Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал /томилолтоор/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох 2230000000199  дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******ийн 5-3 тоотод оршин суудаг,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Б.А 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь Т*******ыг өөртэй нь уулзах, холбоо тогтоохыг шаардаж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг тараахаар сүрдүүлсэн буюу заналхийлэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Т*******тай үерхдэг, хотод очиж уулздаг байсан. 2020 онд маргалдаад үерхэхээ байсан. Би аавыгаа эмчилж байсан ******* эмчтэй дотносож хүүхэдтэй болсон. Би эхнэр хүүхэдтэй болсон гэдгээ Оюунд хэлэхэд “би заавал нүдээрээ очиж харна” гээд ирсэн. Тэгээд гэнэт манайд ирснээс болж *******, Оюуныг мэдээд хэрүүл маргаан болж надаас салаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Оюунтай холбоо тогтоож өнгөрсөн намар хотод байр хөлсөлж хамт амьдарч байгаад 2 сард ******* руу яваад 1 сарын дараа ирэхэд өөр хүнтэй болсныг мэдээгүй. Тэгээд хэрүүл маргаан үүсэж, би харааж, буруу үйлдэл гаргасан нь үнэн гэв...” гэв.

Эрүүгийн 2230000000199 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар тодорхой ярьж өгсөн. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд миний үйлдсэн хэргийг хангалттай нотолсон байна гэж миний хувьд үзэж байна. Оюун бид хоёр 2016 оноос харьцдаг болоод 2018 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд манай болон Т*******ы гэр бүлийн хүмүүс бид хоёрын үерхлийг зөвшөөрдөггүй байсан учраас бид хоёр нууцаар байнгын уулздаг байсан. Хамгийн анх бид хоёр 2016 оны 04 дүгээр сард хэдний өдөр гэдгийг нь мартсан байна, бэлгийн харилцаанд орж байсан. Тухайн үед Т******* нь 17 настай байсан учраас өмнө нь өөр хүнтэй бэлгийн харилцаанд орсон байсан. Тэгээд бид хоёр 2021 онд жижиг маргаанаас болоод маргалдсан. Хэсэг хугацаанд ямар ч харилцаа холбоогүй болсон. Тэгээд би ******* гэх хүнтэй танилцаж хурдан хугацаанд дотносож бид хоёр хамт амьдарсан. Уг асуудлын талаар Т*******д хэлэхэд өөрийн биеэр ирж шалгана гээд ******* бид хоёрын амьдарч байгаа газарт ирээд шалгаад Т******* нь *******той уулзаад тухайн хүмүүс нь надаас хоёулаа салсан. Тэгээд Т******* бид хоёр хэсэг хугацааны дараа буцаж нийлсэн. ******* гэх эмэгтэйгээс болоод бид хоёр байнгын хэрэлдэж маргалдаж мууддаг болсон. 2021 оны 09 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, би ******* суманд байж байхад хааяа нэг Т******* нь намайг “хотод хүрээд ирээч” гээд дуудахаар нь би хот руу Т*******тай уулзахаар очдог байсан. Тухайн хүнтэй уулзаад байж байхад өөр олон залуучууд байнгын утсаар залгаад юм уу мессеж, фейсбүүкээр чат бичээд байхаар нь тухайн хүмүүс нь ямар учраас залгаад байгаа талаар асуухад янз бүрийн худлаа асуудал зохиож яриад байдаг байсан учраас уг асуудлаас болоод би уурлаж “тухайн хүмүүстэй чинь ална, пизда, гичий” мэтээр айлган сүрдүүлдэг заналхийлдэг байсан нь үнэн. Би уул нь одоог хүртэл Т*******д хайртай учраас тухайн хүнийг өөр хүмүүсээс харамлаад уг асуудлыг гаргадаг байсан нь миний буруу. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл байнгын хэрүүл маргаантай байгаа учраас тухайн хүнийг байнгын айлган сүрдүүлсэн, заналхийлсэн үнэн. Би өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод очоод Оюунтай уулзаад хамт байж байтал шөнө нэг хүн Оюуны утас руу танихгүй дугаараас удаа дараалан залгахад нь Оюун байнгын таслаад байсан, тэгэхэд Оюуны фейсбүүк рүү ******* нэртэй хаягаас залгахад дахин нь тасалсан. Тэгэхээр нь би “ямар учиртай хүн болоод хар шөнөөр чам руу залгаж байгаа юм” гэхэд “манай оюутан ангийн найз охины найз нь” гээд худлаа яриад байхаар нь уг асуудлаас болоод бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж муудсан. Маргааш нь ******* гэх хүний фейсбүүкийг олоод тухайн хүн рүү чат бичихэд хариу өгөхгүй болохоор нь "би Оюуны найз залуу байна, олон нийтийн сүлжээнд хүний эхнэр салгасан гэж тавигдах гээгүй юм бол хурдан залга арчаагүй амьдарч болохгүй залуу эр хүн шиг ярь үгүй бол аав ээжтэй чинь холбогдоно” гэсэн утгатай чат бичихэд тухайн хүн над руу залгахаар нь би ******* гэх залууд эхлээд уурлаад “чи Оюунаас сал би тухайн хүнд маш их хайртай, чи хүний амьдралд гай болоод байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр утсаар яриад учраа олоод тухайн хүнээс би өөрийн сайн дурын үндсэн дээр уучлалт гуйгаад эвлэрсэн. Би уг асуудлын талаар эхнээс нь ярихад би маш их буруу зүйл хийсэн байгаа учраас маш их гэмшиж байна. Мөн би тухайн хүнийг уулзаад уурлаад айлган сүрдүүлж заналхийлдэг, мөн мессеж, фейсбүүк чатаар заналхийлсэн байгаа. Хамгийн сүүлд хэлэхэд би тухайн хүнийг өөрийн фейсбүүк болон өөрийн .............. дугаарын утсаар заналхийлдэг байсан. Уг гэмт хэрэг 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилсэн...” гэх /хх 91-93 дугаар хуудас/

