Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Сумъяа /томилолтоор/,

Өмгөөлөгч Г.Амарсайхан,

Хохирогч *******,

Иргэний нэхэмжлэгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230000580176 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........... оны .........дугаар сарын ..........-ны өдөр Сүхбаатар аймгийн .............. суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ........................... ажилтай, ................... хамт, Сүхбаатар аймгийн ......... сумын ......... дугаар баг ..........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ц-гийн С 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ........ сумын .....дүгээр багийн нутаг “...................” гэх газарт ******* CYA улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас *******ын жолоодож явсан ******* CYЭ улсын дугаартай Хюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.   

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 02 сарын 04-ний өдөр Сүхбаатар сумаас аймгийн төв рүү нөхөр 3 хүүхдийн хамт явж байсан. Гэтэл өөдөөс машин ирж яваа харагдсан. Гэтэл гэнэт хажуугаас орж ирээд мөргөлдсөн. Ослын улмаас миний гар хугарсан. Би 3 сар хүний гарт байсан. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Хүнд хүчир ажил хийхэд гар өвддөг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг нэхэмжилнэ...” гэв. 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гарч байгаа үнэлгээгээр хохирлоо гаргуулмаар байна...” гэв.

Эрүүгийн 2230000580176 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 14 цагийн орчим Сүхбаатар аймгийн сумаас ............ сум орохоор өөрийн Тоёота приус 11 маркийн ******* CYA улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз охин ........... хадам ээж..........., хадам аав ......... нарын хамт явсан. Сүхбаатар сум руу ороход 10 гаруй километр дутуу явж байхад өөдөөс цэнхэр өнгийн Портер маркийн машин ирж яваа харагдсан. Тухайн машин ширүүн явж байгаа бололтой маш их тоос босоод ирж явсан бөгөөд тухайн машинтай мөргөлдсөн...” гэх /хх 106-107 дугаар хуудас/
  • Хохирогч *******ийн "... 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн сумаас Сүхбаатар сумаас сум руу Портер-2 маркийн ******* ******* улсын дугаартай машинтай нөхөр гурван хүүхдийн хамт замд явж байсан. Манай нөхөр машин жолоодож явсан. Сүхбаатар сумаас 18 орчим километрийн зайд приус-11 маркийн цагаан өнгийн машин өөдөөс буруу зөрөх гэж байгаад манай машины жолоочийн хажуу талаас мөргөсөн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх /хх 22-23 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.Болорсолонгын “... 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн сумаас Сүхбаатар сум руу ахындаа очиж золгохоор хүргэн Сүхчулууны машинтай хүргэн Сүхчулуун, охин Ариунзаяа, нөхөр Т******* нарын хамт гарсан. Би тэгээд ч унтаж явсан болохоор яг юу болсныг сайн мэдэхгүй байгаа нэг л мэдсэн осолд орсон байсан” гэх /хх 26-27 дугаар хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч *******ын “... 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 15-16 цагийн орчимд Сүхбаатар сумаас гараад Сүхбаатар аймгийн төв рүү өөрийн эзэмшлийн Портер-2 маркийн ******* ******* улсын дугаартай, эхнэр 3 хүүхдийн хамт явсан. ............. сумаас гараад 20 орчим киломерт явж байхад баруун талаас буюу өөдөөс цагаан өнгийн суудлын машин ирж яваа харагдсан. Тухайн машин ширүүн явж байгаа бололтой маш их тоос босоод байхаар нь зам тавьж өгөх гээд баруун гар тал руу дарж замаас гарсан боловч нөгөө машин яг намайг дагаж зүүн гар тал руу дартал уг машин жолооч тал, зүүн гар талын урд талаас халз ирээд мөргөсөн... Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тээврийн хэрэгслийн үнэлгээнд заагдсан хохирол болох 4,760,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх /хх 30-31 дүгээр хуудас/
  • Гэрч *******гийн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ээжийн том ахынх руу золголт хийхээр ээж *******, аав Т*******, найз залуу ******* нарын хамт Сүхбаатар аймгийн сумаас Сүхбаатар сум руу 16 цагийн орчимд найз залуу *******ы аавын приус-11 маркийн машинтай Сүхбаатар сум руу гарсан. Би арын суудал дээр суугаад аймгаас гараад унтсан. Гэнэт нэг мэдсэн осол болсон манай машин портер маркийн машинтай мөргөлдсөн байсан. Намайг машинаас ******* татаж гаргасан. Миний нүд юманд цохигдсон байсан болохоор бүрэлзээд юм сайн харж чадахгүй байсан” гэх /хх 38-39 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай “... 1.*******ийн баруун талын дал ясны их бие хэсгийн зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 46-47 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай “... 1. Г.Болорсолонгын биед зүүн шууны болон зүүн дунд чөмөгний зөрөөтэй ташуу хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 51-52 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаартай “... 1. Т*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх 56-57 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай “... 1. *******ын биед зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 61-62 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 139 дугаартай “... 1. *******ы биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх 66-67 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай “... 1. *******гийн биед гэмтлийн дараах зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 70-71 дүгээр хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний "Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2202109 дугаартай “... .............. улсын дугаартай “Хюндай porter-2” маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4,760,000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx 77-88 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01Б дугаартай “...Toyota pruis11 маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.1, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй, Porter-2 маркийн 7697 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна..." гэх магадалгаа /хх 91-93 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 6-13 дугаар хуудас/

