай нөхөр урд өмнө нь намайг олон удаа зодож байсан. Би бичиг үсэг мэдэхгүй болохоороо яг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр зодуулж байснаа нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эрүүл ч, согтуу ч намайг хэн нэгэн хүнтэй болон өөрийнхөө найзуудтайгаа хүртэл хардаад зоддог. Зодохоороо дандаа миний толгой руу гараа зангидаж байгаад зоддог байсан. Би урьд өмнө нь нэг ч удаа эмнэлгийн байгууллагад хандаж эмчид үзүүлж байгаагүй. Манай нөхөр намайг урьд өмнө нь зодох үед бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байдаггүй байсан. Манай нөхөр уурандаа намайг гартаа таарсан зүйлээрээ цохичих гээд байдаг. Яг цохиж байсан удаа бол байхгүй. Миний баруун гарын нарийн яс хугарсан. Би аймгийн эмнэлэгт үзүүлээд баруун гарынхаа зургийг авахуулаад гараа шохойдож байсан. Би урьд өмнө нөхөртөө зодуулж байсан талаараа нагац эгч Ц.Алтанцэцэгт хэлж ярьдаг. Миний хувьд гомдолтой байна...” гэх /хх 9-11 дүгээр хуудас/,
Гэрч Ц.ийн “...2022 оны 02 дугаар сард /би өдрийг нь сайн санахгүй/ байна. Манай төрсөн эгч Ц.Оюунцэцэгийн охин болох ******* манай гэрт ганцаараа ирээд бид хоёр цай уунгаа ойр зуурын юм яриад сууж байхад “нөхөр залгаад байна, дүү нь гэр рүүгээ явлаа” гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчимд ******* манай гэрт ирээд надад ярихдаа “өчигдөр орой танайхаас гэртээ очоод байж байхад Энхээ гэнэт надад уурлаад миний гар руу өшиглөсөн, миний баруун гар юм өргөж дийлэхгүй, эвгүй байна” гэж ярьж байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа ******* надтай уулзаад “эгчээ миний баруун гарыг хугарсан байна гэнэ. Би Нараа эмчид үзүүлсэн. Намайг аймгийн эмнэлэгт үзүүл гэсэн” гэж ярьж байсан. Тэгээд ******* аймаг яваад ирэхдээ баруун гараа шохойдуулсан сойлттой ирж байсан. Ер нь бол ******* надад өөрийнхөө амьдралын талаар яриад байдаггүй. ******* эхнэрээ гэрээр нь орж гарсан хүмүүстэй их харддаг. Өнгөрсөн өвөл буюу 2021 оны 10 сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд би Энхбаатарынд өвөлжсөн. Энхбаатар, ******* хоёр гэртээ их хэрүүл маргаантай байдаг. Энхбаатар уурлахаараа эхнэрийнхээ толгой руу нь гараараа цохиж “пизда минь, янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжилж зоддог. ******* их хартай. Эхнэрээ хардаж сэрдээд их маргалдаж муудаг байсан. Намайг 2021 оны 10 сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд байх хугацаанд Энхбаатар 1-2 удаа эхнэрээ зодож байсан. Би яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь үнэхээр санахгүй байна. Энхбаатар эхнэрээ зодохоороо гараараа толгой руу нь цохиж, мөн хөлөөрөө өшиглөөд байдаг байсан. Манай хүргэн Энхбаатар архи уух дуртай. Архи уухаараа их агсам. Архи уугаагүй эрүүл үедээ бол гайгүй хүн..." гэх /хх 14-15 дугаар хуудас/,
Гэрч гийн "...Би энэ талаар огт мэдээгүй байсан. Манай сумын Эрүүл мэндийн төвийн Нараа /бүтэн нэрийг нь би сайн мэдэхгүй байна/ эмч миний утас руу залгаад “танай бэр *******ийн баруун гар нь хугарсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хүү Энхбаатараас “бэр *******ийн баруун гар нь яагаад хугарсан юм. Нараа эмч надад утсаар хэллээ” гэж асуухад миний өөдөөс ямар нэгэн үг хэлээгүй. Тэгээд манай бэр ******* аймагт үзүүлэхээ явсан. Аймагт очоод 12 хоноод буцаад ирэхдээ баруун гараа шохойдуулаад ирсэн. Мөн гарынхаа зургийг авахуулсан гэж байсан. ******* аймаг явж ирээд “миний гарыг Энхээ өшиглөж хугалсан” гэж хэлж байсан. Би бэр *******ийг гараа яаж хугалсан талаар нь мэдэх зүйл байхгүй. Би хараагүй. Тухайн үед тэр ******* гэх залуу манай хүүгийнд нэлээн хэд хоноод байгаад байсан. Би сүүлд тэр залууг хүүгийнхээ гэрээс хөөгөөд явуулсан...” гэх /хх 18-19 дүгээр хуудас/,