Хохирогч Т*******ы “... Би ******* гэх залуутай 2016 онд танилцаж байсан бөгөөд маш түргэн хугацаанд бид хоёр хоорондоо харилцдаг байсан. Тэгээд бид хоёр 2018 оноос үерхэж эхэлсэн. 2021 оноос эхлэн манай болон *******ын ар гэрийн хүмүүс бид хоёрыг үерхэж байгааг мэдээд бид хоёрыг эсэргүүцсэн боловч бид хоёр нууцаар уулздаг байсан. ******* нь надтай үерхдэг байх хугацаандаа ******* сумын их эмч ******* гэх эмэгтэй хүнтэй дотно харилцаа үүсгэж голоосоо хүүхэдтэй болсон юм байна лээ. Би уг асуудлын талаар 2021 оны 04 дүгээр сард мэдээд тухайн хүмүүстэй уулзаад *******аас салсан. 2021 оны 09 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, манай гэрийн гадаа ирээд намайг гэрт оруулахгүй, утас аваад өгөхгүй, уурлаад өөр хүмүүстэй хардаад “ална, пиздаа, янхан, гичий минь” гэх мэтээр хэл амаар доромжилж, “өөр хүмүүстэй унтаж хэвтээд янхандаад явдаг” гэх мэтээр “ална” гээд байнгын заналхийлдэг байсан. Тэгээд намайг байнгын дарамталж байгаад уучлалт гуйхаар нь би тухайн хүнийг уучлаад бид хоёр эвлэрдэг байсан. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад өгсний дараа тухайн хүний дарамталдаг байсан фэйсбүүк чатыг нь хэрэгт гаргаж өгсөн байгаа. ******* нь ******* гэх эмэгтэй хүнтэй харилцдаг байж байгаад надад баригдсанаас хойш уг асуудал гарах болсон. Тэрнээс өмнө нь бид хоёрт ямар нэгэн шалтгааны улмаас хэрэлдэж маргалдаж муудах асуудал байгаагүй. ******* ******* нар нь хүүхэдтэй болсон учраас тухайн хүн надаас салах шалтгаанаа хайж эхлээд 2021 оноос эхлэн намайг дарамталж эхэлсэн. ******* нь намайг хотод амьдрах хугацаанд байнгын ******* сумаас Улаанбаатар хотод ирдэг байсан болохоор хааяа нэг манайд хонодог байсан. Манайд хонохдоо миний гар утсыг байнгын шалгадаг, ажлын болон хувийн журмаар *******ын хажууд ямар ч хүнтэй уулзах юм уу утсаар ярих боломж байхгүй байсан. Тухайн хүний хажууд байхад өөр ямар нэгэн хүн ажлын шугамаар юм асуугаад залгаад ярьж дууссаны дараа “энэ ямар учиртай хүн бэ, энэ хүнтэй бас унтаж хэвтсэн үү, ямар учиртай болоод чам руу залгаж байгаа юм” гэх мэтээр байнгын асуухаар нь уг асуудлын талаар бүгдийг нь хэлэхэд миний үгэнд итгэхгүй “тэр хүнтэй чинь ална шүү, энэ хүнийхээ байгаа газрыг хэл” гээд дээрх хэлдэг хараалын үгнүүдийг хэлж айлган сүрдүүлж заналхийлдэг байсан. Би *******ыг өөр хүнтэй болоод хүүхэдтэй болсон байхад нь хүртэл уучлаад байхад намайг одоог хүртэл ойлгодоггүй. Би үнэхээр тухайн хүнд хайртай байсан учраас олон жил тухайн хүнтэй уулзаж учирдаг байсан. Үнэхээр тухайн хүний хэлдэг шиг байнгын өөр хүмүүстэй явалдаад унтаж хэвтээд явж байгаад нэг ч удаа *******д баригдсан зүйл байхгүй. Үнэхээр тийм байсан бол аль эрт өөрийнхөө замыг бодоод явах байсан. Уулзах үедээ ингэж хэлдэг байсан. Хамгийн гол асуудал нь би ******* гэх залуутай үерхээд удаагүй байхад тухайн хүн рүү *******тэй утсаар болон фэйсбүүк чатаар холбогдож “чи наад хүнээсээ сал, салахгүй бол ална, чи миний амьдралыг үгүй хийж байна” гэх мэтээр тухайн хүнийг хүртэл уг асуудалд оролцуулаад байна. ******* нь надад хайртай байсан бол надад гаргаж байгаа уг үйлдлүүдийг гаргахгүй байх байсан. Ямар зорилгоор уг үйлдлүүдийг хийгээд байгаа гэдгийг одоог хүртэл их гайхаж байна. Тухайн хүн намайг өөрийнхөө эрхшээлд байлгахыг хүсдэг байх гэж бодож байна. Харин ******* нь өөрийнхөө Фэйсбүүк болон өөрийнхөө ..................... дугаарын утсаар залгаад дээрх хэлсэн үгнүүдээ байнгын хэлдэг, бас чат мессеж бичдэг. Би тухайн хүний утасны мессежийг устгасан. Уг асуудлаас болоод 2021 оны 06 дугаар сард ******* нь өөр хүнтэй хардаад намайг гараараа нэг удаа нүүр рүү цохиж байсан, уг асуудал нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэгэхдээ өөр хүнийг цохих гэж байгаад намайг санамсар болгоомжгүй байдлаасаа болоод цохисон. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ..............................байрны үүдэнд намайг “утсаа авахгүй янхандаж явлаа” гэх шалтгааны улмаас нэг удаа гараа атгаж байгаад толгой руу, баруун гарын бугалга хэсэгт нэг нэг удаа цохисон. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Сүүлд нь хэлэхэд би *******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан асуудал байхгүй. Тухайн хүн миний эрх, эрх чөлөөнд халдаж намайг байнгын заналхийлсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан..." гэх /хх 39-41 дүгээр хуудас/,