  • .............. улсын дугаартай “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 15 дугаар хуудас/
  • ................. улсын дугаартай “Тоёота Прүсс-11” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 16 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******ы иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 108, 121 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 110 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 112-114 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******ы ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 116-120 дугаар хуудас/
  • Хохирогч *******ийн иргэний мэдээллийн лавлагаа /хх 122 дугаар хуудас/
  • Иргэний нэхэмжлэгч *******ын иргэний мэдээллийн лавлагаа /хх 123 дугаар хуудас/
  • Хохирогч Г.Болорсолонгын иргэний мэдээллийн лавлагаа /хх 122 дугаар хуудас/
  • Хохирогч *******ээс мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын нотлох баримтууд /хх 128 дугаар хуудас/

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн .......... сумын .......... дүгээр багийн нутаг “..........” гэх газарт . улсын д............угаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас *******ын жолоодож явсан ............. улсын дугаартай Хюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний "Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2202109 дугаартай “... ******* ******* улсын дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01Б дугаартай магадалгаа,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүндэвтэр гэмтэл гэдэгт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар “амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан байхыг, "Зам тээврийн осол" гэдэгт зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгөнд хохирол учруулахыг тус тус ойлгоно.

Прокуророос шүүгдэгч *******ыг зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогчтой ямар нэгэн байдлаар холбогдоогүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэргийн шинж, байдал, хэргийн хор уршгийн хувьд 2 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд 4,760,000 төгрөгийн хохирол учруулсан зэргийг харгалзан үзэх үндэслэлтэй байна. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн ял оногдуулах...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас “...Миний үйлчлүүлэгч ажил хийж байгаа боловч хохирогч нарт хохирлыг төлөөгүй шалтгаанаа хэллээ. Өөрийн үйлдсэн хэргийг анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн. Улсын яллагчийн 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг  бууруулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгчийн болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  500,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд... хохирол учруулсан байхыг гэм хэргийн хохирол, хор уршигт ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан бөгөөд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг,

Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын хохирол эмчилгээний болон бусад зардалд 818,490 төгрөг нэхэмжилснийг,

Иргэний нэхэмжлэгч ******* гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 4,760,000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ******* нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар: 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн С-ыг тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ийн  С-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 818,490 төгрөгийг Сүхбаатар аймгийн ..... сумын ..... дүгээр багийн “............” гэх газарт оршин суух хохирогч Х овогт Г-ийн А-т  4,760,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О овогт Р-ын Э  нарт тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах хохирлын нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