Гэрч ийн “...Миний төрсөн дүү Ц.Оюунцэцэгийн охин ******* нь нөхөр хүүхдийнхээ хамт ******* суманд амьдардаг юм. 2021 оны 03 дугаар сард байх 7 сарыг нь нарийн сайн санахгүй байна/ ******* манай гэрт ирэхээр нь би “та хэд яаж яваа юм” гэж асуухад “манай нөхөр намайг зодсон тэгээд би ээжийнх рүүгээ явж байна” гэж байсан. Тухайн үед би *******д “та нар залуу хүмүүс байна. 2 сайхан хүүтэй байна. Учир зүйгээ олоод эвтэй сайхан амьдарч болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Сүүлд 2022 оны 03 сард /өдрийг нь сайн санахгүй байна/ миний төрсөн дүү Ц.Мөнхчимэг над руу утсаар ярихдаа “******* ******* сумаас аймагт ирсэн. Нөхөр нь гарыг нь хугалсан гэж байна. Би аймгийн эмнэлэгт *******ийг үзүүлээд явж байна” гэж ярьсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх /хх 22-23 дугаар хуудас/,
Гэрч Ч.*******гийн “...2022 оны 02 дугаар сарын сүүлээр байх /өдрийг нь сайн санахгүй байна/ намайг *******ын гэрт байж байхад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ******* гэх залуу гаднаас орж ирсэн. *******г гаднаас орж ирэхэд ******* гэнэт ******* рүү дайраад өшиглөх гээд байсан. Тэгэхээр нь би *******ыг барьж аваад “чи яаж байгаа юм, тэгж болдоггүй юм” гэж хэлсэн. Тэгээд удалгүй *******ын эхнэр ******* гаднаас орж ирэхэд ******* мөн эхнэрээ зодох гээд дайраад байсан. Тэр үед би *******ыг барьж аваад "ахын дүү эхнэрээ зодож болдоггүй юм” гэж хэлээд *******ыг жаахан тайвшруулж байгаад тэднийхээс гараад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэх /хх 26-27 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас маягт 1 /хх 34-38 дугаар хуудас/
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн гаргасан баталгаа /хх 40 дүгээр хуудас/
- *******, ******* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх 42 дугаар хуудас/
- Хохирогч *******ийн “амбулаториор үйлчлүүлэгсдийн карт”-ын хуулбар /хх 43-45 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаартай "... 1. *******ийн биед баруун гарын шуу ясны хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна....” гэх дүгнэлт /хх 50-51 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 70-73 дугаар хуудас/
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ийн 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ийг хардалтын улмаас биед нь халдаж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, Ц., , , Ч.*******, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас маягт 1, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн гаргасан баталгаа, *******, ******* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, *******ийн “амбулаториор үйлчлүүлэгсдийн карт”-ын хуулбар, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүндэвтэр гэмтэл гэдэгт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар “амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан байхыг ойлгоно.
Тодруулбал, шүүгдэгч *******ын хохирогч *******ийн баруун гарын шууг өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу баруун гарын шууны ясанд хугарал учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ эхнэрээ бусадтай хардан түүний баруун гарын шуу руу өшиглөж эрүүл мэндэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдолтой гэснийг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.8 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Хохирогч ******* нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