Гэрч *******гийн “...Миний бие ******* сумын 7 дугаар багийн нутагт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Миний охин болох Т******* нь одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм. Саяхнаас Чингүүн гэх залуутай үерхэж байгаа юм. Гэтэл ******* сумын харьяат ............... гэх залуу манай охины найз залуу руу янз бүрээр чат бичиж дарамтлаад байгаа. ******* нь урьд өмнө 3 удаа гэр бүл зохиож байсан. 2019 онд буюу одоогоос 3 жилийн өмнө би *******ыг охинтойгоо уулздаг байсныг мэдээд хориглодог болсон нэг удаа гэртээ дуудаж уулзаад дахиад уулзаж болохгүй гэж хэлэхэд тэр "би одоо дахиж ийм үйлдэл гаргахгүй" гэхээр нь би хүүхдээ дагуулаад тэдний гэрт очиход өмнөх эхнэр нь болох Оюунмаа, *******ын ээж  Алтай нарыг байхад ээжид нь энэ талаар хэлээд охиноо хэзээ ч *******тай суулгахгүй гэж хэлсэн. Тэр үед ******* нь “дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж ээж эхнэртээ хэлж байсан. Мөн энэ явдлаас хойш 2021 оны 06 дугаар сард ******* манай гэрт охинтой маань хамт байхдаа хүнтэй зодоон цохион хийгээд цагдаад шалгагдаж байсан. Манай охин *******тай уулзахаа болиод сүүлд нь Чингүүн гэх залуутай үерхэж нөхөрлөөд явж байхад нь *******  Чингүүний ашигладаг фейсбүүк хаяг руу өмнө хамт байхдаа авхуулсан зургуудаа явуулж “Оюунаас сал, чи гэр бүл салгалаа, бид 2 хамт амьдраад 6 жил болж байна” гэх мэтээр дарамтлаад байгаа. Мөн намайг ******* руу утсаар залгаад ярихаар өөдөөс "чамд ямар хамаатай юм, хуц” гэх мэтээр ярьдаг. Мөн миний охин одоо 23 настай тийм байхад 6 жил хамт амьдарсан гэж яриад байгаа нь түүнийг насанд хүрээгүй байхад нь садар самуунд уруу татсан үйлдэл гэж бодож байна. Т******* надад энэ талаар ярьж байгаагүй. Т******* нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Манай охин миний мэдэхээр өмнө нь үр хөндөлт хийлгэж байгаагүй, мөн бэлгийн замын халдварт өвчин тусаж байгаагүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх /хх 49-50 дугаар хуудас/ 

Гэрч гийн “...Би ******* гэх хүнийг танина. Төрөл садангийн холбоогүй. ******* нь өмнө нь ХААН банканд ажилладаг байсан болохоор таньдаг. Оюун миний том охины охин нь буюу зээ байгаа юм. Бид 2 Улаанбаатар хотод хамт амьдардаг. ******* над руу нууцалсан дугаараас залгаад “Оюунтай яриулж өгөөч” гээд байдаг. Би тэр хүнийг хоолойгоор нь таньдаг. Оюун *******ыг залгахаар нь утсыг нь авдаггүй юм шиг байгаа юм. Тэгэхээр нь би “өөрийнх нь утас руу залга” гэж хэлдэг. ******* нь Оюуныг сургуульд байхад нь нийлээд хамт яваад байсан гэж хүмүүс яриад байсан. ******* нь эхнэр хүүхэдтэй хэрнээ манай охинтой нийлээд яваад байсан гээд аав ээж нь *******ын гэр рүү очиж уулзаад “дахиж нийлэхгүй” гээд ам өчгөө өгсөн гэж байгаа юм. Тэгсэн чинь ******* нь Оюуныг дарамтлаад байдаг юм гэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед нууцалсан дугаараас залгасан. *******ыг залгасан гэж бодож байна. Учир нь маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай охин Оюун аав ээж рүүгээ “******* дарамтлаад байна” гэж ярьсан байгаа юм. Оюун одоо Цэнгүүн гээд залуутай үерхэж байгаа. ******* найз залуу руу нь яриад “сал” гээд дарамтлаад байгаа юм байна лээ. Би *******ын утас руу залгаад ярьсан чинь "тантай одоо юугаа ч ярих вэ дээ, би эхнэртэйгээ замд явж байна, танайхан барьж идэх нь” гэж байсан. Тэгэхээр нь би “барьж идэх юмыг нь чи хийгээ биз дээ” гэж хэлсэн юм. Гэтэл эхнэр нь “бид нарт ч гэсэн хэлэх юм байгаа шүү” гэж хэлж байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. ******* нь одоо өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болоод миний охиныг орхиж явдаггүй, дарамтлаад байгааг гайхаад байх юм. Би гомдолтой байна. *******д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх /хх 53-54 дүгээр хуудас/,

Гэрч *******ий “...Би 2022 оны 05 сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд дүүргийн 6-р хороо 57-01 тоотод байх гэртэй байхад ******* гэсэн нэртэй фейсбүүк хаягаас миний ******* гэх фейсбүүк хаяг руу чат ирсэн. Өмнө бас удаа дараа дуудлага ирэхээр нь аваагүй, харин бичгээр ирсэн чатад би хариу өгсөн. Тухайн чат нь “******* дугаар руу залга асуух юм байна” гэсэн байсан. Би хариу өгөхгүй хараад өнгөрсөн боловч над руу дахин удаа дараа залгаж байснаа гэнэт "Би Оюуны найз залуу байна олон нийтийн сүлжээнд хүний эхнэр салгасан гэж тавигдах гээгүй юм бол хурдан залга арчаагүй амьдарч болохгүй залуу эр хүн шиг ярь үгүй бол аав ээжтэй чинь холбогдоно гэсэн” чат ирэхээр нь би гайхаад “ухаантай бодолтой юм ярина шүү юу гэр бүл мэдэхгүй юу яриад байна” гэхэд манай ээжийн фейсбүүкийг над руу явуулаад “би ээж аавыг чинь мэднэ би бүгдийг нь фейсбүүкт тавина” гэхээр нь би нөгөө дугаар руу залгахад “би Оюуны найз залуу байна чи хүний амьдрал сүйрүүлсэн чи Оюунаас сал чи Оюунаас холдохгүй бол би фейсбүүк даяар чамайг шившиг болгон танай гэр бүлийн хүмүүсийн фейсбүүкийг мэднэ гэр бүлтэй чинь хамт шившиг болгоно” гэсэн байсан. Манай аав сахрын өвчтэй, мөн манай аав Алтан гадас одонгоор шагнуулж байсан уран дархан хүн тул би аавынхаа нэр төрд халдаалгахгүй гэсэн үүднээс нөгөө дугаар руу холбогдоход намайг дарамталсан байдалтай “чи хаана байна уулзъя aлнa тaлнa, Оюунаас сал би танай гэр бүлийг фейсбүүк орчинд шившиг болгон” гэх мэтээр ярьсан. Би тухайн үед нээх тоогоогүй Оюунаас асууж байж болно гэж бодсон. Оюунаас ******* гэх хүний талаар асуухад “өмнө үерхэж байсан” гэсэн. ******* эхнэр хүүхэдтэй гэдгээ нуугаад Оюунтай хувийн харилцаатай байсан. Бид хоёр салсан, Оюуныг *******аас салснаас хойш удаа дараа фейсбүүкээр дарамталдаг байсан гэж надад хэлсэн. Би тэгээд өөрийн болон Оюуны нэр төрийг сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан...” гэх /хх 66-68 дугаар/ мэдүүлгүүд,

  • Хохирогч Т*******ы ээж гийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх 2-4 дүгээр хуудас/
  • *******ын эзэмшлийн “Iphone 8” маркийн гар утас буюу эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүкээр харилцсан зурвасууд /хх 6-35
  • Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 94 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоол /хх 96-101 дүгээр хуудас/
  • Хохирогч Т*******ы насыг тоолсон 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /хх 106 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаанууд /хх109-112 дугаар хуудас/
  • Хохирогч Т*******аас ирүүлсэн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 113-117 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******аас ирүүлсэн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 118-121 дүгээр хуудас/
  • Гэрч Т.Цэнгүүнээс ирүүлсэн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 122-133 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******ын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 135-143 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 148 дугаар хуудас/
  • Хохирогч Т*******ы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 149 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, прокурорын санал /хх 150-152 дугаар хуудас/

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Т*******ыг өөртэй нь уулзах, холбоо тогтоохыг шаардаж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг тараахаар сүрдүүлсэн буюу заналхийлсэн болох нь хохирогч Т*******, гэрч *******, , ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ын эзэмшлийн “Iphone 8” маркийн гар утсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүкээр харилцсан зурвасууд, хохирогч Т*******аас ирүүлсэн баримтыг хүлээн авсан тэмдэглэл,  шүүгдэгч *******аас ирүүлсэн баримтыг хүлээн авсан тэмдэглэл,  гэрч Т.Цэнгүүнээс ирүүлсэн баримтыг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл гэдэгт: Тухайн хүнд олгосон эрх, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ, баримт бичиг биет зүйлийг,

Тараахаар сүрдүүлсэн гэдэгт: Тэдгээр мэдээллийг олон нийтэд, эсхүл ач холбогдол бүхий бусад хүмүүст шилжүүлэх, танилцуулахаар заналхийлснийг,

Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэгт: Хохирогчийн бие махбодод халдах, эрүүл мэндэд нь хохирол учруулах, зорчих эрхийг хязгаарлах, хоол унд, нойргүй удаан хугацаагаар эрхшээлдээ байлгах, өөрийг нь болон ойр дотнын хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана зэргээр айлган сүрдүүлсэн байхыг тус тус ойлгоно.

Тодруулбал; шүүгдэгч *******ын хохирогч Т*******ыг өөртэй нь уулзсангүй гэх шалтгаанаар түүнийг найз залуутай нь хамт ална гэж заналхийлж, урьдын харилцаатай байсан үеийн гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэн үйлдэл нь хохирогчийн хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд учирсан хор уршиг, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа урьдын харилцааг далимдуулан хохирогчийн хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан  бөгөөд прокуророос *******ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзэж байна.

Хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Т*******ы хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хохирол санаатай учруулсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдолтой гэснийг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар: 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.А-ыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Т******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАННАВЧ